МЭНДЧИЛГЭЭ: ӨНӨӨДӨР МСНЭ-ИЙН 69 ЖИЛИЙН ОЙН ӨДӨР

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ийн 69 жилийн ойн өдөр өнөөдөр /2020.01.16/ тохиож байна. Түүхэн өдрийг тохиолдуулан МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр мэндчилгээ дэвшүүллээ.

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол ням гарагт орон даяар шууд явагдана

НӨАТ-ын урамшууллын 2020 оны 01 дүгээр сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг 01-р сарын 19-ний ням гарагт 19.10 цагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн та 2019 оны 12 дугаар сарын 01-нээс 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.

ӨМНӨГОВЬ АЙМАГТ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ НЭМЭГДЭЖ, АЖИЛГҮЙДЭЛ БУУРСАН

Өмнөговь аймаг, Оюутолгой компани 2015 онд хамтран ажиллах гэрээг байгуулсан. Хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор ханган нийлүүлэлт хариуцсан ажлын хэсэг, хүний нөөц хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Аймгийн Засаг даргын орлогч Х.Батболдоор ахлуулсан Өмнөговь аймгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлын хэсэг 2019 оны ажлаа дүгнэж, 2020 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө хэлэлцлээ. Өнгөрсөн хугацаанд ТҮНШЛЭЛ ажлын байрны нээлттэй өдөрлөгийг хийж иргэдийг сул чөлөөтэй ажлын байранд зуучлахын зэрэгцээ идэвхитэй ажил хайгч иргэдийн мэдээллийн санг бүрдүүлж ажилд зуучлах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх ажлуудыг хийсэн. Мөн Өмнөговь аймгийн Политехникийн коллежтой хамтран урт болоод богино хугацааны сургалтуудад иргэдийг хамруулж ажлын байртай болоход дэмжлэг үзүүлж байгаа юм. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажил хөдөлмөр эрхлэлтэд онцгой анхаарч уул уурхайд ажиллах нөхцөлийг бүрдүүлээд байна. Өмнөговь аймгийн хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, ажилгүйдлийг бууруулах ажлыг шат дараатай хэрэгжүүлснээр ажилгүйдлийн түвшин 2017 онтой харьцуулахад 3 дахин буурчээ. Тодруулбал 2017 онд ажилгүйдэл 16,4 хувьтай байсан бол 2019 онд 6,2 хувьд хүрч үндсэндээ ажилгүйдлийн түвшин 3 дахин буурчээ.

"Хөх сувд-2020" олон улсын мөсний баяр 3 дугаар сарын 2,3-нд болно

Хөвсгөлаймагтөвлийнаялалжуулчлалыгхөгжүүлэхзорилгооржилбүрзохионбайгуулдагмөснийбаярирэхгуравдугаар сарын2, 3-ндХатгалтосгоныХүйтолгойдболно. Энэ жилийн хувьд мөсөн хотхоны талбайг томруулж, иргэдийн үзэх, харах, зураг авхуулах мөсөн урланг нэмэгдүүлэн, насны ангилалтай гурван төрлийн мөсөн гулгуурыг хийхээр төлөвлөсөн байна. Мөсөн хотхоныг Хөх сувдын орон нэрийн дор урлах ажээ. Мөсний баярын үеэр мөсөн шагайн тэмцээн, унадаг дугуй, тэшүүрийн тэмцээн, мото спортын үзүүлэх тоглолт, нохой чарганы уралдаан, мөсөн дээрх олс таталт, буухиа тэмцээн, аав, ээж би тэмцээн, тахтай хатирч морьдын уралдаан, аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн урлагийн тоглолт, бөөгийн тахилга, зан үйл зэрэг болох ажээ. Мөсний баярын үеэр автомашинуудыг хуурай газарт байрлуулж, Хүслийн хад руу очих иргэдийг тусгай тэмдэглэгээ бүхий маршрутаар зорчуулах, иргэдийн аюулгүй байдлыг хангахад онцгой анхааран ажиллах ажээ.

“Монголыг өөрчилсөн 30 компани” ном хэвлэгдэн гарчээ

2020 оны босгон дээрМонголыг өөрчилсөн 30 компанихэмээх нэгэн шинэ бүтээл уншигч Та бүхний гар дээр очиход бэлэн болжээ. Энэхүү номд Монголын нийгэм, эдийн засаг, бүтээн байгуулалт, хүмүүний соён гэгээрэлд томоохон өөрчлөлтүүдийг хийж, үндэсний баялаг бүтээхийн зэрэгцээ шинэ технологи нэвтрүүлэгч болон шинэчлэн бүтээгч чадвараараа Монгол Улсын нүүр царай болж яваа салбар салбарын шилдэг төлөөлөл болсон 30 компанийн онц сонирхолтой түүх багтсан аж. Төслийг хэрэгжүүлэгчид тухайн компанийн хөрөнгийн хэмжээ, улсын төсөвт төлж байгаа татварын дүн зэргийг чухалчлаагүй гэнэ. Харин салбартаа тэргүүлж, эх орноо дэлхийд таниулан сурталчилах хэмжээний хэн хүний танил болсон брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээг бүтээж, бусдаасаа түрүүлж сэтгэн, тэднийг араасаа уриалан дагуулж буй компаниуд энэхүү номд мөнхлөгджээ. Үүнд, Монгол Улсын эдийн засгийн гол тулгуур багана болсон уул уурхайн сонгодог төлөөлөлОюу толгой, Эрдэнэт үйлдвэрмега төслүүд, шилдэг бүтээн байгуулагчЖигүүр гранд групп, Гацуурт, Монцементзэрэг компаниуд багтана. Өнөөдөр монголчууд олборлогч бус үйлдвэрлэгч, импортлогч бус экспортлогч болсон бөгөөд дэлхийн хэмжээний үйлчилгээг эх орондоо авч, Монголд үйлдвэрлэв гэсэн шошготой бараа, бүтээгдэхүүн төдийгүй оюун ухаанаа гадагш экспортлох хэмжээнд хүртлээ хөгжиж, салбар бүртээ Анхны гэх тодотголтой шинэчлэлүүдийг зоригтой хийснээр хуучин Монголын нэн шинэ өнгө төрхийг бүтээсэн сонирхолтой түүхийг уншигч Та тэдний инновацлаг байдал, шинэ шийдэл зэргээс уншаад ойлгох болно. Эл номын бүтэц, агуулгыг үүсгэхдээ аль болох магтаал үг, гоёчлолоос зайлсхийхийг зорьсон бөгөөд Монголыг өөрчилсөн 30 компани-ийн бусдад үлгэр дууриал болохуйц бүтээлч, шинэчлэгч өнгө аясыг товойлгон гаргахыг хичээсэн аж. Уншигч Та энэхүү номыг номын бүх дэлгүүрүүд болон цахим ном түгээлтийн үйлчилгээ үзүүлдэгArdshop, BookLo, Book Saleзэрэг сайтуудаар захиалан авч унших боломжтой юм. Таалан соёрхоно уу.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.