Сайжруулсан түлшний 17228 ширхэг “Сайн карт” тараагдаж эхэллээ
2019-09-20 11:25:53 Нийтлэгдсэн: НийгэмМонгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын дагуу түүхий нүүрсний хэрэглээг нийслэлийн хэмжээнд хориглосон. Энэ хүрээнд Сүхбаатар дүүрэгт иргэдийн өвлийн өрхийн хэрэглээнд зориулж сайжруулсан түлш борлуулах 50 цэг ажиллана. Өчигдөр нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас дүүргийн хэмжээнд сайжруулсан түлш авах эхний 17228 ш Сайн карт-ыг 9, 11-20 дугаар хороонд хүлээлгэн өглөө. Уг картыг өнөөдрөөс эхлэн хороод айл өрхүүддээ хэсгийн ахлагчаараа дамжуулан тараана. Сайжруулсан түлшийг авахдаа Сайн карт-аа зөвхөн дүүрэгт байрлах түлш борлуулагч нарын гар утсанд суулгасан апплекшейнд уншуулж худалдан авалт хийх юм. Бусад дүүрэгт карт уншигдахгүй болохыг анхаарна уу. Сайн карт-нд эхний удаа 3тн шахмал түлшний эрх бий. Иргэн таны түлш авах тоогоор хэрэглээ хасагдах бөгөөд дахин цэнэглэх боломжтой. Уг карт нь төлбөрийн хэрэгсэл биш нэг өрх өвлийн турш хэрэглэх сайжруулсан түлшний хэрэглээг хянах цахим хяналтын хэрэгсэл юм. Эх сурвалж: Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар
Дархан-Шарын гол чиглэлийг хатуу хучилттай автозамаар холбох ажил хийгдэж байна
2019-09-20 11:22:54 Нийтлэгдсэн: НийгэмДархан - Шарын гол чиглэлийг хатуу хучилттай автозамаар холбох зам гүүрийн барилгын ажлын эхний хэсгийн 17,2 км автозамын ажил ид өрнөж байна. Эх сурвалж:АТҮТ
Дулааны шугам сүлжээний ажилтай холбоотойгоор зарим нийтийн тээврийн маршрутад түр хугацаагаар өөрчлөлт орно
2019-09-19 10:01:14 Нийтлэгдсэн: НийгэмЭнэ сарын 21, 22-ны өдрүүдэд Чингэлтэйн өргөн чөлөөнд Сэлбэ дэд төвийн дулааны шугам сүлжээ болон бусад дэд бүтцийн сүлжээ татах ажил хийгдэх тул 7 буудлаас 17-ын уулзвар хүртэлх хэсэгт автозамыг хөдөлгөөнийг хязгаарлагдана. Иймд тухайн гудамж замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний Ч:22 Шадивлан-Бөмбөгөр-Чингис СООСЭ-Далангийн зам Ч:23 Чингэлтэй-Зүрх уул-МУБИС-Цэцэг төв Ч:24а Зүрх уул-3,4 дүгээр хороолол-Сонсголон-ТЭЦ4 Ч:27 Вокзал-Бөмбөгөр-Өвөр согоот Ч:28 Сэлх-7 буудал-Ард кино театр Ч:33 Шархад-7 буудал-Зунжин худалдааны төв Ч:69 Зунжин-7 буудал-Ард кино театр-ТЭЦ3 ХО:1 Бага баян-Санзай-7 буудал-Тэнгис кино театр ХО:2 Шаргаморьт-Дүнжингарав худалдааны төв чиглэлүүдийн замналд түр хугацаагаар өөрчлөлт орж байна. Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ. НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР
“Эко констракшн” сэтгүүлч Ж.Жаргалсайханы эмчилгээнд таван сая төгрөг хандивлав
2019-09-18 17:01:58 Нийтлэгдсэн: НийгэмМонголын сэтгүүлзүйн салбарт олон жил тууштай ажиллахдаа онлайн сэтгүүлзүйг хөгжүүлж, Монголын сайтын холбоо-г үндэслэж, ерөнхийлөгчөөр нь ажиллаж байсан сэтгүүлч Ж.Жаргалсайханы эмчилгээнд зориулж Экоконстракшн компани таван сая төгрөг хандивлалаа. Дөрөв дэх засаглалын үүргийг нэр төртэй биелүүлж, үндэсний бүтээн байгуулагчдыг үргэлж дэмжиж, нийгмийг соён гэгээрүүлэх үйлст цаг наргүй хөдөлмөрлөдөг сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудад тусламж дэмжлэг шаардлагатай үед Экоконстракшн ХХК үргэлж дэмжсээр ирсэн. Мөн үндэсний бүтээн байгуулагч тус компани нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж, жил бүр эрүүл мэндийн салбар, Монголын ирээдүй болсон хүүхдүүдэд чиглэсэн сайн үйлсийн ажлууд өрнүүлж, нэн шаардлагатай тусламж, дэмжлэгийг үзүүлсээр ирсэн бөгөөд гэнэтийн галын аюулд өртсөн Өнөр бүл төвийн хүүхдүүдэд өнгөрсөндолдугаарсард 10 сая төгрөг хандивлаж байсан юм. Үндэсний бүтээн байгуулагч Экоконстракшн ХХК-аасЭрүүл сэтгүүл зүйг хөгжүүлж, бүтээхэд хоёргүй сэтгэлээр зүтгэж буй Ж.Жаргалсайхан удахгүй эдгэрч олон түмнийхээ төлөө үзгээ хурцалж, үйлсээ үргэлжлүүлэх болтугай хэмээгээд Монголын нийт бүтээн байгуулагч нарыг хандивын аянд нэгдэхийг уриаллаа.
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах өдөрлөгийн хүрээнд өчигдөр Гадаад харилцааны яамны Нээлттэй өдөрлөг Д.Сүхбаатарын талбайд амжилттай болов. Нээлттэй өдөрлөг-ийг нээж Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Дипломат корпусын ахлагч, Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов нар үг хэллээ. Өдөрлөгийн үеэр Гадаад харилцааны яамны үйл ажиллагаа, онцлогын талаар иргэдэд таниулан сурталчилахаас гадна тус яамны Консулын газар иргэдэд баримт бичиг баталгаажуулах үйлчилгээ үзүүлж, зөвлөгөө өглөө. Мөн Гадаад харилцааны яамны Төв архивт хадгалагдаж буй Их Монгол Улс болон Ил Хаант Улсын хаад 13 дугаар зуунд тухайн үеийн Ромын Пап лам нартай харилцаж байсан түүхэн 8 захидлын эх хуулбарыг анх удаа олон нийтэд дэлгэн үзүүллээ. Нээлттэй өдөрлөг-т ГХЯ-наас гадна Монгол Улсад суугаа ОХУ, БНХАУ, АНУ, БНСВУ, ХБНГУ, БНКазУ, Куба, БНСУ, Турк, Франц, Энэтхэг, БНАСАУ, Япон, Аргентин, Перу, Бразил болон НҮБ, түүний төрөлжсөн болон олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв зэрэг байгууллага идэвхтэй оролцож, үйл ажиллагаагаа сурталчиллаа. Өдөрлөгт оролцсон иргэд өөрийн сонирхсон болон шаардлагатай мэдээлэл, зөвлөгөөг яамны ажилтнуудаас биечлэн авч, гадаад бодлого, үйл ажиллагаатай холбоотой санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, ярилцав. Иргэдээс гаргасан санал хүсэлт, зөвлөгөөг нэгтгэн анхаарвал зохих асуудлыг цаашдаа үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлж ажиллахаа Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн илэрхийлэв. Нийтэлсэн:Гадаад харилцааны яам
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй