Нийслэлийн орон сууцныкорпораци 2019 оны 07 дугаар сарын 22-ныөдрөөс 08 дугаар сарын 05-ныгхүртэл Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн ЦАХИМ БҮРТГЭЛ-ийгявуулсан. Бүртгэлийн хугацаанд иргэдрегистрийндугаарын нэгоронзөрүүлж бичсэн, тэмдэгт оруулсан, хоосон зай авах гэх мэтээр хэд хэдэн удаа бүртгэл үүсгэсэн 24 тохиолдол бүртгэгдсэн.Тухайн иргэдийн мэдээллийг бид цахим хуудсандаа ил тодоормэдээлсэн. Тэдгээр иргэд нь мэдээллийнзөрүүтэй, алдаатай бүртгэл хийсэнучраассонгон шалгаруулалтаас хасагдсан. Тиймээс албаны эх сурвалжийн тодруулга авалгүйгээр иргэдийн дунд төөрөгдөл үүсгэн сонгон шалгаруулалтад тэнцсэн мэтээр буруу ташаа мэдээлэл цацаж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагуудыгЗөрчлийнхуулийн дагуу хуулийн байгууллагад хандана гэдгийг мэдэгдэж байна. Мөн Нийслэлийн орон сууцныкорпораци Сонгон шалгаруулах ажлыг ил тод нээлттэй, шударгаар зохион байгуулж байгаа гэдгийг албан ёсоор хариуцлагатайгаар мэдэгдэж байна
Ургамал, ойн дагалт баялаг ашиглахдаа хууль зөрчихгүй байхыг анхааруулж байна
2019-08-16 09:14:13 Нийтлэгдсэн: НийгэмБайгалийн ургамал, ойн дагалт баялаг ашиглах, түүх идэвхтэй улирал үргэлжилж байгаатай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгжийг хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулахаас сэргийлж Нийслэлийн Байгаль орчны газраас зөвлөмж хүргүүлж байна. Улаанбаатар хот орчимд 78 овог, 307 төрөл, 631 зүйл байгалийн ургамал бүртгэснээс 18 зүйл нэн ховор ургамал, 50 зүйл ховор ургамал, 3 зүйл Монголын унаган ургамал, 14 зүйл Монголд байгаа завсрын унаган ургамал, 6 зүйл эртний ойн ба усны үлдвэр ургамал бүртгэгдсэн. Нийслэлийн нутаг дэвсгэр дэх байгалийн ургамлуудаас ашиглалтад өртөмтгий ургамалд бэлчээрийн, эмийн болон бусад ашигт ургамлуудын зэрэгцээ хорт ба мансууруулах үйлчилгээтэй ургамлууд орж байна. Ашиглалтад өртөмтгий ургамлын зүйлийн бүрдлийг авч үзэхэд бэлчээрийн 430 зүйл, эмийн 250 зүйл ургаж байгаагийн зэрэгцээ 37 зүйл хорт ургамал, 56 зүйл хогийн ургамал, 6 зүйл мансууруулах үйлчилгээтэй ургамлууд ургаж байна. НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР
ШВЕЙЦАРЫН ХӨГЖЛИЙН АГЕНТЛАГААС МОНГОЛЫН БИЧИЛ УУРХАЙН НЭГДСЭН ДЭЭВЭР ХОЛБООНД АВТОМАШИН ХАНДИВЛАЛАА
2019-08-15 17:51:58 Нийтлэгдсэн: НийгэмШвейцарын хөгжлийн агентлагийн хэрэгжүүлж буй Тогтвортой бичил уурхай төсөл нь Монголын уул уурхай дахь эмх замбараагүй байдлыг өөрчилж, бичил уурхайн салбарыг төлөвшин хөгжихөд томоохон нөлөө үзүүлсэн бөгөөд Монголын бичил уурхайн нэгдсэн Дээвэр холбоотой нягт хамтран ажилладаг билээ. Тус агентлагаас МБУНДХолбоонд Ланд Крузер 200 маркийн автомашин хандивласаныг өнөөдөр гардууллаа. Энэ нь Дээвэр холбооны бичил уурхайчиддаа хүрч ажиллахад туулах чадвар бүхий өөрийн автомашинтай болох хэрэгцээ шаардлагыг олж харж, томоохон бэлэг барьсан үйл явдал байлаа. Энэ үеэр МБУНДХолбооны Тэргүүн Л.Дэлгэрбаяр манай холбоо Швейцарын хөгжлийн агентлаг, Тогтвортой бичил уурхай төслийн дэмжлэгтэйгээр үүсгэн байгуулагдаж, 6 жилийн туршид та бүхний санхүүгийн болон бодлогын дэмжлэгтэйгээр ажиллаж, өнөөдрийн төвшинд хүрсэн. Цаашид энэ суурин дээрээ улам бэхжиж, үйл ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж, Монголын бичил уурхайн салбарыг дэлхийд жишиг болгохоор хичээн ажиллах болно. Швейцарын хөгжлийн агентлагаас өнөөдөр манай холбоонд бэлэглэж байгаа автомашин энэ үйл хэрэгт маань ихээхэн хувь нэмэр болох нь дамжиггүй хэмээн талархал илэрхийлсэн юм. Түүнчлэн ШХА-ийн Дэд даргаар ажиллаж байгаад нутаг буцахаар болсон хатагтай Илария Далиг Монголын бичил уурхайн салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн МБУНДХолбооны дээд шагнал Хүндэт тэмдэг-ээр шагнасаныг холбооны Тэргүүн Л.Дэлгэрбаяр гардууллаа.
Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийн зохион байгуулах нэгдсэн сургалт болж байна
2019-08-15 09:09:53 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нийслэлийн хэмжээнд Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн Улсын үзлэг зохион байгуулах тухай 2019 оны тавдугаар сарын 30-ны өдрийн А/518 тоот захирамж гаргасан. Уг захирамжийг хэрэгжүүлэх зорилгоор өнөөдөр Хангарди ордонд Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архи албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг-ийг зохион байгуулах салбар комиссын ажлын хэсгийн гишүүдийг нэгдсэн арга зүйгээр хангах сургалт боллоо. Энэхүү сургалтаар Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлт-ийн шалгуур үзүүлэлтийг орон нутгийн хэмжээнд хэрхэн хангаж, хэрэгжилтийг тооцон, хүрсэн үр дүн болон биелэлтийг үнэлүүлж шалгуулахад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж арга зүй, зохион байгуулалтаар хангаж ажиллахаар Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Архивын газраас заавар, зөвлөгөө өгч, зөвлөмж хүргүүлж байна. Нийслэлийн хэмжээнд улсын үзлэгээр 230 хүн салбар комиссын ажилд ажиллана. Эдгээр ажлын хэсгийн хүмүүст хэсэгчилсэн байдлаар таван удаа сургалт зохион байгуулна. Дөрвөн жилд нэг удаа болдог улсын үзлэг учраас салбар хорооны ажлын хэсгийн гишүүдэд нэгдсэн нэг мэдээлэл заавар зөвөлгөөг өгөх нь чухал хэмээн нийслэлийн Архивын газрын мэргэжлийн удирдлагын хэлтсийн дарга Н.Оргилболд хэллээ. Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архи албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг-ийг зохион байгуулах ажлын хэсгийн гишүүдийг нэгдсэн арга зүйгээр хангах сургалтанд нийслэлийн зургаан дүүргийн 100 гаруй албан хаагчид оролцож байна. Маргааш алсмагдал гурван дүүргийн албан хаагчдын дунд сургалтыг зохион байгуулах аж. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Ашиглалтын шаардлага хангахгүй байруудыг шинэчлэх төслийг дэмжихээ илэрхийллээ
2019-08-15 08:52:48 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй холбогдох албаныхан өнөөдөр ашиглалтын шаардлага хангахгүй хуучин байрыг дахин төлөвлөж шинээр барих төслийн хүрээнд баригдаж байгаа барилгуудын ажлын явцыг шалгаж, газар дээр нь очиж ажиллалаа. Баянгол дүүргийн нэгдүгээр хороо, тээвэрчдийн гудамжны хойно, давхрын 17,18,20-р байрны төсөл хэрэгжүүлж буй Тэргүүн чансаа ХХК болон тус байршилд 13,14,15,16-р байрны төсөл хэрэгжүүлэгч Алтан Трейд ХХК-ны барилгын ажил дуусах шатандаа орж, улсын комисст ирэх есдүгээр сард хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна. Барилгын компаниудын удирдлагуудын зүгээс хотын даргад хандаж, дахин төлөвлөлтийн журмыг тодорхой болгож өгөхийг хүссэн юм. Мөн барилгад ашиглагддаг том оврын автомашинууд өглөө 07.00 цагаас оройн 21.00 цаг хүртэл хотын төвөөр зорчихыг хориглосон. Шөнийн цагаар том оврын автомашинуудаар барилгын материалуудыг буулгаж, зөөх ажил нь зөрчлийн хуулиар торгуулиад байгааг учирлалаа. Барилгын ажлын явц 95 хувьтай байгааг дуулгаад зөвшөөрөлгүй өргөтгөл хийж үйл ажиллагаа явуулж байсан иргэдийн асуудлыг шийдвэрлэх өгөхийг хүссэн юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан хэлэхдээ Дахин төлөвлөлтийн журмыг тодорхой болгох асуудлыг холбогдох албаныханд үүрэг өгнө. Зөвшөөрөлгүй өргөтгөл хийж үйл ажиллагаа явуулсан иргэдэд мэдэгдэл шаардлагыг албаныхан өгсөн.Удахгүй шийдэгдэнэ. Нийслэлийн зүгээс төслийг хэрэгжүүлэх ажлыг хуулийн хүрээнд бүрэн дэмжиж ажиллана. Иргэд, аж ахуй нэгжүүдтэй ойлголцолд хүрч барилгын ажлыг цаг хугацаанд нь дуусгах нь чухал гэлээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй