БУЛГАНЫ ЗАЛУУС ХАМТДАА ХӨГЖИЖ, БИЗНЕСИЙН БОЛОМЖОО ХАМТДАА БҮТЭЭНЭ
2019-08-27 11:42:52 Нийтлэгдсэн: НийгэмБулган аймгийн ЗДТГ-аас 2019 оныг Залуучуудын хөгжлийг дэмжих жил болгон зарлаж сар бүр эвент арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ жилийн хүрээнд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн санаачилгаар НЭГ БУЛГАН залуучуудын чуулга уулзалт өнгөрсөн амралтын өдрүүдээр Булган аймагт болж өндөрлөлөө. Сум сумаас цугласан 500 гаруй залуучууд хөгжлийн гарц, хүсэл мөрөөдөл, итгэл тэмүүлэл, өөрчлөлтийг өөрөөсөө эхлүүлэх, гэр бүл найз нөхөддөө манлайлагч байж, эрүүл зөв8 эерэг хандлагатай, бүтээлч сэтгэлгээтэй, ажилтай орлоготой шинэ үеийг бүтээж, хамтдаа хөгжихөөр ийнхүү чуулсан юм. Чуулганыг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нээж, Бахархал манлайлал сэдвээр аймгийн Засаг дарга З.Батзориг, Хандлагаа өөрчилж идэвхитэй амьдаръя сэдвээр Хадгаламж өлсөхөөс эхлэнэ номын зохиогч Г.Мөнгөн, Оролцвол өрнөнө илтгэлийг Цогц хөгжлийн үндэсний төв-ийн захирал М.Энхбадрах нар тавилаа. Үдээс хойших Шинэ хөдөө-Бизнесийн боломж салбар хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ илтгэл тавьж панелистаар, мөн БСШУ-ны сайдын зөвлөх, ХАА-н доктор, судлаач М.Найданхүү, аймагтаа жишиг хоршоо байгуулж залуучуудаа манлайлан яваа бизнесмен Энх-Эрдэнэ нар залуучуудын сонирхсон асуултад хариулж, өөр өөрсдийн туршлага, мэдлэгээ хуваалцлаа. Үдээс хойших хоёр салбар хэлэлцүүлгээс тус бүр Уриалга, хүсэлт, хийх ажил гэсэн гурван дүгнэлтийн хүрээнд залуучууд өөрийн гэсэн хадгаламжтай болж орлогоо хуримтлуулах, эерэг хандлагыг өөрөөсөө эхэлж, аливаад бүтээлчээр хандах, сурч судлах, бизнесийн хүрээнд хамтарч нэгдэх, хамтдаа хөгжих гэсэн уриалгыг гаргаж, шинийг сурч, туршлага судлахад дэмжиж өгөхийг орон нутгийн удирдлагаасаа хүслээ. Залуучууд байгаа газар зорилго тэмүүлэл, итгэл зүтгэл, дуу хуур, инээд хөгжөөн өрнөдөг тэр л зарчмаар сумдын залуучуудын урлагын мэндчилгээ, бүжиг наадам, шагнал урамшууллаар үдшийн шоу үргэлжилсэн. Нэр нь тодроогүй, олонд танигдаагүй жинхэнэ авьяастнууд тэнд л байна. Нуулгүй хэлэхэд Улаанбаатараас зорьж очсон бидний хэдэн нөхөд сэтгэл хөдөлж тэдэнтэй хамт 2 гараа өргөн бүжиглэж их хотын стрессийг марттал бүжиглүүлсэн тэр сайхан авьяастнуудад талархал илэрхийлье. Гэхдээ тэнд архи дарс, согтуу залуус бүр ч байсангүй. Бас л нэг соёл, бахархал, зөв хандлага гэж хэлж болно Залуучуудын өдөрлөг хоёрдох өдрөө Өв соёл арга хэмжээгээр үргэлжилсэн. Айрагтай, адуутай, анхдагчдын өлгий болсон Булган нутгийнд бусдаас илүүрхэх олон сайхан үүх түүх, өв соёл, үндэсний, нутгийн уламжлалт наадмууд олонтой гэдгийг энэ үеэр харуулсан, бас сануулсан, сэргээж хөгжөөсөн энэ өдрийг өв уламжлал, бахархлын наадам гэж хэлчихэд буруудахгүй байх. Сур харваа, шагайн харваа, шилдэг уургачин шалгаруулах, дэмбээ, хуруудах, урлаг соёлын наадам гээд энэ өдөр залуус өв соёл үүх түүхээрээ гайхуулсан, бахархсан Үүнийг зөвхөн залуучуудын хүрээнд биш Булган нутгийн брэнд өв уламжлалын наадам болгож гадна дотны жуулчдыг татах эвент болговол гэсэн санаа төрж байсныг нуух юун. Булган аймаг 19000 залуучуудтай, энэ нь тухайн аймгийн өрхийн тоотой тэнцүү гээд үзвэл насны ангиллаараа зонхилох хувийг залуучууд эзэлдэг байна. Аливаа улс орны хөгжил залуучууд давамгайлсан буюу хөдөлмөрийн насны иргэд нь олонхи болсон энэ үеийг Цонх үе хэмээдэг бөгөөд энэ л үе дээр улс орнууд эрчимтэй хөгждөг байна. Тэгвэл Булган аймгийн хувьд ч залуучуудаа дэмжиж, аймаг орон нутаг, улс орондоо манлайлагч байж хөгжлийн түүчээ нь байх энэ үеийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ онцлон дурдаж энэ хөгжлийг аймагтаа, эх орондоо авчрах гол үе нь өнөөдөр юм, залуучууд та нар юм гэдгийг онцлон дурдсан юм. Тэрээр мөн Шинэ хөдөө төслийн хүрээнд хүртээмжтэй бизнес санаагаа залуус маань ярилц хөгжүүл, хамтраад төслөө аваад ир. Гол нь ярих биш хийе бүтээе гэсэн эрмэлзлэлтэй, тэр нь эзэнтэй байх нь чухал. Тэгвэл бид дэмжье, гарцыг нь заагаад өгье. Гол нь та нарын хичээл зүтгэл, санал санаачилга чухал юмаа хэмээн залуучууддаа дахин дахин сануулсныг сурвалжлагынхаа төгсгөлд онцолж байна.
Монгол улсад Залуучуудын байгууллага үүсэнбайгуулагдсаны98жилийн ойн өдрийг угтанМХЗЭ-ИЙНАхмад ажилтны холбоо, Төв аймгийн ахмадын холбоотой хамтран хүндэтгэлийн хурал зохион байгууллаа. Тэртээ 1921 оны Ардын хувьсгал, эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх хурц ширүүн тэмцлийн дунд анхБошгыг халах залуучуудын эвлэлнэртэйгээр үүсэн бий болсон Монголын залуучуудын ууган байгууллага нь Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлтүүний албан ёсны залгамжлагч байгууллага Монголын Залуучуудын Холбоо юм. Монгол төрийн зургаан одонгоор шагнагдсан Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэл нь улс орныхоо тусгаар тогтнолыг хамгаалах, шинэ Монгол улсыг сэргээн хөгжүүлэх, ард түмнийг соён гэгээрүүлэх, залуу үеийнхнийг дэвшилт үзлээр хүмүүжүүлэх үйлстонцгой үүрэг гүйцэтгэсэн билээ.Нэгэн зуун жилийн түүхийн хуудсыг бүтээж байгаа залуучуудын байгууллагыг үе үеийн залуучууд хийж бүтээх их хүслээр жигүүрлэн түүчээлч ирсэн бөгөөд 3 үеийн хэлхээ холбоотой байгууллага гэдгээрээ онцлог юм. 98 жилийн түүхтэй залуучуудын холбоо өнөөдөр ахмад үеийнхнийхээ дэмжлэг хүч зүтгэлээр өөрийн түүхээ цаасан дээр буулгаад байгаа улсын хэмжээний анхны байгууллага болж байна. Монголын Залуучууд үе үедээ түүхэн үүрэгээ гүйцэтгэж ирсэн бөгөөд энэ үед их бүтээн байгуулалт хийх томоохон нийгмийн шилжилт дээр ирээд байгааг МЗХ-ны удирдлагуудонцгойлон баярт оролцож байгаа ахмадуудад хандан хэлсэн бөгөөд ахмад үеийнхний дэмжлэг, зөвлөгөө нэн чухал гэдгийг онцолсон юм. Залуучууд бидний үлгэр жишээ, хүндэт ахмадууддаа эрүүл энх хамгийн сайн сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе.
Усны салбарын эрдэмтэн судлаачдын санал, зөвлөмжийг есдүгээр сарын 13-ныг хүртэл хүлээн авна
2019-08-27 08:37:15 Нийтлэгдсэн: НийгэмЖилээс жилд өсөн нэмэгдэж байгаа Улаанбаатар хотын ус хэрэглээний өсөлт болон уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилтын хам нөлөөгөөр Туул голын урсцын горимд өөрчлөлт орж, хаврын гачиг үед нийслэл Улаанбаатар хот орчимд Туул гол урсацгүй болж, тасрах, шургах үзэгдэл түгээмэл ажиглагдах болсон төдийгүй энэ сөрөг үзэгдлийн үргэлжлэх хугацаа, хамрах хүрээ нэмэгдэх хандлагатай болсон. Туул голын сав газрын Улаанбаатар хот орчмын хэсэгт газрын доорх усны нөөцийн ашиглалт хамгийн өндөр буюу 44,7 хувь байна. Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд хотын усны хэрэглээ 2030 оны төвшинд 614,4 мян.м3/хоног болж өсөхөөр тусгагдсан. Иймд газрын доорх усны нөөцийн ашиглалтад тавих хяналтыг сайжруулж, зохицуулалт хийх зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/756 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг хуралдаж, нийслэлийн нутаг дэвсгэрт өрөмдмөл худаг гаргах, ус ашиглах дүгнэлт, зөвшөөрөл олгох, гэрээ байгуулах үйлчилгээг усны нөөц, ашиглалтын төвшинтэй уялдуулан нутаг дэвсгэрээр ялгавартай үзүүлэх санал, дүгнэлт боловсруулж байна. Нийслэлийн Засаг даргын орлогч, агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргалаар удирдуулсан ажлын хэсэгт Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Байгаль орчны газар, Туул голын сав газрын захиргаа, Монгол ус ТӨҮГ, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар,Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар,Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Геодези, усны барилга байгууламжийн газар,Ус сувгийнудирдах газрын төлөөлөл орсон бөгөөд усны салбарын эрдэмтэн судлаачдын санал, зөвлөмжийг есдүгээр сарын 13-ныг хүртэл нийслэлийн Байгаль орчны газарт хүлээн авна. НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР
Ирэх сард Монгол Улс, БНХАУ-ын гурав дахь удаагийн экспо зохион байгуулагдана
2019-08-27 08:34:45 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй нийслэлийн Засаг даргын Тамгын газрын албаны хүмүүс өчигдөр Хөх хотын дарга Фөн Үйжэнь тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ жил тохиож байгаатай холбогдуулан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа хөгжин бэхжиж байгаад хотын Захирагч С.Амарсайхан талархал илэрхийлэв. Монгол Улс, БНХАУ-ын стратегийн түншлэлийн харилцаа бүхий л салбарт өргөжин хөгжиж шинэ утга агуулгаар баяжиж байгаад баяртай байна. БНХАУ нь манай улсын худалдааны хамгийн том түнш, хамгийн том хөрөнгө оруулагч. Өнгөрсөн оны байдлаар манай улсын гадаад худалдааны 63 хувь нь БНХАУ-тай хийсэн худалдаа эзэлж байна. БНХАУ-ын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хүрээнд нийслэл Улаанбаатар хотод зам гүүр, сургууль цэцэрлэг зэрэг томоохон бүтээн байгуулалтууд амжилттай хэрэгжиж байгааг дуулгахад таатай байна хэмээн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Хотын захирагч С.Амарсайхан хэллээ. Мөн хоёр хотын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хамтарч ажиллахад бэлэн байгаагаа дуулгаад, Улаанбаатар хотын түүхт 380 жилийн ойн арга хэмжээнд Хөх хотын дарга Фөн Үйжэнийг хүрэлцэн ирэх урилгыг гардуулсан юм. Хөх хотын дарга Фөн Үйжэнь хэлэхдээ Улаанбаатар хотын түүхт ойн арга хэмжээнд урьсанд талархал илэрхийлээд, 1991 онд хоёр хотын хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Хоёр хотын хамтын ажиллагаа өнгөрөгч 28 жилийн хугацаанд бүхий л салбарт өргөжин хөгжиж байгаад талархаж байна. Ялангуяа соёл урлаг, эрүүл мэнд, боловсролын салбарт олон ахиц гарсныг онцолмоор байна. Түүнчлэн эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр Хятад Монголын экспог Хөх хот хоёр удаа амжилттай зохион байгуулсан. Гурав дахь удаагийн экспог ирэх сард Улаанцав, Хөх хотод зохион байгуулна. Цаашид хоёр хотын хамтын ажиллагаа улам өргөжинө гэдэгт бүрэн итгэлтэй байна гэлээ. Талууд хоёр хотын зүгээс хамтран хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдэд санал солилцож, уулзалтанд оролцсон хоёр хотын хувийн хэвшлийн төлөөллүүд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Петровис Группээс хувь хэрэглэгчдэдээ зориулан Монгол орон даяар хэрэгжүүлсэн Бэлгэндгаръя 2урамшуулалт хөтөлбөр өндөрлөлөө. Хөтөлбөр 2019 оны 06-р сарын 03-аас 08-р сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд буюу хоёр сар гаруйн хугацаанд хэрэгжиж8 хөтөлбөрийн хугацаанд нийт зургаан нэр төрлийн 300,000 гаруй бэлэг эзэддээ хүрлээ. Хэрэглэгчид шатахуун авсан 30 мянган төгрөг тутамдаа нэг скрач карт авч, картаа газар дээр нь хусаад бэлэг гарвал шууд авч, үсэг гарвал үгээ бүтээж, супер бэлгийн эзэд болцгоолоо. Тодруулбал Чанаргэсэн үг бүтээсэн 74 хэрэглэгч тус бүр 100 мянган төгрөгийн шатахууны эрх, Өндөр чанаргэсэн үг бүтээсэн 21 хэрэглэгч тус бүр нэг сая төгрөгийн шатахууны эрхийн эзэд болоод байна. Нийт 250 супер бэлгийн эзэд тодрох тул үлдсэн хэрэглэгчид буюуЧанаргэсэн үг бүтээсэн 126, Өндөр чанаргэсэн үгээ бүтээсэн 29 хэрэглэгч супер шагналаа аваагүй байна. Урамшууллын хугацаа өндөрлөсөн боловч дутуу үсгээ цуглуулах, бусадтай солилцон үгээ бүтээх хугацаа 2019 оны 09-р сарын 25-ныөдрийг дуустал хугацаанд үргэлжилнэ. Тиймээс та бүхэн энэ хугацаанд амжиж үгээ бүтээн СУПЕР бэлгээ авах боломжтойг дуулгахад таатай байна. Үсгээ цуглуулан үгээ бүтээсэн орон нутгийн хэрэглэгчдийн хувьд тухайн аймгийнхаа Петровисийн нефть хангамжийн салбараас, харин Улаанбаатар хотын хэрэглэгчид Петровисийн төв байрнаас биечлэн ирж шагналаа аваарай. Урамшуулалт хөтөлбөрт оролцсон нийт хэрэглэгчдэдээ, үгээ бүтээн супер бэлгийн эзэд болсон та бүхэндээ баярлалаа.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй