“Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг”-ийн Нийслэлийн салбар комисс хуралдлаа
2019-08-13 12:02:42 Нийтлэгдсэн: НийгэмМонгол улсын Засгийн газрын 2019 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдөр Улсын үзлэг зохион байгуулах тухай 150 дугаар тогтоол гарсан бөгөөд тогтоолыг хэрэгжүүлэхээр Нийслэлийн хэмжээнд төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн Улсын үзлэг зохион байгуулах тухай НЗД-ын 2019 оны тавдугаар сарын 30-ний өдрийн А/518 дугаар захирамж гарч, Нийслэлийн салбар комисс байгуулагдсан. Төлөвлөгөөний дагуу Нийслэлийн салбар комиссын анхдугаар хурлыг 2019 оны наймдугаар сарын 09-ны өдөр зохион байгуулж, Нийслэлийн хэмжээнд Улсын үзлэг угтан зохион байгуулсан ажил, түүний явц, үр дүн, анхаарах асуудлаар салбар комиссын дарга, гишүүд, нарийн бичиг, холбогдох албан тушаалтнууд оролцож мэдээлэл хийв. Нийслэлийн салбар комиссын дарга, ЗДТГ-ын дарга Э.Содномжамц есөн дүүргийн салбар комисс улсын үзлэгийн хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажлын явцын талаар мэдээлэл сонсож, улсын үзлэгийн бэлтгэл ажлыг сайжруулах чиглэлээр Нийслэлийн боловсрол, эрүүл мэнд, дүүргийн салбар комисс тус бүрт, мөн нийт салбар комиссууд болон Архивын газарт дараах үүрэг даалгаварыг өглөө. Улсын үзлэгийн чиглэлээр гарсан тогтоол шийдвэрийн хэрэгжилт, батлагдсан төлөвлөгөөний хэрэгжилтийг ханган, ажлыг идэвхижүүлэх; Урьдчилсан үзлэг шалгалт явуулах, дүн мэдээг 2019 оны наймдугаар сарын 20-ны дотор ирүүлж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах; Батлагдсан төлөвлөгөөний дагуу ажлуудыг чанартай хийж хэрэгжүүлэх; Ажлын хэсэгт орж ажиллах төрийн албан хаагчдыг нэгдсэн арга зүйгээр хангах чиглэлийн сургалтыг зохион байгуулах; Төв комиссоос хийх шалгалт болон Нийслэл дүүргийн салбар комиссын шалгалтууд цаг хугацааны хувьд давхардаж явагдахаар байгаа тул хүн хүчийг зөв хуваарилан ажиллуулах, үүрэгт ажлыг цалгардуулахгүйгээр зохион байгуулах зэрэг үүрэг даалгавар өглөө. НИЙСЛЭЛИЙН АРХИВЫН ГАЗАР
Нийслэлийн Байгаль орчны газраас хотынногоон бүс, зусланд гарч буй байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн мэдээллийг хүлээн авах, иргэд, аж ахуйн нэгжид зөвлөмж, мэдээллийг шуурхай хүргэх зорилгоор Зуслан нэртэй аппликэйшнийг ашиглаж эхэллээ. Уг аппликэйшнийг Андройд,iOSүйлдлийн системтэй ухаалаг төхөөрөмжид Зуслан гэсэн түлхүүр үгээр хайлт хийн суулгахад болох юм. Мэдээ, мэдээлэл цэснээс байгалийн нөөц ашиглалттай холбоотой сүүлийн үеийн мэдээллүүдийг авч болох бол Санал гомдол цэсэд 3 хүртэл гэрэл зургийг хавсарган хүрээлэн буй орчны эсрэг хууль, журам зөрчсөн үйлдлийн талаарх мэдээлэл, санал, гомдлыг ирүүлэх боломжтой юм байна. Таны ирүүлсэн мэдээлэл тус газрын эрхлэх асуудлын хүрээнд хамаарч байвал шалгаж нягтлан, авсан арга хэмжээний талаар хариу мэдэгдэх гэнэ. Видео бичлэг болон илүү олон зураг илгээх бол аппликэйшний зүүн дээд буланд байх нийгмийн сүлжээний хаягуудаар холбогдоорой. Мөн Зуслан аппликэйшн нь зусланд амьдарч, түр оршин сууж, зорчиж буй иргэдэд зориулсан байгаль орчныг хамгаалах чиглэлийн мэдээлэл, зөвлөмжүүд бүхий Зуслан, Төрийн үйлчилгээ, Ногоон хөгжил зэрэг туслах цэсүүдтэй аж. Үндсэн хуульд заасан байгаль орчныг хамгаалах иргэн бүрийн журамт үүргээ биелүүлэхэд тань туслах Зуслан аппликэйшнийг ашиглахыг уриалж байнагэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.
Монгол Улсад Авто замын салбарүүсчхөгжсөний 90 жилийн ойн баярыг тохиолдуулан Хурдны зам ХХК-ийн хамт олон Монгол Улсын авто замын сүлжээний эхлэлийн цэгт мөнхөд үргэлжлэхийг билэгдсэн хөшөөг шинэчлэн сүндэрлүүллээ. Энэ сарын 8-ны өдөр болсон хөшөөний нээлтийн үйл ажиллагаанд Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Болор-Эрдэнэ, Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Гантулга, Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ, Зам, тээврийн хөгжлийн төвТӨҮГ-ынзахирал Р.Буд, Нийслэлийн авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаярболон холбогдох албаны хүмүүс, авто замчид, тээвэрчид, зам хэрэглэгчдийн төлөөлөл оролцовгэж Зам, тээврийн хөгжлмйн яамнаас мэдээллээ.
Монгол Улсад Авто замын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулсан наадам боллоо
2019-08-13 08:14:16 Нийтлэгдсэн: НийгэмМонгол Улсад Авто замын салбарүүсчхөгжсөний 90 жилийн ойд зориулсан наадам, баярын цэнгүүн Монгол наадам цогцолбор-т/хүй долоон худаг/ энэ оны 08 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа. Хүй долоон худагт явагдсан3 насны /их нас, шүдлэн, соёолон/хурдан морины уралдаан, сурын харваа, үндэсний бөхийн барилдаан,Алтан шар замаа дуулъя баярын цэнгүүн, баяр наадмын нээлт, хаалтын үйл ажиллагааг 17 мянга орчим иргэд үзэж сонирхсон юм. Баяр наадмын үеэр нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газраас 60 алба хаагч хамгаалалтын үүргийг зөрчил, дутагдалгүй гүйцэтгэлээ. Их нас, Шүдлэн, Соёолон насны207 морьд уралдаж,хүүхдүүдийг уралдааны замд гарах үед хамгаалалтын дуулга, өвдөг,тохойвч,цээживчзэргийг шалгаж, хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагуудтай хамтран ажиллалаа. Нийтэлсэн:Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв
Налайхын 20.9 км авто замын ажил 40 орчим хувийн гүйцэтгэлтэй байна
2019-08-13 08:01:58 Нийтлэгдсэн: НийгэмГачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын барилгын ажил өнөөдрийн байдлаар 37 хувийн гүйцэтгэлтэй байна. Үргэлжлэн орсон усархаг борооны улмаас ажил саатаж, төлөвлөгөөнөөсөө 8 хувиар хоцорч явааг албаны хүмүүс Хотын захирагч с.Амахрсайханд мэдээллээ. Тус замын тухайд нийт 38 газарт борооны ус зайлуулах шугам хийхээс 35-ыг нь хийгээд байгаа аж. Авто машин болон мал амьтны гурван нүхэн гарц хийхээс нэг нь 100 хувь, нөгөө хоёр нь 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгааг дурьдлаа. Түүнчлэн асфалтан хучилтыг энэ сарын 20-нд эхлэхээр төлөвлөн ажиллаж байгаа талаараа нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Г.Баттогтох Хотын захирагчид танилцууллаа. Уг замын ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын Синохидро компани, туслан гүйцэтгэгчээр Монгол Улсын Тэгшплант ХХК, Гашууны голХХК, Дарданговь ХХК гэсэн гурван компани ажиллаж байна. Хотын захирагчийн зүгээс Синохидро болон Дарданговь комданиудын хариуцан ажиллаж байгаа газруудад ажил хангалтгүй явагдаж байгаа, үүнд арга хэмжээ авч, ажлыг түргэн шуурхай явуулах шаардлагатайг дурьдлаа. Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Г.Баттогтохоос энэ талаар тодруулахад Бидний зүгээс ерөнхий гүйцэтгэгч компанид туслан гүйцэтгэгч компанийнхаа тоог нэмж ажиллуулах шаардлагыг тавьж ажиллаж байгаа хэмээв. Хотын захирагч С.Амарсайхан Замын ажлыг түргэн шуурхай хийж, төв зам ашиглалтад ортол түр замын асуудал дээр анхаарч ажилла. Түр замаар том оврын авто машин, нийтийн тээврээс авахуулаад маш их машин зорчиж байгаа. Ойр ойрхон замыг түрж тэгшлэн, усалгааг сайн хийгээд иргэдийг аюулгүй зорчих тал дээр маш сайн анхаар. Үүссэн нүх сүвийг нь бөглөөд аргацаагаад өнгөрч болохгүй. Түүнчлэн хайрга, дайрганы асуудал ярьж байна. Бидний зүгээс та бүхний хүсэлтийн дагуу бүхий л асуудлыг ажил эхлэхэд шийдэж өгсөн. Одоо бидний өмнө ямар нэг тайлбар тавиад зогсож байж таарахгүй. Энэ асуудлаа өөрсдөө шийдэж, ажлаа төлөвлөгөөт хугацаанд нь хүлээлгэж өгөх тал дээр анхаарч ажилла хэмээв.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй