Бүгд Найрамдах Энэтхэг Улсын визийн журамд өөрчлөлт орж, 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн визийн ангилал үл харгалзан бүх төрлийн эмнэлгийн үйлчилгээ авах боломжтой болжээ. Өмнө нь хэрэгжиж байсан журмаар эмчилгээний ангиллын визгүй гадаадын иргэд зөвхөн амбульторын үйлчилгээ авах боломжтой байсан юм. БНЭУ-д эрхтэн шилжүүлэн суулгах мэс ажилбар хийлгэх иргэдийн хувьд эрүүл мэндийн ангиллын визийг заавал урьдчилан авсан байх шаардлагатай аж. Энэтхэг Улс 2014 оноос эхлэн цахим виз нэвтрүүлсэн бөгөөд одоогийн байдлаар бизнес, аялал жуулчлал, эрүүл мэнд гэсэн гурван ангиллын визийг цахимаар олгож байна. Монгол Улсын иргэд эдгээр 3 ангиллын визийг цахимаар эсхүл Улаанбаатар дахь БНЭУ-ын ЭСЯ-нд мэдүүлэн авах боломжтой. Нийтэлсэн:Гадаад харилцааны яам
“Говийн чоно-2019” олон улсын дадлага сургуулийн техникийн болон онолын сургалтууд өнөөдөр эхэлнэ
2019-09-09 09:01:56 Нийтлэгдсэн: НийгэмОнцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Энэтхэг-Номхон далайн цэргийн командлалтай хамтран Говийн чоно сургалт, дадлага сургуулийг Монгол Улсад тохиолддог, гамшиг, ослын хор уршгийг арилгах, хариу арга хэмжээний бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах, гамшгаас хамгаалах үүрэг бүхий томилгоот бүрэлдэхүүн болон алба хаагчдыг сургаж дадлагажуулах, гадаад улс орны ижил төстэй мэргэжилтнүүдтэй туршлага солилцох зорилгоор 2009 оноос хойш 8 дах удаагаа зохион байгуулах гэж байна. Говийн чоно гамшгийн хор уршгийг арилгах, сургалт, дадлага сургууль, туршлага солилцох үйл ажиллагаа нь жилээс жилд өргөжин үйл ажиллагааны цар хүрээ, сургалт, дадлагын төрөл болон гадаадын улс орнуудын оролцогчдын тоо нэмэгдсээр байгаа юм. Дадлага сургуульд 2017 онд 13 улс, 2018 онд 16 улс орны төлөөлөл оролцож байсан бол энэ жил буюу 2019 онд Австрали, Канад, Чили, Франц, Унгар, Израиль, Япон, Шинэ Зеланд, Бүгд Найрамдах Солонгос Улс, Турк, Их Британи, Бангладеш, Индонези, Казахстан, Киргизстан, Лаос, Балба, Шри-Ланка, Тайланд, Тажикистан, Вьетнам зэрэг 21 улс орны 300 гаруй төлөөлөгч оролцоно. Дорноговь аймагт энэ сарын 9-21-ний өдрүүдэд зохион байгуулагдах тус дадлага сургуулийн техникийн болон онолын сургалтууд өнөөдөр эхэлнэгэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
ХАЛХЫН ГОЛЫН БАЙЛДААНД ОРОЛЦСОН 100 НАСТАЙ АХМАД ДАЙЧИНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
2019-09-07 11:37:20 Нийтлэгдсэн: НийгэмХалхын голын ялалтын 80 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд Халхын голын байлдаанд оролцсон өдгөө 100 настай, ОХУ-ын Буриад Улсын Улаан-Үд хотноо оршин суугаа өндөр настан Ковалев Ефрем Андреевичид хүндэтгэл үзүүлж, Халхын голын 80 жилийн ойн медаль, дурсгалын зүйл гардуулж баяр хүргэв. Уг арга хэмжээг Монгол Улсаас ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотноо суугаа ЕКГ-аас санаачилж, монголын талаас Консул Д.Ганболд, Дэд консул М.Ганхүү нар оросын талаас ОХУ-ын ГХЯ-ны Улаан-Үд дэх төлөөлөгчийн 3 дугаар нарийн бичгийн дарга Шагдарова Ксения, Буриадын Нийгмийн халамжийн байгууллага, Ахмад дайчдын холбоо, мэдээллийн хэрэгслийн төлөөлөл оролцов.
Тээврийн албанаас нийт бие бүрэлдэхүүний Замын хөдөлгөөний дүрэм-ийн мэдлэгийг сэргээх, шинээр томилогдсон алба хаагчдын мэдлэгийн түвшинг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Цагдаагийн ерөнхий газрынtestserver.police.gov/moodleцахим сургалт, шалгалтын нэгдсэн системийг ашиглан цахим хэлбэрээр Замын хөдөлгөөний дүрэм-ийн шалгалтыг 7 хоног бүрийн мягмар, пүрэв гарагуудад өглөөний 07:00 цагаас 23:00 цагийн хооронд авч хэвшээд байна. Уг цахим сайтыг ашиглан алба хаагчдад сургалт зохион байгуулах, шалгалтыг төрлийг олшруулан алба хаагчдын хууль эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулан ажиллахаар төлөвлөж байна
“Хятад орныг танин мэдэхүй” соёлын цуврал арга хэмжээний нээлт боллоо
2019-09-04 11:12:40 Нийтлэгдсэн: НийгэмБНХАУ болон Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, уламжлалт найрсаг харилцааг ахиулах зорилгоор Хятад орныг танин мэдэхүй соёлын цуврал арга хэмжээг энэ сарын 2-6-нд Улаанбаатар хотод зохион байгуулж байна. Урлагийн тоглолт, үзэсгэлэн, ном хэвлэл, уран сайхны кино солилцоо, монгол анагаах ухааны үнэ төлбөргүй оношилгоо, аялал жуулчлалын салбарын танилцуулга, спортын уралдаан тэмцээн зэрэг олон салбарыг хамарсан цуврал арга хэмжээний нээлт өнөөдөр Монголын уран зургийн галерейд боллоо. Соёлын цуврал арга хэмжээний нээлтэд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, БНХАУ-ын Коммунист Намын Төв Хорооны Суртал ухуулгын газрын дарга, дэд сайд Жян Жань гуо, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Намын хорооны Суртал ухуулгын газрын дарга Бай Юйган, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин болон хоёр орны хүндэт зочид төлөөлөгчид, үзэсгэлэнг үзэж сонирхохоор ирсэн иргэд оролцов. Үзэсгэлэнд БНХАУ-ын 70 жил, Манай найрамдал, Түмэн газрын цайны зам гэрэл зургийн үзэсгэлэн, Хятадын хатгамлын урлагийн бүтээлийн үзэсгэлэн, Монгол морины урлагийн бүтээлийн үзэсгэлэн уран зургийн үзэсгэлэн гэсэн таван хэсгээс бүрдсэн нийт 150 гаруй үзмэр дэлгэгдсэн байна.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй