Сонсголонгийн төмөрбетон хос гүүрийг ашиглалтад оруулж, замын хөдөлгөөнийг нээлээ
2019-09-23 10:19:46 Нийтлэгдсэн: НийгэмБНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй Туул гол дээгүүрх Баянзүрхийн болон Сонсголонгийн төмөр бетон гүүрийг шинээр барих төслийн хүрээнд Сонсголонгийн шинэ гүүрийг хоёр сарын өмнө ашиглалтад оруулсан.Тодруулбал, 289.4 м урт, хоёр урсгал, дөрвөн эгнээтэй шинэ гүүрийн хөдөлгөөнийг долдугаар сарын 9-ны өдөр нээж байсан билээ. Харин хуучин гүүрийн засварын ажлыг долоодугаар сарын 16-нд эхлүүлэн хоёр сарын хугацаанд хийж гүйцэтгэн, өнөөдөр замын хөдөлгөөнийг нээлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр болон бусад холбогдох албаны төлөөлөл, зам барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн компаниудын удирдлага, ажилчид, иргэд олон нийт оролцов. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Сонсголонгийн гүүр нь Нийслэлийн авто замын сүлжээний баруун хэсгийн босоо тэнхлэгийн гол замын сүлжээ болох Сонсголонгийн 5.5 км авто замд байрлаж байгаагаараа онцлог юм. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын Яармаг дахь дэд төвийн бүтээн байгуулалтын ажилд дэмжлэг үзүүлэх, үйлдвэрлэлийн бүс, Хөшгийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал руу зорчих хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлж, түгжрэлийг бууруулах чухал ач холбогдолтой болж байна. 1971 оноос хойш шинэчлэлт хийгдээгүй байсан уг гүүрийн засварын ажлыг 2018 оны тавдугаар сард эхлүүлж, төслийн хоёр эгнээ гүүрийн барилгын ажлыг гүйцэтгэж, өнгөрсөн долоодугаар сарын 09-ний өдөр хөдөлгөөнийг нээсэн. Харин хоёр сарын хугацаанд гүүрийн үлдсэн ажлыг бүрэн гүйцэтгэж, дөрвөн эгнээ төмөрбетон хос гүүрийг өнөөдөр ашиглалтад өгч байна. Зам дагаж хөгжил гэдэг. Та бүхний барьсан гүүрэн байгууламж нийслэл хотын маань хөгжлийг урагшлуулна гэдэгт итгэлтэй байна хэмээв. Сонсголонгийн төмөрбетон хос гүүр нь 30м алгасалтай, Т-хэлбэрийн угсармал дам нуруутай, 11м өргөн, хоёр эгнээ зорчих хэсэг, явган зам, гэрэлтүүлэг бүхий гүүрэн байгууламж юм. Барилгын ажлын гүйцэтгэгчээр Бээжин Юни-Констракшн Групп ХХК, гүүрэн байгууламжийн үндэсний анхны компани болох Гангүүр ХХК, хяналтын зөвлөх үйлчилгээний компаниар Гуанжоу Ванан Констракшн Сүпервишн компаниуд богино хугацаанд гүйцэтгэж дуусгалаа. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
“Улаанбаатар смарт карт” компанийн хяналтын систем, хөрөнгө санхүүгийн талаарх мэдээллийг нээлттэй болгохыг даалгав
2019-09-23 10:16:08 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газарт ажиллаж, өнгөрсөн дөрөвдүгээр сард өгсөн хугацаат үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн явцыг шалгалаа. Нийтийн тээврийн үйлчилгээний газрын удирдлагууд Өнөөдрийн байдлаар нийслэлд 800 гаруй автобус үйлчилгээнд явж байна. Өглөө, оройдоо ачааллын цагуудад 100 автобус нэмэлтээр гаргаж байгаа. Энэ сард багтаан дахин 100 автобусаар хүчин чадлаа нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Нийтийн тээврээс орж байгаа орлогоо бүрэн хянаж чадахгүй байна. Машин/цагийн зардлаа багасгах үүднээс зарим чиглэлийн автобусны тоог ачаалал бага үеэр хасаж байгаа хэмээн танилцуулав. Хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын биелэлт тун хангалтгүй, өөрсдөө менежмент, зохион байгуулалт огт хийгээгүй байгаад шүүмжлэлтэй хандаж байв. Түүнчлэн иргэдийн зүгээс сүүлийн нэг сар гаруй хугацаанд автобусны хоорондын зай хол, автобусны хүрэлцээ тун бага байгаа, жолооч, хянагч нарын зан харилцаа доголдолтой байна гэсэн гомдол маш ихээр ирж буйг Нийтийн тээврийн үйлчилгээний газрын удирдлагуудад сануулсан юм. Энэ бүх асуудалд яаралтай зохион байгуулалт хийж, иргэдийг ая тухтай зорчих бүхий л боломж бололцоог бүрдүүлэхийг чиглэл болгон дахин нэг сарын хугацаатай үүрэг өглөө. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Нийтийн тээврийн үйлчилгээний зохион байгуулалтыг сайжруул, танай байгууллага бодлого боловсруулж, хэрэгжүүлж, хяналтаа тавьж байгаагийн хувьд үүн дээрээ дорвитой арга хэмжээ авч ажиллах хэрэгтэй. Ажлын байрны хяналтыг сайжруулж, жолооч нарынхаа хувцас хэрэглэлийг жигдрүүлэх, ажиллаж хөдөлмөрлөх нөхцөлийг бүрдүүлж, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэ. Жолооч нараар орой ажил тарсны дараа автобус цэвэрлүүлдэг байдлаа зогсоо. Цэвэрлэгээ үйлчилгээ хийдэг хүн хүчний бүтэц зохион байгуулалтаа хий. Өдөржин замын хөдөлгөөнд оролцож, түгжрэл дунд явж явж ирээд шууд гэртээ хариад амарч чадахгүй автобусаа цэвэрлэдэг байж болохгүй хэмээлээ. Мөн Холбогдох байгууллагууд хяналтаа тавиад ирэх сарын 20 гэхэд орлогоо хянаж, зарлагаа багасгах, үйлчилгээний чанар стандартыг сайжруулах ажлыг нүдэнд үзэгдэж гарт баригдахаар, иргэд, үйлчлүүлэгчдэд мэдэгдэхүйц өөрчлөлтийг хий. Бидэнд зүгээр суух цаг хугацаа байхгүй. Тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг бүрэн ханга. Хар утаа ялгаруулдаг, орчин бохирдуулдаг автобуснуудыг жагсаалаас гарга. Хэзээ шаарлага хангана тэр үед нь шугаманд гарга. Жолооч нарын сахилга бат, хариуцлага, хувийн соёл, ариун цэвэр гэх мэт ажлын байрны хяналтыг хатуу зохион байгуулалтад оруул. Жолооч нарыг сургалтад хамруулж байгаа бол сургасан шиг сурга. Долоо хоног бүр нийслэлийн Иргэний танхимд сургалт зохион байгуул. Танай байгууллагатай хамтран ажиллаж байгаа 19 компанид нийслэлд өгөх өрөө төлж дуусга, 2020 оны нэгдүгээр сараас өмнө багадаа 300 автобусны парк шинэчлэл хийх хугацаатай үүрэг даалгавар өг. Парк шинэчлэл хийж чадахгүй, цэвэрлэгээ үйлчилгээгээ хийдэггүй компаниудтай хот дахин хамтарч ажиллахгүй. Улаанбаатар смарт карт компанийн бүх систем, хяналт, хөрөнгө санхүүгийн талаарх мэдээллийг долоо хоногийн дотор Улаанбаатар хотын холбогдох байгууллагууд, Санхүү, төрийн сангийн хэлтэс, нягтлан бодох бүртгэл, аудит, хяналт, шинжилгээний үнэлгээний газар болон улаанбаатарчуудын өмнө нээлттэй болгож өгөх хугацаатай үүрэг даалгавар өг. Улаанбаатар Смарт карт компанийн гүйцэтгэлд хяналтаа тавь. Оролцоогоо нэмэгдүүл. Танайх системээ бүрэн хяналтандаа авч, Улаанбаатар смарт карт-ын гэрээ хэлэлцээрийг цуцал. Хөндлөнгийн нэг компани оруулчихаад мөнгөө хумслуулаад байдаг, тэр мөнгөө хэмнэж, алдагдалгүй болох гэж байна гээд ард түмнийг морь мал мэт чихэлдүүлж, ачиж явж огт болохгүй. Түүнчлэн такси үйлчилгээ эрхлэх хүсэлтэй байгаа хувь иргэдийг бүртгэж зохион байгуулалтад оруул. Такси үйлчилгээнийхнийг ирэх сарын 1 гэхэд бүртгэж зохион байгуулалтад оруулсан байх ёстой хэмээн хугацаатай үүрэг даалгавар өглөө. Нийслэлийн хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Налайхын 20.9 км авто замын үндсэн хөдөлгөөнийг ирэх сарын 30-нд нээнэ
2019-09-23 10:12:18 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх нар өнөөдөр Гацууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн засах ажлын явцыг шалгаж, газар дээр нь очиж ажиллалаа. Өнөөдрийн байдлаар нийт замын ажлын гүйцэтгэл 85 хувьтай далан, хоолой, тунелийн ажил бүрэн хийгдэж дууссан одоогийн байдлаар замын хучилтын ажил хийгдэж байна.Налайхын замын 20.9 км автозамын үндсэн хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-н гэхэд нээхээр төлөвлөн ажиллаж байгаагаа албаны хүмүүс танилцуулав. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Төлөвлөсөн цаг хугацаандаа замыг бүрэн ашиглалтад оруулах шаардлагатай. Гэхдээ замын чанар стандартын горим алдагдуулахгүй, аюулгүй байдлыг бүрэн ханган хийж гүйцэтгэхийг гүйцэтгэгч компаниуд анхаараарай гэлээ. Уг авто зам нь хоёр эгнээ байсныг дөрвөн эгнээ болгон өргөтгөж явган хүн болон дугуйн замтай болгон шинэчилж байна. Замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн шинэчилснээр алслагдсан дүүргийг нийслэлтэй холбох, Монгол Улсын төвийн бүсийн авто замын сүлжээг өргөтгөж, замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар, аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах, зорчигч тээврийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг хангах зэрэг олон талын давуу тал бий болох юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Цэргийн дүйцүүлэх албаны тусгай үүргийн бэлтгэл шатны cургалт явагдаж байна
2019-09-20 13:50:04 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Засаг даргын 2019 оны А/394 дүгээр захирамжийн дагуу цэргийн дүйцүүлэх албаны тусгай үүргийн бэлтгэл шатны сургалт энэ сарын 16-ны өдрөөс Зэвсэгт хүчний 310, 353 дугаар ангийн 323 дугаар салбар, Хилийн цэргийн 0164 дүгээр анги гэсэн гурван хэсэгт хуваарилан зохион байгуулж байна. Тус сургалтыг цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж байгаа иргэнд орон нутгийн хамгаалалтад оролцох, гамшгаас хамгаалах болон хүмүүнлэгийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх, улсын болон орон нутгын бүтээн байгуулалтад оролцох талаар шаардлагатай мэдлэг, дадлага эзэмшүүлж, хууль тогтоомжоор хүлээсэн томилгоот үүргээ биелүүлэх бэлтгэлийг олгох зорилгоор явуулж байгаа болно. Сургалтын үйл явцтай нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын баталсан удирдамжийн дагуу НЗДТГ-ын Цэргийн штабын орлогч дарга, хурандаа Ц.Анхбаяр, төлөвлөлт, сургалтын офицер ахмад Ц.Энхтайван нар танилцсан байна. НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ЦЭРГИЙН ШТАБ
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар өнгөрсөн онуудад Эерэг тэмүүлэл НҮТББ-тай хамтран Нийслэлийн иргэний 10 зөв дадал аян-ыг Эерэг амьдарцгаая уриатайгаар 200 орчим сургалт, нөлөөллийн ажлуудыг зохион байгуулж, нийслэлийн есөн дүүрэг, 152 хорооны иргэд, нийслэл хотын их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургуулиудын нийт 20 мянга гаруй өсвөр үе, залуучуудад хүрч ажилласан байна. Түүнчлэн Эртэч Монгол хөдөлгөөнийг зохион байгуулаад байна. Уг хөдөлгөөн нь залуучуудад эерэг хандлага төлөвшүүлж, нийгмийн сэтгэл зүйд давамгайлсан сөрөг уур амьсгалыг өөрчлөх, залуучуудын нийгмийн оролцоо, хариуцлага, ёс суртахуун, харилцааны эерэг соёлыг нэмэгдүүлэх, их хотын соёлыг түгээх, хорт зуршил гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой юм. Эртэч Монгол хөдөлгөөний хүрээнд Эерэг Монгол залуучуудын давалгаа нийгэмд үйлчилдэг байгууллагуудын нэгдсэн чуулган өнөөдөр 07:00 цагт Д.Сүхбаатарын талбайд боллоо. Чуулганы нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан оролцлоо. Тэрбээр Өнөөгийн нийгэмд хүмүүс хоорондын харилцаа, эерэг хандлага, эерэг сэтгэлгээ гэдэг зүйл маш чухал. Амжилтад хүрэх гол үндэс нь болж байдаг. Эх орны ирээдүй болсон, их хотын хүн амын дийлэнх олонхыг бүрдүүлдэг хүүхэд залуучуудыгаа зөв хандлагатай, эерэг сэтгэлгээтэй иргэн болгон төлөвшүүлэх нь бидний нэн тэргүүний зорилт билээ. Тийм ч учраас бид өглөөг өөрөөсөө эерэг хандлагыг түгээж эхлүүлцгээе гэсэн уриалгыг дэвшүүлж байгаа. Эртэч Монгол хөдөлгөөн нийслэл даяар өрнөж байна. Нийслэлийн иргэний дагаж мөрдөх 10 зөв дадлыг үлгэрлэн дэлгэрүүлж, Эерэг тэмүүлэл ТББ-тай хамтран, 3 дахь жилдээ зохион байгуулж байна. Нийгмийн хөгжлийн түүчээ болсон Эерэг Монгол давлагаа залуучуудыг эртэч байхад уриалж, хотын соёлыг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулж буйд нийслэлийн Засаг даргга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн зүгээс талархлаа илэрхийлье хэмээлээ. Чуулганд 1200 гаруй залуус сайн дураараа оролцож, эртэч, эерэг байж, хотын соёлыг түгээх элч болсон юм. JCI Leader салбарын Positive Mind төсөл, МУЗН, Ленд.мн сайт, Өргөө кино театр зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцож, үйл ажиллагааг дэмжин аянд нэгдэж байгаагаа илэрхийлэв. Чуулганы үеэр Карьер хөгжлийн төвөөс хандлага, ур чадвар тодорхойлох үнэлгээ хийлгэсэн эхний есөн хүнийг карьер төлөвлөлтийн сургалтад үнэ төлбөргүй хамруулах, Zero.mn цахим сайтаас өглөө хамгийн эрт ирсэн 50 хүний дундаас таван хүнийг шалгаруулан үнэгүй кино үзэх эрх бэлэглэх зэрэг үйл ажиллагааг зохион байгууллаа. Нийтэлсэн:Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй