Сайжруулсан шахмал түлшний хангамжийн бааз, борлуулалтын цэгүүдээр явж үйл ажиллагаатай нь танилцлаа

Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал өнөөдөр сайжруулсан шахмал түлшний хангамжийн бааз, борлуулалтын цэгүүд байгуулах, тээвэрлэх, түгээлт, борлуулалтын үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр ажиллалаа. Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших сайжруулсан шахмал түлшний төвийн бүсийн хангамжийн бааз нь өнөөдрийн байдлаар 2300 тонн түлш нөөцөлсөн. Мөн саравчинд 25 кг савалсан түлшийг нөөцлөхөөр бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ бааз нь Халайст, Чингэлтэй, Долоон буудал орчмын айл өрхийг сайжруулсан шахмал түлшээр хангана гэж Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал мэдээлэв. Дараа нь Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт орших сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэгүүдээр очиж, борлуулагч нарын санал сэтгэгдлийг сонсож, түлшний борлуулалт, хадгалалт, савлалт ямар шатанд хийгдэж байгаатай танилцсан юм. Борлуулах цэгийн борлуулагч Т.Мандах Манай борлуулах цэгийн үйл ажиллагаа өнөөдрөөс эхэлж, савлагаа, борлуулалтаа хийж байна. 10 тонн сайжруулсан шахмал түлш буусан байна. Өдөрт 2 тонныг савлана гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна гэв. Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал Өнөөдрийн байдлаар 230 борлуулалтын цэг байгуулагдсан байна. Өдөрт бид борлуулалтын цэг ажиллуулах хүсэлтэй бүртгүүлсэн иргэдтэй нэмж, гэрээ байгуулж байна. Өнөөдөр гэхэд 85 иргэнтэй дахин гэрээ байгууллаа. Одоогийн байдлаар 150 орчим цэгт түлш түгээгдсэн. Тээвэрлэлтийн ажлыг өшөө эрчимжүүлэх шаардлагатай байгаа учраас шөнийн тээвэрлэлтийг эхэлж байна. Мөн борлуулалтын цэгүүдээ илүү эрчимтэй байгуулах талд шахаж ажиллаж байна. Бид энэ долоо хоногоос сайжруулсан шахмал түлшнийг худалдаж авах Сайн картыг тарааж эхэлнэ гээд сайжруулсан шахмал түлшний түгээлт, борлуулалтын ажлыг эрчимжүүлж ажиллахыг хангамжийн бааз болон борлуулалтын цэгүүдийн хамт олноос хүсээд агаар, орчны бохирдлын эсрэг хүчээ нэгтгэж, хамтарч ажиллахыг хүссэн юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Цаг үеийн асуудлыг шуурхай шийдвэрлэж ажиллахыг үүрэг болголоо

ХХААХҮ-ийн сайд Архангай, Өвөрхангай, Төв аймгуудад ажиллалаа. ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, ТЭДСангийн Гүйцэтгэх захирал В.Үнэнбат болон холбогдох албаны хүмүүс Өвөрхангай, Төв аймгуудад өнгөрсөн амралтын өдрүүдэд \2019.08.31-2019.09.01\ ажиллалаа. 2019 онд улсын хэмжээгээр364.8мянган га-д үр тариа, үүнээс 340.1мянган га-дулаанбуудай, 14.8 мянган га-д төмс, 8.0 мянган га-д хүнсний ногоо, 82.4 мянган га-д тосны, 42.0 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 512.0 мянган га-д тариалалт хийсэн. Урьдчилсан балансаар 441.9 мянган тонн үр тариа, үүнээс 420.0 мянган тонн буудай, 176.8 мянган тонн төмс, 91.2 мянган тонн хүнсний ногоо, 38.0 мянган тоннтосны ургамал, 80.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломжтой гэсэн тооцоо гарч байгаа юм. ХХААХҮ-ийн сайд ТЭДСангийн Хархорин салбарын намрын ургац хүлээн авах бэлтгэл ажлын явцтай танилцлаа. Хатаалгын төхөөрөмж,буудай хадгалах савны бэлэн байдал, тарианы чанарыг шалгаж тогтоох лабораторийн бэлтгэл бүрэн хангагдсаныг ХХААХҮ-ийн сайд сайшааж цаашид үйл ажиллагааныхаа мэдээллийг цаг алдалгүй өгч, цаг үеийн асуудлыг шуурхай шийдвэрлэж байх үүргийг өглөө. Энэ жил тариалалтын чанарыг соёололтоор хүлээн авах ажлыг тариалан бүхий 13 аймгийн 86 сумын 1147аж ахуйн нэгж, иргэдийн 337.0 мянган гаулаанбуудайнталбайг хамруулж зохион байгуулснаар нийт тариалсан талбайн 75.6% буюу 250.6 мянган га талбай хээрийн соёололтоор онц, сайн үнэлгээтэй байсан .Гэхдээ энэжилийн хувьд 5 дугаар сард хүйтэн сэрүүн, хүчтэй салхи шуургатай байсан нь хаврын тариалалтын явц болон чийгийн хадгалалт, таримлын соёололтодсөргөөрнөлөөлснийзэрэгцээ6 дугаар сар бүхэлдээ хуурай халуун,олон хоног үргэлжилсэн нарны хэт халалт явагдаж улмаар зуны бороо 6 дугаар сарын 25-наасзарим бүс нутгуудад 07 дугаар сарын 04-нөөсорж эхэлсэн нь буудайн өсөлт хөгжилтөд сөргөөр нөлөөлж бутлалт буурахнөхцөлийгбүрдүүлээд байгаа юм. Энэ жилийн хувьд Булган, Хөвсгөл, Орхон, Архангай, Өвөрхангай, Увсболон Сэлэнгэ аймгийн зарим сумдын нутгаар ургацын байдал хэвийн байгаа бол Төв, Дархан-Уул, Дорнод, Хэнтий, Сүхбаатар болон Сэлэнгэ аймгийн хойд талын сумдад тохиолдсон нарны хэт их халалт, гангийн улмаас энэ бүс нутгуудад ургац бага зэрэг буурахаар байна. Төв аймгийн Эрдэнэсант сумын хувьд 10470 га-д үр тариа тарьжээ. Тарианы болц 10-аад хоногоор хожимдож байгааг тариаланчид хэлж байна. Тус сумын хувьд энэ жил га-аас 15 центр ургац авахаар төлөвлөж байгаа юм. ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, Цаг агаарын төлөв байдалтай холбоотойгоор нийт хураах талбайн 60 шахам хувь нь сүүнболцынтөгсгөлд байгаа бол 40 хувь нь аарцанболцынэхний үед байна. Түүнчлэн 7 дугаар сарын 20-ноос эхлэн орсон үргэлжилсэн их борооны улмаастарималынболцоройтох, талбай дахь хогургамалынургалт нэмэгдэх хандлагатайбайгаа тулургац хураалтад хүндрэл учруулжболзошгүй байна. Мөн цаг агаарын урьдчилсантөлөвөөр 8 дугаар сарын сүүлчээр тариалангийн бүс нутгаарцочир хүйтэрч улмаар 9 дүгээр сарын эхээр цас орох магадлалтайбайна. Тиймээс ургацыг хаягдалгүй хураах технологийн зөвлөмжийг боловсруулан тариаланчдад хүргэсэн, ургац хураалтын ажлыг технологийн хугацаанд үр дүнтэй, шуурхай зохион байгуулахад холбогдох төрийн байгууллагуудын оролцоо, ажлын уялдаа холбоог хангаж ажиллахад анхаарч байгаа гэлээ. Манай улсын жилийн хэрэгцээт гурилыг дотооддоо үйлдвэрлэхэд 320.0 мянган тонн цэвэр хүнснийулаанбуудайшаардлагатай бөгөөд балансаас харахад 2019-2020 оны хэрэгцээг хангах хэмжээний буудайн нөөц бүрдэхээр урьдчилсан баланс гараад байгаа юм.

Орон даяар мал угаалгыг тогтмол хийж эхэлснээр махны гарц 15 хувиар ноосны гарц 30 орчим хувиар нэмэгджээ

Мал угаалгын ажил үйлчилгээг жилд хоёр удаа хийнэ Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулахын тулдМалын өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын үржүүлэг,селекцийнажил, үйлчилгээ-г жил бүрийн 5 дугаар сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 20-ныөдөр хүртэл тодорхой төлөвлөгөө, хуваарийн дагуу улс орон даяар аян болгон зохион байгуулж байх талаар Засгийн газраас тодорхой шийдвэрийг гаргасан. Өнгөрсөн жилээс улс даяар өрнөсөн малыг эрүүлжүүлэх ажил үйлчилгээ 2 дахь жилдээ үргэлжлэн улс даяар өрнөж байна. Засгийн газрын шийдвэрийг ХХААХҮЯам, Мал эмнэлгийн ерөнхий газраас аймаг орон нутгийн удирдлага орон нутгийн мал эмнэлгийн тасгууд хамтран мал, амьтнышимэгчтэхөвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх зорилготой мал угаалгын ажлыг орон даяар тодорхой тогтсон хугацаанд өргөн хүрээтэй зохион байгуулах ажлыг 2дахьжилдээ амжилттай хэрэгжүүлж байна. ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Мал эмнэлгийн Ерөнхий газрын Мал амьтны эрүүл мэндийг хамгаалах газрын дарга Т.Тунгалаг болон бусад холбогдох албаны хүмүүс өнгөрсөн амралтын өдрүүдэд \2019.08.31-2019.09.01\ Архангай аймагт ажиллалаа. УИХ-ынгишүүн Г.Тэмүүлэнгийнсанаачилгаар энэ онд Архангай аймгийн 8 сумын хөдөөгийн 44 багт мал угаалгын сууринбаннбарьж, мал сүргийн угаалгын ажлыг идэвхитэй зохион байгуулж байгаа юм. Тус аймагт малын угаалгын үзүүлэх сургалтыг зохион байгуулж суурин болон зөөврийн угаалгын төхөөрмжөөр бог малыг, бод малыг зориулалтын шүршигчээр угаалгад хамрууллаа. Ингэхдээ мөн хашаа хороо бууцыг хэрхэн ариутгах зааварчилгааг өгсөн юм. ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, Мал сүргийг тарилга,туулгалт, угаалга, боловсруулалтын арга хэмжээнд тогтоосон хугацаанд ньбүрэн хамруулснаар арьсны шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлж, арьс, ширний чанар болон ноос ноолуурын гарцыг мэдэгдэхүйц хэмжээгээр сайжруулахад чухалач холбогдолтой байдаг. Арьсных нь 70 хувь нь чанарын шаардлага хангахгүй байсан малыгугаалгадхамруулснаар арьсны гэмтэл үгүй болж, чанар нь 1-3 зэрэглэлээр дээшилж, махны гарц 15 хувь хүртэл нэмэгдэжбайгааг онцоллоо. Мөн мал угаалгад малчдыг аль болох бүрэн хамруулахын тулд суурин болон, зөөврийн угаалгын ваннаар хангах, хөдөлмөр, хүн хүчийг хэмнэсэн орчин үеийн арга, технологитой хослуулах боломжоор хангах ажлыг салбар яам зохион байгуулж байгааг хэлж, алслагдмал, хүн хүч цөөтэй айл өрхөд хүрч үйлчлэх богмал угаалгын зөөврийн тоног төхөөрөмжийг олон улсын стандартын дагуу монгол инженерүүдийн бүтээснээр 2018 онд 225 сумын, 2019 онд 91 сумын малэмнэлгийннэгжүүдийг хангах ажлыг зохион байгуулсан. Цаашид суурин угаалгын цэгүүдийг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа гэлээ. ХХААХҮ-ийн сайд энэ жилээс эхлэн малын угаалгыг жилд хоёр удаа тогтмол зохион байгуулж байхыг холбогдох мэргэжлийн байгууллагад үүрэг болгоод байгаа юм.

Өнөөдөр нийслэлийн зарим замыг хэсэгчилж хаана

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Монгол Улсад энэ оны есдүгээр сарын 2-3-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалтай холбоотойгоор өнөөдөр нийслэлийн Наадамчдын гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Уулын зам, Амарын гудамж, Залуучуудын гудамж зэрэг замуудын тодорхой хэсгийг хэсэгчлэн тус тус хаах бөгөөд цагдаагийн байгууллагаас хаагдах замын талаар тухайн бүрт нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдээлэх болно. Цагдаагийн байгууллагаас замын хөдөлгөөний зохицуулалтыг иргэдэд аль болох хүндрэл учруулахгүй байдлаар зохион байгуулж байгаа бөгөөд иргэд та бүхэн хөдөлгөөндөө соёлтой оролцохыг уриалж байна. ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

“Цэвэр агаартай-Авто машингүй өдөр”-ийг зохион байгуулах ажлын хэсгийн хурал боллоо

Цэвэр агаартай-Авто машингүй өдөр-ийг энэ сарын 15-нд зохион байгуулахтай холбогдуулан нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргалаар ахлуулсан Ажлын хэсгийн хурал боллоо. Тус ажлын хэсгийн хуралдаанд Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газруудын албан тушаалтнууд оролцсон бөгөөд Цэвэр агаартай-Авто машингүй өдөр-өөр зохион байгуулах үйл ажиллагаануудыг хэлэлцлээ. Энэхүү Цэвэр агаартай-Авто машингүй өдөр арга хэмжээг Цэвэр агаартай хот, Авто машингүй өдөр, Их цэвэрлэгээний 90 минут гэсэн 3 ажлын хүрээнд зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Цэвэр агаартай-автомашингүй өдөр-өөр автомашины хэрэглээг багасгах, өөр төрлийн зорчих хэрэгслийг сонгох, агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулах, орон байраа дулаалах, эрчим хүч хэмнэх зөв дадал, сайжруулсан хатуу түлшийг иргэд, олон нийтэд хэрэглэхийг уриалж, сурталчлан таниулах чиглэл бүрээр ажиллахыг нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын дарга нарт Ажлын хэсгийн ахлагч Д.Мөнхжаргал үүрэг болголоогэж нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас мэдээлэв.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.