Бүтээлч хот хөтөлбөрийн хүрээнд “Creative Design” арга хэмжээг зохион байгуулна
2019-09-11 10:29:21 Нийтлэгдсэн: НийгэмУлаанбаатар хотын 380 жилийн ойн Бүтээлч ажлын төлөвлөгөө-нд тусгагдсан БҮТЭЭЛЧ ХОТ хөтөлбөрийн хүрээнд CREATIVE DESIGN арга хэмжээг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл инновацын газар зохион байгуулах гэж байна. Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл инновацын газар
“Намрын ногоон өдрүүд-2019” арга хэмжээнд оролцох аж ахуй, нэгжийн бүртгэл эхэллээ
2019-09-11 10:16:17 Нийтлэгдсэн: НийгэмНамрын ногоон өдрүүд-2019 арга хэмжээн 9-р сарын18-24 өдрүүдэдМишээлэкспотөвд зохион байгуулна.Хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, үндэсний үйлдвэрлэгчдийн шилдэг бүтээгдэхүүн, эх орны хөрсөнд ургасан шинэ ургацын дээжийг хэрэглэгчдэд шууд нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилготойНамрын ногоон өдрүүд нэгдсэн арга хэмжээг Монгол улсад атар газар эзэмшсэний 60 жилийн хүрээнд Эрүүл хүнс Эрүүл Монгол хүн уриан дорболох юм. Намрын ногоон өдрүүд-2019 нэгдсэн арга хэмжээний үеэр 9-р сарын20-ндБаяжуулсан хүнс, 9-р сарын 21-ндАтар-60 жил болон Үндэсний хоол,9-р сарын 22-ндМах сүүний анхдугаар аян, 9-р сарын 23-ндОрганик хүнс өдөрлөгүүдийг тус бүр зохион байгуулна. Хүнсний боловсруулах салбарын өрсөлдөх чадварыг сайжруулах, хүнсний импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх, дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, орон нутгийн үйлдвэрлэлийг дэмжих, хүнсний салбарт эрүүл, шударга өрсөлдөөнийг өрнүүлэх, харилцан туршлага судлах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Эрүүл Монгол хүнс үзэсгэлэн худалдааны үеэр хүнсний шилдэг бүтээгдэхүүний шалгаруулалтыг дараахноминацаарзохион байгуулна. Шинэ нэр төрлийн шилдэг бүтээгдэхүүн Хүнсний экспортын шилдэг бүтээгдэхүүн Хүнсний импортыг орлох шилдэг бүтээгдэхүүн Хүүхдэд зориулсан шилдэг бүтээгдэхүүн Орон нутгийн хүнсний шилдэг бүтээгдэхүүн Энэхүүүзэсгэлэн худалдаанд оролцохсонирхолтой хүнс үйлдвэрлэгчаж ахуйн нэгжүүд хүсэлт бүхийалбан бичигтэй9-р сарын12-14-ныөдрүүдэдХХААХҮЯ-ныХүнсний үйлдвэрийнхөгжлийнбодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Ц.Цэцэгбадам,504 тоот өрөөнд(холбоо барих утас: 261962, 88020727)бүртгүүлнэ үү. Бүртгүүлэх үедээ үзэсгэлэн худалдаанд оролцогчид ХХААХҮЯ-тайхариуцлагын гэрээ байгуулан,мандат авах юм.
“Цахим сэтгүүл зүй ба монгол хэлний дархлаа” сэдэвт сургалт болно
2019-09-11 10:03:03 Нийтлэгдсэн: НийгэмЦахим сэтгүүл зүйн мэргэжлийн ууган байгууллага болох Монголын Сайтын холбоо 10 жилийнхээ ойн хүрээнд Цахим сэтгүүл зүй ба Монгол хэлний дархлаа сэдэвт сургалтыг Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлтэй хамтран зохион байгуулах гэж байна. Сургалтыг монгол хэлний зөв бичгийн дүрэм, монгол хэлний найруулга зүй гэсэн багц сэдвийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүн МУ-ын гавьяат багш, ШУ-ны доктор, профессор М.Базаррагчаа, МУБИС-ийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн Хэл шинжлэлийн тэнхимийн багш, доктор, дэд профессор Д.Ганболд, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэрэглээ, хэл шинжлэлийн салбарын эрхлэгч, хэл бичгийн ухааны доктор О.Шинэбаяр нар удирдан явуулах юм. Энэхүү сургалтад цахим орчинд үйл ажиллагаа явуулж байгаа нийт сэтгүүлчид, редакторуудыг хүрэлцэн ирэхийг урьж байна. Сургалт 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр, 13 цагаас Мэдээлэл технологийн Үндэсний паркын 3 давхарт 302 тоотод болно. Монголын Сайтын холбоо, Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлтэй хамтран Цахим сэтгүүл зүй ба Монгол хэлний дархлаа сэдэвт сургалтыг үе шаттайгаар, үнэ төлбөргүй зохион байгуулах бөгөөд сургалтад хамрагдсан сэтгүүлчдэд батламж олгоно. Цахим сэтгүүл зүйд мэргэжлийн ёс зүйг эрхэмлэе уриатайгаар 10 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа Монголын Сайтын холбооноос сэтгүүлчдэд зориулсан сургалтыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран сар бүр зохион байгуулах бөгөөд ирэх 10 дугаар сард Цахим сэтгүүл зүй ба мэргэжлийн ёс зүй сэдэвт сургалт хийхээр төлөвлөж байна. МОНГОЛЫН САЙТЫН ХОЛБОО
Дээрхийн гэгээнтэний мэлмий гийсэн өдөр мэндэлсэн хүүхдүүдэд бэлэг өгч баярлууллаа
2019-09-11 09:42:27 Нийтлэгдсэн: НийгэмДээрхийн гэгээнтэн, XIV Далай ламын мэлмий гийсний 84 насны ойн өдөр 7-р сарын 6-ны өдөр тохиолоо. Мөн эл өдөр бурхан багшийн номын хүрд эргүүлсэн дүйчэн өдөр давхцсан буян ном дуудсан сайн өдөр байсан ба тус өдөр Имарт хайпермаркет болон Таны буянд даган баясъя төв хамтран Өргөө амаржих газар амаржсан эх, хүүхэд болон амаржих гэж буй ээжүүд буюу нийт 100-аад эх хүүхдэд гарын бэлэг агч баярлууллаа. Тус ажилд Энэтхэгийн Сэрамэ хийдийн хувилгаан лам, Монгол дахь Далай багшийн бие төлөөлөгч болох жавжэ Одсэр Ринбүчи өөрийн биеэр оролцож шинэ төрсөн нярай болон ээж нарт адис хүртээж, монголын үрс маш олон болохыг ерөөхийн зэрэгцээ эрүүл энх, сайн сайхныг хүслээ. Дашрамд Имарт хайпермаркетын 3 дахь салбар 8-р сард Хан-Уул дүүрэгт нээгдэх гэж байгаа ба үйлчлүүлэгчиддээ илүү ойртож, олон улсын жишиг үйлчилгээг хүргэхээр бэлтгэн ажиллаж байна. Сайн үйлс дэлгэрэх болтугай.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Л.Мягмарсүрэнд Монгол Улсын Гавьяат цол хүртээв
2019-09-11 09:14:04 Нийтлэгдсэн: НийгэмМонгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Гавьяат цол хүртээх тухай зарлиг гаргаж, Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт музейн захирал Лхамжаагийн Мягмарсүрэнд Монгол Улсын Соёлын гавьяат цол хүртээв. Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан Халхын голын байлдааны түүхэн ач холбогдол, Монгол цэргийн эр зориг, цог жавхаа, дайчин уламжлалыг сурталчлан таниулах, эх орон тусгаар тогтнолынхоо төлөө амь бие үл хайрлан зүтгэсэн бахархан дуурсагдсан баатарлаг дайчдыг алдаршуулах, залуу хойч үедээ эх оронч хүмүүжил олгох үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж Лхамжаагийн Мягмарсүрэнд Монгол Улсын Соёлын гавьяат цол хүртээсэн байна.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй