Аймаг, нийслэлийн Цэргийн штабын дарга нарын цугларалт боллоо

Батлан хамгаалахын сайдын 2019 оны А/382 дугаар тушаал, Батлан хамгаалах яамны 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан Аймаг, нийслэлийн Цэргийн штабын дарга нарын цугларалтыг нэгдүгээр сарын 15-21-ний өдрүүдэд Батлан хамгаалах яам, Баянгол дүүрэг, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабыг түшиглэн зохион байгуулж байна. Баянгол дүүргийн Цэргийн штаб 2019 оны Нийслэлийн тэргүүний штабаар шалгарсан тул туршлага судлах, танилцах үйл ажиллагааг өнөөдөр тус дүүрэгт зохион байгууллаа. НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар Өнөөдрийн сургалтыг хоёр үе шаттай зохион байгуулна. Нэгдүгээрт, Баянгол дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штаб орон нутагт Батлан хамгаалах чиглэлээр ямар ажил зохион байгуулж байгаа талаар танилцуулж, биет хэлбэрээр үзүүлнэ. Хоёрдугаарт, орон нутгийн Төрийн захиргааны байгууллагад Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллага Батлан хамгаалах яамыг төлөөлж байгаа цэргийн албан хаагчид Цэргийн штабын бэлэн байдал яаж хангагдаж байна гэдгийг үзүүлэх сургалтыг зохион байгуулна гэлээ. Аймаг, нийслэлийн Цэргийн штабын удирдлагууд Батлан хамгаалах бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилт, Цэргийн штабын офицеруудын мэдлэг, дадлага, чадварыг дээшлүүлэх, дайчилгааны сургалтыг төлөвлөлтийн дагуу үр дүнтэй хэрэгжүүлж, орон нутгийн хамгаалалтын сургалтын тогтолцоог бүрдүүлэх асуудлуудыг хэлэлцэж, харилцан туршлага солилцож байна. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Иргэдийн шилжилт, хөдөлгөөнийг сонгуулийн маргааш нээнэ

1 сарын 16 Сонгуулийн тухай хуулийн дагуу 2020 оныхоёрдугаар сарын 1-нээс сонгууль болсны дараах өдрийн 00:00 цаг хүртэл Иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг түр зогсоох билээ. Өөрөөр хэлбэл, аймаг нийслэл, сум хороодын хооронд иргэдийн шилжилт хөдөлгөөнийг энэ хугацаанд бүртгэхгүй. Харин сонгуулийн саналт хураалтын маргааш шилжилт хөдөлгөөн хэвийн явагдах юм байна. Энэ талаарУлсын бүртгэлийн ерөнхий газрын Хэвлэлийн төлөөлөгч н.Хэрлэнгээс тодрууллаа. ТэрбээрМонгол Улсын их хурлаас 2020 оны ээлжит Сонгуулийн тухай хуулийг 2019 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр баталсан. Улсын бүртгэлийн байгууллага 2012 оны Улсын их хурлын ээлжит сонгуулиас эхлэн биеийн давхцахгүй өгөгдөл буюу тухайн иргэн хурууны хээгээ бүртгүүлж сонгуульд саналаа өгөх системийг нэвтрүүлж эхэлсэн. Мөн иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг 2020 оны хоёрдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ гэж хуульд заасан гэв. Иймд шилжилт, хөдөлгөөн хийлгэх гэж байгаа иргэдхоёрдугаар сарын 1-нээс өмнө бүртгүүлэх ёстойг анхаарна уу. Сануулахад,2018 онд шинэчлэн батлагдсан Улсын бүртгэлийн тухай хуулиар иргэн шилжилт хөдөлгөөн хийхдээ тухайн газраасаа хасалт хийлгэхгүй, шилжин очсон газраа бүртгүүлдэг болжээ. Өмнө нь бол заавалхоёр талдаа бүртгүүлдэг байсан юм.

Агаарын дүүжин тээврийг хэрэгжүүлэх асуудлаар санал солилцлоо

Нийтийн тээврийн үйлчилгээг шинэчлэх, чанарыг сайжруулах төрөл хүртээмжийг нь нэмэгдүүлэх, автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор Улаанбаатар хотод агаарын дүүжин замын тээвэр төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж буй. Нийслэлийн Засаг дарга А/198 дугаартай захирамж гаргаж ажлын хэсэг томилон гаргаснаар төслийн бэлтгэл ажил хийгдэж байгаа юм. Агаарын дүүжин тээврийн төслийн хүрээнд эхний ээлжинд Баянхошууны уулзвараас Ханын материал-3,4-р хорооллын эцэс хүртэл чиглэлд 16 минутын зайтай, цагт 3000 зорчигч тээвэрлэх агаарын дүүжин зам буюу Cable car барихаар төлөвлөжээ. Тус ажлын хүрээнд өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Бүгд найрамдах Франц улсрын Пома группын төлөөлөгчидтэй уулзаж, агаарын дүүжин тээврийн төслийн талаар санал солилцлоо. Уулзалтанд Бүгд найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Мерлин, Пома группын дэд ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүн Фелли Фабиан тэргүүтэй төлөөлөгчид болон нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, Нийтийн тээврийн газрын дарга Ч.Сайханбаяр, НЗДТГ-ын Төсөл, хөтөлбөр, хяналт зохицуулалтын хэлтсийн дарга Б.Пүрэвжав нар байлцав. Талууд дараагийн шугамууд дээр санал солилцож санхүүжилт батлагдсан тохиолдолд хэдий хугацаанд төслийг хэрэгжүүлэх талаар нэлээн дэлгэрэнгүй ярилцав. Төслөөр зөвхөн ганц шугам биш, цаашлаад хэрэгцээ шаардлагатай байгаа олон газруудад дүүжин тээврийн үйлчилгээг нэвтрүүлнэ гэж үзэж байгаагаа хотын Захирагч С.Амарсайхан илэрхийлэв. Нийтэлсэн:Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд амарна

Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд нэгдүгээр сарын 25, 26, 27-ны өдрүүдэд амарна. Тодруулбал, БНХАУ-ын Сар шинийн баяр тохиож байгаа тул Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд амарч, Замын-Үүд төмөр замын боомт олон улсын галт тэрэгний цагийн хуваарийн дагуу ажиллана.

2.5 тонн түүхий нүүрс хот руу оруулахыг завджээ

Өлзийтийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо-гоор иргэн Э.Б Налайхын 2.5 тн нүүрсийг тээврийн хэрэгслээр нийслэлд оруулахаар завдсаныг илрүүллээ. Өвөр гүнтийн шалган нэвтрүүлэх товчоо-гоор Prius машины жолооч М.А нь холбогдох бичиг баримтгүй хоёр шуудай алтны судалтай чулуу тээвэрлэж явсныг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2-р хэлтэст хүлээлгэн өглөө.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.