Өвөл хаяанд ирлээ. Утаа ч багаслаа. Одоо бидний анхаарах ёстой дараагийн том зүйл бол Түгжрэл. Нийслэлийн авто замын түгжрэл бөөгнөрөл бухимдал, уур уцаар, олны хараалыг барсан, ярихаас ч залхмаар зүйл болоод байна. Заримдаа хотын зам маань зам биш зогсоол болчихдог нь яалт ч үгүй үнэн. Нэгэнт дэлхийн томоохон хотуудтай дүйцэх зовлонтой болсон бид энэхүү түгжрэлээс хэрхэн гарах вэ??. Оюутан, сурагчдын хичээл сургууль амарсан үед ч яахав түгжрэл бага ч гэсэн бид түгжирсээр л байдаг. Харин энийг их энгийнээр шийдэх боломжтой нэг АПП-ыг Монгол залуус бүтээж байгаа гэнэ. Тэр АПП-ын нэр WE. WE АПП-ын гол зорилго бол АПП хэрэглэгч эрүүл мэндээ бодож алхалт хийж, хийсэн алхалт тутамд оноо цуглуулж, цуглуулсан оноогоороо өөрийн хэрэгцээгээ хангаж хэрэглээний мөнгөө хэмнэх боломжийг олгох гэнэ. Хэрвээ энэ үнэхээр үнэн бол ТА Алхаад Мөнгө олоход бэлэн үү? Эсвэл Түгжрэлд түгжүүлсээр байх уу? Хариултыг таньд үлдээе. #WeApplication #Comingsoon #11.1
АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТОМООХОН ӨРГӨТГӨЛ, ШИНЭЧЛЭЛТ Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 13-ны 258-р тогтоол, 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж Нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах хөтөлбөрт ажлын хүрээнд Улаанбаатар дулааны Сүлжээ ТӨХК нь Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран 2019 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр тодорхой ажлуудыг үе шаттай хэрэгжүүлэн ажиллаж байна. Дээрхи ажлын хүрээнд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх төслийн эхний ээлж Сонгино Хайрхан Дүүргийн 7,8,9,10,24,28-р хороо Баянхошуу орчмын гэр хорооллыг буулгаж дахин төлөвлөлтийн батлагдсан 12 байршилд баригдах хорооллууд, одоо байгаа барилга байгууламжийг төвлөрсөн дулаанаар хангах нарийвчилсан иж бүрэн тооцоо, судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн. 2018-2019 онд 11и магистралийн ДХ-11163-ДХ-11225-р цэг хүртэл 2ф500/400 мм-ийн голчтой 2.8 хос.км дулааны шугамыг 2ф700/600 мм-ийн голчтой болгон өргөтгөн шинэчлэх ажлыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж ашиглалтанд оруулаад байна. 2019 онд 11и магистралийг үргэлжлүүлэн 2ф600/500мм-ийн голчтой 3200 хос.метр дулааны төв шугамыг шинээр татаж тус Баянхошуу дэд төвийн шугам сүлжээний ажилтай уялдуулан Хилчин хотхон-руу 2ф200/150 мм-ийн голчтой 1033 хос.метр дулааны шугам сүлжээ, тоноглол тоноглол угсралтын ажлыг хийж гүйцэтгэн 10 дугаар сарын 01-ний өдөр Хилчин хотхон-ыг төвлөрсөн дулаан хангамжид холболоо. Хилчин хотхон нь 2011 онд ашиглалтанд орсоноос хойш DZL маркийн 7 Мвт-ын хүчин чадалтай халаалтын зуухнаас халж байсан бөгөөд төвлөрсөн дулаан хангамжид холбогдсоноор 3500 гаруй оршин суугч, иргэдийн тав тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлж халаалтын хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэлээ. Тус хотхоны 3 халаалтын зуухнуудыг бүрэн зогсоосноор түүхий нүүрсний хэрэглээг жилд 9000 гаруй тонн-оор бууруулж агаарт хаягдах хорт хаягдлын хэмжээг 511 тонн-оор бууруулж чадлаа.
Монголын хамгийн том авто худалдааны цогцолбор "ОЛОН УЛСЫН ХУДАЛДАА ЛОГИСТИКИЙН ТӨВ" ХК
2019-11-01 15:17:25 Нийтлэгдсэн: НийгэмӨнөөдөр бол үндэсний өгөх өдөр хүн ер нь авах авах гэж зүтгэхээсээ илүү өгөөд сурчих юм бол авах зүйл зөндөө гэдэг, үүнийг та амьсгалаа гаргахгүйгээр дандаа аваад байвал чадахгүйтэй адил өгөх нь авахаасаа илүү ерөөлтэй гэж бид ярьсаар иржээ. Танд нэгэн гайхалтай мэдээ хүргэхэд Ид шидийн орон 2 төслийн баг өгөх өдрийг тохиолдуулан аян өрнүүлж байгаа бөгөөд таны өгсөн хандив болгон 1 дахин үржих юм байна. Хэрэв та 20,000 төгрөг хандивлавал тэр чинь нэг үржээд 40,000 төгрөг болж очих юм байна. 11 сарын 1-ний 00:00 цагаас 11 сарын 1-ний 00.00 цаг буюу зөвхөн 24 цаг үргэлжлэх энэхүү аянд өглөөний 9 цагийн байдлаар 25 сая төгрөг цуглаад байна гайхалтай биш гэж үү? Та буян үйлдэж эсвэл зүгээр л бяцхан зүрхнүүдэд бодит туслалцаа үзүүлэхийг хүсвэл: Хаан банк, Лантуун дохио ТББ, 5011455609 тоот дансанд хандиваа шилжүүлэхэд л хангалттай. Таны хандивласан төгрөг бүхэн хүүхэд хамгаалах төвийн нэг багана болох болно.
Тогтвортой хөгжлийн төлөөх нутгийн захиргааны байгууллагуудын зөвлөл ICLEI болон Сөүл хотын захиргаанаас Seoul Mayors Forum буюу Хотын дарга нарын форумыг энэ сарын 23-25-ны өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотноо зохион байгууллаа. Тус форумын Уур амьсгал болон олон улсын эрчим хүчний хөгжилд чиглэсэн үйл ажиллагааны ач холбогдол сэдэвтэй дээд төвшний хэлэлцүүлэгт Улаанбаатар хотыг төлөөлөн Нийслэлийн Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал Уур амьсгалын өөрчлөлт, агаарын чанар болон барилга байгууламжийн дулаан, эрчим хүчний хэмнэлтийн ач холбогдол сэдвээр илтгэл тавьж оролцлоо. Уг илтгэлд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицоход Монгол улсын баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, тодруулбал Монгол Улсын Ногоон хөгжлийн бодлого, Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр, Парисын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах Монгол Улсын зорилтот хувь нэмэр (ЗХН)-ийн үзэл баримтлал болон уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад Улаанбаатар хотын оруулах хувь нэмрийн талаар танилцуулж, Улаанбаатар хотын агаарын чанар, барилга байгууламжийн дулаан алдагдал болон эрчим хүчний хэмнэлтийн талаар авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар тодорхой мэдээлэл өглөө. Гишүүн хотуудын илтгэлээс гадна тус өдөр Сөүл хот Дэлхийн хотын захирагчдын гэрээнд нэгдсэнээ тэмдэглэн албан ёсоор гэрээнд гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа болов. Арга хэмжээний хоёр дахь өдөр RexCom-ын Гишүүд ICLEI-ийн үйл ажиллагааг Зүүн Азийн бүсэд хөгжүүлэн тэлэхэд өөрсдийн оруулсан хувь нэмрийн талаар танилцуулж, 2018 оны 5 дугаар сараас 2019 оны 9 дүгээр сар хүртэл хийсэн ажлуудаа тайлагнав. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын хийж гүйцэтгэсэн ажлуудын гүйцэтгэлийн тайланг нийслэлийн Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал танилцуулсан байна. Нийслэлийн Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал Киото хотын Байгаль орчны бодлогын товчооны Байгаль орчин, эрчим хүчний газрын дарга Ноён Такеши Шимотцуматай уулзсан байна. Уулзалтаар Киото болон Улаанбаатар хотын хамтран ажиллах болон цаашдын хамтын ажиллагааны боломжуудын талаар ярилцсан байна. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй