С.Амарсайхан: Ямар нэгэн шалтгаанаас болж энэ төсөл зогсох ёсгүй
2019-08-15 08:47:49 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах үндсэн эрхийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих ажлыг Орон сууцны тухай хууль, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 126 дугаар тушаалаар батлагдсан журмын дагуу нийслэлийн хэмжээнд үе шаттайгаар зохион байгуулан хэрэгжүүлж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр явуулын ажлын байрандаа ажиллаж, нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналтын газар болон бусад холбогдох албаны удирдлагуудын хамт Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны 19 дүгээр хороололд байрлах нэхмэлийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 16-р байруудын газар чөлөөлөлт, орон сууцжуулалтын нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцан, тулгамдсан асуудлуудыг нь шийдвэрлэж ажиллалаа. Нэхмэлийн 1, 2, 5, 6, 7, 10, 11, 16-р байрны төсөл хэрэгжүүлэгч Фүжи констракшн ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Наранболд Нэхмэлийн шарын нийт найман байрны 240 өрхийг барилгажуулах төслийн эхний төсөл болох нэхмэлийн 5 дугаар байрыг буулгаад ашиглалтад энэ онд өгч айлууд нь орсон. Дараагийн төсөл болох нэхмэлийн 6 дугаар байрны барилга угсралтын ажил 70 хувьтай хийгдсэн. Нэхмэлийн 10 дугаар байрны суурийн ажил нь явж байна. 1, 2 дугаар байрыг буулгачихсан. Төслийн хоёрдугаар ээлжинд нэхмэлийн шарын нийт 90 айлыг энэ байр руугаа оруулна хэмээв. Хотын Захирагч төсөл хэрэгжихэд нийслэлээс шалтгаалж буй хүчин зүйл болон тулгамдсан ямар асуудал байгааг тодруулж асуув. Дэд бүтэц, зарим айлуудын газар чөлөөлөлтийн асуудал, ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалтын орон сууцанд зөвшөөрөлгүй өргөтгөл барьсан, иргэн үндэслэлгүйгээр их хэмжээний нөхөн олговор аж ахуйн нэгж, төсөл хэрэгжүүлэгчээс шаардсан, энэ асуудлаас болж шүүхийн маргаан үүссэн гэх зэрэг асуудлууд байна. Мөн Барилга, хот байгуулалтын яамнаас зарласан тендерт шалгарсан Алианс Тек ХХК-ийн гадна инженерийн шугам сүлжээний ажил хийгдэхгүй удааширч байгаа нь барилга ашиглалтад ороход саад учруулж байна. Иймд барилгыг ашиглалтад оруулахад шаардлагатай техникийн нөхцөлийг гаргахад дэмжлэг үзүүлмээр байна хэмээн төсөл хариуцсан гүйцэтгэгч компани болох Фүжи констракшн ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Наранболд Хотын Захирагчаас хүссэн юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Ганц хоёр хүний эрх ашгаас болж төсөл хөтөлбөрүүд хэдэн арван жил зогсдог асуудал байж болохгүй. Алианс Тек ХХК есдүгээр сарын 15-ны дотор дахин төлөвлөлтийн байрны дэд бүтцээ дуусга. Дуусгасны дараа төсөл хэрэгжүүлж буй компаниуд хамтраад энэ орчмын хотын эвдэрсэн зам, тохижилт, ногоон байгууламжийн ажлуудыг буцаагаад яг байсан хэвэнд нь оруулах шаардлагатай. Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналтын газар энд хяналтаа тавьж ажилла. Шүүхийн маргааны асуудлыг иргэдтэйгээ зөвшилцөж, ажлаа цааш нь үргэлжлүүл. Ямар нэгэн шалтгаанаас болж энэ төсөл зогсох ёсгүй гэв. Мөн нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд энэ байршилд орон сууцны хороолол дунд газар олгосон байршлуудын газрын зөвшөөрлийг цуцлахыг үүрэг чиглэл болгосон юм. Түүнчлэн барилгын ажлыг гүйцэтгэж буй гурван компани нийгмийн хариуцлагын хүрээнд ажил гүйцэтгэж буй орчмын 150 м замыг өөрсдийн хөрөнгөөр барих ажлыг Авто замын газартай хамтран шийдэх асуудлыг санал нэгтэйгээр дэмжив. Нийслэл болон төсөл хэрэгжүүлэгч компаниуд хамтран бүтээн байгуулалтын ажлаа төлөвлөсөн хугацаандаа хийж хэрэгжүүлж ажиллахаар санал нэгдлээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл ажил 86 хувьтай байна
2019-08-14 08:56:58 Нийтлэгдсэн: НийгэмЭрчим хүчний салбарын зарим үйлдвэр, компаниудын 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажил, төсөл хөтөлбөрийн явц байдалтай өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй холбогдох албаны хүмүүс танилцлаа. Ерөнхий сайдаар ахлуулсан албаны төлөөлөл эхлээд Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажил, их засвар болон хөрөнгө оруулалтын ажлыг шалгасан юм. 2019 оны зун дулааны шугамд хийгдэх их засвар, шинэчлэлийн ажлын графикийг эх үүсвэрүүд, нийслэлийн Авто замын газар, ОСНААУГ-ын хийгдэх ажлуудтай уялдуулан Эрчим хүчний яам, нийслэлийн Засаг даргын орлогч, ДҮТ ХХК, ОСНААУГ-тай хамтран баталсан. Улаанбаатар хотын дулааны төв шугамд нийт 12 зогсолт хийхээс засварын ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж өнөөдрийн байдлаар зогсолтууд бүгд хийгдэн, дулааны төв шугам тоноглол, хэрэглэгчдийн засварын ажлууд хийгдэж байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар долоон байршилд ажил төлөвлөснөөс одоогоор ажлын гүйцэтгэл 78 хувьтай хэрэгжиж байна. УБДС ТӨХК-ийн өвлийн бэлтгэл хангах зуны засварын ажил 86 хувьтай хийгдсэн гэж Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн ерөнхий инженер Б.Батбаяр танилцууллаа. Ерөнхий сайд болон хотын Захирагчийн зүгээс өвөлжилтийн бэлтгэл ажил болон их засвар үйлчилгээний ажлуудыг төлөвлөсөн хугацаандаа хийж хэрэгжүүлэхийг холбогдох албаны хүмүүст үүрэг чиглэл болгов. Дараа нь Дулааны цахилгаан станц-3 ТӨХК-ийн 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажил болон дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 75 МВт-аар нэмэгдүүлэх төслийн ажлын талбайд очиж ажиллалаа. Ерөнхий сайдаар ахлуулсан албаны төлөөллийг Дулааны цахилгаан станц-3 ТӨХК-ийн тэргүүн дэд захирал, ерөнхий инженер Л.Нямхүү болон гүйцэтгэх захирал Ч.Чинбат нар хүлээн авч, цахилгаан станцын үйл ажиллагааг танилцуулж, хийж гүйцэтгэсэн их засвар үйлчилгээний ажлуудаа тайлагнасан юм. Дулааны цахилгаан станц-3 ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Чинбат Дулааны цахилгаан станц-3 ТӨХК нь жилд 1.13 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүч, 2.9 сая Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд ТЭХС-ийн цахилгаан хэрэглээний 17.3 хувьтай, Улаанбаатар хотын дулаан хангамжийн 34.8 хувь, үйлдвэрийн технологийн уурын хэрэглээний 55 гаруй хувийг ханган ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар гурван зуух, гурван турбинтай ажиллаж, цагт 90 МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж байна. Жилдээ Багануурын уурхайгаас ойролцоогоор 43.5 тэрбум төгрөгийн 1.32 сая тонн нүүрс авч хэрэглэж байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний биелэлтийн нийт гүйцэтгэл 66.2 хувьтай байна. Аравдугаар сарын 1 гэхэд бүх ажлыг дуусгахаар төлөвлөж, зохион байгуулалтаа хийн ажиллаж байна хэмээлээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол долоодугаар сарын 03-ны өдөр гарсан. Энэ тогтоолыг хэрэгжүүлэхэд хамгийн түрүүнд станцын инженер техникийн ажилчид та бүхний маань хичээл зүтгэл чухал. Эрчим хүчний үйлдвэр, компаниудын өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд үндсэн болон бусад тоноглолын засвар үйлчилгээг хугацаанд нь хийж, хяналт тавьж ажиллахыг Эрчим хүчний сайдад даалгасан. Дулааны цахилгаан станцуудад өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд 20-оос доошгүй хоногийн нүүрс нөөцлөх хуваарь гаргасан. Энэ өвлийг өнтэй сайхан давахын тулд бүгд хичээн ажиллах ёстой гээд төлөвлөсөн хугацаандаа бэлтгэл ажлуудаа хангаж ажиллахыг үүрэг чиглэл болгосон юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Ерөнхий сайд У.Хүрэлсүх өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэхийг чиглэл болголоо
2019-08-14 08:52:00 Нийтлэгдсэн: НийгэмДулааны цахилгаан станц-4 ТӨХК-ийн 2019-2020 оны өвлийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаа талаар болон Турбогенератор №4-ийн хүчин чадлыг 20Мвт-аар нэмэгдүүлэх төслийн ажлын явцтай өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нар танилцлаа. Ерөнхий сайдыг ДЦС-4 ТӨХК-ны удирдлагууд болон ажилчид угтан авч, станцынхаа үйл ажиллагааг танилцуулсан юм. Өвлийн ид ачааллын 12, 01 дүгээр сард долоон ширхэг зуух, долоон турбинтэй ажиллахаар төлөвлөж байна. Хэрэглээний өсөлтөөс хамаарч богино хугацаанд найман зуух, долоон турбинтэй ажиллах боломжтой. Үүний тулд ТА№1-ийн төслийн ажлыг ирэх 11 сард дуусгаж ашиглалтад оруулах шаардлагатай байгаа. Өвөлжилтийн бэлтгэл ажил 70хувь хангагдаад байна. Үндсэн тоноглолын засварууд эхнээсээ хийгдэж дууссан. Нүүрсний нөөцний хувьд өнөөдрийн байдлаар 133663 тонн нөөцтэй, ирэх аравдугаар сарын сүүл гэхэд 213826 тонн нүүрсийг нөөцлөх төлөвлөгөөтэй ажиллаж байна хэмээн Дулааны цахилгаан станц-4 ТӨХК-ийн дарга Ү.Төмөрхуяг мэдээлэл хийлээ. Мөн 2018 оноос 4-р цахилгаан станцын үр ашгийг дээшлүүлэх МОН-ПИ-10 төсөл хэрэгжүүлж эхэлсэн талаар хэллээ. Уг төсөл нь Японы Засгийн газрын 4,2 тэрбум иенийн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж байгаа аж. Турбины хяналт удирдлага, тохируулгын системийг шинэчлэх болон зууханд үнс үлээлгийн төхөөрөмж суурилуулах, тээрмийн бул таваг шинэчлэх гэсэн хоёр багц ажил хийгджээ. Цаашид ЭХЯ, ДҮТ ХХК, ДЦС-4 ТӨХК хамтран ажлын хэсэг байгуулж ДЦС-4 ТӨХК дээр 100 мВт/250мВт.ц чадалтай энерги хуримтлуулах зай хураагуурын станц ашиглалтанд оруулах судалгааг хийж байгаа аж. Станцын удирдлагуудын зүгээс ерөнхий сайдад болон хотын даргад хандаж үнсэн сан №8-ийг барихад дэмжлэг үзүүлэх болон 2РТ буюу дотоод хэрэгцээний бэлтгэл трансформаторыг суурилуулахад шаардлагатай хөрөнгө мөнгийг шийдвэрлэж өгөхийг хүссэн юм. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх станцын удирдлагууд ажилчидад хандан хэлэхдээ Өвлийн бэлтгэл ажил хангагдаад явж байгаа нь сайшаалтай. Хугацаа алдалгүй үлдсэн тоноглолуудын засварын ажлыг дуусгаж ашиглалтад оруулах нь чухал. Энерги хуримтлуулах зай хураагуурын станц барих асуудлыг дэмжиж байна. ДЦС-4 ТӨХК-ийн удирдлагуудын зүгээс шийдвэрлэж өгөхийг хүссэн асуудлыг судлаад эргээд хариу өгөх болно гэв. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилготой газар чөлөөлөх ажил үргэлжилж байна
2019-08-14 08:51:59 Нийтлэгдсэн: НийгэмИргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлийн Засаг даргын 2019 оны А/688 дугаар захирамжаар нийслэлийн хэмжээнд 198 байршилд газар чөлөөлөх ажил хийхээр тусгагдсан. Уг 198 байршлын газарт Баянгол дүүрэгт 39, Баянзүрх дүүрэгт 41, Сүхбаатар дүүрэгт 26, Сонгинохайрхан дүүрэгт 41, Хан-Уул дүүрэгт 24, Чингэлтэй дүүрэгт 27 байршил багтаж байгаа юм. Нийслэлийн Газар зохион байгуулах албанаас өнөөдрийн байдлаар бүх байршлын газрын газар эзэмшигчдэд газар чөлөөлөх шаардах хуудас хүргүүлснээс 4 байршлын газрыг эзэмшигч иргэн, аж ахуй нэгж нь өөрсдөө чөлөөлсөн бол 20 байршлын газарт албадан буулгалт хийж нийт 24 байршлын явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөөд байна. Тэгвэл өнөөдөр Сүхбаатар дүүрэгт 3, Баянзүрх дүүрэгт 3, Сонгинохайрхан дүүрэгт 2, Баянгол дүүрэгт 2 байршлын газарт газар чөлөөллөө. Цаашид бүх дүүрэгт газар чөлөөлөлтийн ажлыг эрчимжүүлж иргэдийн эрүүл, аюулгүй орчин нөхцөлд амьдрах эрхийг ханган ажиллаж байнагэж нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас мэдээлэв.
Сайншанд Алтанширээт чиглэлийн төмөр замын төслийг Хөгжлийн банкны санхүүжилтээр барьж дуусгалаа
2019-08-14 08:49:16 Нийтлэгдсэн: НийгэмДорноговь аймгийн Алтанширээт сумын нутагт 1.5 сая тонн түүхий газрын тос боловсруулах хүчин чадалтай Монгол газрын тос боловсруулах үйлдвэр-ийг барьж байгуулах төслийн бэлтгэл ажлын хүрээнд авто замын болон төмөр замын барилгын ажил, 110 квт-ын хаалттай хуваарилах байгууламж бүхий цахилгаан дамжуулах агаарын шугамын анкер барих, үйлдвэрийн газар талбай тэгшлэх зэрэг дэд бүтцийн ажлуудад шаардлагатай санхүүжилтийг Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгож байна. Сайншандаас Алтанширээтчиглэлийн26.74км төмөр замбарихад шаардлагатай 70.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийгМонгол Улсын Хөгжлийн банк шуурхай шийдвэрлэснээртөмөр замнайман сарын хугацаанд ийнхүү баригдаж ашиглалтад орлоо. Төмөр замыначиж буулгах терминалыг мөн санхүүжүүлжбайгаа бөгөөд эдгээрийг ашиглалтад оруулснаар жилд 1.53 сая тонн ачаа тээвэрлэхээр төлөвлөгджээ. Төсөл хэрэгжсэнээргазрын тосны үйлдвэрийндэд бүтцийн ажлын томоохон хэсэг хангагдаж хүнд үйлдвэр хөгжих суурь бий болно. Мөнимпортыг орлох үйлдвэрлэл хөгжин, ажлын байр, эдийн засгийн өсөлт нэмэгдэн, валютын гадагшлах урсгал багасч, төсвийн орлого өсч, улс орны эдийн засгийн бие даасан тогтвортой хөгжил хангагдах юм.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй