TENGER BELLA BEAUTY

2019-08-12 13:15:02 Нийтлэгдсэн: Нийгэм
TENGER BELLA BEAUTY

Зуны улирал аль хэдийн ирж ээ.Гэтэл та илүүдэл жиндээ санаа зовсон хэвээр байна уу? нарийхан бэлхүүс, гоолиг биетэй болох нь мөрөөдөл биш боллоо. Та Tenger bella beauty салоныг зориорой. Олон жилийн хатуурсан өөх, целлюлитийг хайлуулах Солонгосын шилдэг аппаратуудаар үйлчилж байна. Хэрвээ та: -Богино хугацаанд өвдөж зовохгүй маш тааламжтайгаар -Илүүдэл өөхөө хаяж -Эрүүлжингээ -Алжаал ядаргаа тайлж -Хуян шар уснаасаа салж -Бодит үр дүнтэйгээр -Эргэж таргалахгүй турахыг хүсч байгаа бол манайд хандаарай. Учир нь мэргэжлийн өндөр түвшинд дээд зэрэглэлийн тав тухыг танд мэдрүүлж стандартын дагуу, эрүүл аюулгүй үйлчилгээг үзүүлнэ. Хүмүүс турахын тулд хоолоо сойж, хүнд дасгал хөдөлгөөнүүдийг удаан хугацаанд хийдэг.Урт хугацааны хүчин чармайлтын дүнд турдаг ч эргээд таргалдаг.Хүний биед өдөр тутамд тодорхой хэмжээний хорт бодисууд хуримтлагдаж байдаг үүнийг гадагшлуулахгүйгээр хүн турдаггүй. Тэгвэл таны биенээс хорт бодисуудыг гадагшлуулж, целлюлит задлан тураах массажны аппаратуудын багц үйлчилгээ таныг хүлээж байна. Эхний оролтоосоо шууд үр дүн гарч, нэг курс буюу 10 удаагийн оролтоор хувцасны размер 2-3-аар багасч,2-5 кг цэвэр өөх хасагдан, бэлхүүс 8-10см нарийсгадаг.Энэ бол зүгээр реклам бус Солонгос, Монгол бүсгүйчүүдийн биед 10 гаруй жилийн шалгалтаар батлагдсан бодит үр дүн юм. Та 10 хоногийн багцад орсноор: -Бүх төрлийн таргалалтын 1 шатыг ХАЙЛУУЛЖ задлана. -Турж, төрсний дараах унжиж суларсан арьс гэдсийг чангална. -Алжаал ядаргаа тайлж эрүүлжүүлнэ. -10 хоногт 3 сар дасгал хийсэнтэй тэнцэх хэмжээний өөх, целлюлитийг биеэс эрүүлээр гадагшлуулна.Дээрх тураах аппаратаар үйлчлүүлсний дараа эргэж таргалахгүй бөгөөд цаашид турсаар байдаг. Бид таньд эргэн таргалахгүй, эрүүлээр турах боломжийг зургаан сарыг дуустал 20%-ийн хөнгөлөлттэй үнээр орох боломж олгож байна.Курсээр төлбөрөө хийсэн тохиолдолд тураах 1 удаа орох эрх, нүүрний аппаратнд 2 удаа орох эрх бэлэглэнэ. Урьдчилан Цаг авч үйлчлүүлээрэй Tenger Bella beauty Утас 80660000 Хаяг: Маршаллын гүүрний баруун талд Тэнгэр вилла хотхон 116н 1 тоот

С.Амарсайхан: Нэг айлаас болж бүхэл бүтэн хотын ажил зогсож, хороогоороо усанд автдаг байж таарахгүй

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй албаны хүмүүс энэ сарын 9-ны өдөр Баянзүрх дүүргийн 8, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт ойрын өдрүүдэд үргэлжлэн орсон усархаг борооны улмаас тэр орчмын айл өрх, гудамж талбай үерийн усанд автсан нөхцөл байдал дээр очиж ажиллалаа. Баянзүрх дүүргийн 8, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр болох Амгалан дулааны цахилгаан станцын баруун, зүүн талаар хийгдэх нийт 3,6 км нэг, хоёрдугаар үерийн хамгаалалтын сувагнаас одоогоор 2,7 км нь хийгдсэн байна. Анх 2015 онд Ардааган ХХК-ийн гүйцэтгэгчээр ажиллаж эхэлсэн боловч зарим айлууд газраа чөлөөлөөгүй нь улмаас ажил удааширч, далангийн ажил одоог хүртэл бүрэн дуусаагүй байна. Ардааган ХХК-ийн талбайн инженер Б.Батбаяр Үерийн хамгаалалтын сувгийн ажил дөрвөн жил гацаж байгаа гол шалтгаан бол газар чөлөөлөлтийн асуудал байна. Газрын асуудал шийдэгдвэл бид ажлаа хийж дуусгахад бэлэн. Шаардлагатай зарим бэлтгэл ажлуудаа хийгээд явж байна хэмээн ярилаа. Хотын Захирагч С.Амарсайхан Хоёр хорооны айл өрх, гудамж талбай үерийн усанд автаж, нөхцөл байдал хүндэрсэн байна. Энэ орчмын суваг шуудууг татуулж, цэвэрлүүлээд усанд автсан айлуудын сувагчиллыг гаргаж, өөр энэ хавьд далан суваг гаргаж болох ямар нөхцөл боломж байгаа судалгааг Газар зохион байгуулалтын алба гарга. Газраа чөлөөлөхгүй байгаа нэг айлаас болоод бүхэл бүтэн хоёр хорооны айл өрх усанд автаж, нийслэлийн далан сувгийн ажил хийгдэхгүй хэдэн жил ажил гацдаг байж болохгүй. Нэг айлын эрх ашгаас болж бүхэл бүтэн хотын ажил зогсож, хороогоороо усанд автдаг байж таарахгүй. Газрын алба болон холбогдох байгууллагууд яаралтай газраа чөлөөлөхгүй байгаа айлуудын мэдээллийг гаргаж, энэ асуудлыг хууль дүрмийнх нь дагуу шийд. Аль болох ойлголцлын журмаар ярилцаж, ойрын хугацаанд газар чөлөөлөлтийн асуудлыг шийдэх хэрэгтэй хэмээн холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгсөн юм. Мөн энэ үеэр Хотын Захирагч албаны төлөөллийн хамтаар тэр орчмын газраар явж, айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцан, иргэдтэй уулзаж тэдний санал бодлыг сонссон юм. Иргэдийн зүгээс дөрвөн жил гацаж одоог хүртэл хийгдэж дуусаагүй байгаа үерийн хамгаалалтын сувгийн ажлыг урагшлуулах шаардлагатай байгааг онцолж хэлээд, энэ ажил хийгдэж дуусвал зуны улиралд үерт автахгүй, өвөлдөө халиа тошин үүсэхгүй байх нөхцөл боломж бүрдэнэ гэдгийг хотын Захирагчид хэлж байв. Түүнчлэн тэр орчимд байгаа олон нийтийн гудамж талбайд ил задгай хог шороо хаясан байсныг яаралтай цэвэрлүүлж, хүүхэд багачууд тоглох нийтийн эзэмшлийн талбай болгохыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд үүрэг чиглэл болгов. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Маргааш авто замын салбар үүсэж хөгжсөний 90 жилийн ойн баяр наадам болно

Монгол улсад авто замын салбар үүсэж хөгжсөний 90 жилийн ой тохиож байна. Авто замчид энэхүү түүхт ойн баяраа наймдугаар сарын 10, 11-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ. Баяр наадмын хөтөлбөрийн хүрээнд 128 үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан Хүй долоо худагт торгон жолоогоо татуулах нь ээ. Эрхэм та бүхнийг замчдын баяр наадамд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Цахилгаан дамжуулах шугамын хамгаалалтын зурвасыг чөлөөлүүлж байна

Мэргэжлийн хяналтын байгууллагаас Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн үйл ажиллагаа, цахилгаан дамжуулах агаарын шугамын хамгаалалтын зурвасын дэглэм сахиулалтын байдалд 07 дугаар сарын 29-нд гүйцэтгэлийн хяналт шалгалт хийлээ. 10 аж ахуйн нэгжид хийсэн гүйцэтгэлийн хяналт шалгалтаар Мултипак ХХК нь хамгаалалтын зурвасыг бүрэн чөлөөлсөн бол үүрэг даалгаврыг биелүүлээгүй дөрвөн аж ахуйн нэгжийн цахилгаан эрчим хүчийг хязгаарлан, хамгаалалтын зурваст байрлуулсан контейнерууд, автомашин техник хэрэгслүүд, төмөр бэлдэц, асгасан шороо зэргийг зөөж, зайлуулах ажлуудыг хийлгэв. Улмаар газар чөлөөлөх асуудлыг холбогдох байгууллагад тавьж, шийдвэрлүүлэхээр ажиллаж байна. Цахилгаан дамжуулах шугамын хамгаалалтын зурваст үйл ажиллагаа явуулах, техник болон объект байрлуулах нь хүчтэй бороо, салхи, шуурга, үер зэрэг байгалийн үзэгдэл, бусад болзошгүй аюулын үед гал гарах, цахилгаанд цохиулах, улмаар хүний эрүүл мэнд, амь нас хохирч болзошгүй нөхцөлийг бий болгож байгаа юм. Түүнчлэн шугам сүлжээний найдвартай ажиллагааг алдагдуулах, шугам таслах, гэмтээх, засвар үйлчилгээ явуулахад хүндрэл учруулдаг. Иймд өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам, дэд станцын хамгаалалтын зурвас газарт байрлаж буй иргэд, аж аж ахуйн нэгж, байгууллага хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөөрөө хохирохоос урьдчилан сэргийлж яаралтай зурвас газрыг чөлөөлөх, зөвшөөрөлгүйгээр зурвас газарт үйл ажиллагаа явуулахгүй байхыг Мэргэжлийн хяналтын байгууллагаас анхааруулж байна.

Дарга тоохгүй “жижиг асуудал” хотод байх учиргүйг С.Амарсайхан харуулж байна

Улаанбаатар хот одоо л эзэнтэй болж байгаа мэт сэтгэгдэл төрөх юм. Нийслэлчүүдийн эрх ашгийн төлөө ингэж уйгагүй явдаг хотын Захирагч байсныг ер нь санахгүй юм. Татвар төлөгчдийн мөнгөөр лаагаа худалдаж авна уу, луувангаа худалдаж авна уу, лаагаа лууван болгож улсад шахна уу хамаагүй гэсэн сэтгэхүйгээр ажил нь явдаг байсныг хотын мээр олон нийтэд ёстой л илчлэх шиг болжийн. Хотын Захирагчид хавьтахгүй салбар, очихгүй газар ч гэж алга бололтой. Олон нийтийн сүлжээнээс харж байхад ард иргэд ч Хотын дарга аа, одоо эндэх нөхцөл байдалтай танилцаад, энэ асуудлыг шийдээд өгөөч гэж их хүссэн байх юм. Өөлсөн хүнд бол С.Амарсайхан дарга гал тогооны жижиг ажилтай зууралдаад байгаа мэт санагдаж болох. Гэхдээ анхнаасаа 500 мянган хүнд зориулж төлөвлөсөн дэд бүтэцтэй, 10 мянган тээврийн хэрэгсэлд зориулсан авто замын сүлжээтэй хотод өдгөө 1.5 сая хүн оршин сууж, 420 гаруй мянган тээврийн хэрэгсэл өдөр тутам замын хөдөлгөөнд оролцож байгаа нөхцөлд Улаанбаатарт жижиг асуудал, жижиг ажил гэж байх ёсгүйг тэрбээр бүх шатныханд ойлгуулж эхэллээ. Монголчууд угаасаа хүнээр заавардуулж, чичлүүлж, шахуулж шавдуулж байж хөдөлдөг гэмтэй улс. Дээрээс тавих хараа хяналт ялимгүй сулрахыг андахгүй, савс хийвэл ажил хийдүүлэх гээд байдаг. 100 айлын зам засвар, Замын цагдаагийн гүүрэн гарцын бүтээн байгуулалтын удаашрал, үерийн ус зайлуулах шугам хоолойг хааж барилга барьсны улмаас Яармаг дахь Наадамчдын гудамжны авто зам усанд автсан зэргээс үүнийг бэлээхэн харж болохоор. Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр барьж байгуулсан авто замын барилга байгууламж, дэд бүтцэд учирсан хохирлыг тухайн компаниар төлж барагдуулах хотын Захирагчийн үүрэг даалгавар эхнээсээ хэрэгжиж, Наадамчдын гудамжны төв зам дагуух үерийн усийг зайлуулж, зам талбайг цэвэрлээд улсад учирсан хохирлыг барагдуулжээ. Мөн өчигдөр нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээр ахлуулсан ажлын хэсгийнхэн Хан-уул дүүргийн 4 дүгээр хороо Богдхан уулын дархан цаазат газрын Арцатын аманд баригдаж байгаа зөвшөөрөлгүй барилгуудын үйл ажиллагаанд холбоглох мэргэжлийн байгууллагууд хяналт шалгалт хийж зөрчилтэй байгууллагуудын үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авсан байна. Хууль бус газар олголт, зөвшөөрөлгүй барилга байгууламжуудын асуудалд С.Амарсайхан дарга хатуу байр суурь баримталж, олон нийтийн эрх ашгийн төлөө бол хэнтэй ч үзэлцэхэд бэлэн байх шиг. Тэрбээр гууутай бурхан шиг хойморт заларч, нам гүмхэн байж байгаад сонгуульт хугацаагаа дуусгахыг бодоогүй нь илэрхий. Энэ чанараараа ч өмнөх хотын мээрүүдээс эрхгүй ялгарч байна. Нэгэнт тендерийг нь авчихсан хойно одоо намайг хэн хэлж, нохойг хэн саах вэ гэгчээр дур зоргоороо туйлж байсан цөөнгүй аж ахуйн нэгжийн тархин дээр аянга буулгаж эхлэв, тэр. Хэн ч хэнийг ч гуйж ажиллуулаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй бол эргээд хариуцлага нэхэж, хохирол барагдуулах асуудал ярих хүмүүс төрд (нийслэлд) байдаг юм шүү гэдгийг мартах шахаж, бид. 100 айл дахь авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлыг хотын Захирагч өөрийн биеэр очиж шалгаагүй бол тэнд хэрэглэж байгаа газар доогуурх шугам хоолой нь чанар стандартын наад захын шаардлага хангахгүй, хөл хүрэх төдийд бутраад уначихдаг хогийн материалаар хийгдэж буйг мэдэхгүй өнгөрөх байв. Нүд хуурсан иймэрхүү ажил хийдэг, хариуцлагагүй, сэтгэлгүй, зүтгэлгүй компаниудтай дахиж нийслэлийн бүтээн байгуулалт дээр хамтрахгүй гэдгээ ч хатуухан мэдэгдээд авна лээ. Эцэстээ явж явж энэ бүх буруугийн гэмийг хувааж үүрэлцэх ёстой хүмүүс нь хяналтаа тавьж чаддаггүй, хууль журмаа мөрдүүлж чаддаггүй төрийн албан хаагчид болж таарна. Тиймээс холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох асуудлыг орхигдуулахгүй байх нь бас чухал шүү, хотын дарга аа .

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.