Шалган нэвтрүүлэх товчоодод 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна

Нийслэлд байгалийн голомтот болон хүн, мал, амьтны гоц халдварт өвчний халдвар зөөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай А/772 дугаар захирамж гарсан. Захирамжийн хүрээнд 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 30-ны өдрүүдэд нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Замын цагдаагийн албан хаагчид хамтран 24 цаг, 3 ээлжээр шалган нэвтрүүлэх товчоодод үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Алба хаагчид Сонгинохайрхан дүүргийн Эмээлт, Баруун турууны авто тээврийн Шалган нэвтрүүлэх товчоо, Налайх дүүргийн Тэрэлж, төмөр замын 4-р зөрлөгийн авто тээврийн шалган бүртгэх товчоо, Баянзүрх дүүргийн авто тээврийн шалган бүртгэх товчоо, Багануур дүүргийн Хэрлэнгийн гүүрний авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо, Багахангай дүүргийн Замын цагдаагийн пост, Хан-Уул дүүргийн Яармаг, Нисэх, Биокомбинатын шалган нэвтрүүлэх товчоодод байнгын үүрэг гүйцэтгэн ажиллахюм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Д.Мөнхжаргал: Агаарын чанарыг сайжруулах журмаар нарийн зохицуулалтуудыг хийсэн

Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журмыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2019 оны наймдугаар сарын 14-ний хамтарсан А/433-А/820 дугаар тушаал захирамжаар шинэчлэн баталлаа. Энэхүү журмаар сайжруулсан хатуу түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, борлуулалтыг иргэдэд хүргэх зохицуулалт, тухайлбал агаарын чанарыг сайжруулах бүсийн иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хэрэгцээнд шаардлагатай сайжруулсан хатуу түлшний үйлдвэрлэлийн асуудлыг Эрчим хүчний яам, түүний нийлүүлэлт, борлуулалтын сүлжээг нийслэлийн Засаг даргын Тамгын газар хариуцахаар томъёолжээ. Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал Агаарын чанарыг сайжруулах журам нь иргэн, хуулийн этгээдийн дагаж мөрдөх хэм хэмжээг тогтоох, хариуцлага ногдуулах, хэрэгжүүлэх арга хэмжээг нарийвчлан тодорхойлох, оролцогч талуудын эрх, үүргийг тогтоох улмаар агаарын тухай болон бусад холбогдох хууль, засгийн газрын шийдвэрийг нийслэлд хэрэгжүүлэх оршиж байгаа. Мөн дулаан үйдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдийн өөрөөр хэлбэл халаалтын зуух эрхлэгчдийн үйлдвэрийн нормативын дагуу түлшний хэрэглээг нь тооцож түүхий нүүрс тээвэрлэх зөвшөөрлийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, түүхий нүүрс хэрэглэхийг зөвшөөрсөн хороодын хэрэглээг сар бүрээр тооцож, тухайн нутаг дэвсгэрт байгаа иргэн, хуулийн этгээдийн хэрэгцээт түлшний тээвэрлэлтийн зөвшөөрлийг тухайд хороодын засаг дарга нарын тодорхойлолтыг үндэслэн нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар олгохоор тус тус заасан байгаа гэв. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журмыг шинэчлэн баталлаа

Агаарын тухай хууль, Засгийн газрын Түүхий нүүрс хэрэглэхийг хорих тухай 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг Нийслэлийн хэмжээнд зохион байгуулах зорилгоор оролцогч талуудын эрх, үүргийг нарийвчлан тогтоож, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль эрх зүйн хүрээнд Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журмыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2019 оны наймдугаар сарын 14-ний хамтарсан А/433-А/820 дугаар тушаал захирамжаар шинэчлэн баталлаа. Энэхүү журмаар сайжруулсан хатуу түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, борлуулалтыг иргэдэд хүргэх зохицуулалт, тухайлбал агаарын чанарыг сайжруулах бүсийн иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хэрэгцээнд шаардлагатай сайжруулсан хатуу түлшний үйлдвэрлэлийн асуудлыг Эрчим хүчний яам, түүний нийлүүлэлт, борлуулалтын сүлжээг нийслэлийн Засаг даргын Тамгын газар хариуцахаар томъёолж өгсөн. Мөн дулаан үйдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдийн өөрөөр хэлбэл халаалтын зуух эрхлэгчдийн үйлдвэрийн нормативын дагуу түлшний хэрэглээг нь тооцож түүхий нүүрс тээвэрлэх зөвшөөрлийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, түүхий нүүрс хэрэглэхийг зөвшөөрсөн хороодын хэрэглээг сар бүрээр тооцож, тухайн нутаг дэвсгэрт байгаа иргэн, хуулийн этгээдийн хэрэгцээт түлшний тээвэрлэлтийн зөвшөөрлийг тухайд хороодын засаг дарга нарын тодорхойлолтыг үндэслэн нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар олгохоор тус тус заасан. Хяналтын арга хэмжээний зохион байгуулалтыг төрийн захиргааны төв байгууллага, бүх шатны Засаг дарга, холбогдох чиглэлийн улсын байцаагч, цагдаагийн байгууллагын эрх бүхий албан хаагч нар иргэд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны орон тооны бус ажилтан, хэсгийн ахлагч нартай хамтран хяналт тавьж гэм буруутай этгээдэд Агаарын тухай хууль болон Зөрчлийн тухай хуулиар хариуцлага ногдуулна. Агаарын чанарыг сайжруулах журам нь иргэн, хуулийн этгээдийн дагаж мөрдөх хэм хэмжээг тогтоох, хариуцлага ногдуулах, хэрэгжүүлэх арга хэмжээг нарийвчлан тодорхойлох, оролцогч талуудын эрх, үүргийг тогтоох улмаар агаарын тухай болон бусад холбогдох хууль, засгийн газрын шийдвэрийг нийслэлд хэрэгжүүлэхэд оршино. Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар

Э.АРИУНЗАЯАГИЙН СЭТГҮҮЛЧИЙН УР ЧАДВАР СУРГАЛТАНД НӨЛӨӨЛДӨГ

Inspired byZayaМонголынанхны англи хэл дээрх энтертайнмент ток шоуны 55 дугаарыг үзэгчдэд бэлтгэн хүргэж байсан нэвтрүүлгийн дэргэдэхInspired byZayaАнгли хэлний төвийгМММ-ийн Хүрээлэн, Монголын Сайтын Холбоо хамтран зохион байгуулж буйХүүхдэд ээлтэй зөв сонголт хэрэгцээт мэдээллийн аян онцолж байна. Хүүхэд залуус, оюутан сурагчид болон насанд хүрэгчдэдзориулсанАнгли хэлний сургалтыг зохион байгуулдаг бөгөөд гол онцлог нь тухайн суралцагчтай урьдчилан ярилцлага хийж, хэрэгцээ шаардлагад нь нийцсэн хөтөлбөрийн дагуу хичээллэдэг. Ерөнхий Англи хэлнээс гадна мэргэжлийн Англи хэл тэр дундаа бизнес, улс төр, төрийн алба болонэнтертайнмент, урлаг, сэтгүүл зүйн Англи хэлний тусгай хөтөлбөрүүдээрсуралцуулж бүх насныхны талархлыг хүлээгээд байна. Монгол улсын ирээдүй бол зөвхөн уул уурхай, газрын баялаг биш боловсролтой, оюунлаг, олон талын авьяастай залуус бөгөөд Хэлтэй бол хөлтэй гэх уриан дор үйл ажиллагаагаа амжилттай явуулж ирлээ. Ерөнхий Англи хэлний сургалтаар сайтар бэлтгэгдсэн хүүхдүүдийг дэлхийн нэр хүндтэй их дээд сургуулиудад тэтгэлэгтэйгээр суралцах боломжийг олгодогIELTS, TOEFL-ийн шалгалтанд 17 жилийн туршлагатай,TESOLзэрэгтэй багш бэлтгэдэгуламжлалтай.Тус төвийн захирал Э.Ариунзаяагийн хувьд ХУИС-ийгОлон улсын сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Мэргэжлээрээ олон жил ажиллаж, телевизийн ток шоугаараа туршлагажин олны танил болсонЭ.Ариунзаяагаар хичээл заалгахын давуу тал их.Эх хэлнийхээ өгүүлбэр зүй, өгүүлэхүйн ухааныг суралцсан учир англи хэлийг заах арга барил нь өвөрмөц юм.Нас насны суралцагчдын цалгисан инээдэн дунд англи хэлийг шат ахиулан хорхойсон суралцагчдын тоо нэмэгдсээр байна. Эрхэм уншигч та8855-0855, 8096-0504утсаар дэлгэрэнгүй лавлана уу.

Мэндчилгээ

2019-08-16 10:12:36 Нийтлэгдсэн: Нийгэм
Мэндчилгээ

Эх орныхоо хөгжлийн төлөө нэгэн сэтгэлээр зүтгэж,эрчим хүчний салбарынхаа их түүхийг бичилцэж,илч гэрэл түгээх эрхэм үйлсээ нэр төртэй биелүүлж яваа эрчимхүчний салбарынүе үеийн инженер,техникийн ажилтан,албан хаагч,эрдэмтэн мэргэд,ахмад буурлууд болон мэргэжил нэгт нөхдөдөө Эрчим хүчний салбарын ажиллагсдын өдөр-ийгтохиолдуулан чин сэтгэлийн баярын мэнд дэвшүүлье. Эрчим хүчний салбарын хамт олон эх орныхоо хөгжил, цэцэглэлтийнтүүчээболж,хэрэглэгчдийнхээ өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй хэрэглээг тасралтгүй,найдвартай хангахын төлөө,улс орон,ард түмнийхээ өмнө хүлээсэн хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн түүхтэй билээ. Өнгөрсөн жилийн хугацаанд Сэргээгдэх эрчим хүчний тухайхуулиндшийдвэрлэх зайлшгүй шаардлагатай байсан нэмэлт өөрчлөлтүүдийг оруулж Улсын Их Хурлаар батлууллаа. Жилээс жилд өсөн нэмэгдэж буй хэрэглээний өсөлтийг хангах Дарханы дулааны цахилгаан станц-ын35МВтөргөтгөл, Дулааны 4-р цахилгаан станц-ынтурбинышинэчлэлийн ажлын эхний хэсэг,Улаанбаатар-Мандалговийн 330кВ-ын250 км цахилгаан дамжуулах агаарын шугам,дэд станцуудын ажилдуусч, Эрдэнэтийн дулааны цахилгаан станц, Чойбалсангийн дулааны цахилгаан станцын өргөтгөлүүдийн ажил эхэлж байна.Тавантолгойннүүрсний ордыг түшиглэн 300МВт-ынцахилгаан станц барих гэрээ хийгдэн, Оюутолгойн уурхайн эрчим хүчийг2023 оноос дотоодын эх үүсвэрээрээ хангах нөхцөл бүрдлээ. Архангай,Баянхонгор,Говь-Алтай,Говьсүмбэр,Дундговь,Завхан,Өвөрхангай,Сүхбаатар,Төв,Хэнтий аймгуудын төвийн дулаан хангамжийг сайжруулах төсөл хэрэгжиж эхэлж байна. Энэ төсөл хэрэгжсэнээр байгаль орчинд сөрөг нөлөө багатай,орчин үеийн дэвшилтэт технологийн дулааны станц,дулаан дамжуулах шугам сүлжээ баригдан ,орон нутгийн хэрэглэгчдийг найдвартай дулааны эрчим хүч,хэрэгцээний халуун усаар тогтмол хангаж , орон нутагт тохилог орчин үеийн оронсууцжуулалтыгэхлүүлэх улмаар нийслэлрүүчиглэсэн шилжилт хөдөлгөөн,ажилгүйдэл багасах,үйлдвэрлэл хөгжихнөхцөлбодитойгоор бүрдэх юм. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хүрээнд бидний санаачилж эхлүүлсэн ажлууд бодит үр дүнгээ өгч эхэллээ. Сайжруулсан шахмал түлшний ТавантолгойтүлшХХК-ийн үйл ажиллагаа жигдэрч,Нийслэлийн агаарын бохирдлыг 50-60 хувиар бууруулах боломж бүрдэж байна.Мөн гэр хорооллын 40 мянган өрхийг цахилгаан халаагуураар халаах боломжийг бүрдүүллээ. Эдгээр хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүнд ирэх өвөл Нийслэлийн агаарын бохирдол эрс буурна гэж төлөвлөж байна. Улс орон,ард иргэдийнхээ сайн сайхны төлөө тавьсан зорилго,хүлээсэн хариуцлагаа бүтээлч хөдөлмөрөөрөө нэр төртэй биелүүлж байгаа салбарынхаа төр,хувийн хэвшлийн 12 мянга гаруй хамт олондоо ажил хөдөлмөрийн өндөр амжилтхүсч,аз жаргал,эрүүл энх,сайн сайхныг хүсэн ерөөе. Монгол улсын гал голомт мөнхөд бадрах болтугай. Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн Газрын гишүүн, Эрчим хүчний сайд Цэрэнпилийн ДАВААСҮРЭН

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.