Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ахмадууд хандив өргөлөө
2020-03-17 11:37:17 Нийтлэгдсэн: НийгэмАрд иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг сахин хамгаалахад хүчин зүтгэж, дэлхий нийтэд тархаад буй шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх эрсдэлтэй бүсэд ажиллаж байгаа албан хаагчдад хувийн хэвшил болон иргэдийн зүгээс хандив өргөсөөр байна. Өнөөдөр НЗДТГ-аас тэтгэвэрт гарсан ахмадууд болон ахмадын зөвлөл хамтран хоёр сая төгрөгийн хандив өргөлөө. Ахмадын зөвлөлийн дарга Г.Янжив Дэлхий нийтэд тархаад буй халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг нийслэлийн удирдлагууд маш эрчимтэй хэрэгжүүлж байгаа. Өдөр шөнөгүй ажиллаж ард иргэдийнхээ төлөө ажиллаж байгаа албан хаагчиддаа талархаж байна гэв. Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд нийслэлийн 6000 гаруй албан хаагчид зөвлөмж мэдээ хүргэж эргүүлээр ажиллаж байна. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Нийтийн тээврийн хэрэгслүүд өнөөдрөөс ердийн хуваариар үйлчилнэ
2020-03-17 11:35:16 Нийтлэгдсэн: НийгэмКоронавирусаас урьдчилан сэргийлэх зорилгоор сэтгүүлчдийг олноор нь цуглуулж, эрсдэлд оруулахгүй байх үүднээс нийслэлийн Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс цаг үеийн асуудлаарх хэвлэлийн хурлаа цахимаар хийж байгаа билээ. Энэ удаагийн хэвлэлийн хурлаар сайжруулсан шахмал түлш болон бусад цаг үеийн асуудлуудаар мэдээлэл өглөө. Өнгөрөгч гурван хоногийн хугацаанд Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийнд хөнгөн хордсон 12 өрхийн 32 иргэн хандсан байна. Хоногт 4 өрхөөс дуудлага ирж байгаа нь угаарын хийн дуудлага багасаж байгааг харуулж байгаа үзүүлэлт гэнэ. Гэсэн хэдий ч галлагааны улирал дуустал угаарын хий мэдрэгчийг салгаж болохгүйг НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй хэллээ. Тэрбээр Иргэдийн хувьд урин дулаан цаг ирж байгаатай холбоотойгоор угаарын хий мэдрэгчээ салгаж унтах тохиолдол их гарч байна. Хэдийгээр цаг агаар дулаарч байгаа ч жил жилийн өдийд угаартах эрсдэл нэмэгддэг учраас угаарын хий мэдрэгчээ салгаж болохгүй. Иргэд сайжруулсан шахмал түлшээ хэрэглээд сурчихсан нь сайшаалтай хэмээн онцоллоо. Энэ үеэр нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын ахлах мэргэжилтэн Г.Даваажаргал Агаарын чанарын үзүүлэлтийг хэмждэг 15 станцын дүнгээр агаарын чанар өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад PM 10 хэмжээтэй тоосонцор 69 хувиар, PM 2.5 хэмжээтэй тоосонцор 55 хувиар тус тус буурчээ. Агаарын чанарын индекс цэвэр, хэвийн үзүүлэлттэй байна хэмээн мэдээлэл өгсөн юм. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллага болон нийслэлийн Цагдаагийн газраас Улаанбаатар хотын нутаг дэвсгэр рүү түүхий нүүрс нэвтрүүлэхгүй байх тогтоолын шийдвэрт хяналт тавьж байгаа юм. Өнгөрсөн амралтын өдрүүдэд 460 тонн түүхий нүүрс тээвэрлэсэн 12 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотоор дамжин өнгөрсөн бол тусгай зөвшөөрөлтэй 46 тээврийн хэрэгслийн 1091 тонн түүхий нүүрсийг нэвтрүүлжээ. НМХГ-ынхан 4 тээврийн хэрэгслээр 82.3 тонн түүхий нүүрс нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүлэн хяналт шалгалтын ажлыг хийж байна. 6705 алба хаагч нийтийн эзэмшлийн гудамж, талбайд Эргүүлээр ажиллаж байна COVID-19 халдвараас сэргийлэх, хотын соёлыг төлөвшүүлэх, иргэдийн үүрэг хариуцлага, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн нутгийн захиргааны 71 байгууллагын 6705 алба хаагч нийтийн эзэмшлийн гудамж, талбайд Эргүүлээр ажиллаж байна. Өнгөрөгч гурав хоногийн хугацаанд давхардсан тоогоор 3838 ажилтан, алба хаагч нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хяналт тавьж 32 795 иргэнд танилцуулга мэдээлэл хийж, 34936 иргэнд зөвлөмж гарын авлага тарааж, хог, нус, цэрээ хаяж, ил задгай бие засаж, орчныг бохирдуулсан 5142 иргэнд анхааруулга, санамж өгч ажиллажээ. Өнөөдөр өглөөнөөс эхлэн нийслэлийн орох, гарах хөдөлгөөнийг нээж байгаатай холбогдуулан нийслэлийн Багахангай, Багануур, Налайх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргүүдийн нутагт дэвсгэрт байрлах авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоонд давхардсан тоогоор 357 алба хаагч хяналт тавин ажиллаж байна. Нийслэлийн 8 товчоогоор орсон 7156, гарсан 7204, нийт 14360 тээврийн хэрэгсэл, орсон 16472 иргэн, гарсан 18744 иргэн, нийт 35216 иргэний биеийн халууныг үзэж, холбогдох асуумж, зөвлөгөө өгч ажиллажээ. Сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна. Энэ сарын 10-16-нд үйл ажиллагааг нь түр зогсоосон ААН-үүдийн хориог тавилаа Өнгөрсөн хугацаанд НМХГ-аас нийслэлийн Засаг даргын А/333 захирамжийн үйлчлэлд хамаарах нийт 4759 аж ахуйн нэгжийн судалгааг гаргаж, хяналт шалгалтын ажлыг зохион байгуулжээ. Шалгалтын явцад Налайх, Багануур, Баганхангай дүүргүүдэд зөрчил гараагүй бол Сонгинохайрханд 7, Баянгол дүүрэгт 11, Чингэлтэй дүүрэгт 2, Хан-Уулд 4, Баянзүрх дүүрэгт 7, Сүхбаатар дүүрэгт 1 зөрчил тус тус гарсан мэдээтэй байна. Зөрчлийн дийлэнх нь түргэн үйлчилгээний цэг, жижиг авто засвар, гар утасны худалдаа эрхлэлт байсан юм. Харин нийслэлийн Эрүүл мэндийн газрын мэдээллээр Монгол Улсын хэмжээнд одоогоор 290 хүнд вирус судлалын шинжилгээ хийснээс 248 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Мөн Франц улсын иргэний нэг болон хоёрдугаар хавьтлын иргэдээс шинжилгээ авч, биеийн байдлыг нь хянаж байгаа юм байна. Хэвлэлийн хурлын төгсгөлд нийслэлийн Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар Нийслэл рүү орох, гарах хөдөлгөөнийг нээж байгаатай холбоотойгоор иргэдийн халуун шалгах, асуумж судалгаа бөглүүлэх ажил хэвээр үргэлжилнэ. Иргэд та бүхэн өндөржүүлсэн бэлэн байдлын үед алба хаагчдын ажилд хүндэтгэлтэй хандаж, хамтарч ажиллахыг хүсэж байна. Мөн өнгөрсөн долоо хоногт үйл ажиллагааг нь түр зогсоосон зарим аж ахуйн нэгж, байгууллагад ариутгал халдваргүйтгэлийн ажлыг хийгээд, өнөөдрөөс үйл ажиллагааг нь нээж байгаа. Үүнтэй холбоотойгоор иргэдээс шөнийн цэнгээний газар, саун, фитнессийг нээх, эсэхийг их асууж байна. Өнөөдрийн хувьд зөвхөн 3 дугаар сарын 16 хүртэл үйл ажиллагааг нь зогсоосон аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн үргэжлүүлэхээр нээж байна. Харин бусад газруудыг энэ сарын 30-ны өдөр хүртэл үйл ажиллагааг нь зогсоосон хэвээр байгаа. Иргэд агаар салхинд гарч дархлаагаа дэмжих үүднээс хотын дарга ууланд алхах гарц, зарим амралтын газруудыг нээж болох талаар ярьсан ч одоогоор тогтоол шийдвэр гараагүй байна. Мөн нийтийн тээврийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ гэлээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Нийслэлийн Онцгой комиссын шуурхай ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар энэ сарын 10-нд ариутгал, халдваргүйтэлийг эрчимжүүлэн хийх зорилгоор түр хаасан аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааг нээх болон Улсын онцгой комиссын шийдвэрээр нийслэл рүү орох, гарах хөдөлгөөнийг нээж байгаатай холбогдуулан авах арга хэмжээний талаар хэлэлцлээ. Нийслэлийн Засаг даргын А/333 тоот захирамжийн дагуу үйл ажиллагааг нь түр зогсоосон аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг маргаашаас нээж байгаа юм. Нийтийн эзэмшлийн гудамж, талбайд ирэх долоо хоногт ариутгал, халдваргүйтэл хийнэ Өнгөрөгч долоо хоногт зарим аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг түр зогсоож ариутгал, халдваргүйтэлийг хийсэн. Энэ хугацаанд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар 4528 аж ахуйн нэгжид мэдэгдэл хүргүүлэн, илэрсэн зөрчилд арга хэмжээ авч ажиллажээ. Ирэх долоо хоногоос эхлэн цаг агаар дулаарч, нэмэх градус руу орох учраас нийтийн эзэмшлийн гудамж, талбай, орон сууцны болон гэр хорооллын замд ариутгал, халдваргүйтэлийн ажлыг сайтар хийнэ гэдгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр хэллээ. Хичээл сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэхээс өмнө сургууль, цэцэрлэгт дахин ариутгал, халдваргүйтэлийг явуулах шаардлага байгаа талаар дүүргүүдийн удирдлагууeдтай уулзаж, үүрэг өгсөн тухайгаа тэрбээр мөн онцолсон. Өнгөрсөн хугацаанд нийслэлийн Засаг даргын захирамжийг аж ахуйн нэгж, байгууллагууд биелүүлж, ариутгалын ажлыг сайн хийсэн гэдгийг хуралдааны үеэр мэргэжлийн байгууллагынхан хэлж байлаа. Орон гэргүй, тэнэмэл иргэдийг нийгэмшүүлж, зориулалтын байртай болгоход анхаарна Хотын Захирагч С.Амарсайханы үүрэг болгосны дагуу нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Эрүүл мэндийн газар хамтран орон гэргүй, тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх чиглэлээр арга хэмжээ зохион байгуулж буй. Энэ хүрээнд Нийслэл хотод байгаа 382 тэнэмэл иргэдийг бүртгэлжүүлэн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулсан. Ар гэрээс нь хүсэлт гаргасан 126 иргэнийг гэрт нь хүлээлгэж өгсөн. Харин үлдсэн 238 иргэнийг тусгай төвд хүлээлгэн өгөөд байна хэмээн нийслэлийн Цагдаагийн газрын дэд дарга, хурандаа И.Баттөгс хэллээ. Эдгээр иргэдээс 38-аас дээш халуунтай 29 иргэн, сүрьеэтэй 14 иргэнийг тусад нь байрлуулсан байна. Энэ асуудалтай холбогдуулан нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан Орон гэргүй, тэнэмэл иргэдийн эрүүл мэндийн асуудалд холбогдох байгууллагууд тогтмол анхаар, хяналтаа сулруулж болохгүй. Шат шатандаа хяналт зохион байгуулалтыг сайн хийх хэрэгтэй. Энэ бол зөвхөн коронавирусийн үед халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс хийж байгаа ажил биш. Цаашид эдгээр иргэдийг зориулалтын тодорхой байртай болгож нийгэмшүүлэх, тохирох сургалтуудад хамруулах зэрэг ажлыг шат дараатайгаар зохион байгуулахаар төлөвлөж байна. Тиймээс холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран эхний ээлжинд хэдэн хүнийг сургалтад хамруулах, орон байрны асуудлыг нь хэрхэн шийдэх гэх мэт бүртгэл, судалгааны ажлыг зохион байгуулах шаардлагатай хэмээн чиглэл өгөв. Ахуйн архидалт нэмэгдэж, архины хордлогод орсон дуудлага ихэсчээ Нийслэлийн Цагдаагийн газрын дэд дарга, Хурандаа И.Баттөгсийн мэдээлснээр нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор 6000 аж ахуйн нэгж, байгууллагад хяналт тавьж ажилласан байна. Гарч буй зөрчлийн дийлэнх нь гар дээрээс архи, согтууруулах ундаа худалдаалах, түргэн үйлчилгээний цэгт утаат тамхи худалдан борлуулах, мөн гэр орондоо олноор цугларах зэргээр ахуйн хүрээнд архидан согтуурах зөрчил байжээ. Мөн энэ хорио цээрийн хугацаанд архины хордлогод орсон иргэдийн тоо эрс нэмэгдсэн байна. Иймд ахуйн хүрээний архидалтаас улбаатай гэмт хэрэг зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, гэр бүлийн хүчирхийлэл гаргахгүй байх талаас тогтмол хяналт шалгалт хийж, хуваарьт эргүүлээр ажиллах шаардлагатай байгааг хотын Захирагч энэ үеэр онцгойлон санууллаа. Эрүүл мэндийн алба хаагчдын хамгаалах хэрэгслийн нөөцийн мэдээллийг сонсоно Одоогийн байдлаар хотын 8 товчоонд 128 эмч, эмнэлгийн ажилтнууд ажиллаж байгаа бөгөөд нийслэл рүү орох, гарах хөдөлгөөнийг маргааш нээхтэй холбоотойгоор нэмэлтээр 73 алба хаагчид ажиллана гэдгийг нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр танилцуулсан юм. Эрсдэлтэй орчин нөхцөлд ажиллаж буй эрүүл мэндийн ажилтнуудын хамгаалах хэрэгслийн нөөц ямар байгаа тухай нэгдсэн мэдээллийг маргааш нийслэлийн Онцгой комисст мэдээлэхийг энэ үеэр даалгалаа. Нийслэлийн Онцгой комиссын шуурхай ажлын хэсгийн хуралдааны төгсгөлд хотын Захирагч Ариутгал халдваргүйтгэлээ сайтар хийж, элдэв зөрчил дутагдал гаргаагүй зарим аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааг маргааш нээнэ. Энэ нь гуравдугаар сарын 10-ны шийдвэрээр үйл ажиллагааг нь зогсоосон байгууллагуудад хамаатай. Гэхдээ ариутгал, халдваргүйтэлийн ажлыг цаашид ч орхигдуулж болохгүй. Мөн иргэдийн зүгээс сургалтын төв, фитнесс, спортын танхимыг нээх санал ирүүлсээр байгаа. Үүнтэй холбоотойгоор зарим амралт, сургалтын төв, фитнесс, ууланд гарч агаар салхинд алхах гарцуудыг нээж эхэлнэ. Гэвч ингэлээ гээд иргэд олноороо нэг дор бөөгнөрч, эрсдэлтэй нөхцөл үүсгэхгүй байх тал дээр хяналтаа сайтар тавих ёстой хэмээн үүрэг болголоо.
Улаанбаатар “Хорт хавдаргүй хот” хөтөлбөрт хамрагдсанаар хавдрын эрт илрүүлэлт нэмэгдэнэ
2020-03-17 11:27:10 Нийтлэгдсэн: НийгэмДЭМБ-ын харьяа Олон улсын хорт хавдрын хяналтын төв байгууллагаас хэрэгжүүлдэг Хорт хавдаргүй хот хөтөлбөрт Улаанбаатар хот хамрагдах мөч ойртоод байна. Хотын Захирагч С.Амарсайхан НИТХ-ын дарга байхдаа буюу 2018 оны 11 дүгээр сард ХСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэнтэй хамтран Улаанбаатар хотыг энэхүү хөтөлбөрт хамруулах хүсэлт хүргүүлж байсан бөгөөд өнгөрсөн 2 жилийн хугацаанд эхний 2 шатны шалгуурыг давж, өдгөө сүүлийн шатны даваа үлджээ. Хотуудын хорт хавдартай тэмцэх ажилд техникийн туслалцаа дэмжлэг үзүүлэх зорилготой энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх 18 дахь хотоор Улаанбаатар шалгарвал нийслэлд хорт хавдрын эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээг шинэ шатанд гаргах боломж бүрдэх юм. Өнөөдөр хотын Захирагч С.Амарсайхан, Хавдар судлалын үндэсний төвийн зөвлөх, Монгол Улсын гавьяат эмч Ж.Чинбүрэн нар Францын Леон хотод төвтэй тус байгууллагын эмч мэргэжилтнүүдтэй цахимаар хуралдан, 3 дахь шатны шалгаруулалтын талаар ярилцаж, Улаанбаатар хот уг хөтөлбөрт хамрагдах чин хүсэл эрмэлзэлтэй байгаагаа илэрхийллээ. Олон улсын хорт хавдрын хяналтын төв-ийн Удирдах зөвлөл ирэх долоо хоногт хуралдаж, Улаанбаатар хотыг Хорт хавдаргүй хот хөтөлбөрт хамруулах эсэхийг шийднэ. Манай улсад жилд 6000 хүн, өдөрт 16 хүн элэгний хорт хавдраар өвчилдөг бөгөөд ихэвчлэн эцсийн шатандаа орж, хүндэрсний дараа оношлогддог тул жилд 3500-4000 хүн нас бардаг гэсэн судалгаа бий. Тэр тусмаа улсын хүн амын тал хувь нь амьдардаг Улаанбаатар хотод хорт хавдрын эрт илрүүлгийн үзүүлэлт улсын дундаас доогуур буюу 30 хүрэхгүй хувьтай байгаа нь нийслэл болоод төр, засгаас анхаарахгүй байхын аргагүй тоо баримт гэдгийг Ж.Чинбүрэн эмч хэлж байлаа. Өдгөө дэлхийн 17 хотод хэрэгжиж буй Хорт хавдаргүй хот хөтөлбөрийн сайн туршлага, үр дүнг Улаанбаатар хотод нэвтрүүлж, хорт хавдрын эрт илрүүлгийн үзүүлэлтийг нэмэгдүүлэх, оношилгоо, эмчилгээний арга зүй, стратеги боловсруулах зэрэг техникийн туслалцаа дэмжлэг авах боломжийг бүрдүүлэхийн төлөө миний бие анхнаас нь санаачилгатай ажилласан. Цаашид ч Хүн төвтэй хот бодлогын хүрээнд нийслэлийнхээ иргэд, оршин суугчдыг хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэг оношилгоонд сайн дураараа хамрагдах боломж нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө хичээж ажиллана. Иргэд заавал гуравдугаар шатлалын эмнэлэгт дугаарлаж байж үзүүлдэг биш, харьяа дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Өрхийн эмнэлэгтээ хорт хавдрын эрт илрүүлгийн шинжилгээ, оношилгоог өгдөг байх боломжийг бүрдүүлнэ хэмээн хотын Захирагч С.Амарсайхан энэ үеэр онцоллоо. Тэднийг ийнхүү ярилцаж байх зуур Гавьяат жүжигчин М.Баярмагнай Ж.Чинбүрэн эмчтэй уулзахаар утсаар ярьж, зөвшөөрөл авч Хотын даргын өрөөнд орж ирсэн юм. Учир нь Ж.Чинбүрэн эмч коронавирусийн түргэн оношлуурын талаар өөрийн цахим хуудсаар мэдээлсэн нь олон нийтийн анхаарлыг татаад байсан тул М.Баярмагнай гавьяат коронавирусийн шинжилгээ өгөхөөр ирсэн гэдгээ хэлж, хотын Захирагчийн хамт түргэн оношлуурын шинжилгээ өглөө. Тус оношлуурын хувьд өндөгний цусаар үзэж, хариу нь хоёр зураастай гарвал эерэг, 1 гарвал сөрөг, 0 байвал тест ажиллахгүй байна гэж үздэг гэдгийг Ж.Чинбүрэн эмч хэллээ. Мөн тэрбээр Вирусийн далд үед илрэхгүй бөгөөд халуунтай байгаа бол энэхүү оношлуураар үзүүлэх хэрэгтэй гэж зөвлөсөн юм. Түүнчлэн иргэд олон нийт халуунтай байгаа бол халууны эм ууж, өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулахгүй байх нь чухал гэдгийг онцоллоо. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, МУГЖ М.Баярмагнай нараас авсан коронавирусийн түргэн оношлуурын шинжилгээний хариу 5 минутын дотор гарч, хариу нь сөрөг гарсан юм. Жүжигчин М.Баярмагнай нийслэлийн иргэд, оршин суугчдыг гадуур явахдаа тогтмол амны хаалтаа зүүх, нус цэрээ ил задгай хаяхгүй байж хотын соёлыг эрхэмлэх тухай хотын Захирагчийн шийдвэрийг дэмжиж буйгаа илэрхийлээд, Гэрээс гарахдаа маскаа зүүж, гэртээ байхдаа МАСК-аа үзээд цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхийг уриаллаа. MACК продакшны зүгээс өөрсдийн уран бүтээлээр дамжуулан олон нийтийг уриалж байгаа аж. Хотын Захирагч С.Амарсайхан Франц иргэнтэй харьцагчтай ойр байсан гэх иргэдээс COVID-19 халдвар илрээгүй гээд нийслэлийн иргэд тайширч, санаа амарч болохгүй. Амны хаалтаа зүүж, гараа байнга угааж, гэр орон, албан байгууллагадаа ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хугацаанд хийх нь чухал. Урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан бид бүгд хаана хаанаа анхаарал болгоомжоо сулруулах учиргүй хэмээн нийслэлийн иргэдэд санууллаа.
Ариутгал халдваргүйжүүлэлт хийгдсэн үйлдвэр, үйлчилгээний газрууд нээгдэнэ
2020-03-17 11:24:37 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Засаг даргын А/333 тоот захирамжийн дагуу энэ сарын 10-16-ны өдрүүдэд зарим худалдаа, үйлчилгээний газруудын үйл ажиллагааг түр зогсоож, ариутгал халдваргүйжүүлэлт хийгдэж байгаа юм. Энэхүү захирамжийн үйлчлэл маргааш дуусч, захирамжид дурьдагдсан үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаа цагийн хуваарийнхаа дагуу хэвийн явагдах боллоо. Захирамжийн дагуу нийслэлд үйл ажиллагаа явуулж буй бараа бүтээгдэхүүний 55 их дэлгүүр, бүх төрлийн барааны 495 дэлгүүр болон үсчин гоо засал, хувцас засвар, гэр ахуйн модон эдлэл, ахуйн электрон засвар, хими цэвэрлэгээ зэрэг нийт 4759 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр зогсоож, ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байна. Энэ хугацаанд нийт 4759 аж ахуйн нэгж, иргэний 153575 ам метр талбайг ариутгаж халдваргүйжүүлсэн байна. Улсын онцгой комиссын шийдвэрээр Улаанбаатар хот руу орох, нийслэл хотоос гарах автомашин, зорчигчийн хөдөлгөөнийг маргаашнаас нээж, найман шалган нэвтрүүлэх товчоогоорнэвтрүүлэх юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй