ОЛОН УЛСЫН МОРИН ПОЛО ТЭМЦЭЭНИЙ ҮЕЭР МОНГОЛЫН АДУУНЫ СОЁЛЫГ СУРТАЛЧЛАВ
2019-08-28 09:35:35 Нийтлэгдсэн: НийгэмЭнэ оны 8 дугаар сарын 25-ны өдөр Швейцар Улсын Женев хотноо болсон Швейцарын Jaeger-LeCoultre компанийн нэрэмжит олон улсын морин поло мастерс аварга шалгаруулах тэмцээний үеэр Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яам хоёр дахь жилдээ монгол гэр барьж, монгол соёл ахуйг сурталчлав. Уг тэмцээн нь 30 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаагийн тэмцээнд Аргентин, Герман, Бельги, Швейцар, Францын тамирчдаас бүрдсэн холимог зургаан баг оролцов. Энэ жилийн тэмцээнийг Швейцарын бусад муж болон олон улсын байгууллагын төлөөлөл өргөнөөр үзэж сонирхсонбөгөөд тэд монгол гэрт зочилж,монголчуудын адуу маллах өв соёлтойтанилцлаа. Ялангуяа, Монгол гэрийн өвөрмөц бүтэц, уран байдал нь хүүхэд, залуучуудын сонирхлыг ихээхэн татав.
Нарангийн энгэр, Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгийг 2020 оноос эхлэн хэсэгчлэн хааж, нөхөн сэргээлт хийнэ
2019-08-28 09:20:03 Нийтлэгдсэн: НийгэмНИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 145 дугаар тогтоолоор 2017-2020 онд Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөр-ийг баталсан бөгөөд уг хөтөлбөрийн 4-р зорилтын хүрээнд Нарангийн энгэр, Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгийг 2020 оноос эхлэн хэсэгчлэн хааж, нөхөн сэргээлт хийхээр бэлтгэл ажлыг эхлүүлээд байна. Энэхүү нөхөн сэргээлтийг Төв цэвэрлэх байгууламжийн хур лагийг боловсруулж гаргасан бордоог ажшиглаж хийх талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Барилга, хот байгуулалтын яам, лагийг бордоо болгох төсөл хэрэгжүүлэгч Эко тайхи ХХК, Нийслэлийн Байгаль орчны газартай хамтарсан уулзалтыг хийлээ. Лагийг үнэргүйжүүлж бордоо болгох төслийг 2018 оноос эхлэн Монгол улсын Засгийн газрын 2018 оны 73 дугаар тогтоолын хүрээнд Барилга, хот байгуулалтын яамнаас зохион байгуулан хэрэгжүүлж байгаа бөгөөд 2018 онд боловсруулсан 310.0 мянган м.куб лаг нь 2020 оны хавар бүрэн боловсорч бордоо болон нөхөн сэргээлтийн ажилд ашиглах бүрэн боломжтой болох юм байна.
Налайхын авто замын далангийн ажил 85 хувийн гүйцэтгэлтэй байна
2019-08-28 09:03:51 Нийтлэгдсэн: НийгэмЗам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нар өнөөдөр Гацууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн засах ажилтай танилцан, газар дээр нь очиж ажиллалаа. Өнөөдрийн байдлаар нийт замын ажлын гүйцэтгэл 50 хувьтай, далангийн ажил 85 хувьтай хийгдсэн. Хоолой, тунелийн ажил дууссан. Цементээр эхлүүлсэн хучилт 1 км байна. Замын цементэн хучилтыг ирэх аравдугаар сарын 10-н, асфальтон хучилтыг аравдугаар сарын 20-н гэхэд дуусгана. Хөдөлгөөнийг аравдугаар сарын 25-н гэхэд нээхээр төлөвлөн ажиллаж байгаагаа албаны хүмүүс салбарын сайд болон Хотын Захирагчид танилцуулав. Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Замын чанарын асуудлыг онцгой анхаарч ажиллахын зэрэгцээ аюулгүй байдлыг сайн хангаж, захиалагчийн хяналтыг сайн тавьж ажиллах-ыг үүрэг чиглэл болгосон юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Замын ажилд нийслэлээс байнга хяналт тавьж ажиллаж байна. Төлөвлөсөн цаг хугацаандаа замыг бүрэн ашиглалтад оруулах шаардлагатай гээд Замыг чанар стандартын горим алдагдуулахгүй, аюулгүй байдлыг бүрэн ханган хийж гүйцэтгэхийг гүйцэтгэгч компаниудад анхааруулж байна хэмээлээ. Дараа нь хотын Захирагч С.Амарсайхан холбогдох албаны төлөөллийн хамт уг авто замын цементээр бэхжүүлсэн суурь болон далангийн ажил, техникийн хучилт болон бетонон хучилт, замын зааг, гэрэлтүүлэг, нүхэн гарц гэх зэргийг ажлууд ямар шатанд хийж гүйцэтгэж байгаатай биечлэн танилцсан юм. Энэ үеэр нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр 30 см зузаантай цементээр бэхжүүлсэн суурийн ажил хийгдэхээс одоогоор 15 см зузаантай эхний доод суурийн ажил 1.2 км замд хийгдсэн. Дараагийн хоёрдугаар үеийг бэхжилтээ бүхэн авсаны дараа ирэх долоо хоногт хийнэ. Мөн гурван нүхэн гарц хийхээс хоёр нь 100 хувь, нэг нь 93 хувийн гүйцэтгэлтэй хийгдсэн гэж танилцууллаа. Хотын Захирагч С.Амарсайхан Замын ажлын ерөнхий гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгч бүх компанийн удирдлагатай хамт замын ажлыг гүйцэтгэхэд анхаарч ажиллах ямар асуудал байгааг ярилцаж, зарим тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх гэж Баянзүрхийн товчооноос Налайхын уулзвар хүртэл явж ажиллалаа. Өнөөдрийн байдлаар замын ажилд ямар нэгэн удаашрах зүйл байхгүй, товлосон хугацаандаа ашиглалтад орохоор байна. Нүхэн гарцын цутгалтын ажил дууссан байна. Гүйцэтгэгч компаниудын зүгээс ажил явуулахад ямар нэгэн хүндрэлтэй асуудал байхгүй цаг хугацаандаа ашиглалтад орно гэдгийг ч сая албан ёсоор хэллээ гэсэн юм. Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам нь хоёр эгнээ байсныг дөрвөн эгнээ болгон өргөтгөн шинэчилж байна. Замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн шинэчилснээр алслагдсан дүүргийг нийслэлтэй холбох, Монгол Улсын төвийн бүсийн авто замын сүлжээг өргөтгөж, замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар, аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах, зорчигч тээврийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг хангах зэрэг олон талын давуу тал бий болох юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Баялаг бүтээгчидтэйгээ хамтран ажиллахад хот бүх талаар нээлттэй байх болно
2019-08-28 09:00:56 Нийтлэгдсэн: НийгэмМонгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Засгийн газрын гишүүд болон Хотын захирагчийн хамтбизнес эрхлэгчидтэй уулзлаа.МҮХАҮТ-д болсон энэхүү Бизнес уулзалт-д 250 гаруй бизнес эрхлэгч, 10 гаруй ТББ-ын төлөөлөл оролцож Засгийн газрын гишүүдээс асуулт асууж, санал бодлоо хэлсэн юм. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал, бизнес эрхлэгчдийн ажиллах орчин, үйл ажиллагааг дэмжих талаар Засгийн газраас баримталж буй бодлого цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар товч мэдээлэл өгсөн юм. Тэрбээр Бизнесийн салбарт үүссэн хүндрэл бэрхшээл, тулгамддаг асуудлаа бид ний нуугүй ил тод ярих нь чухал. Засгийн газар баялаг бүтээгчдээ бүх талаар дэмжинэ. Харин хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа аливаа этгээдтэй хатуу хариуцлага тооцно. Тооцсоор байна. Сүүлийн үед уул уурхайн салбарт гаргаж байгаа шийдвэрүүд гэхэд бизнесийн орчиндургасан хог шарилжаа зулгааж байгаа асуудал болохоос биш зүлгээ устгаж байгаа явдал биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Улс төр, бизнесийн хүрээнд сүлжээ үүсгэн хууль бус монофоль эрх тогтоож байгаа асуудалтай хатуу тэмцэж, таслан зогсоохын төлөө ажиллана хэмээв. Бизнес эрхлэгчдийн зүгээс явуулж буй үйл ажиллагааны чиглэлд нь тааруулж уян хатан татварын бодлого хэрэгжүүлэх, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих,хүн амын суурьшлын төвлөрлийг сааруулах, шинжлэх ухаан, инновацийн ололтыг үйлдвэрлэлд цаг алдалгүй нэвтрүүлж, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах, хог хаягдлын менежментийг нэн даруй шинэчлэн хэрэгжүүлэх, бизнес дэх улс төрийн нөлөөллийг зогсоох, намчирхах үзлийг халах, авлига хээл хахуулийг устгах, хүнсний аюулгүй байдлыг хангах шаардлагатай байна зэрэг саналыг холбогдох салбарын сайд болон Хотын даргад хэлж, эдгээрт чиглэсэн тууштай бодлогыг Засгийн газраас авч хэрэгжүүлэхийг хүслээ. Мөн салбар бүрт тулгамдаж буй асуудлаар Засгийн газартай хамтран хэлэлцүүлэг өрнүүлж, шийдэл гаргаж явах саналыг бизнес эрхлэгчдээс гаргасан. Уг саналыг Ерөнхий сайд дэмжиж, улирал тутамд бизнес уулзалт хийнэ гэдгээ хэлэв. Нийслэл Улаанбаатар хоттой холбоотой бизнес эрхлэгчдийн зүгээс хэлсэн хэд хэдэн саналд хотын Захирагч байр сууриа илэрхийлж, хариулт хэлэв. Тэрбээр Агаар орчны бохирдол, хог хаягдал, хот төлөвлөлт, зам, дэд бүтэц, эрүүл мэнд гээд олон тулгамдсан асуудал нийслэл хотод байна. Энэ бүх асуудлын ард аж ахуйн ажил хийж, бизнес эрхлэн баялаг бүтээж байгаа, үнэ цэнийг мэдэрдэг, хариуцлагыг ухамсарладаг бизнес эрхлэгч та бүхний хамтын оролцоотойгоор гарна гэдгийг онцлоод Улаанбаатар хотод хийж хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын ажилд баялаг бүтээгчидтэйгээ хамтран ажиллахад хот бүх талаар нээлттэй байх болно гэдгийг хэлсэн юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Ц.Ариунболд: Эхнэр минь мэс засалд яаралтай орж чадвал бид элэг бүтэн үлдэнэ
2019-08-27 15:35:37 Нийтлэгдсэн: НийгэмМонголын сэтгүүл зүйн гэр бүлийн гишүүн ETV телевизийн мэдээний албаны сэтгүүлч М.Уянга бөөрний архаг дутагдалд оржээ. Энэ нь дотоод эрхтнүүддээ нөлөөлж, амь нас нь дээсэн дөрөөн дээр ирээд байгаа юм. Сэтгүүлч М.Уянгад туслах хандивын аяныг хамт олон, мэргэжил нэгт сэтгүүлчдийн зүгээс өрнүүлээд эхэлжээ. Бид М.Уянгын нөхөр Ц.Ариунболдтой ярилцлаа. Эхнэрийнтаньбиеийнбайдалямарбайнавэ? -Өнөөдөртөө бол гэр, эмнэлэг хоёрын хооронд л яваад байна. Биеийн байдал нь өдрөөс өдөрт дордож байгаа учраас яаралтай мэс ажилбарт орох шаардлагатай байгаа. Ямароноштойбайгаавэ.Энэталаартодруулахгүйюу? -Эхнэр маань бөөрний архаг дутагдал гэх оноштой. Энэ нь таван цулын эрхтнүүддээ үсэрхийлснээр яаралтай бөөр солиулах мэс ажилбарт орох шаардлагатай байна даа. Өдрөөс өдөрт дордож байгаа шалтгаан нь энэ. -Солонгост хагалгаандорохшаардлагатай гэсэн.Монголдмэсзасалхийхболомжгүйбайгааюу.Донорынасуудлыгхэрхэншийдэжбайнавэ? -Тохирох донор олоход хүндрэлтэй байлаа. Вирустэй бол донорын шаардлага хангадаггүй юм байна. Уянгаагийн төрсөн ах нь донор болж байгаа. Донорын шаардлага хангаж байгаа ч цусны бүлэг нь өөр учраас БНСУ-д мэс ажилбарт орохоос өөр арга байсангүй. Ийм тохиолдолд манайд мэс ажилбар хийх боломжгүй юм байна. Эхнэрийн маань бие хэдийгээр хүнд байгаа ч яаралтай мэс ажилбарт орж чадвал бидний гэр бүл элэг бүтэн үлдэнэ. Бүр оройтчихоогүй байгаа. -Хагалгаанызардалдхэдэнтөгрөгшаардлагатайбайгаавэ.Хандивынаянд хүмүүс яаж нэгдэх вэ -Бөөр солиулах мэс ажилбарт ороход 120 сая төгрөгийн зардал шаардлагатай байгаа. Миний эхнэр ETV телевизийн мэдээний албанд таван жил гаруй ажиллаж байна. Үдэш бүр л ард түмэнтэйгээ цэнхэр дэлгэцээр уулздаг. Найз нөхөд, сэтгүүлч, уран бүтээлчдийн зүгээс хандивын аянг өрнүүлээд байна. 94699363, 99122471 дугаарт холбогдож хандивын аянд нэгдэж болно. -Цаашидхандивынаяныхүрээндямаражилзохионбайгуулахаартөлөвлөөдбайнавэ? -Найзууд хамтарч хандивын тоглолт зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэ арга хэмжээнд урлаг соёлынхон идэвхтэй оролцох байх. БНСУ-д хийгдэх М.Уянгын мэс ажилбарт 120 сая төгрөг шаардлагатай байгаа юм байна. Иймээс тус сэтгүүлчийн найз нар нь халуун сэтгэлт ард түмнээсээ хандив хүсчээ. М.Уянга бүсгүйг мэс ажилбарт оруулах хандив нэгэн залуу гэр бүлд элэг бүтэн амьдрал бэлэглэж, бяцхан хүүг нь ээжтэй үлдэх боломжийг олгох юм. Хандивын данс: 5429322222 /ХААН БАНК/ М.УЯНГА Утас: 94699363 , 99122471
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй