ӨНӨӨДӨР: МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр мэдээлэл хийнэ

- Өнөөдөр буюу 2020оны нэгдүгээр сарын 14-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна HOLIDAY INN ЗОЧИД БУУДАЛ 09:00 цагт:Барилга, байгууламжийн суурь болсон барилгын зураг төслийн экспертүүд чуулна. Уг экспертүүдийн чуулга уулзалтаар барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх үйл ажиллагааны өнөөгийн байдал, барилга байгууламжийн зураг төсөлд тавигдах эрүүл ахуйн нөхцөл шаардлага, анхаарах асуудал зэрэг зураг төсөл тойрсон асуудлаар хэлэлцэж шийдэл гаргана. Утас: 91119757, 88311212 БАГШИЙН ХӨГЖЛИЙН ОРДОН, ХҮИС 09:00 цагт:10 дахь жилдээ ажиллаж байгаа багш нарын мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалт энэ сарын 17-ныг хүртэл явагдана. Газар зүй, мэдээллийн технологи, бага ангийн хоёр дахь ээлжийн сургалтад нийслэл болон хөдөө орон нутгийн багш нар хамрагдаж байна. Утас: 86061497 ПУМА ИМПЕРИАЛ ЗОЧИД БУУДАЛ 11:00 цагт:МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр эрүүгийн хууль, сэтгүүлчдийг тагнаж чагнасан зэрэгасуудлаар албан ёсны мэдээлэл хийнэ. Утас: 90109907, 99736725

Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн нэрсийн нэгдсэн жагсаалтыг баталлаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 120 дугаар тогтоолоор 2020 оны шүүхийн иргэдийн төлөөлөгчийн нэрсийн нэгдсэн жагсаалтыг баталлаа. Тус тогтоолоор Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар эрх зүйн бүрэн чадамжтай, 25 нас хүрсэн, Монгол Улсын иргэн, тухайн анхан шатны шүүхийн харьяаллын нутаг дэвсгэрт байнга оршин суудаг, ял шийтгүүлж байгаагүй, сүүлийн нэг жилийн хугацаанд иргэдийн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцоогүй гэх шаардлагуудыг хангасан нийт 15.649 иргэдийн нэрсийн жагсаалтыг баталсан бөгөөд тогтоолыг холбогдох хавсралтын хамт анхан шатны шүүхүүдэд хүргүүлээд байна. 2019 оны 3 дугаар улирлын байдлаар улсын хэмжээнд анхан шатны шүүхэд шүүх бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэсэн нийт 1418 шүүх хуралдаанд 1441 иргэдийн төлөөлөгч оролцжээ. ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГА, БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР

"Алдарт эх I ба II одон"-гоор шагнуулах болзол хангасан эхчүүдийн материалыг хүлээн авч байна

Алдарт эх I ба II одон-гоор шагнуулах болзол хангасан эхчүүдийн материалыг хүлээн авч байна. Мөн одонтой эхчүүд хорооны Хөдөлмөр халамжийн мэргэжилтнээр одонгийн бичилтээ хийлгэж эхлээд байна. Алдарт эх I ба II одон-гоор шагнуулах болзол хангасан эхчүүдийн бүрдүүлэх материал: 1. Эхийн иргэний үнэмлэхийн хуулбар /нотариатаар батлуулсан/ 2. Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар/нотариатаар батлуулсан/ 3. Насанд хүрсэн хүүхдийн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ/нотариатаар батлуулсан/ 4. Хүүхэд үрчилж авсан бол /0-3 насанд нь/ гэрчилгээний хуулбар/нотариатаар батлуулсан/ 5. Алдарт эхийн одонгоор шагнуулахыг хүссэн өргөдөл /гараар бичсэн байх/ 6. 4 хүүхэд төрүүлсэн бол II одон, 6 хүүхэд төрүүлсэн бол I одон 7. Хүүхдээ 1 нас хүртэл өсгөөд гэнэтийн аюул ослоор эндсэн бол нас барсан бол хүүхдийнхээ төрсний лавлагаа болон нас баралтын лавлагаа зэргийг бүрдүүлж ирүүлнэ үү.

Хууль бусаар тавьсан 30 ширхэг торыг хураан авч, 270 орчим загас нууранд нь буцааж тавилаа

Хар ус нуур орчмын УТХГ-ын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч нар Хар нуур, Хар-Ус нууруудад хяналт шалгалт хийжээ. Уг шалгалтаар загас агнахаар хууль бусаар тавьсан 30 ширхэг эзэн холбогдогчгүй тор хураан авч 270 орчим загас нууранд буцааж тавилаа. Нуурын мөсний зузаан 55 см, цаг агаар өдөртөө 25-28 хэм хүйтэн шөнөдөө 30 хэмийн хүйтэн байгаа ажээ.

Төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэл явагдаж байна

Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.7-д заасны дагуу төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй иргэнийг сонгон шалгаруулах, нөөц бүрдүүлэх зорилгоор 2020 оны Төрийн албаны ерөнхий шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж товыг тогтоон, олон нийтэд зарлаад байна. Төрийн албаны ерөнхий шалгалтад хамрагдах хүсэлтэй иргэдийг 2020.01.01-нээс 2020.01.30-ны хооронд бүртгэнэ. Харин Төрийн албаны шалтгалтыг 2020.02.07-ноос 2020.02.17-ны хооронд зохион байгуулахаар болсон. Өмнө нь төрийн албанд сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагуудын захиалгын дагуу, ажлын байрны болзол шаардлагыг хангасан иргэдийг бүртгэж, төрийн албаны шалгалтыг зохион байгуулдаг байсан. Тэгвэл энэ удаад Төрийн албаны тухай шинэ хуулийн хүрээнд дээд боловсролтой иргэдийг ажил, мэргэжил, туршлага харгалзахгүйгээр бүртгэж, гурван үе шаттай шалгаруулалтыг зохион байгуулж, иргэдэд адил тэгш боломж олгож буйгаараа онцлогтой. Төрийн албаны ерөнхий мэдлэгийн шалгалтад бүртгүүлсэн иргэд ерөнхий шалгалтын 55 онооны тестийг 60 минутад бөглөх бөгөөд 35 ба түүнээс дээш оноо авсан бол эхний шалгалтад тэнцэх юм байна. Харин үүний дараагаар монгол хэл, бичгийн 30 онооны шалгалтыг 30 минутад өгч, 20 ба түүнээс дээш оноо авсан тохиолдолд тэнцсэнд тооцно. Эцэст нь удирдах ур чадварын буюу дүн шинжилгээний сорил болох 15 онооны шалгалт өгч, 10 ба түүнээс дээш оноо авсан тохиолдолд тэнцэнэ. Төрийн албаны шалгалтын нийлбэр дүнгээр 65 ба түүнээс дээш оноо авсан тохиолдолд шалгаруулалтад ТЭНЦСЭНД тооцогдож, нөөцөд бүртгэгдэх юм. Ийнхүү тэнцсэн иргэдээс төрийн албанд гарсан албан тушаалын сул орон тоог нөхөхдөө Төрийн албаны тухай хуулийн 3.1.4, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор баталсан Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам-ын 1.1-д заасны дагуу шийдвэрлэх юм байна.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.