5 буудлаас 7 буудал хүртэлх автозамын хөдөлгөөнийг бүрэн хаана
2019-09-17 09:24:40 Нийтлэгдсэн: Нийгэм2019.09.20-ны өдрийн 23:00 цагаас 2019.09.22-ны өдрийн 00:00 цаг хүртэлх хугацаанд 5 буудлаас 7 буудал хүртэлх автозамын хөдөлгөөнийг бүрэн хаана. Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд хэрэгжиж буй Сэлбэ дэд төвийг Чингэлтэй төвтэй холбох ус, дулааны төв шугамын угсралтын ажил 2019.09.20-ны өдрийн 23:00 цагаас 2019.09.22-ны өдрийн 00:00 цаг хүртэлх хугацаанд хийгдэнэ. Уг ажлын хүрээнд таван буудлаас долоон буудал хүртэл гурван цэгт зам сэтэлгээ хийж авто замын хөдөлгөөнийг бүрэн хаах тул хөдөлгөөнд оролцогч та бүхэн бусад замыг сонгон замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг Тээврийн цагдаагийн газраас зөвлөж байна.
“ЦЭВЭР АГААР – АВТОМАШИНГҮЙ ӨДӨР” арга хэмжээний хүрээнд “СПОРТЛОГ УЛААНБААТАР” өдөрлөг боллоо
2019-09-16 10:36:42 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Засаг даргын Тамгын газраас Цэвэр агаартай-aвтомашингүй өдөр өдөрлөгийг энэ амралтын өдрүүдэд зохион байгуулж байгаа билээ. Өнөөдөр жанжин Сүхбаатарын талбайд Автомашингүй өдөр өдөрлөг болж байна. Өдөрлөгийн нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр нар оролцлоо. Цэвэр агаартай-aвтомашингүй өдөр өдөрлөгийн үеэр Нийслэлийн Спортын хорооноос 9 дүүргийн Биеийн тамир, спортын хороодтой хамтран Д.Сүхбаатарын талбайн баруун талын авто замын дагуу Спортлог Улаанбаатар биеийн тамир, спортын өдөрлөг зохион байгуулж 732 хүн хамрагдлаа. Хан-Уул, Сүхбаатар, Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын хороод Олс таталтын тэмцээн зохион байгуулж 32 хорооны 488 иргэн, Хан-Уул дүүрэг үндэсний ширээний шагайн наадгайн тэмцээн зохион байгуулж 10 хорооны 30 иргэн, Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын хороо буухиа тэмцээн зохион байгуулж 17 цэцэрлэгийн 85 багш, Баянзүрх дүүргийн Биеийн тамир, спортын хороо дээс тоглох тэмцээн зохион байгуулан эрэгтэй 12, эмэгтэй 14 иргэн, гир өргөлтийн тэмцээн зохион байгуулан 13 иргэн, байрнаас уртад хайралтын тэмцээн зохион байгуулан 10 эрэгтэй хүүхэд, Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хороо 3 х 3 сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулан 8 багийн 24 хүүхэд, Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спортын хороо волейбол, дугуйн спортын үзүүлэх тоглолт зохион байгуулан 40 хүн, Налайх, Багануур, Багахангай дүүргийн Биеийн тамир, спортын хороод бадминтоны тэмцээн зохион байгуулан 16 хүн тус тус оролцлоо. Мөн Монголын дугуйчдын холбооноос санаачилсан 5000 гаруй дугуйчдын парадад хотын Захирагч С.Амарсайхан оролцлоо.
Улаанбаатар хотын хөрсний бохирдлыг бууруулах шилдэг бүтээлийн уралдааныг дүгнэлээ
2019-09-16 10:23:32 Нийтлэгдсэн: НийгэмНИТХ, НЗДТГ, НБОГ-аас 2019 оны зургаадугаар сарын 10-наас наймдугаар сарын 10-ны хооронд хөрсний бохирдлоос сэргийлэх, доройтлыг бууруулах, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчинг бүрдүүлэхэд чиглэсэн Хөрсний бохирдлыг бууруулах шийдэл төсөл, бүтээлийн уралдаан, нийслэлийн хөрсний бохирдлын өнөөгийн бодит байдал, хөрсний бохирдлын хор нөлөөг иргэд, олон нийтэд фото зургаар дамжуулан хүргэж, тэдэнд орчин тойрныхоо Хөрс хамгаалах хандлагыг төлөвшүүлэх зорилгоор Хөрс ба амьдрал гэрэл зургийн уралдааныг тус тус зарлан зохион байгуулсан. Гэрэл зургийн уралдаанд нийт 71 бүтээл ирүүлснээс Ж.Ганзоригийн Хогон дундах бидний ирээдүй бүтээл нэгдүгээр байрт, Б.Төрбатын Хашгираан бүтээл хоёрдугаар байрт, В.Баттулгын Чимээгүй хот бүтээл гуравдугаар байрт, тусгай байрт Д.Даваанямын Хүний мөр, Б.Рэнцэндоржийн Манай хашаа сайхан байвал бусад нь хамаагүй, Г.Өнөболдын Бидний ирээдүй ямар орчинд тоглож байна вэ?, Н.Түвшинтөгсийн Байгаль бидний толь бүтээлүүд тус тус шалгарлаа. Гэрэл зургийн уралдааныг Монголын гэрэл зурагчдын холбоотой хамтран зохион байгууллаа. Бүтээлийн уралдаанд ШУА-ийн хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич Ж.Тэмүүжингийн Үнсэн үрэл бүтээл шалгарч, удаах байрт Эрин үе конскракшн ХХК-ийн ариун цэврийн байгууламжийн шийдэл болох Хэрэглээ бүтээл, гуравдугаар байрт Байгальд ээлтэй хөгжил ТББ-ын Бөсгөсөн шохой бүтээл шалгарлаа. Мөн тус уралдаанд 14 төсөл ирснээс Баянзүрх дүүргийн 28-р хорооны иргэн С.Адъяабаатарын Хогийн ургамал хог биш төсөл нэгдүгээр байрт, ГазарзүйГеоэкологийн хүрээлэнгийн Хог хаягдалгүй орчин төсөл хоёрдугаар байрт, Пластик центр ХХК-ийн зөвлөх инженер Л.Санжаасүрэнгийн Айл өрхийн ариун цэврийн байгууламжийг сайжруулах төсөл гуравдугаар байрт тус тус шалгарсан байна. Цаашид шалгарсан төсөл, бүтээлийг дэмжих, иргэд олон нийтэд сурталчилан таниулах ажлыг үе шаттай хэрэгжүүлж ажиллах болно. НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР
Монголын сэтгүүлзүйд 20 гаруй жил ажиллахдаа Сэрүүлэг сониноос ажлын гараагаа эхэлж Сурагч сонин, Shuud TV, Shuud.mn, Mass.mn, Ontslokh.mn сайтуудыг үүсгэн байгуулалцаж, Монголын сайтын холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Жарантайн Жаргалсайхан маань 2017 оноос эхлэн хүнд өчинтэй тэмцэж явсаар өнөөдөр хүнд шатны бөөрний түүдгэнцрийн үрэвсэл гэсэн ерөнхий оноштой, 4 дүгээр үеийн бөөрний дутагдал, 2 дугаар үеийн архаг цус багадалт, 3 дугаар үеийн тархины цусан хангамжийн дутмагшил, элэгний С вирус, системийн эмгэг хавсарсан аюулт өвчнөөс болж биеийн жин нь 38 кг, биеийн байдал нь хүнд байгаа тул БНСУ руу үе шаттай эмчилгээнд явах гэж байна. Түүнд тохиолдсон энэхүү өвчин нь эдгэршгүй бөгөөд энэхүү эмчилгээнд явснаараа өвчний явцыг нь удаашруулах, насжилтыг нь уртасгах, биеийн ерөнхий байдал сэргэвэл бөөр солиулах хүртлээ үргэлжлэх юм. Иймд урт удаан хугацаанд үргэлжлэх эмчилгээнд нь зориулж насыг нь уртасгахын төлөө мэргэжил нэгт нөхөд, сэтгүүлзүйн салбарын эвлэл, холбоод нэгдэн Жаргалтай сайхан амьдралын төлөө-Жаргалын мод тусламжийн аяныг эхлүүлж байна. Сэтгүүлзүйн салбарт хоёргүй сэтгэлээр зүтгэхдээ сайн үйлсийн эзэн, сайхан сэтгэлийн элч болж үргэлж манлайлагч байж ирсэн Жагаагаа хөл дээр нь босгож, голт зүрх нь болсон ганц охинтойгоо олон жил аз жаргалтай амьдрах боломжийг өгцгөөе! Өглөгийн гараа сунгасан хүн бүрийн үйлс бүхэн үржин дэлгэрч байг ээ.
Замын цагдаагийн гүүрэн гарцын үндсэн хөдөлгөөнийг өнөөдөр нээнэ
2019-09-16 09:53:23 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлагууд, албаны хүмүүс өчигдөр Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр дамнуулан Их Монгол улсын гудамж руу буух Замын цагдаагийн газрын ойролцоо баригдах гүүрэн гарц-ын барилга дээр албаны хүмүүсийн хамтаар очиж ажиллалаа. Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх Олимпийн гудамж, Их Монгол улсын гудамжийг холбосон дөрвөн эгнээ, 477 метрийн урттай, төмөр бетон гүүрийн үндсэн хөдөлгөөнийг энэ сарын 16-нд буюу ирэх даваа гарагт нээнэ. Нарны замын зүүн талаас ирэх авто зам үндсэн гүүрэнд холбогдож, Их Монгол улсын гудамж руу буух баруун хойд талын В хэсгийн хөдөлгөөнийг есдүгээр сарын 20-нд нээхээр төлөвлөн өдөр, шөнийн ээлжээр ажиллаж байна. Харин зүүн хойд талд үндсэн гүүрнээсНарны зам руу холбогдох С хэсгийн хөдөлгөөнийг аравдугаар сарын сүүлээр нээхээр төлөвлөсөн гэв. Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр Их Монгол улсын гудамж руу буух Замын цагдаагийн газрын ойролцоо баригдах гүүрэн гарц-ын барилгын ажлын гүйцэтгэгчээр Хятадын төмөр замын 20-р товчоо групп, зөвлөхөөр Ростов ХХК ажиллаж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Үндсэн гүүрийн хөдөлгөөнийг нээхэд Хоме плазагийн зүүн хойд талын уулзвар руу дээрээс орж ирж байгаа хөдөлгөөн түгжрэл үүсгэхээр байна. Тийм учраас энэ уулзварыг өргөсгөж, явган хүний хашлагыг татуулан дөрвөн эгнээ болгох ажлыг даваа гарагаас өмнө хийх хэрэгтэй гээд холбогдох газрууд болох Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд газар чөлөөлөх ажлыг хийж гүйцэтгэх, Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газарт гүүр бүрэн ашиглалтад орох хүртэл энэ хэсгийн замын зарим уулзваруудад түр гэрлэн дохионы зохицуулалт хийхийг, Нийслэлийн Авто замын хөгжлийн газарт авто замыг өргөсгөх ажлыг түргэн шуурхай, чанар стандартын дагуу хийж гүйцэтгэхийг үүрэг чиглэл болголоо. Улаанбаатар хотыг хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөө, Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Төмөр замтай огтлолцсон зам, уулзварт томоохон гүүрэн гарц барих ажлын хүрээнд Их Монгол улсын гудамжнаас Дунд гол, Төмөр зам, Нарны зам дээгүүр Олимпийн гудамж руу буух гүүрэн гарц нь баригдсанаар төмөр замаар тусгаарлагдсан хотын төвийн хэсгүүдийг холбосон саадгүй нэвтрүүлэх чадвар бүхий босоо тэнхлэгийн гол замын сүлжээг бий болгож, хөдөлгөөний аюулгүй байдал хангагдах, замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, иргэдээ ая тухтай саадгүй зорчуулах, зорчигч тээвэрлэгчдийн цаг хугацааг хэмнэх эдийн засгийн өндөр үр ашигтай, нийслэл хотын өнгө үзэмжийг сайжруулах чухал ач холбогдолтой юм. Нийслэлийн хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй