Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал “Гаруда-2019” шилдгүүдээ тодрууллаа
2019-10-29 10:55:37 Нийтлэгдсэн: НийгэмНийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ойн босгон дээр нийслэл хотын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, бүтээн байгуулалт хийсэн байгууллагуудыг тодруулдаг Гаруда 2019 ёслол хүндэтгэлийн ажиллагаа өчигдөр болж, шилдгүүдээ шалгарууллаа. Нийслэлийн шилдэг аж ахуйн нэгж, бүтээн байгуулалтыг тодруулах энэхүү шагнал нь барилга байгууламж, дэвшилтэт техник технологи, үйлчилгээ нэвтрүүлсэн байгууллага, брэндинг, гарааны бизнес гэсэн дөрвөн төрлөөр шилдгүүдээ тодруулсан юм. Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд НИТХ-ын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон НИТХ-ын төлөөлөгчид, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнууд, урлаг соёлын төлөөлөл, аж ахуйн нэгжүүд оролцов. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан шагнал гардуулах ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас тухайн жилд хийгдсэн бүтээн байгуулалтын ажлаа дүгнэж, шилдэг бүтээн байгуулалтыг шалгаруулдаг уламжлалтай бөгөөд энэ жил 7 дахь удаагаа энэ арга хэмжээг зохион байгуулж байна. Нийслэл хотынхоо эд эс нь болсон та бүхний хурц дайчин оюун ухаан, цуцашгүй хөдөлмөр зүтгэл, мэргэжлийн өндөр ур чадварын ачаар Улаанбаатар хотод маань жилээс жилд өвөрмөц содон шийдэлтэй барилга байгууламжууд сүндэрлэж байгаагаас гадна хүний эрүүл мэнд болоод байгаль орчинд ээлтэй ногоон үйлдвэрлэл цэцэглэн хөгжиж, олон улсын жишигт нийцсэн шинэлэг дэвшилтэт техник технологиуд монголын зах зээлд түгэн дэлгэрч байгаа нь бүтээн байгуулагчид, хувийн хэвшлийнхэн та бүхний ач гавьяа гэдгийг онцлон хэлмээр байна. Нийслэл хотыг тогтвортой хөгжилд уриалан манлайлж, иргэдийнхээ эрүүл аюулгүй, ая тухтай амьдрах тааламжтай орчинг бүрдүүлж, шинжлэх ухаан, инновац, технологид суурилсан, монгол үндэстний хэв маяг, өвөрмөц дүр төрхтэй, бизнес эрхлэхэд таатай, хурдны замтай, утаагүй, түгжрэлгүй, дүрэмтэй, эв нэгдлийн бэлгэдэл болсон шинэ Улаанбаатарыг цогцлоон байгуулж Аз жаргалтай хот-ыг хойч үедээ хүлээлгэн өгөхөд Төр, хувийн хэвшил, гадаадын хөрөнгө оруулагчид, бүтээн байгуулагчид та бидний үүрэг оролцоо, хамтын ажиллагаа нэн чухал билээ. Их хотынхоо хөгжил дэвшлийн төлөө аливаа бэрхшээлээс үл шантран, мэдлэг чадвар, нөөц бололцоогоо шавхан ажилладаг та бүхэндээ болон нийт нийслэлчүүддээ ажиллахын урам амжилт бүтээл, амьдрахын урам аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе хэмээлээ. Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал ГАРУДА 2019 хүртсэн аж ахуйн нэгжүүдийг танилцуулж байна. Шилдэггарааны бизнес/Start-up/төрөлдЭрксис Монголиа ХХК-ийн Эрксис маркетинг, борлуулалтын платформ шалгарч GARUDA-2019 дээд шагналын эзэн боллоо. Шагналыг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, Дуучин, поп дива С.Наран нар гардууллаа. Эрксис Монголиа ХХКнь Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл инновацийн газрын харьяа Hub Innovation Center-ээс төрөн гарсан анхны Старт-Ап бөгөөд дотоодын зах зээлдээ 2.5 тэрбум төгрөгөөр үнэлэгдэж, 900 мянган ам.долларын хөрөнгө оруулалтыг босгож чадсан амжилттай старт-ап юм. Эрксис маркетинг борлуулалтын платформ нь 2018 оны Азийн шилдэг 100 гарааны бизнесийн нэг, Google компанийн тэтгэлгээр Цахиурын Хөндийн BLACKBOX хөтөлбөрт тэнцсэн Монголын хоёр дахь компани зэрэг Монгол Улсын нэрийг дэлхий дахинд мандуулж яваа хамт олны бүтээл юм. Шилдэгбрэндинг төрөлдАБИГАЛ ХХК-ийн Ивээл брэнд шалгарч GARUDA-2019 дээд шагнал хүртлээ. Шагналыг Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Монгол Улсын УГЗ, удирдаач Ч.Чинбат нар гардуулж, баяр хүргэлээ. Ивээл брэнд ньМонгол хүний биеийн онцлогт тохирсон, өдөр тутамд өмсөхөд тохиромжтой, чанартай бүтээгдэхүүнийг Монгол Улсдаа үйлдвэрлэж цаашлаад олон улсын хэмжээнд дотоодын бүтээгдэхүүнийг нийлүүлэх мөн өдөр тутмын хэрэглээгээр дамжуулан үндэсний өв уламжлалаа дэлгэрүүлэх, шинэ технологиийг Монгол хүний ур ухаантай хослуулан үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх эрхэм зорилготой юм. Шилдэгдэвшилтэт техник, технологи, үйлчилгээнэвтрүүлсэнбайгууллага төрөлдБАВАРИА МОТОРС ХХК-ийн 3-S BMW үйлчилгээ шалгарч GARUDA-2019 дээд шагналын эзэн болов. Шагналыг НИТХ-ын даргын зөвлөх Б.Төмөрчулуун, МУАЖ С.Сарантуяа нар гардуулсан юм. БавариаМоторсХХК нь дэлхийн 130 гаруй улс, оронд автомашин, техник хэрэгсэл борлуулдаг мөн тансаг зэрэглэлийн автомашины ангилалд борлуултаaраа салбартаа тэргүүлэгч Герман Улсын алдарт BMW брендийг албан ёсоор Монгол Улсад оруулж ирээд байна. BMW группын албан ёсны 3-S BMW үйлчилгээг анх удаагаа Монгол Улсад нэвтрүүлж, албан ёсны showroom-ээрээ дамжуулан хэрэглэгчиддээ борлуулалт, борлуулалтын дараах үйлчилгээг BMW-ийн олон улсын стандартын дагуу явуулж байна. Шилдэгбарилга, байгууламж төрөлдNCD группын Гарден сити хотхон шалгарч GARUDA-2019 дээд шагналын эзэн болсон юм. Шагналыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, МУАЖ П.Цэрэндагва нар гардуулан, баяр хүргэж амжилт хүслээ. Номин констракшн девелопмент группньбарилга бүтээн байгуулалт, үл хөдлөх хөрөнгийн салбарт 1997 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Компанийн үйл ажиллагаа өргөжин тэлсээр байгаа ба эх орныхоо бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулан барилгын салбарын 20 жилийн түүхийг хамтдаа бичилцэж байна. NCD Групп нь Гарден сити хотхоны төсөл дээр 1000 гаруй ажитны ажлын байраар хангаж, Монгол Улсын орон сууцны барилгын салбарт жишиг болохуйц хотхоныг гадаад орчин, архитектур дизайны шинэлэг шийдэлтэйгээр хүрээлэн буй орчин болон хүний эрүүл мэндэд ээлтэй технологи ашиглан бүтээн байгуулсан билээ. Тусгай шагналыг Барилга, байгууламж төрөлд Алтай холдинг ХХК, Гарааны бизнес төрөлд Ворлд Плас дижитал ХХК, Брэндинг төрөлд Минпро ХХК, Дэвшилтэт техник, технологи, үйлчилгээ нэвтрүүлсэн байгууллага төрөлд Грийн индастри ХХК нар тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Цахим сэтгүүл зүйн мэргэжлийн ууган байгууллага болох Монголын Сайтын холбоо 10 жилийнхээ ойтой золгож байна. Цахим орчинд мэргэжлийн ёс зүйг эрхэмлэе уриатайгаар 10 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа Монголын Сайтын холбоо 2019 оны 10 сарын 26-ны өдөр Новотел зочид буудалд ЦАХИМ СЭТГҮҮЛ ЗҮЙН ХӨГЖИЛ 10 ЖИЛД III форумыг амжилттай зохион байгууллаа. Форумд МСНЭ, Хэвлэл мэдээллийн зөвлөл болон сэтгүүлч бэлтгэж байгаа их дээд сургуулийн эрдэмтэн багш нар, цахим орчинд үйл ажиллагаа явуулж байгаа сэтгүүлчид оролцсон юм. Энэ үеэр Монголын Сайтын холбооны дэд Ерөнхийлөгч Б.Цоожчулуунцэцэг Цахим сэтгүүл зүйн хөгжил 10 жилд илтгэлийг хэлэлцүүлсэн юм. Тэрээр Монгол Улс ба цахим хэрэглээ, Монгол Улс ба цахим сэтгүүл зүйн хөгжил, Цахим сэтгүүл зүйн цаашдын тулгамдсан асуудлууд гэсэн гурван багц сэдвийн хүрээнд илтгэлээ танилцууллаа. Энэ удаагийн форумын үеэр Худал мэдээллийг хэрхэн таних, яаж сэргийлэх вэ асуулт, хариулт, хэлэлцүүлгийг зохион байгуулав. Хэлэцүүлэгт Сэтгүүл зүйн доктор МУСГЗ, зохиолч сэтгүүлч Б.Галаарид, МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийн багш Д.Идэржаргал, Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв-ийг үүсгэн байгуулагч Fact Check Mongolia хөтөлбөрийн зохицуулагч Ц.Тамир, Монголын сайтын холбооны дэд Ерөнхийлөгч Г.Улсболд нар оролцож, хуурамч мэдээллээс сэргийлэх, олон нийтэд түгээхгүй байх талаар ярилцсан юм. Үнэн бодит мэдээлэл тодорхой эх сурвалж, баримт нотолгоотой байдаг бол хуурамч мэдээлэл тараагчид нотолгоог хуурамчаар үйлддэг. Хуурамч мэдээлэл бүтээгч, тараагчид мэдээллээ үнэмшилтэй болгохын тулд ашигладаг гол хэрэглүүр нь зураг, аудио бичлэг, видео бичлэг юм. Фотошоп программ гарсны дараа маш үнэмшилтэй мэт гэрэл зураг хавсаргасан хуурамч мэдээлэл түгж байсан бол өнөөдөр хуурамч мэдээлэл түгээх арга улам бүр нарийсч байгаа, үүний хор хөнөөлийн талаар хөндөн ярилцсан байна. Форумд Хүмүүнлэгийн ухааны Их сургуулийн Мэдээлэл харилцааны менежментийн сургуулийн захирал, доктор, профессор Д.Дагиймаа Цахим сэтгүүл зүйн хөгжлийн чиг хандлага сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн юм. Тэрээр -Сэтгүүл зүй ба технологи -Сошиал медиа ба сэтгүүл зүй -Хэвлэл мэдээллийн бизнесийн загвар -Сэтгүүлч мэргэжилд гарч буй өөрчлөлт гэсэн багц сэдвийн хүрээнд сонирхолтой илтгэл тавьж хэлэлцүүллээ. Цахим орчинд мэргэжлийн ёс зүйг эрхэмлэе уриатайгаарЦахим сэтгүүл зүйн хөгжил-10 жилд III форумыг зохион байгуулж байсан бөгөөд форумаас сэтгүүлчдэд хандан уриалга гаргасан. Энэхүү уриалгын төслийг Монголын сайтын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Түвшинтөгс танилцуулж, форумд оролцогчдын саналыг тусгасан юм. Цахим сэтгүүл зүйн хөгжил-10 жилд III форумаас гарсан уриалгыг Та бүхэнд бүрэн эхээр нь хүргэж байна. Цахим сэтгүүл зүйн хөгжил-10 жилд III форумын уриалга Монгол Улсын цахим сэтгүүл зүйн мэргэжлийн ууган байгууллага Монголын сайтын холбооны 10 жилийн ойн арга хэмжээ, Цахим сэтгүүл зүйн хөгжил-10 жилд III форумын оролцогчид бид цахим орчинд үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжил нэгт сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнуудад хандан дараах уриалгыг гаргав. 1. Хүний эрхийг дээдлэх 1.1 Хүний эрхийг дээдэлж, улс үндэстнийхээ язгуур эрх ашгийг хамгаалах 1.2 Олон нийт, хэрэглэгчдийн мэдэх эрхийг хангах 1.3 Садар самуун, терроризм, хар тамхи, мансууруулах бодис зэрэг аливаа ёс бус мэдээллээс ангид байх 1.4 Хувь хүний нууцтай холбоотой аливаа мэдээлэл, зураг, дүрс бичлэгт болгоомжтой, няхуур хандах 1.5 Арьс өнгө, үндэс угсаа, шашин шүтлэгээр ялгаварлах үзлийг сурталчлах, үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулж болзошгүй агуулга түгээхээс татгалзах 2. Шударга ёсны дуу хоолой болж ажиллах 2.1 Зөвхөн үнэн бодит мэдээллийг баримтад тулгуурлан олон нийтэд түгээх 2.2 Монгол Улсын хууль болон Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенци, дүрэм журмыг дээдлэн хүндэлж, дагаж мөрдөх 2.3 Цахим орчинд оюуны өмчийг дээдэлж, бусдын бүтээлд хүндэтгэлтэй хандах 3. Мэргэжлийн ёс зүйг чанд сахих 3.1 Мэргэжлийн болон ёс зүйн алдаа гаргахгүй байх 3.2 Мэргэжил нэгтнүүдийнхээ эрх ашгийг, хараат бус редакцийн бодлогыг хүндэтгэн үзэж, зөвхөн шударга өрсөлдөөнийг эрхэмлэх 3.3 Мэргэжлийн нэр төрөө хамгаалж Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг ямагт мөрдлөг болгон ажиллах 3.4 Өөрийн мэргэжлийн ур чадвараа байнга хөгжүүлэн хийж буй ажилдаа мэргэших, дадлагажих 3.5 Хариуцлагатай, ёс зүйтэй, мэргэжлийн сэтгүүл зүйг төлөвшүүлэх үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулан ажиллах 3.6 Аливаа төлбөртэй мэдээ, мэдээлэлд бусдын ажил хэргийн болон хувийн нэр хүндэд халдсан зүйл байгаа эсэхийг нягтлан шалгах Энэхүү зарчмыг Монголын цахим сэтгүүл зүйн салбарт ажиллаж байгаа сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд Та бүхнийг нийтээр мөрдлөг болгож, өдөр тутмын ажилдаа хэвшүүлэхийг уриалж байна. Цахим сэтгүүл зүйн хөгжил-10 жилд III форумд оролцогчид 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хот 1 2 3 4 5 6 7 8 9
Дөрвөн зууны түүхтэй нийслэлийн иргэд, оршин суугчид Та бүхэндээ Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын түүхт ойн мэндийг хүндэтгэн дэвшүүлье. Тэртээ 1639 онд Халхын сайхан хангай, говь хосолсон Их, Бага Монгол уулсын дунд, эртнээс нааш рашааны увидастай гэгддэг Ширээт цагаан нуурын хөвөөнөө Өргөө шар бүсийн ордыг байгуулснаар өнөөгийн Монгол Улсын нийслэлийн үүсэл шаштир бичигдэж эхэлсэн түүхтэй. Үндэсний түүх, соёл, өв уламжлалаа мэддэг, хүндэтгэн дээдэлдэг ард түмний төрт ёс нь өндөр, түмэн олон нь өөдрөг тэнүүн, тусгаар тогтнол нь бат бэх байдаг. Тиймээс төрт ёсны уламжлал, үнэт зүйлээ улам бэхжүүлж, хамгаалах нь чухал. Он жилүүдийн урсгал, ороо бусгаа цагийн нугачаан дунд баларч бүдгэрэлгүй өнөөгийн хөгжлийн түүхийг бүтээж, өнө холын ирээдүй рүү зорьж буй нийслэл хотынхоо түүхэн замналаар энэ л өдөр бид бахархахгүй байхын аргагүй билээ. Нийслэл хот маань үүсэн байгуулагдсанаасаа хойш 30-аад жилийн дотор 28 удаа нүүдэл суудал хийсний эцэст 1778 онд Хан Богд уулын ар, хатан Туулын хөвөө буюу Хүн чулууны хонхор, Алтан тэвшийн хөндий хэмээх энэ газарт төвхнөсөн түүхтэй. Түүнчлэн дотоодын хямралаас улбаатай халдлага дайралтад өртөн, бүтээн байгуулсан сод бүхнээ сүйтгүүлсэн гэх зэргээр хүнд бэрх зам бишгүй туулсан. Зуу гаруйхан жилийн өмнө Төв Азийн нүүдэлчдийн эсгий хот байсан Улаанбаатар нэгэн цагт Азийн цагаан дагина хэмээн дуудуулах хүртэл хөгжин дэвжихэд бидний өвөг дээдсийн оруулсан хувь нэмэр, гавьяа зүтгэл өгүүлшгүй их. Суурин соёл иргэншлийн нөлөөгөөр өдгөө нийслэл хот маань хүн амын төвлөрлөөс үүдэлтэй олон асуудал бэрхшээлтэй тулгараад байна. Гэхдээ монголчууд бид Хүн нэмбэл хүнс нэмнэ хэмээн бэлгэшээдэг ард түмэн билээ. Хот төлөвлөлт, хөгжлийн бодлогоо зөв тодорхойлж, тууштай хэрэгжүүлж чадвал өнөөгийн хүндрэл бэрхшээлийг олны хүчээр даван туулж, өөрсдийн үндэсний онцлогоо шингээсэн, тив дэлхийд өрсөлдөх чадвартай хотыг цогцлоон байгуулах боломжтой. Энэ цаг үед улсын хөгжлийн зүтгүүр болж яваа Улаанбаатар хотын иргэд, оршин суугчид Та бүхнийг нийслэл хотынхоо хөгжлийн төлөө элгэн халуун сэтгэлээр хандаж, хамтдаа хүчээ нэгтгэн урагшлахыг хүсэн ерөөе. Уулс тийшээ хаяа тэлж, үүлс дээшээ дээвэр тулсан Улаанбаатар хотын маань түүх зуун зуунаар өртөөлөн зузаарч, хөгжлийн чимээ нь дэлхийд цуурайтах болтугай. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан
Нийслэлийн 380 жилийн ойн Хүндэтгэлийн концертод 800 гаруй уран бүтээлч оролцлоо
2019-10-29 10:34:47 Нийтлэгдсэн: Нийгэм380 жилийнхээ шаштир түүхийг бичиглэж яваа нийслэлчүүд энэ өдрүүдэд ойн баяраа хүндэтгэл бахархал, бүтээлч ажил, өрнүүн амжилтаар дүүрэн тэмдэглэж байна. Нийслэлийн 380 жилийн ойд зориулсан Хүндэтгэлийн концерт өчигдөр Соёлын төв өргөөнд болж, Үндэсний урлагийн их театр, Дуурь бүжгийн эрдмийн театр, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, Морин хуурын чуулга, нийслэлийн Улаанбаатар чуулга, Улсын филармони, Баянмонгол чуулга, Монгол Улсын консерватори зэрэг мэргэжлийн урлагийн байгууллагын найман оркестр, найрал дуучид, бүжигчид, Монголын үе үеийн урлагийн алдартнууд тэргүүтэй 800 гаруй уран бүтээлч оролцож, нийслэлчүүддээ уран бүтээлийн дээжээ өргөн барьсан юм. Хүндэтгэлийн концертыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон төр, засгийн түшээд, Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй нийслэлийн үе үеийн удирдлагууд, нийслэлийн хүндэт иргэд, гадаадын зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж, таалан соёрхлоо. 380 жилийн намтар баян түүхтэй нийслэл Улаанбаатар хотын ойд зориулсан энэхүү хүндэтгэлийн концертын ерөнхий найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Сэвжидийн Сүхбаатар ажиллажээ. Тайзнаа гараагүй нэлээд удсан Гавьяат жүжигчин Х.Төмөрбаатарыг Сайн байна уу, Улаанбаатар минь дуугаар нь үзэгч олонтой уулзуулж, тэгэхдээ бүр МХО-ы найрал дуучидтай хамт хүндэтгэлийн концертыг нээх эрхэм хүндтэй үүргийг найруулагч түүнд оноосон байв. Ардын жүжигчин Д.Самбуу Үйлсийн сайхан Улаанбаатар-аа, Ардын жүжигчин А.Долгор Улаанбаатарын Уянга-аа, Гавьяат жүжигчин Л.Чулуунчимэг Улиастайн гол-оо, Гавьяат жүжигчин Н.Амгалан Дөрвөн уул-аа, Гавьяат жүжигчин Б.Мөнхбаатар Хөх торгон цамц-аа, Гавьяат жүжигчин Ө.Уянга Увидаст лимбэ дуурын Шөнийн хатны ари-гаа, Гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг алтан партнёр Б.Гомбо-Очиртойгоо Хүний заяа-г, Чингис хаан одонт Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар Монголын тал нутаг-аа, Гавьяат жүжигчин С.Ганзориг Миний Улаанбаатар-аа дууллаа. Түүнчлэн Б.Батчулуун буюу Баачка, С.Наран тэргүүтэй Монголын рок попын одод, Улсын филармонийн жааз дуучид, ОХУ-ын Гавьяат жүжигчин, Буриад улсын Ардын жүжигчин Дарима Дугданова, Орсын Холбооны Буриад улсын Ардын жүжигчин Н.Мөнхзул, Дорноговь аймгийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 8а ангийн сурагч С.Нямбаяр гээд сонин содон уран бүтээлчид цөөнгүй байсан юм. Нийслэлийн түүхт ойн хүндэтгэлийн концертод оролцохоор Говийн догшин ноён хутагтын нутгаас уригдаж ирсэн С.Нямбаяр хүү алдарт Үлэмжийн чанар-ыг хачин тунгалаг цээл хоолойгоор шуранхайлан дуулж, түүнийг Монгол Улсын консерваторийн бүжигчдийн 21 дарь эхийн бүжигтэй хамтатган найруулсан нь бишрэл, бахархал эрхгүй төрүүлж, танхим даяар тасралтгүй алга нижигнүүлэн баяр хүргэж байв. Ардын урлагийн гайхамшиг, алтан үеийн нийтийн дууны бахдам өв сан хийгээд дэлхийн сонгодог урлагийн шидээвэр бүтээлүүд дөрвөн цаг гаруй үргэлжилсэн тоглолтын үеэр эгшиглэж, нийслэлийн 380 жилийн ойн хүндэтгэлийн концертын цар хүрээ, зангаргийг харуулав. Дэлхийн талыг эрхшээж явсан Эзэнт гүрний түүхтэй улсын төрт ёсны уламжлал хэчнээн гүн утга агуулгатай, түмэн олны хүндэтгэл бишрэл нь ямархан учир ерөөлтэй, үндэсний өв соёл нь ямар агуу давтагдашгүй зүйл байдаг вэ гэдгийг үзэгчид юухнаас ч мэдэрч, бахархан огшиж байсан нь яах аргагүй найруулагчийн ур чадвар биз. Дуу, бүжиг, хөгжим, оркестр, хувцас хэрэгсэл, тайз засал, гэрэлтүүлэг, найруулагчийн тавилт, шийдэл энэ бүхнээс зөвхөн монголчуудын гэсэн үндэсний онцлог, үнэ цэн, үнэт зүйл нэвт үнэртэж, мэдрэгдэж байсныг анзаарахгүй байхын аргагүй аж. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт хөшөө”-нд хүндэтгэл үзүүллээ
2019-10-29 10:31:23 Нийтлэгдсэн: НийгэмНийслэл хот үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ой тохиож байна. Ойг тохиолдуулан нийслэлийн үе үеийн удирдлагууд, иргэд, олон нийт өнөөдөр нийслэлийн анхны шав тавьсан Мэлхийтхөшөө-ндхүндэтгэл үзүүлж,Монголын нууц товчоог залж,нийслэлийн сүлдэт хуур цэнгүүллээ. Одоогоос 380 жилийн тэртээ 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Их Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн өргөө байгуулан өгснөөр Монгол улсын нийслэлийн үүслийг тавьсан түүхтэй. Тэр цагаас хойш 28 удаа бууриа сэлгэж,1778 ондБогдхануулын ар, хатан Туулын хөвөө, сэрүүн Сэлбийн дэнж, Хүн чулууны хонхорт суурьшихдаа нүүдэллэн ирсний тэмдэг болгож Хүн чулуун хөшөө-гөөршав тавьжээ. Энэхүү түүхэн үйл явдлыг мөнхжүүлэх, хойч үедээ таниулан сурталчлах зорилгоор тус шав тавьсан газрынхойдхэсэгт 1994 онд дурсгалын Мэлхийт хөшөөг босгож, Нийслэлийнхээ ойгоор хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай болсон юм. НИТХ-ын Р.Дагва хүндэтгэл үзүүлэх ёслолын үеэр хэлсэн үгэндээ Бид нийслэлийн өдрөөр иргэдийнхээ дунд тэдний хүсэл эрмэлзлэлийг илэрхийлсэн иргэдийн оролцоонд тулгуурлан хотынхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын олон ажлууд, соёл урлагийн арга хэмжээг зохион байгуулахын зэрэгцээ хийх ажлаа төлөвлөх, хийсэн ажлаа тайлагнах, дүгнэх өдөр болгон тэмдэглэдэг. Монгол Улсын Ерөнхийлөгч морин хуураа дээдлэн, уртын дуугаа өвлөн дэлгэрүүлэх, Монголын нууц товчоог мөнхөд эрхэм дээдлэх тухай зарлиг буулгасны дагуу Нийслэлийн Төр, захиргааны байгууллагаас нийслэлийн сүлдэт хуур, Монголын нууц товчоог хүндэтгэлтэйгээр залж, жил бүр нийслэл хотынхоо төрсөн өдрөөр хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай билээ. Ингээд энд хүрэлцэн ирсэн та бүхэндээ нийслэлийн 380 жилийн ойн баярын мэндийг хүргэхийн ялдамд амьдралд нь аз жаргал, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе хэмээлээ. Нийслэлийн сүлдэт хуурыг Монгол Улсын Ардын жүжигчин, морин хуурч Ч.Батсайхан цэнгүүллээ. Нийслэл хотын ойн энэ түүхэн өдрөөр гал голомтоо бадрааж буй олон хосуудын төлөөлөл болж, хүндэтгэлийн арга хэмжээнд оролцсон н.Төрмөнх, н.Нандин-Эрдэнэ нарт нийслэлийн удирдлагууд баяр хүргэж, дурсгалын зүйл гардуулсан юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй