Өвөрхангай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан хуралдаж, 8 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн бөгөөд хуралдааны эхэнд Эрдэнэ-Зуу хөтөлбөрийг баталлаа. XVI зууны сүүлчээр Монголын эзэнт гүрний нийслэл Хархорумын туурин дээр баригдан өнөөг хүртэл оршиж ирсэн Эрдэнэ-Зуу музей нь түүхийн ховор нандин, хосгүй үнэт зүйлсийг хадгалж буй шашин, соёлын томоохон төв юм. Нийт 8 барилга, байгууламж, 7 мянга гаруй үзмэр цуглуулгатай Эрдэнэ-Зуу музейг үзэж сонирхох дотоод, гадаадын жуулчид ихэссэний улмаас хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, сэргээн засварлах шаардлага үүсч байна. Тиймээс тус музейн тохижилт, үйлчилгээг стандартад нийцүүлэх, аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулахуйц соёл, аялал жуулчлалын төв болгон хөгжүүлэх зорилгоор хөтөлбөр боловсруулаад байгаа юм. Энэ хүрээнд музейн харуул хамгаалалтыг мэргэжлийн албанд шилжүүлэх, камержуулалтыг өргөтгөх, галын, дохиоллын зэрэг тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх, сан хөмрөгийн өрөө тасалгааг тохижуулах, ажилтнуудыг сургалтанд хамруулах зэргээр олон ажлыг тусгаад байна. Тэргүүлэгчдийн хуралдаанаар хөтөлбөрийг баталж, шаардагдах санхүүжилтыг жил бүрийн орон нутгийн төсөвт тусган хэрэгжүүлэхийг үүрэг болголоо. Тэргүүлэгчдийн зүгээс музейг Олон Улсад сурталчлахад онцгой анхаарч, үүний тулд цахим мэдээллийг сайтар ашиглах, эрсдлийн үнэлгээ хийлгэх, шашныг сурталчлахаас илүү түүх соёлыг товойлгож гаргах зэргээр саналаа хэлсэн юм. Эх сурвалж:Өвөрхангай аймгийн ЗДТГ
Замын цагдаагийн хажуугийн гүүрэн замын хөдөлгөөн ямар болох талаарх бодит мэдээллийг жолооч нарт хүргэе. Нэгдүгээрт: Ертөнцийн зүгээр хойд талаасаа урсах хөдөлгөөн Home plaza-гийн зүүн талаар чигээрээ явж шууд Е март-ын гэрэл дохиотой уулзварт хүрэхээр төлөвлөж байгаа юм байна. Хөдөлгөөнийг ингэж зохицуулснаар цаашид Home plaza-г тойрох хөдөлгөөн байхгүй болж байгаа аж. Нэгдүгээр зурагт тэмдэглэсэн хэсгийн замыг 4,5 метр өргөтгөх ажил яг одоо хийгдэж байна. Хоёрдугаарт: Замын цагдаагийн гүүр талаасаа баруун гар тийш эргэх хөдөлгөөнийг чөлөөтэй болгохоор Home plaza-гийн хойд талын зорчих хэсгийг өргөтгөх ажил ид дундаа явж байна. Энэ хэсгийг 2 дахь зурагт гэж тэмдэглэн үзүүлэв. Гуравдугаарт: Баянмонгол хорооллоос Гандийн гудамж, Наадам центрийн чиглэл болон Их монголын гудамж руу орох хөдөлгөөн баруун гар тийш эргэж гүүрний доогуур эргэх хөдөлгөөн хийх юм байна. Энэ хөдөлгөөнийг 3,4,5 гэж зурагт тэмдэглэсэн ба энэ хэсгийн зам засах ажлыг 14 хоногийн дараа дуусгахаар төлөвлөжээ. Уг зохицуулалтуудыг хийснээр Home plaza тойрсон хөдөлгөөнд огтлолцол байхгүй болж хөдөлгөөний эрчим нэмэгдэх аж. Мөн Гандийн гудамжнаас Баянмонгол хороолол руу чиглэх хөдөлгөөнд огтлолцол үүсэх асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа тухай Нийслэлийн замын хөдөлгөөн төлөвлөлт зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээллээ. Замын хөдөлгөөний дээрх зохион байгуулалтыг хийснээр Home plaza тойрсон хөдөлгөөнд огтлолцол үүсэхгүй юм байна.
“Орлогод нийцсэн орон сууц” төслийн барилга угсралтын ажил 90 хувьтай явагдаж байна
2019-09-24 10:02:21 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлээс бага дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах, орлогод нийцсэн орон сууцыг нийлүүлэх, шинэ суурьшлын бүсэд орон сууц барьж байгуулах, түрээсийн орон сууцны санг бүрдүүлэх, түрээсийн орон сууцны олон төрөлт хэлбэрийг хөгжүүлэх зэрэг ажлыг шат дараатай хийсээр байгаа юм. Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа спорт цогцолбор орчимд 940 айлын Орлогод нийцсэн орон сууц-ны төслийн шавийг өнгөрсөн тавдугаар сард тавьсан. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр уг төслийн явц, хэрэгжилтийг шалгаж, газар дээр нь ажиллав. Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ийн захирал Б.Сүхбаатар Нийслэлээс олгож өгсөн газар дээр хувийн байгууллагууд өөрсдийн хөрөнгөөр барилга бариад тодорхой хувийг нь нийслэлд өгч байгаа. Үлдсэн хувиа зах зээлийн зарчмаар зарах юм. Байрны 1 ам метр нь 1 сая 450 мянга байхаар компанитай гэрээ байгуулсан. Сургууль, цэцэрлэг, ногоон байгууламж, авто зогсоол зэрэг бүгдийг нь нэг дор байхаар төлөвлөсөн нь давуу тал болж байгаа хэмээлээ. Нийт зургаан блок 940 айлын орон сууц баригдахаас энэ жил дөрвөн блок 896 айлын орон сууц баригдаж байна. Манай компани нь Нийслэлийн орон сууцны корпораци ХК-тай хамтран өнгөрсөн тавдугаар сарын 14-нд уг төслийг эхлүүлсэн. Барилга угсралтын ажил 90 гаруй хувьтай явагдаж байна. 2020 оны хоёрдугаар хагаст ашиглалтад хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна хэмээн Дорнын их гэгээ ХХК-ийн ТУЗ-ын гишүүн О.Одбаяр ярилаа. Төслийн хүрээнд 12 давхар 6 блок орон сууцны барилга, 120 хүүхдийн цэцэрлэг, 180 хүүхдийн бага сургуулийн бүтээн байгуулалт сүндэрлэх юм байна. Үүний дараа хотын Захирагчаар ахлуулсан нийслэлийн удирдлагууд Хан-Уул дүүргийн 10-р хороо, Морингийн даваа орчимд Орлогод нийцсэн орон сууц төсөл хэрэгжүүлэх талбайд очлоо. Нийт 129 га талбайд сургууль, цэцэрлэгээс авахуулаад төрийн бүхий л үйлчилгээг төвлөрүүлсэн орон сууцны иж бүрэн хороолол барихаар төлөвлөөд байгаа аж. Эхний ээлжинд бид 46 га талбайд төлөвлөлт хийж байгаа. Дэд бүтцээ бид өөрсдөө шийдэж өгнө. Төсөл хэрэгжүүлэх компаниудын сонгон шалгаруулалтаа зарлахад бэлэн болоод байна. Бид компаниудтай барьсан барилгынхаа хэдэн хувийг нь газар болон дэд бүтцийнхээ төлбөрт нийслэлд өгч, хэдэн хувийг нь хямд өртгөөр борлуулах боломжтой вэ гэдгийг нь харгалзан үзэж шалгаруулна. Хямд өртгөөр борлуулах эрхтэй орон сууцыг түрээслээд өмчлөх хэлбэрээр иргэдэд санал болгоно. Газрын төлбөрт өгч байгаа орон сууцнуудыг энгийн түрээс болон бусад газарт газар чөлөөлөхөд зарцуулахаар төлөвлөж байгаа. Эхний ээлжийн 46 га талбай дээр төсөл хэрэгжүүлэх 15-16 компани шалгаруулна. Зарим талбар дээр компаниуд нэгдээд орж болно хэмээн НОСК ХК-ийн захирал Б.Сүхбаатар ярилаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Нийслэлийн орон сууцны төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, богино хугацаанд олон өрхийг орон сууцаар хангах ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна. Орлогод нийцсэн орон сууц гэхээрээ хямдхан, чанаргүй, орчин нөхцөл нь тааламжгүй газар биш хамгийн өндөр чанартай, ая тухтай амьдрах орчинг бүрдүүлсэн, нийгмийн байгууламжуудыг шийдсэн орон сууцыг хэлнэ. Түрээслээд өмчлөх боломжийг бүрдүүлж байгаагаараа орлогод нийцүүлсэн гэж байгаа. НОСК ХК, хувийн хэвшилтэй хамтраад гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулалтыг шинэ зохион байгуулалтаар эхлүүлж байна. Нийслэл газраа шийдэж, дэд бүтцээ татаж өгнө. Ингээд чадвартай, хариуцлагатай барилгын компаниудыг энэ ажилд оруулна. Ирэх хавраас Морингийн даваанд жишиг төлөвлөлттэй орон сууцны хороолол баригдаж эхэлнэ. Энд амины болон нийтийн орон сууцны аль аль нь байна. Морингийн даваа руу Яармаг нисэх чиглэлийн замаар ирэх ганц замтай болчихоод байгаа. Бид шууд нисэх, Морингийн давааны замаас 22-ын товчоо руу холбох зам дэд бүтцээ давхар төлөвлөөд явна. Хотыг задлах, захаас нь хөгжүүлэх боломж бүрдэнэ. Морингийн даваа орчмын айл өрхүүд орон сууцны төсөл хөтөлбөрт хамрагдах бүрэн боломжтой гэв.
Монгол улсад Ази, номхон далайн бүс нутгийн хорих байгууллагын удирдах ажилтны 39 дүгээр бага хурлыг зохион байгуулж байна
2019-09-23 15:39:58 Нийтлэгдсэн: НийгэмЭнэ сарын 23-28-ны өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотод Ази, номхон далайн бүс нутгийн удирдах ажилтны 39 дүгээр бага хурлыг зохион байгуулж байна. Уг хурлыг анх 1980 онд өнөөгийн БНХАУ-ын Хонг Конг улсад зохион байгуулж байжээ. Жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн тус бага хурлын 39-дэх удаагийн хуралдаан нь Монгол улсад анх удаа зохион байгуулагдаж байгаа гэдгээрээ онцлог юм. Хуралд 28 орны 37 байгууллагын 120 гаруй зочид төлөөлөгчид оролцож байна. Тус бага хурлаар оролцогч орнуудын хорих байгууллагууд нь өөрсдийн туршлага, ололт амжилтыг хуваалцах, улс орны ял эдлүүлэх ажиллагаа, тулгарч буй бэрхшээл болон шийдвэрлэх арга замыг эрэлхийлж, тухайн улсын хорих байгууллагын хөгжлийн түвшинг судалж танилцах үйл ажиллагаа явуулдаг. Энэ удаагийн бага хурлыг Хорих ял эдлүүлэх ажиллагаанд хүний эрхийг хангах нь сэдвийн дор зохион байгуулж байгаа бөгөөд уг сэдвийн хүрээнд Засан хүмүүжүүлэх үйл ажиллагаанд тулгарч буй бэрхшээл болон шийдвэрлэх арга зам, Орчин үеийн техник, технологийг хорих байгууллагын үйл ажиллагаа, хоригдлын хүмүүжил, хяналтыг сайжруулахад ашиглах, Сэтгэцийн өөрчлөлттэй, мансуурах бэлдмэл хэрэглэх донтой хоригдлуудтай ажиллаж, хүмүүжүүлэх, Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх, түүнийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал, арга зам, Насанд хүрээгүй болон анх удаа гэмт хэрэг үйлдсэн хоригдлуудтай ажиллаж, тэднийг хүмүүжүүлэх арга зам зэрэг асуудлыг хэлэлцнэ. Хурал зохион байгуулагчдын зүгээс шүүхийн шийдвэрийн биелэлтийг хэлбэрэлтгүй хангах, хорих ялаар шийтгэгдсэн хүнийг нийгэмшүүлэх, нийгмийг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудлыг дан ганц улсын дотоод хүрээнд авч үзэлгүйгээр бүс нутгийн хэмжээнд хэлэлцэн зөвшилцөж, оновчтой шийдлийг эрэлхийлэхэд ач холбогдол оршиж байна гэж үзэж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх УБТЗ ХХН-ийн зүтгүүрийн депод ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцлаа. Өвөлжилтийн бэлтгэл ажил 80 орчим хувьтай байгаа бөгөөд техник, тоног төхөөрөмжийн засвар, станцуудын нүүрс татан авалт, ургац тээвэрлэх зэрэг төлөвлөгөөт ажил хуваарийн дагуу явж байгааг албаны хүмүүс Ерөнхий сайдад танилцуулав. Тус байгууллага энэ онд 26.3 сая орчим тонн ачаа тээвэрлэхээс өнөөдрийн байдлаар 18 сая тонныг тээвэрлээд байна. Энэ хэмжээг ирэх жил 32-34 сая тоннд хүргэхээр төлөвлөжээ гэжЗасгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй