Өргөдлийн байнгын хорооноос нээлттэй хаалганы өдөр арга хэмжээг зохион байгууллаа
2019-08-23 12:39:32 Нийтлэгдсэн: НийгэмУлсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооноос Чингэлтэй дүүргийн Тусгаар тогтнолын талбайд /2019.08.22/ Чингэлтэй дүүргийн 1-19 дүгээр хорооны иргэдэд зориулан нээлттэй хаалганы өдөр арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээг нээж Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга, УИХ-аас байгуулагдсан агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ажиллах Ажлын хэсгийн ахлагч М.Оюунчимэг үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, Сар хүрэхгүй хугацааны дараа нийслэлчүүд та бидний хувьд тулгамдсан асуудал болдог утааны улирал эхлэнэ. Жилийн жилд утаагаа, агаарын бохирдлоо яах вэ, яаж арилгах вэ гэдэг хүнд асуудалтай тулгардаг. Энэ ажилд сүүлийн жилүүдэд тодорхой хэмжээний ахиц гарч байгаа. Төр засгаас ч тодорхой шийдэл бүхий бодлогын арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж байна. Ирэх өвлөөс үр дүн нь харагдах болов уу гэж найдаж байгаа. УИХ-аас Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр тодорхой санаачилга дэвшүүлж, бодит ажил хэрэг болгох тал дээр ихээхэн анхаарч байна. УИХ-ын даргын захирамжаар Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ажиллах ажлын хэсэг байгуулсан бөгөөд тусажлын хэсгээс батлуулсанАгаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолд агаарын бохирдлыг бууруулах талаар тодорхой шийдлүүдийг тусган, холбогдох байгууллагуудад цаг хугацаатай үүрэг чиглэл өгөн, биелэлтийг тооцон ажиллаж байна. Түүнчлэн, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр зарцуулж байгаа хөрөнгийг үр дүнтэй болгох, оновчтой ажилд зарцуулахад ихээхэн анхаарал тавьж байна. Өргөдлийн байнгын хорооноос агаарын бохирдолттой тэмцэх чиглэлээр зарцуулсан хөрөнгөд гүйцэтгэлийн аудит оруулж, хяналт шалгалт хийлгүүлсэн. Цаашид хөрөнгө мөнгийг үр дүнтэй ажилд зарцуулахад хяналт тавин ажиллаж байна гэлээ. Тэрбээр мөн Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж байгаа ажлын талаар дурьдаад, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажлын хүрээнд Засгийн газрын 62 дугаар тогтоолоор нийслэл хотод түүхий нүүрс түлэхийг хориглон, Таван толгойн ордоос тээвэрлэж ирсэн сайн чанарын нүүрсээр Таван толгой түлш компани сайжруулсан түлш үйлдвэрлэж байгааг тэмдэглэлээ. Одоогоор улсын хэмжээнд 170 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэн нөөцөлсөн бөгөөд энэ нь нийслэлийн нийт айл өрхийн 2 сарын түлшний нөөц гэж тооцсоныг мөн дурьдаад түлшний хомсдолд оруулахгүйн тулд холбогдох байгууллагууд ажиллаж байна гэв. Таван толгой түлш компанийн үйлдвэрлэсэн сайжруулсан түлшийг есдүгээр сарын 1-ний өдрөөс нийслэлийн 500 цэгт худалдаалж эхлэх бөгөөд нэг тонн нь 150 мянган төгрөг байх юм байна. Өргөдлийн байнгын хорооноос Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулсан нээлттэй хаалганы өдөр арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн төрийн үйлчилгээг иргэдэд хүргэдэг төрийн бүх байгууллага, хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөл оролцож иргэдэд үйлчилгээгээ хүргэлээ гэжУлсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Малчид, тариаланчид, иргэдэд зориулсан мэдээ:Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. 2019 оны 08 дугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл:Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 18-23 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 27-32 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна. УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 21-23 хэм дулаан байна. 2019 оны 08 дугаар сарын 24-нөөс 08 дугаар сарын 28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 24-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 26, 27-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 24-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд ихэнх нутгаар, 26, 27-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 25-нд ихэнх нутгаар, цаашдаа нутгийн зүүн хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна.
Монголын Хүлэмжийн Фермер хөгжүүлэгчдийн нийгэмлэг ТББ-ын тэргүүн Х.Алтанцацралт бол хүлэмжийн аж ахуй эрхэлснээр орлого олж болдог гэдгийг олон жилийн нөр их хөдөлмөрөөрөө нотлон харуулж яваа хүн. Тэрбээр шувуун фабрикт хүлэмжийн аж ахуй эрхэлж, улаан лооль, өргөст хэмх, гүзээлзгэнэ, юуцай зэрэг нарийн ногоог тариалан өрх, худалдааны цэгүүдэд нийлүүлдэг. Улаанбаатарт амралтын өдрүүдээр Х.Алтанцацралтын хүлэмжийг зорьж, долоо хоногийнхоо хэрэгцээний ногоог базаадаг айл өрхүүд ч олширсон. Мөн хүлэмжийн аж ахуйн сургалтыг тогтмол зохион байгуулснаар шинээр бизнес эрхлэгчид, хүүхдүүдэд ч үр өгөөжөө өгч эхэллээ. Үргэлж шинийг санаачилж явдаг тэрбээр Өвлийн хүлэмжийн агропарк байгуулах тухайгаа зарлаж эхэллээ. Хүлэмжийн аж ахуй сонирхогчдод энэ нь нэн таатай санал юм. Х.Алтанцацралтын талбайд өөрийнх нь бүтээн босгосон дөрвөн хүлэмж бий. Тухайн хүлэмжүүдэд тариалсан ургацаараа ЖДҮ-ээс авсан зээлээ цаг тухайд нь төлж барагдуулдаг билээ. Харин үлдсэн талбайг тэрбээр тус аж ахуйг эрхлэх сонирхолтой хүмүүст санал болгож бэлэн хоол үмхүүлэхээс татгалзахгүй гэдгээ мэдэгдлээ. 40 хүлэмж барьж байгуулах боломжтой уг талбайд нэг хүнд 1000 мкв талбайг хүлэмжийн талбай, амьдрах байр болон ЖДҮ-ийн байр барих газар 600 мкв, жимсний талбай болон ил талбайд ногоо тарих, машины зогсоолын газар 1100 мкв талбайд оноож өгөх юм байна. Хүлэмжийн аж ахуйд ажиллах боловсон хүчинд мэргэжлийн зөвлөгөө өгч, чадавхи суутал нь сургахаа мэдэгдлээ. Монгол Япон төвд 2019.08.23-ний өдөр 17 цагт Өвлийн хүлэмжийн агропарк төслийн танилцуулга хийгдэнэ. Ургадаг уурхайтай больё гэсэн хүн бүхэн ирж болох нь. Утас: 9105-5608
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
2019-08-21 10:13:31 Нийтлэгдсэн: НийгэмӨнөөдөрбуюу 2019 оны наймдугаар сарын21-нийЛхагва гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. СҮХБААТАР ДҮҮРЭГ ⏱ 10:30-20:00 цагт:СБД 5-р хороо Доктор авто сүлжээ ХХК, Орбита эмнэлэг болон эдгээрийн ойр орчмоор, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ⏱ 10:30-20:00 цагт:ЧД 19-р хороо Ар хустайн зуслан, Шинэ тавилга, Канвон широб ХХК-ууд, Зөөлөн эрдэнэ дэлгүүр болон эдгээрийн ойр орчмоор, ХАН-УУЛ ДҮҮРЭГ ⏱ 11:00-18:00 цагт:ХУД 7, 10-р хороо Яармагийн 15-22-р гудамж, Хантуул, Ази фарма, Түшээ дунд гол, УСУГ-ын худгууд, СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ ⏱ 11:00-18:00 цагт:СХД 8, 20-р хороо 5-р бааз, Од-дин, Мон Сүү ХХК-ууд, Савангийн үйлдвэр, Нефтийн байр, ХЦХ-ийн 1-12-р байр болон эдгээрийн ойр орчмоор, НАЛАЙХ ДҮҮРЭГ ⏱ 10:00-18:00 цагт:Налайх дүүргийн 4-р хороо Нисэхийн хорооны 4-10-р гудамж, Нисэхийн хорооны 17-21-р гудамжны айл өрх, ⏱ 10:00-18:00 цагт:НД Горхи-Тэрэлжийн БЦГ Тэрэлж, Шижирээгийн ам, Цагаан бар нүүдэлчин ХХК ТӨВ АЙМАГ ⏱ 09:00-18:00 цагт:Зуунмод сум. Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье. Цахим үйлчилгээ:http://my.tog.mn Мэдээлэл, лавлагаа авах утас:70047004 Нийтэлсэн:УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨРИЙН ӨМЧИТ ХУВЬЦААТ КОМПАНИ
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Ц.ДАВААСҮРЭН НҮБ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ОРЛОГЧ ХАТАГТАЙ АРМИДА АЛИСЖАБАНАТАЙ УУЛЗЛАА
2019-08-21 09:51:42 Нийтлэгдсэн: НийгэмЭрчим хүчний сайд Ц.Даваасүрэн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК)-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга хатагтай Армида Алисжабанаг хүлээн авч уулзаж, Монгол Улсболон НҮБ-ын АНДЭЗНК-ын эрчим хүчний хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Сайд Ц.Даваасүрэн НҮБ-ын АНДЭЗНК-ын Гүйцэтгэх нарийн бичгийн даргын айлчлал нь Монгол Улс болон АНДЭЗНК-ын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлээд, дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилт, бүс нутгийн эрчим хүчний хамтын ажиллагааны талаар асуудлаар санал солилцлоо. Эрчим хүчний Сайд хэлэхдээ Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах асуудал нэн тэргүүний асуудал бөгөөд энэхүү чиглэлээр хийж буй ажлуудыг дурдсаны дээр сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг 2020 онд 20 хувьд, 2030 он гэхэд 30 хувьд хүргэхээр зорин ажиллаж нар, салхи, усны эрчим хүчийг хөгжүүлэх, зай хураагуур барих ажлуудын явцын талаар ярьлаа. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн Зүүн хойд Азийн эрчим хүчний сүлжээ байгуулах санаачилгын хүрээнд бүс нутгийн улсуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ажиллаж буй талаар тэд харилцан санал солилцлоо. Хатагтай Армида Алисжабана Дэлхийн тогтвортой хөгжил 2030зорилгын 7 дугаар заалтал туссан Цэвэр эрчим хүчээр хангахзорилтыг хэрэгжүүлэх зорилгоор сэргээгдэх эрчим хүч, үр ашиг, хэмнэлтийг бий болгох, хөгжүүлэх болон бүс нутгийн эрчим хүчний хамтын ажиллагааны чиглэлээр Монгол Улсын эрчим хүчний салбарт хийж буй ажлуудын явцыг сонсож, эрхэм Сайдад талархал илэрхийллээ. Тэрээр цааш нь хэлэхдээ Зүүн хойд Азийн эрчим хүчний сүлжээ байгуулах, бүс нутгийн орнуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхдээ өөр бүс нутгийн туршлагаас судлах, улс төрийн болон бизнесийн дэмжлэг ихээхэн хэрэгтэйг онцлоод цэвэр эрчим хүчийг нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх чиглэлээр ажиллах болон бүс нутгийн орнуудын дэмжлэгийг авахад АНДЭЗНК хамтран ажиллахболохыг дурдлаа.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй