ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Монгол Улсад энэ оны 9 дүгээр сарын 2-3 ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалтай холбоотойгоор 02-ны өдөр /ажлын цагуудад замын хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ/ зочин Улаанбаатар хот Чингис хаан нисэх онгоцны буудлаас төв талбай хүртэлх замын хөдөлгөөнийг тодорхой хугацаанд хэсэгчлэн, 03-ны өдөр нийслэлийн Наадамчдын гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Уулын зам, Амарын гудамж, Залуучуудын гудамж зэрэг замуудын тодорхой хэсгийг хэсэгчлэн тус тус хаах бөгөөд цагдаагийн байгууллагаас хаагдах замын талаар тухайн бүрт нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдээлэх болно. Цагдаагийн байгууллагаас замын хөдөлгөөний зохицуулалтыг иргэдэд аль болох хүндрэл учруулахгүй байдлаар зохион байгуулж байгаа бөгөөд иргэд та бүхэн хөдөлгөөндөө соёлтой оролцохыг уриалж байна. ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Монгол Улсад атар газар эзэмшиж, газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсний түүхт 60 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан Засгийн газраас Атар-60 бүтээлч ажлын төлөвлөгөөг баталсан юм. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Экспо Монгол ХХК-тай хамтран газар тариалангийн үйлдвэрлэлд нэвтэрч буй дэвшилтэт техник, технологийг танилцуулах, шинэ ургацын бүтээгдэхүүнийг сурталчлах зорилгоор өнөөдөр, маргааш Атар-60 газар тариалангийн үзэсгэлэнг нийслэл хотноо зохион байгуулж байна. Нээлтэд ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй төлөөлөгчид тариаланчид, иргэд байлцав. Нээлтийн үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Хүнсний аюулгүй байдлын асуудал дэлхийн хэмжээнд яригдаж байгаа энэ цаг үед нийслэлчүүдийг эрүүл, эх орны хөрсөнд тарьж ургуулсан шинэ ургацын жимс ногоо, хүнсний үйлдвэрийн бүтээгдэхүүнээр хямд үнээр хангах, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд хэрэглэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох зорилгын дор энэхүү үзэсгэлэнг зохион байгуулж байна гэлээ. Мөн хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн төлөө зүтгэж, эх орныхоо үржил шимтэй хөрсөнд ургуулсан эрүүл, аюулгүй хүнсний бүтээгдэхүүнийг нийслэлчүүдэд тогтвортой нийлүүлэн ажиллаж байгаа газар тариалан эрхлэгчдийг нийслэлийн удирдлагууд бүрэн дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм. Монгол Улсад атар газар эзэмшиж, газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсний түүхт 60 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан Засгийн газраас Атар-60 бүтээлч ажлын төлөвлөгөөг баталсан бөгөөд хэрэгжилтийн хүрээнд олон арга хэмжээг зохион байгуулж байна. Үзэсгэлэнд хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын худалдаа эрхэлдэг 30 гаруй аж ахуйн нэгж, байгууллагууд өөрсдийн бараа бүтээгдэхүүн, үйл ажиллагаагаа танилцуулж өргөнөөр оролцож байгаа юм. Түүнчлэн төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, зөгийн бал үйлдвэрлэдэг 40 орчим иргэн өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ худалдаалж байна. Үзэсгэлэнд ОХУ, БНХАУ, БНВУ зэрэг гадаадын компаниуд оролцож байгаа бөгөөд энэ үеэр иргэд, олон нийтэд хүнсний ногооны зохистой хэрэглээ, агро технологийн талаар зөвлөгөө өгөх аж. Шинэ ургацын бүтээгдэхүүнээ борлуулахаар үзэсгэлэнд оролцож байгаа тариаланчидтай уулзаж, санал солилцон, эх орны хөрсөнд тарьж ургуулсан шинэ ургацындээжээс худалдан авлаа. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Монголын радиогийн нэвтрүүлэгчид олон улсын жишиг студиэс тив дэлхийтэй мэндчилнэ
2019-08-31 08:54:36 Нийтлэгдсэн: НийгэмМонгол оронд радио өргөн нэвтрүүлэг бэлтгэн дамжуулж эхэлсэн түүхт 85 жилийн ой энэ долоо хоногт тохиож байна. Тодруулбал, Монголын радиогийн 85, Алтан сан хөмрөг-ийн 65 жилийн ойн өдөр есдүгээр сарын 1-нд буюу энэ ням гарагт тохионо. 1930-аад оны үе. Засгийн газрын барилга, Ардын цэнгэлдэх хүрээлэн, Ленин клуб хэмээн нэрлэгдэж, тухайн үедээ Улаанбаатар хотын өнгө үзэмжийн илэрхийлэл, төрх болж байсан хэдэн байшингийн үүдэнд хэсэг залуус нэгэн сонин зүйлийг байрлуулахаар шамдаж, тэрхүү хачирхалтай зүйл оройн 19:00 цагийн үед гэнэт ярьж эхэлснээр агаарын цэнхэр долгионыг эзэмшигч Монголын радиогийн түүхийн хуудас бичигдэж эхэлсэн түүхтэй юм. Ийн Монголын өглөө Монголын радиогоос эхлээд 85 жилийг ардаа үджээ. Тэгвэлөнөөдөр МҮОНР сүүлийн үеийн, дэлхийн жишигт нийцсэн тоног төхөөрөмж бүхий, шинэлэг дизайнаар тохижуулсан студийнхээ нээлтийг хийлээ. Маргаашаас эхлэн олон нийтийн радиогийн нэвтрүүлэгчид уг студиэс Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос ярьж байна хэмээн Монгол орны өнцөг булан, хязгаарт бүрт хүрч тэнд буй сонсогч, үзэгчидтэй болон тив дэлхийтэй мэндчилэх юм МҮОНР-ийн шинэ студийн нээлтийн үеэр МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.НинжжамцМонголын радио дүрстэй радио болж дэлхий дахинаа дуу хоолойгоо цуурайтуулах цаг ирсэн. МҮОНР-ийн эфирийн нэгдүгээр студийг Наро Банчэн хутагт сангийн дэмжлэгтэйгээр мэргэжлийн стандартын дагуу засаж, тохижуулж, хамт олондоо хүлээлгэж өглөө. Мөн студийн нээлт, баярын арга хэмжээнд Монголын радиод залуу нас, эрдэм боловсролоо зориулсан ахмадууд оролцож байна. Бид энэ өдөр ахмадууддаа Монголын радиод хийгдэж буй бүтээн байгуулалт болон нэвтрүүлэг контентоо тайлагнана. Өмнө нь энэ студиэс олон сайхан нэвтрүүлэг сонсогч түмэнд хүрч байсан бол одоо дүрстэй сонсогч, уншигч, үзэгчдэд хүрнэ гэлээ. Мөн МҮОНР-ийн Нэвтрүүлгийн албаны даргаБ.БаярсайханМонголын радиогийн 85 жилийн түүх Монгол Улсын хөгжлийн түүхтэй салшгүй холбоотой. Энэ 85 жилийн түүхийн үйл явдал бүрт Монголын радио ямар нэг хэмжээгээр оролцогч, үлгэрлэгч, манлайлагч, уриалан дуудагч байж ирсэн. Тухайлбал, Монголын радио 1935 онд анхны зайны сургалт явуулж, 1939 онд дуулалт жүжиг сонсогчдод хүргэж, 1981 онд монгол хүн анх сансарт нисэхэд сансар, дэлхий хоёрын хоорондын харилцаа холбоог иргэдэд шууд дамжуулж байсан. Монголын радио ийм арвин түүхтэй. Шинэ мянган гараад радиогийн хөгжлийн чиг хандлага өөрчлөгдсөн. Нөгөө талаасаа радиог зөвхөн шугамын хүлээн авагчаар сонсдог үе ард үлдсэн. Радиог сонсохоос гадна үздэг, уншдаг хөгжил рүү шилжиж байна.МҮОНР эфирийн нэгдүгээр студиэ иж бүрэн тоноглож тохижууллаа. Энэ студи интернетээр дүрстэй дамжуулалт хийх олон улсын стандарт, шаардлагыг бүрэн хангасан гэдгээрээ онцлог. Эфирийн нэгдүгээр студийг шинэчлэх санхүүжилтийг Наро Банчэн хутагт сан нийгмийн хариуцлагынхаа хүрээнд манайд олгосон гэсэн юм. Дараагаар нь Монголын радиогийн ахмад сэтгүүлч Э.БаатарчулуунБи Монголын радиогийн ахмадуудын нэг ээ. Би радиодоо 35 жил ажиллаж, тэтгэвэрт гарсан. Монголын радио олон улсын жишигт нийцсэн студитэй болсонд маш их баяртай байна. Биднийг ажиллаж байхад ийм студи ховор байлаа. Одоо студиэсээ шууд дүрстэй нэвтрүүлэг хийх сайхан боломж гарч ирсэн байна. Шинэ студийн тоног төхөөрөмж, шинэчлэлтэй танилцлаа. Монголын радиогийн 85 жилийн ойн арга хэмжээ маш сайхан болж байна. МҮОНР техник технологийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлж, олон улсын студитэй болж, радиод олон шинэ, сайхан студи нээгдэж байгаад маш их баярлаж байна гэлээ.
Сайжруулсан шахмал түлшний тээвэрлэлт, түгээлтийн ажлыг тогтмол сайтар зохион байгуулж ажиллахыг үүрэг болгов
2019-08-30 08:40:55 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Монгол Улсын Засгийн газрын 2018 оны Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээндсайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл, түгээлт, борлуулалт, тээвэрлэлт, нөөцлөлт ямар шатанд хийгдэж байгааг Таван толгой түлш ХХК очин, үйлдвэрлэлийн нөхцөл байдалд гэнэтийн шалгалт хийж ажиллалаа. Өнөөдрийн байдлаар 28 машин борлуулалтын цэгүүдэд түгээлт хийхээр явсан. Үйлдвэр дээр бэлэн 25 кг шуудайгаар савласан 17.800 тонн сайжруулсан шахмал түлш байна. Өдөрт 2.300-2.800 тонн түлш савалдаг. Батлагдсан орц, жорын дагуу бүтээгдэхүүн үйлдвэрлэл тасралтгүй, хэвийн явагдаж нөөцлөлтийн ажлыг зохион байгуулж байна гэж Таван толгой түлш ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар танилцуулав. Гэр хорооллын дунд борлуулалтын цэгийг түлшээр тасралтгүй хангаж байх 40 хангамжийн агуулах, гэрээт 500 гаруй цэгийг өдөр бүр шаардлагатай сайн түлшээр хангаж ажиллана. Өөрөөр хэлбэл, ХАНГАМЖИЙН БААЗ - ДУНДЫН ХАНГАМЖИЙН ТӨВ - ГЭРЭЭТ БОРЛУУЛАГЧ гэх байдлаар хэрэглэгчдэд тасралтгүй хүргэх юм. Хэрэглэгчид сайжруулсан шахмал түлшийг худалдан авахдаа Сайн нэртэй смарт карт ашиглана. Нэг карт нь гурван тонн түлш худалдан авах эрхтэй байх бөгөөд иргэд түлш худалдан авахдаа картаа гэрээт борлуулагчийн аппликешнд уншуулж, үндсэн эрхээсээ хасуулан тооцно. Энэ мэтээр хэрэглэх хэмжээ нь дууссан тохиолдолд Таван толгой түлш ХХК-д хандан эрхээ сэргээлгэх боломжтой гэдгийг Таван толгой түлш ХХК-ийн холбогдох албаны хүмүүс энэ үеэр мөн онцолж хэлсэн юм. Таван толгой түлш ХХК-ийн борлуулалт хариуцсан захирал Г.Ундармаа Сайжруулсан шахмал түлшийг борлуулах 180 цэгтэй гэрээ хийгдсэн. Өнөөдрийн байдлаар 80 цэгт хаягаа хадаж, түлшээ хүргэж өгснөөр үйл ажиллагаа нь хэвийн явагдаж, иргэдэд түлшээ борлуулж эхэлсэн. Бусад борлуулагчидтай гэрээ хийгдэх ажил үргэлжилж байна. Гэрээ хийгдэж баталгаажсанаар шууд түлшээ хүргэн, борлуулалт хийгдэж эхэлж байгаа гэв. Мөн Хотын Захирагчид сайжруулсан шахмал түлшний түгээлт, борлуулалтыг хийхэд тулгамдаж байгаа асуудал гэвэл борлуулалтын цэгүүдэд хяналт шалгалт хийж, үйл ажиллагааг нь жигдрэх хүртэл анхаарч ажиллах хүн хүч хомс байгааг уламжилсан юм. Нийслэлийн зүгээс дүүрэг, хороодын Засаг дарга нар, хэсгийн ахлагч нарт тогтмол хяналт тавьж ажиллахыг үүрэг чиглэл болгосон гэдгийг Хотын Захирагч С.Амарсайхан хэлээд өдөр, шөнийн ээлжээр ажиллаж, түлшний түгээлт, тээвэрлэлт, борлуулалтын ажлыг тогтмол сайтар зохион байгуулж ажиллахыг холбогдох албаны хүмүүст үүрэг чиглэл болгосон юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Монгол оронд радио өргөн нэвтрүүлэг бэлтгэн дамжуулж эхэлсэн түүхт 85 жилийн ой тохиож байна. 1930-аад оны үе. Засгийн газрын барилга, Ардын цэнгэлдэх хүрээлэн, Ленин клуб хэмээн нэрлэгдэж, тухайн үедээ Улаанбаатар хотын өнгө үзэмжийн илэрхийлэл, төрх болж байсан хэдэн байшингийн үүдэнд хэсэг залуус нэгэн сонин зүйлийг байрлуулахаар шамдаж, тэрхүү хачирхалтай зүйл оройн 19:00 цагийн үед гэнэт ярьж эхэлснээр агаарын цэнхэр долгионыг эзэмшигч Монголын радиогийн түүхийн хуудас бичигдэж эхэлсэн түүхтэй юм. 1931 оноос эхлэн Улс орныг радиожуулах, радио нэвтрүүлгийг материал техникийн баазаар хангахад улс, хоршоолол, олон нийтийн төв байгууллагуудаас хувь нийлүүлсэн Монгол радио хэмээх хоршоо байгуулагджээ. Эдгээр түүхэн үйл явдлаас хойш эдүгээ 85 жилийг ардаа орхиод байна. Агаарын цэнхэр долгионыг араажив гээчээр эзэгнэдэг Монголын радиогийн үе, үеийн уран бүтээлчид, эрхэм сонсогчид та бүхэнд энэ түүхэн ойн өдрийн баярын мэндийг хүргэе. Монголын өглөө Монголын радио-оос эхэлдэг.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй