Д.БАРХҮҮ: НЭН ЯАРАЛТАЙ MRI ХИЙЛГЭХ ИРГЭД ХУВИЙН ХЭВШИЛД ДААТГАЛААРАА ХИЙЛГЭХ АСУУДЛЫГ ШИЙДЭХ БОЛОМЖ БИЙ
2019-09-13 15:42:48 Нийтлэгдсэн: НийгэмМонголын дүрс оношилгооны эмч нарын үндэсний чуулган-2019 энэ сарын 13, 14-ний өдрүүдэд болж байна. Энэ жилийн чуулга уулзалт Дижитал шилжилт нэртэйгээрээ явагдаж байгаагаараа ихээхэн онцлог юм. Энэхүү чуулганы үеэрМонголын Радиологийн Үндэсний Чуулганы 2019 оны конгресс президент Д.Бархүүтэй ярилцлаа. -Өнөөдрийн уулзалтын талаар? -Өнөөдөр Монголын дүрс оношлогооны нийгэмлэгийн 24-р их хурал болж байна. Монголын бүх аймаг, орон нутгаас ирсэн нийтдээ 400 гаруй эмч, мэргэжилтэн, эмнэлгийн техникч нар оролцсон хурал болж байна. Энэ хурлаараа бид нар Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал гэж яригдаж байгаа үед манай салбарын хамт олон бэлэн үү, хэрхэн яаж бэлдэх үү, дотооддоо ямар стандартыг барих вэ гэдгийг хэлэлцсэн сайхан хурал болж байгаа. Энэхүү хурал нь жил бүр зохион байгууллагддаг. Өнөөдрийн уулзалтын хамгийн гол ач холбогдол нь Дижитал шилжилт юм. -Та бүхэн энэхүү уулзалтынхаа үр дүнгээс юуг хүлээж байна? -Энэ удаагийн уулзалт маань өмнөхөөсөө илүү эко орчинд болж байна. Тухайлбал, цаасан хэвлэлгүй, ном цаасгүй болж байгаа юм. Дижитал хэлбэрт бүрэн шилжсэн. Бүх дүрс оношлогооны эмч нар нэгдсэн нэг системд холбогдож чадаж байгаа юм. Ингэж холбогдсон системээрээ бид нар дотроонарийн асуудлаа ярилцаж, шийдээд явах бүрэн бололцоог энэ хурал нээж өгч байгаа. -Энэхүү системд нь улсын болон хувийн эмнэлгийн, хөдөө орон нутгийн эмч нар бүгд оролцож чадаж байгаа юу? -Монголын бүх хувийн болон төрийн бүх эмнэлэг, анагаахын сургуулиудын эмч, техниологич, инженерүүд оролцсонхурал болж байгаа. Хурлаасаа гарсан бүхий л асуудлыгүр дүнд хүргэхийн төлөө хамтарч ажиллана. -Нэн тулгамдаж байгаа асуудлынхаа талаар? -Бидэнд нэн тулгамдаж байгаа асуудал бол монголын төр ба хувийн хэвшлийн түншлэл. Учир нь бодлого нь тогтворгүй. Үүнийг тогтвортой болгож, ойлгомжтой болгох асуудал л нэн тулгамдаж байна. Мөн нийгмийн даатгалын хөнгөлөлтөд өндөр өртөгтэй шинжилгээ орох уу, иргэдийн кармаанаас төлж байгаа мөнгийг хамгийн их нэмэгдүүлж байгаа нь манай салбарын тоног, төхөөрөмжүүд.Хувийн эмнэлгийн замбараагүй, бодлоггүй тэлэлт энэ бүгдийгээ дотооддоо ярилцаж цэгцлэе гээд хуралдаж байна даа. Энэ чиглэлийн бодлого, төлөвлөлт байхгүйн улмаас тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээнд эмнэлгүүд маш их мөнгө төлж байна. Тоног төхөөрөмжөө хэт их тэлж, олон төрлийн тоног төхөөрөмж суулгаж байгаа нь ирээдүйд манай улс сервис зардал дээр асар их мөнгө төлөх болно. Энэхүү уулзалтаастодорхой үр дүн, шийдэлд хүрч чадна гэж бодож байна. -Уулзалт хоёр өдөр үргэлжлэх юм байна. Өнөөдрийн хувьд олон илтгэл тавигдаж байгаа харагдлаа. Гадны орнуудаас уригдан ирсэн зочдоосоо танилцуулвал? -Япон, Хятад, Тайван, Солонгос зэрэг орнуудын эрдэмтэд хүрэлцэн ирж оролцож байгаа. Дотоодын төлөөллүүд мөнгадныэрдэмтдийн илтгэлтавигдаж байгаа нь олзуурхууштай хэрэг болж байна. -Өнөөдөр та ямар сэдвээр илтгэл тавив? -Бид 24-р чуулга уулзалтаа дижитал шилжилт сэдвээр хийж байна. Энэ шилжилтэд манай салбарынхан бэлэн үү, дотооддоо болохгүй байгаа асуудлаа өөрийн илтгэлээрээ сөхөн асуудал хөндөн ярилаа. -Таны илтгэлийг сонсож байхад та Солонгын долоон өнгө гэж ярьсан. Энэ талаараа уншигчдад сонирхуулвал? -Монгол улс гуравхан сая иргэнтэй. Гэтэл манайх шиг оронд бол 2-3 төрлийн брэндийн аппарат байхад болох асуудал. Гэвч бид нар 7 түүнээс дээш төрлийн брэндийн аппарат орж ирж байна. Энэхүү брэнд болгоны ард хүн хүч, хөрөнгө яригддаг. Жишээлбэл, 10 томографикийн сервесийг хариуцахад тэрний зардал буурдаг. Харин гурав, дөрвөн аппаратны зардал өндөр байдаг. Ингээд ирэхээрээ иргэдийн нуруунд ачаалал ирж байгаа юм. Тийм учраас бид цөөхөн брэндийн чанартай тусламж үйлчилгээг хамгийн бага зардлаар хүргэх асуудлыг дэвшүүлж байгаа. -Техник технологи нь хөгжихийн хэрээр эмч нар нь хариугаа сайн унших асуудал сөхөгдөх болсон. Энэ тал дээр монгол эмч нар хэр зөв, оновчтой уншиж чаддаг вэ? -Энэ асуудлыг маш их ярьдаг. Хариуг манайхан дэлхийн түвшинд уншиж чаддаг болсон. Харин үүнийгээ иргэдэд зөв ойлгуулж, хүргэх тал дээрээ учир дутагдалтай байгаа. Тэрнээс нийгэмд яригддаг шиг аппаратныхаа оношийг уншиж чаддаггүй юм байна лээ гэдэг зүйл бол худлаа. Харин хөдөө орон нутгийн нарийн мэргэжлийн эмч нар дотроо олон салчихсан байдаг. Үүнийг хөдөөний эмч нар бичиж чадахгүй. Буруу хүлээлгэх хэрэггүй. Харин хотынхоо эмч нартай яаж, хэрхэн холбож ажиллах вэ гэдгээ ярилцсан. Аль хэдийнээ холбоод хувийн хэвшлийнхэн энэ үүргээ гүйцэтгээд эхэлчихсэн байгаа. Одоо гол нь стандарт, нэгдсэн зөв зохион байгуулалтад ороход л шийдэгдэх асуудал. Суурь нь хэдийнээ тавигдчихсан байгаа юм. Сүүлийн 3-4 жилийн дотор эмч нар MRI хариугаа сайн уншдаг болсон. -Улсын эмнэлэгт эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөө эдлэх гээд хэдэн сараар иргэд хүлээж байж MRI хийлгэж байна. Харин хувийн эмнэлэг дээр мөнгөтэй хүмүүс нь авахуулчихдаг гэдгийг бид бүхэн мэддэг. Гэтэл цаана нь нэн яаралтай MRI хийлгэх хэрэгтэй мөртлөө төлбөрийн чадваргүйхүн хаана, хандаж яаралтай хийлгэх ёстой вэ. Энэ асуудлыг та бүхэн ярилцаж байна уу? -Монголд байгаа нийт аппаратуудын гуравны нэг нь улсынх. Гуравны хоёр нь хувийн хэвшилд байгаа. Тэгэхээр улсынэмнэлэгт байгаа аппаратаар үйлчлүүлэгчид даатгалаас мөнгө авдаг. Хүн мэдээж үнэгүй учраас тэнд үзүүлэх гээд оочер дараалал үүсгэчихэж байгаа юм. Гэтэл хувийн хэвшлийн нэг ч эмнэлэг даатгалаас мөнгө авдаггүй. Үүнийг авна гэвэл нийгмийн даатгал нь ачааллаа дийлэхгүй. Энэ асуудлыг гадны өндөр хөгжилтэй оронд нэн яаралтай амь насанд заналхийлсэн эмчилгээг хувийн эмнэлэгт даатгалаараа хийлгэдэг. Энэ тогтолцоог нэвтрүүлчихвэл асуудал шийдэгдэх боломж бий. Тухайлбал, Солонгос улсад тархины MRI-г бүх иргэд нь аль ч хувийн эмнэлэгт даатгалаар хийдэг. Яагаад гэвэл хүн гэнэтхэн тархиндаа цус харваж болно. Улсын эмнэлэг оочерловол цаг хугацаа хүрэлцэхгүй. Тиймээс гэрийнхээ ойрхон байгаа эмнэлэгт MRI-ээр онош тодорхой болгоно. Хэдий чинээ хурдан оношлогдон төдий чинээ үр дүнтэй. Монгол улсад үүнийг зохицуулах боломж бололцоо нь бий. Энэ бүгдийг бид ярина. -Одоогийн байдлаар манай улсад нэвтэрсэн техник технологийн дэвшил нь ямар түвшинд явагдаж байна? -Монгол хангалттай MRI-тай болчихсон. Хөдөө орон нутагт ганцхан бий. MRI өөрөө өндөр технологи шаарддаг. Дэлхийн түвшний бүх аппарат монголд суугдчихсан. Ямар ч асуудалгүй. -Монголд нэвтэрсэн бүх MRI нэг хариу өгнө гэдэгт та итгэлтэй байна гэсэн үг үү? -Бидний энэ удаагийн уулзалтын бас нэгэн чухал асуудал. Тухайн өвчтөнд хүндрэл учруулахгүй, иргэдийн төлж байгаа кармаанаас гарч байгаа мөнгийг нөгөө эмнэлэгт очихоор нь буруу байна дахиж манайх өөрсдөө авна гэдэг асуудлыг байхгүй болгохын тулд аппарат, эмч нартаа стандарт тавья гэдгийг энэ хурлаараа шийдэж байгаа ач холбогдолтой хурал болж байна. -Төр засгаас ямар нэгэн оролцоог хүлээж байна уу? -Эрүүл мэндийн яамны бодлогын хүмүүс хуралд сууж байгаа. Маргааш бид нар нээлттэй хэлэлцүүлэг явуулна. Өөрсдийн санал хүсэлтээ бодлого явуулж байгаа яам руугаа явуулж харилцан уялдаа холбоотой энэ асуудлыг шийдэх бүрэн бололцоотой.
Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг-ийг зохион байгуулах нийслэлийн салбар комиссын хоёрдугаар хурал өнөөдөр боллоо. Хуралдаанд салбар комиссын дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, ажлын хэсгийн ахлагч, гишүүд оролцлоо. Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг-ийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн салбар комиссын хийж хэрэгжүүлсэн ажлын явц, өмнөх хурлаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг Нийслэлийн салбар комиссын нарийн бичгийн дарга С.Гаваа мэдээлэл хийлээ. Нийслэлийн салбар комиссын дарга, ЗДТГ-ын дарга Э.Содномжамц төв болон Нийслэл дүүргийн салбар комиссоор шалгагдах байгууллагууд дотооддоо явуулсан урьдчилсан үзлэгийн мөрөөр илэрсэн зөрчил дутагдалыг арилгах , үзлэгийн бэлтгэл зохион байгуулалтын ажил хангалтгүй байгууллагуудад хугацаатай үүрэг даалгавар өгөх, ажлыг эрчимжүүлж ажиллах талаар үүрэг чиглэл өгөв. Нийслэлийн хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
“Цахим сэтгүүл зүй ба монгол хэлний дархлаа” сэдэвт сургалт өнөөдөр болно
2019-09-13 09:01:11 Нийтлэгдсэн: НийгэмЦахим сэтгүүл зүйн мэргэжлийн ууган байгууллага болох Монголын Сайтын холбоо 10 жилийнхээ ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлтэй хамтран Цахим сэтгүүл зүй ба Монгол хэлний дархлаа сэдэвт сургалтыг зохион байгуулах гэж байна. Сургалт өнөөдөр 13 цагаас Мэдээлэл, технологийн үндэсний паркийн 302 тоотод явагдана. Сургалтыг монгол хэлний зөв бичгийн дүрэм, монгол хэлний найруулга зүй гэсэн багц сэдвийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүн Монгол Улсын гавьяат багш, ШУ-ны доктор, профессор М.Базаррагчаа, МУБИС-ийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн Хэл шинжлэлийн тэнхимийн багш, доктор, дэд профессор Д.Ганболд, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэрэглээ, хэл шинжлэлийн салбарын эрхлэгч, хэл бичгийн ухааны доктор О.Шинэбаяр нар удирдан явуулах юм. Энэхүү сургалтад цахим орчинд үйл ажиллагаа явуулж байгаа нийт сэтгүүлчид, редакторуудыг хүрэлцэн ирэхийг урьж байна. Сургалт 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр, 13 цагаас Мэдээлэл технологийн Үндэсний паркын 3 давхарт 302 тоотод болно. Монголын Сайтын холбоо, Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлтэй хамтран Цахим сэтгүүл зүй ба Монгол хэлний дархлаа сэдэвт сургалтыг үе шаттайгаар, үнэ төлбөргүй зохион байгуулах бөгөөд сургалтад хамрагдсан сэтгүүлчдэд батламж олгоно. Цахим сэтгүүл зүйд мэргэжлийн ёс зүйг эрхэмлэе уриатайгаар 10 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа Монголын Сайтын холбооноос сэтгүүлчдэд зориулсан сургалтыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран сар бүр зохион байгуулах бөгөөд ирэх 10 дугаар сард Цахим сэтгүүл зүй ба мэргэжлийн ёс зүй сэдэвт сургалт хийхээр төлөвлөж байна. МОНГОЛЫН САЙТЫН ХОЛБОО
“Багахангайн үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ байгуулах асуудлыг хэлэлцэж дэмжив
2019-09-12 09:54:07 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийнИТХ-ынТэргүүлэгчдийн хурлаар Багахангайнүйлдвэрлэл, технологийн парк ОНӨТҮГ байгуулах тухай асуудлыг хэлэлцэв. Тус паркийг байгуулахтай холбоотойгоор нийслэлийнИТХ-аасТЗҮ-ийгбаталсан бөгөөд арьс ширэн эдлэлийн үйлдвэрлэл, ноосон эдлэлийн үйлдвэрлэл, оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүчний хавтангийн үйлдвэрлэл байгуулахаар тусгажээ. Мөн дагалдах салбарууд болох талх, нарийн боов, сүү, усны үйлдвэрлэл, хог хаягдал боловсруулах, сав баглаа боодлын үйлдвэрлэл,фермерийн аж ахуй гэх мэтээр олон чиглэлийн үйлдвэрлэл байгуулах боломжтой байхаар төлөвлөөд байгаа аж. Багахангайдүүрэг нь 4200 гаруй оршин суугчтай ч эдийн засаг, хөгжлийн хувьд хязгаарлагдмал, ажилгүй иргэн олон учраас тус паркийг байгуулах нь ач холбогдол өндөр хэмээн тооцжээ.Нөгөөтэйгүүрэнэхүү паркийг байгуулснаар Улаанбаатар хотын түгжрэлийг сааруулах боломжтой хэмээн үзэж байгаа аж. Паркийг ашиглалтадоруулснаар500 орчим ажлын байр бий болгохболомжтойгэж харж гэнэ. Тэргүүлэгчдийн зүгээс олон санал хэлж, тодруулж байв. Тухайлбал, үйлдвэрүүд байгуулснаар гарах эдийн засгийн үр өгөөжийг нарийн тооцож, ажиллах хүчний хувьд мэргэжлийн хүмүүс ажиллуулах тал дээр анхаарах шаардлагатайг онцлон хэлж байлаа. Ж.Батбаясгалан Багахангайбол дэд бүтэц, байршил, ложистикийн хувьд парк байгуулахад тохиромжтой газар хэмээлээ. Тус паркийн жилийн урсгал зардлыг 116 сая төгрөгөөртооцжээ. НийслэлийнИТХ-ынТэргүүлэгчидасуудлыг хэлэлцэж дэмжсэнээр Багахангайнүйлдвэрлэл, технологийн парк ОНӨТҮГ байгууллаа. Тэргүүлэгчдийн өнөөдрийн хурлаар мөн 286 айлын түр оршин суух түрээсийн орон сууцыгблансаасблансадшилжүүлэх тухай асуудлыг хэлэлцэв. Тус барилгыг Сүхбаатар дүүргийнXIхорооны нутаг дэвсгэрт нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2018 онд барьж, ашиглалтад оруулжээ. Орон сууцанд одоогоор дахин төлөвлөлтөөс шалтгааланхохирсон 264 айл амьдарч байгаа аж. Барилгыг Нийслэлийн орон сууц, дэд бүтцийн газрынблансаасхасчНийслэлийн орон сууцныкорпорациХК-ийн данс бүртгэлд шилжүүлэх асуудлыг нийслэлийнИТХ-ынТэргүүлэгчид хэлэлцэж, тогтоолын төслийг баталлаа. Мөн Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуульд Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын хандиваар барьж ашиглалтад оруулсан 239 855 000 төгрөгийн өртөг бүхий барилга, байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэж авсан юм. Өнөөдрийн хуралд мөн Улаанбаатар хөгжлийнкорпорациХК-иасТөр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд зарим төслийг хэрэгжүүлэх тухай асуудлыг хэлэлцүүллээ. Тухайлбал, Улаанбаатар хотын такси үйлчилгээний төсөл, Зогсоолын менежментийг сайжруулах төсөл, Ухаалаг төлбөрийн нэгдэн системийн төсөл, Нийтийн ахуйн үйлчилгээний төвийн төсөл гэсэн дөрвөн төслийг цогцоор нь хэрэгжүүлэх саналыг танилцуулж, тэргүүлэгчид дэмжлээ. Тус хурлаас мөн төрийн дээд одон медалиар 306 иргэнийг шагнуулахасуудлыгхэлэлцэж, Ерөнхийлөгчийн Тамгын газар уламжлахаар шийдвэрлэв. Мөн тус хурлаар нийслэлийнИТХ-ынээлжитXXVIIхуралдааны тов, хэлэлцэх асуудлыг батлав. Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Налайх дүүрэг БНХАУ-ын ӨМӨЗО-ын Хөлөнбуйр хотын Хайлаар дүүрэгтэй хамтын ажиллагаа тогтоолоо
2019-09-11 10:33:57 Нийтлэгдсэн: НийгэмНалайх дүүрэг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Хайлаар дүүрэгтэй харилцаа, хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичгийг урьтаж 2019 оны 06 дугаар сард дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, дүүргийн хот байгуулалт, үйлдвэрлэл, ногоон хөгжлийн чиглэлийн төсөл хөтөлбөрийн удирдагч бөгөөд Засаг даргын орлогч С.Тунгалаг, дүүргийн Жижиг дунд бизнесийг дэмжих төвийн дарга Б.Батжаргал болон бусад албаны хүмүүс, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Хайлаар дүүрэгт 2019 оны 06 дугаар сарын 28- аас 2019 оны 07 дугаар сарын 02-ны хооронд зохион байгуулагдсан Монгол-Орос-Хятад Гурван улсын 15 дахь удаагийн эдийн засаг, худалдааны форумд оролцсон. Үзэсгэлэн худалдаанд дүүргийн 8 жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид оролцож бүтээгдэхүүнээ сурталчлан борлуулалт хийсэн билээ. Тус форум болон үзэсгэлэн худалдаанд оролцсоны үр дүнд цаашид нэгдүгээрт, дүүргийн жижиг дунд эрхлэгчдийг үзэсгэлэн худалдаанд олноор оролцуулах, борлуулалтад дэмжлэг үзүүлж хөнгөлөлттэй нөхцлийг бий болгох, хоёрдугаарт Хайлаар болон Налайх дүүрэг хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах тухай хэлэлцэж тохирсон. Энэ хүрээнд Хайлаар дүүргийн Засаг дарга Са Гүө Вэнь тэргүүтэй албаны төлөөлөгчид 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Налайх дүүрэгт айлчиллаа. Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар тэргүүтэй удирдлагууд зочдыг хүлээн авч уулзан, дүүргийнхээ талаар товч танилцууллаа. Засаг дарга Ч.Раднаабазар хэлсэн үгэндээ: 2 дүүргийн маань цаашдын харилцаанд байнгын холбоотой байж нэг нэгнээ дэмжих, хамтран үйл ажиллагаа зохион байгуулах, жижиг дунд үйлдвэрлэл, худалдаа зэрэг тодорхой чиглэлд хамтын ажиллагааг тогтвортой, бодитой хэрэгжүүлэх үүднээс харилцан хүчин чармайлт гарган ажиллах нь чухал. Манай 2 дүүрэг өнөөдрөөс эхлэн хамтын ажиллагаат дүүргүүд болж байгаагийн хувьд харилцан туршлага солилцож 2 талын хөгжил цэцэглэлтийн төлөө хүчин чармайлт гарган ажиллана гэдэгт итгэлтэй байна гэв. Хайлаар дүүргийн Засаг дарга Са Гүө Вэнь дүүрэгтээ хүлээн авч байгаад талархсанаа илэрхийлээд: Хайлаар дүүрэг нь 350 мянга гаруй хүн амтай бөгөөд сүүлийн жилүүдэд эко хот болон хөгжиж байна. Бид аялал жуулчлалын чиглэлд түлхүү анхаарч ажиллаж байгаа бөгөөд Хайлаар -Улаанбаатар чиглэлийн шууд нислэгийг 7 хоногт 3 -аас дээш тоогоор явуулдаг болгох талаар холбогдох албаны хүмүүстэй хэлэлцээрийн шатанд явж байна. Манай бүрэлдэхүүнд аялал жуулчлалын дарга маань ирсэн. Цаашид танай тээвэр ложистик сайн хөгжиж байгаа, аялал жуулчлалын онцгой сайхан бүсэд хамтран аяллын маршрут гаргах, аяллын компаниудыг холбож өгөх зэргээр харилцаагаа өргөжүүлэх боломж бидэнд байна. Цаашид хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсаны дараагийн шатанд нөхөрсөг харилцаат хотууд болно гэдэгт итгэлтэй байна гэв. Налайх дүүрэг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Хайлаар дүүрэгтэй байгуулж байгаа хамтын ажиллагааны санамж бичгийг Монгол, Хятад хэл дээр тус бүр 2 хувь үйлдэж гарын үсэг зурсанаас хойш 5 жилийн хугацаатай байгуулж хоёр талаас гэрээг цуцлах, нэмэлт өөрчлөлт оруулах хүсэлт гаргаагүй бол цаашид үргэлжлүүлэн хүчинтэй хэрэгжихээр байгуулсан. Хайлаар дүүрэгтэй байгуулсан санамж бичгийн хүрээнд хоёр тал салбар бүрт тэр дундаа жижиг дунд үйлдвэрлэл, аялал жуулчлалын чиглэлд түлхүү хамтран ажиллах, харилцан дэмжлэг үзүүлэх боломж нээгдэж дүүргийн хөгжилд бодитой үр дүнгээ өгөх гадаад харилцаа нэгээр нэмэгдлээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй