Төсвийн орлого, зарлагыг иргэдэд ойлгомжтой мэдээлэх зорилготой зохион байгууллаа
2019-08-29 09:45:22 Нийтлэгдсэн: НийгэмТрансперенси Интернешнл Монгол ТББ, Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн хамтран төсвийн ил тод байдлыг хангах зорилгоор Ил тод байдал ба иргэний төсөв боловсруулах аргачлал сургалт зохион байгууллаа. Сургалтад Сонгинохайрхан дүүргийн албан хаагчид, иргэдийн төлөөллийг хамруулсан. Иргэний төсөв нь хүн амын дийлэнх хэсэгт төсвийн боловсролыг хүртээмжтэй, ойлгомжтойгоор олгох зорилгоор бүтээгдсэн арга хэрэглүүр юм. Өөрөөр хэлбэл, төсвийн хөрөнгө хэрхэн бүрдэж, юунд зарцуулж байгааг иргэдэд энгийн ойлгомжтой байдлаар хүргэх явдал юм. Ингэснээр төсвийн хөрөнгөд иргэд өөрсдийн хяналтаа тавих боломж бүрддэг байна. Улмаар иргэд төсвийн талаар мэдээлэлтэй болж, хяналтаа тогтоосноор төсвийн ил тод байдал сайжирч, төр захиргааны байгууллагын үйл ажиллагааг үнэн, бодитоор дүгнэх боломж бүрдэнэ гэж зохион байгуулагчид үзэж буй. Цаашлаад авлига, албан тушаалаа урвуулан ашиглах зэрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой ажээ. Сургалтын нээлтийн ажиллагаанд нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун оролцсон юм. Тэрбээр Өнгөрсөн оноос Сангийн яам иргэний төсөв боловсруулж эхэлсэн. Нийслэл 2019 онд иргэний төсвөө боловсруулсан. Ерөнхийдөө төсвийн орлого, зарлагыг иргэдэд ойлгомжтой хэлбэрээр мэдээлэхийг иргэний төсөв гэдэг юм. Жишээлбэл, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийх бүтээн байгуулалтад иргэд саналаа өгөх ёстой. Гэвч санал өгдөг хүн байдаггүй. Иргэд саналаа хэлдэг, түүнийг нь сонсож ажилладаг төр засаг оршиж байж ардчиллын суурийг бүрдүүлдэг учиртай гэсэн юм. Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Г.Занданшатар: Монгол Улсыг “Оюутолгой” биш “Оюунтай толгой” хөгжүүлнэ
2019-08-29 09:33:34 Нийтлэгдсэн: НийгэмМонгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарөнөөдөр (2019.08.28) Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Монгол Улсын Шинжлэх ухаан технологийн их сургуулийн 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд оролцов. Энэ онд түүхт 60 жилийн ойгоо тэмдэглэх тус сургуулиас одоогоор нийт 80 мянган гаруй инженер, технологийн мэргэжилтнүүд төгсөн гарчээ. 2019-2020 оны хичээлийн жилд дотоодод болон олон улсад магадлан итгэмжлүүлсэн, олон улсын их дээд сургуулиудтай хамтарсан бакалаврын 65, магистрын 143, докторын 86 хөтөлбөрөөр сургалт явуулах аж. Энэ хичээлийн жилд салбар 10 бүрэлдэхүүн сургуульд шинээр 2300 оюутан элсэж, нийт 23930 оюутан суралцах юм байна. Монгол Улсын нийгэм, эдийн засаг, аж үйлдвэрийн бүх салбарын түүхэн хөгжил, улс орны их бүтээн байгуулалтын үйл хэргийг хэрэгжүүлэхэдШУТИС-ийн барилга, эдийн засаг, эрчим хүч, геологи, уул уурхай, тээвэр, холбоо, хөнгөн хүнсний салбарын үе үеийн мянга мянган төгсөгчид, мэргэжилтнүүд, инженер техникийн ажилтнууд шийдвэрлэх үүргийг гүйцэтгэж ирснийг үгийнхээ эхэнд онцлоод оюутан сурагчид, эрдэмтэн багш нарт хичээлийн шинэ жилийн баярын мэндийг дэвшүүлэв. Тэрбээр, Оюутан та бүхэн өнөөдөр амьдралынхаа нэгээхэн томзорилгыгбиелүүлэхээр зориг шулуудан, их дээд сургуулийн хаалгаар орж, оюутан хэмээх эрхэм нэр хүндийг олж авч байна. Оюутан гэдэг Оюунтан болно гэсэн үг. Оюун ухааны уурхай болно гэсэн үг. Оюутны хэдэн жилийн амжилт зөвхөн өөрөөс чиньшалтгаална. Амжилттай суралцана гэдэг бол ихээхэн хүч хөдөлмөр, зүтгэл, шаргуу хөдөлмөр шаардана гэдгийг санах хэрэгтэй. 10 жилийн өмнө Монгол Улсыг Оюутолгой хөгжүүлэхгүй, Оюунтай толгой хөгжүүлнэ гэж хэлж байснаа давтан хэлмээр байна. Аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалын энэ эрин үед Монгол Улсын дээд боловсролын салбарыг улам бэхжүүлж, дэлхийн хэмжээнд хүргэх ажлыг төрийн өмчийн их дээд сургуулиудаас эхлүүлэх шаардлагатай гэж Монгол Улсын төр засаг үзэж байна. Дэлхий дахинаа авьяас, ур чадвар, бүтээлч сэтгэлгээний өрсөлдөөн хүчтэй өрнөж эхэллээ. Дэлхийн тэргүүлэх компаниуд тухайлбал, Google, Apple зэрэг компаниуд ажилд авахдаа боловсролын зэрэг, диплом гэсэн шалгуураас татгалзаж тодорхой чиглэлээр гүнзгийрүүлэн сурч, мэдлэг чадвар эзэмшсэн авьяаслаг залуучуудыг ажилд авч эхэлсэн. Дээд боловсролын диплом, зэрэг, цолныүнэгүйдэлявагдаж эхэллээ. Манай орны хувьд авьяаслаг залуучуудыг дэмжих талаар тодорхой бодлого хэрэгжүүлэх цаг болжээ. Baby boomer-ийн үе өнгөрч Милленнелийн эрин үе эхэлж байна. Нөгөө талаас ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчдийн 74-80 хувь нь дээд боловсролын сургалтын байгууллагад элсэн орж байгаа нь дэлхийндунджаасхэт өндөр байгаа нь манай орны боловсролын системийн тэнцвэртэй тогтолцоог алдагдуулж байна. Иймд дээд боловсролын сургалтын тогтолцоог эрс шинэчилж, дэлхийнтүвшнийих сургуультай болох зорилго тавих цаг болжээ. Манай их сургуулиудын багш нарын 20-30 хувь нь эрдмийн зэрэгтэй байгаа нь судалгааны их сургууль болох үзүүлэлтээс нэлээд доогуур байгаа. Харин эрдмийн зэрэгтэй багш нарын 30 гаруй хувь нь гадаадад хамгаалсан залуучууд байгаа нь төрийн тодорхой дэмжлэг үзүүлбэл судалгааны ажлыг шинэтүвшиндгаргах нөхцөл бүрдэх боломжтой гээдШУТИС-ийн нийт профессор, багш нар, ажилтнууд, оюутан сурагчдад түүхт 60 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлж, ажил, сурлагын өндөр амжилтыг хүсэн ерөөв. ШУТИСнь судалгаанд суурилсан их сургууль болох зорилт тавьж, судалгааинновацындэд бүтцээ хөгжүүлэхэд зориулан лаборатори, гарааны компани, нээлттэй боловсролын төв, коллеж, музей зэрэг олон чухал нэгжүүдийн үйл ажиллагааг явуулах шинэ сургалтын байрыг ашиглалтад оруулсан. Сургалтын орчин үеийн онол чиглэлд тулгуурлан 60 гаруй үндсэн сурах бичгийг шинэчлэн хэвлүүлсэн. Мөн үр дүнд суурилсан сургалтын тогтолцоог нэвтрүүлэх CDIO стандартын арга зүйг ашиглан инженерийн боловсролын 26 хөтөлбөрөө шинэчлээд байгаа талаараа тус сургуулийнректор, доктор, профессор Б.Очирбат танилцууллаа. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ынгишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг оролцож, оюутан залууст сурлагын өндөр амжилтыг хүслээ. Мөн энэ үеэр УИХ-ындарга болон албаны бусад хүмүүс оюутны бүтээлийн үзэсгэлэнг үзэж сонирхлоо. Дашрамдтэмдэглэхэд, тус сургуулийн 130 оюутан Оюутан цэрэг-2019 цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдсан бөгөөд Механик, тээврийн сургуулийн оюутан Г.Баасансүрэн, М.Төгөлдөр, Геологи, уул уурхайн сургуулийн оюутан Г.Өнөбатнар алба хаах хугацаандаа бага бууны буудлагын унадагбайнытөхөөрөмж зохион бүтээж, цэргийн сургалтад амжилттай ашиглажээ. Монгол Улсын Шинжлэх ухаан технологийн их сургуулийн 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд ABU ROBOCON- 2019 ULAANBAATAR олон улсын роботын тэмцээний аваргаар тодорсонХонгконгийних сургуулийн баг тамирчид оролцлоо. Тус тэмцээнээсШУТИС-ийн баг тамирчид дэд байрыг эзэлсэн бөгөөд энэ нь 18 жилийн хугацаанд Монгол Улсын баг тамирчдын үзүүлсэн хамгийн дээд амжилт болжээ. Нийтэлсэн:УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТАЙЛАН ТАНИЛЦУУЛАХ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ
2019-08-29 09:10:59 Нийтлэгдсэн: НийгэмМонгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлын тухай ээлжит хоёр дахь тайланг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл 2015 онд хэлэлцэж Засгийн газарт хандаж 150 зөвлөмж өгсөн. Монгол Улс 2020 оны 5 дугаар сард эдгээр зөвлөмжийг хэрэгжүүлсэн тухай буюу удаах гурав дахь удаагийн тайлангаа Хүний эрхийн зөвлөлөөр хэлэлцүүлэх юм. Өчигдөр Гадаад харилцааны яаманд Засгийн газар, иргэний нийгмийн байгууллагууд дээрх зөвлөмжийг хэрэгжүүлэх чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагаа, үр нөлөөнд иргэний нийгмээс өгч байгаа дүгнэлт тайланг хэлэлцэх зөвлөлдөх уулзалт болж байна. Зөвлөлдөх уулзалтад Монголын хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форум, холбогдох яамд, ЦЕГ, МХЕГ, ШШГЕГ, Жендэрийн үндэсний хороо, Харилцаа холбооны зохицуулах хороо, Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон бусад байгууллагын төлөөлөгчид оролцов. НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс өгсөн зөвлөмжийн хүрээнд өнөөдрийн зөвлөлдөх уулзалтад оролцогчид хүний эрхийн үндэсний тогтолцоо, бодлогын уялдаа холбоо, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хүн худалдаалах гэмт хэрэг, бэлгийн хүчирхийлэл, эрүүдэн шүүхтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх мөн гэр бүлийн хүчирхийлэл, хүнсний аюулгүй байдал, эрүүл мэндийн даатгалын тогтолцоо, хар тамхи, мансууруулах бодисоос ангид байх болон хүүхэд, эмэгтэйчүүд, ахмад настан мөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хэрэгжилтийг хэлэлцэж байгаа юм. Зөвлөлдөх уулзалт Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлын талаарх Засгийн газар, иргэний нийгмийн байгууллагын ойлголтыг нэгтгэх, харилцан мэдээлэл солилцох мөн хүний эрхийн төлөв байдлыг бодитоор үнэлэхэд ач холбогдолтой болж байна.
Худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт шинэчилсэн стандарт ирэх сараас мөрдөнө
2019-08-29 09:01:12 Нийтлэгдсэн: НийгэмСүүлийн жилүүдэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар эрчимтэй хөгжин, МУ-ын хэмжээнд 7800-аад хоолны газар, цэг ажиллаж байгаагаас бизнесийн салбарт 5000 гаруй ресторан, бар, кафе, цайны газарт 30 000 гаруй ажилтан ажиллаж байна. Энэхүү нийтийн хоолны салбарын орлого 2016 онд 231.4 тэрбум, 2017 онд 298.8 тэрбум төгрөг, 2018 онд 397,2 тэрбум төгрөгт хүрч жил бүр өсжээ. Мөн дотоод худалдааны салбарын борлуулалт нь 2018 оны байдлаар 22 их наяд төгрөгт хүрч, салбарт 210 гаруй мянган ажиллагсад ажиллаж байгаа нь нийт ажиллах хүчний16,5%-ийг эзэлж байна Хэдийгээр салбар хурдтай хөгжиж байгаа чхоолны газрын53% нь хүнсний түүхий эд бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлгүй,54%ньхоол үйлдвэрлэлийн өрөөг технологиурсгалын дагуу зохион байгуулаагүй,31% нь хүнсний түүхий эдийг хадгалах хөргөх, хөлдөөх төхөөрөмжөөр бүрэн хангаагүй,13% нь бэлэн хоол зуушийг зохиххэмд хадгалж, түгээх зориулалтын төхөөрөмжөөр хангагдаагүй,41% нь дотоодынхяналтынжурмыгбүрэн мөрддөггүй, илэрсэн зөрчил дутагдлыг арилгахад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлдэггүйзөрчил байсаар байна. Дээрх зөрчил дутагдал нь нэг талаас салбарын эрхзүйн орчин сул, салбарт ажиллагсадзөв дадал төлөвшөөгүй, мэргэжлийн боловсон хүчний чадавх муу, гарал үүсэл нь тодорхойгүй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээр хоол, ундаа бэлтгэн,зориулалтын бус байранд үйлажиллагааявуулж байгаа нь нөлөөлж байгаагэжмэргэжлийн хяналтын байгууллагаасдүгнэжээ. Хоолноос шалтгаалсан хоолны хордлоготхалдвартөвчлөл буурахгүй,Монголчуудын 2 хүн тутмын нэг нь таргалалттай(НЭМХ-ийн 2012 онд явуулсан Халдварт бус өвчнийэрсдэлтэйхүчин зүйл судалгааны дүн), хэрэглэгчийн зөв зохистой хооллолтын мэдлэг, хандлагыг өөрчлөх шаардлага байгаань стандартыг шинэчлэх үндэслэл болсон. Хоолны газрын нэр томьёоны тодорхойлолт, Хоолны газарт тавигдах ерөнхий шаардлага, Жижиглэн худалдааны газар, түүний үйлчилгээ. Ерөнхий шаардлага үндэсний стандартуудыг2017 ондшинээр болон шинэчлэн боловсруулж, жилийн турш хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч нар, төрийн болон төрийн бус байгууллагын 2000 гаруй төлөөллийг оролцуулан нийтдээ 8 удаагийн хэлэлцүүлэг хийн, санал авч, 2019 оны 07-р сардбаталж, 2019 оны 10-р сарын 01-нээсмөрдүүлэхээр бэлтгэл ажлыг хангасан байна. Худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт ирэх сард мөрдүүлэх шинэчилсэн стандартын талаар ХХААХҮЯ-ныХҮХБЗГ-ынХНХХ-ийн мэргэжилтэн Б.Даваадулам,НМХГ-ынХАБХААХХ-ийн дарга Т.Балжинням, тус хэлтсийн улсын ахлах байцаагч О.Нямдаваа, Б.Хонгор,МХҮҮМБА-ийн ерөнхийлөгч Ш.Эрдэнэхүүнармэдээлэл өгсөн юм. Хоолныцэсэдхоолны шим тэжээлийн үзүүлэлт, илчлэг, давс, сахарын агууламжийг заавал тавьсан байх, хоолны газрууд нь аяга таваг, халбага сэрээ, савх ариутгагч төхөөрөмжтэй байх, үйлдвэрлэл, үйлчилгээний үндсэн ажилтнууд нь заавал мэргэжлийн эсвэл мэргэшсэн байх,Эрүүл ахуйн зохистой дадлын зөвлөмж, дүрэм, заавар,хөдөлмөрийн аюулгүй байдлыннорм дүрэм, зааврыгхатуу мөрдөж ажиллах зэрэг заалтуудыг шинээр тусгасан. Худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт мөрдөх үндэсний стандартуудыг шинэчлэн болон шинээр боловсрууланбатлуулснаарсалбарын эрхзүйн орчин сайжран, хэрэглэгч, үйлчлүүлэгчийн эрэлт хэрэгцээг хангасан, олон улсын жишигт нийцсэн үйлчилгээг тэлж, хүн амын эрүүл аюулгүй хоол, хүнсний мэдлэг дээшилж, цаашилбал улс орны эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах ач холбогдолтой.
УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд ОХУ-ын ЗХЖШ-ын орлогч дарга, дэслэгч генерал А.Ю.Чайков тэргүүтэй төлөөлөгчдийг Төрийн ордноо хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд талууд жилээс жилд улам өргөжин тэлж байгаа хоёр орны Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцож, Халхын голын байлдааны ялалтын түүхт ойг хамтран тэмдэглэж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн. Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Халхын голын байлдааны ялалтын түүхэн ялалтыг тэмдэглэхэд ОХУ-ын БХЯ-наас онцгой анхаарч, А.В.Александровын нэрэмжит ОХУ-ын ЦДБЭЧ-ын уран бүтээлчид болон ОХУ-ын Агаар-сансрын хүчний уран нислэгийн үзүүлбэрийн багийн бүрэлдэхүүнээ манай улсад илгээж, баяр дээр баяр нэмж байгаад талархаж байна гэв. Мөн энэ үеэр Халхын голын байлдааны ялалтын түүхт 80 жилийн ойд зориулсан дурсгалын медалиар дэслэгч генерал А.Ю.Чайков тэргүүтэй төлөөлөгчдийг шагнасан юм.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй