Монгол-Япон Улсын БОАЖ-ын дэд сайд нарын уулзалт боллоо

Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр Япон улсын Байгаль орчны парламентийн дэд сайд ноён Ичиро Канкэтэй албан ёсны уулзалт хийлээ. Өнгөрсөн 2018 оны 12 дугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Япон Улсад хийсэн айлчлалын үеэр хоёр улсын яамд хооронд хамтын ажиллагааны Санамж бичгийг шинэ чиглэл, агуулгаар баяжуулан байгуулсан билээ. Энэхүү санамж бичгийн зорилгод нийцүүлэн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах ба дасан зохицох асуудал, тусгай хамгаалалттай газар нутгийн менежмент ба эко аялал жуулчлал, байгаль хамгаалал, шар шороон болон элсэн шуурга зэрэг агаарын бохирдлын хяналт, байгаль орчны хамгаалах, сайжруулах зэрэг чиглэлээр хамтын ажиллагааны хэд хэдэн төрлөөр хэрэгжүүлэх асуудлууд тусгагдсан. Энэ удаагийн хоёр улсын БОАЖ-ын дэд сайд нарын уулзалтаар өнгөрсөн хугацаанд Засгийн газар хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд хэрэгжсэн ажил, төсөл хөтөлбөрүүдийн үр дүн болоод ирэх жилүүдэд хийгдэх төлөвлөгөөт ажлын явц, биелэлтийн талаар хэлэлцлээ. Тодруулбал Улаанбаатар хотын агаарын бохирдын асуудал өнөөдөр хурцаар тавигдаж байна. Япон улс нь Монгол улсын агаарын бохирдлыг бууруулах салбарт үзүүлэх хамтын ажиллагаагаараа манлайлах үүрэгтэй оролцож ирсэн. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чадавхи сайжруулах, агаарын бохирдлын ялгарлын тооллого зэрэг төслүүдийг хэрэгжүүлж ирсэн байдаг. 2017 оноос Хүлэмжийн хийн тооллого хийх чадавхийг бэхжүүлэх замаар үндэсний хүлэмжийн хийн тооллогын мөчлөгийг тасралтгүй сайжруулах нь төслийг дэмжиж техникийн хамтын ажиллагаагаар хэрэгжүүлэхээр болсон. Төсөл хэрэгжсэнээр Монгол Улсаас ялгарч байгаа хүлэмжийн хийг бууруулах, шингээгчийг нэмэгдүүлэх арга стратеги боловсруулж, хэрэгжүүлэх, хүлэмжийн хийн тооллого хийх боловсон хүчний чадавхи бий болох зэрэг томоохон хүлээлт байгаа гэдгээ уулзалтын үеэр БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр онцлон хэлж байлаа. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний чадавхийг бэхжүүлэх төслийн 1,2 дугаар үе шат амжилттай хэрэгжиж дуусан бөгөөд 3 дугаар үе шат нь 2023 он хүртэл хэрэгжихээр болоод байна. Энэхүү төсөл хэрэгжсэнээрээ төр болон нийслэлийн холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааны тогтолцоо, агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэх чадавх сайжирна гэж үзэж буй юм. Хоёр улсын яамдын хамтын ажиллагааны хүрээнд 2013 оноос хойш хэрэгжиж байгаа давхар үр ашиг бүхий (Co-benefit) зуухны төслийг (HOB-Heat Only Boiler) жилээс жилд сайжруулан цаашид албан ёсоор Хамтарсан Кредит Олгох Механизмын загвар төсөл болгон нэгдсэн халаалтын системд холбогдоогүй алслагдмал бүс нутгийн дулааны системийг сайжруулах замаар агаарын бохирдлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад чухал үр өгөөжтэй ажил гэдгийг хоёр тал харилцан зөвшилцөж холбогдох ажлыг эрчимжүүлэхээр санал нэгдэв. Монгол Улс 2018 оны санхүүгийн жилд Японы Засгийн газрын Хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд Эдийн засаг, нийгмийн хөгжлийн хөтөлбөрт хамрагдах болсон билээ. Энэ хүрээнд 200 сая иений буцалтгүй тусламж үзүүлэх хүрээнд 2 улсын холбогдох байгууллага /JIC-Японы Олон улсын хамтын ажиллагааны систем, МУ-ын Сангийн яам/ өнгөрсөн 06 дугаар сард Агентийн гэрээнд гарын үсэг зурсан байдаг. Уг хөтөлбөрийн хүрээнд хүлээн авах буцалтгүй тусламж нь манай улсын байгаль орчны салбарын хөгжилд томоохон хувь нэмэр оруулах болсонд бид гүнээ талархаж байгааг дэд сайд Ц.Батбаяр ноён Ичиро Канкэтэй уулзах үеэрээ илэрхийллээ. Эх сурвалж: БОАЖЯ

Үерийн гамшгийн үед хүнсний аюулгүй байдлыг хангахад анхаарах ЗӨВЛӨМЖ

Хуртунадас, аадар бороо их хэмжээгээр оржусны үерт айл өрх, аж ахуйн нэгжүүд автахнөхцөлүүсчбайгаатайхолбогдуулан хүнсний аюулгүй байдал алдагдах болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хоол, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраасЗӨВЛӨЖбайна. Үүнд: 1.Хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэд үерийн улмаас хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, сав баглаа боодол бохирдохоос урьдчилан сэргийлж ус орж болзошгүй ажлын байранд хамгаалалт хийх,зоорийндавхарт хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн хадгалахгүй байх, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг 1 метрээс доошгүй өндөрт хурааж, сав баглаа боодлын битүүмжлэлийг шалгаж бүрэн бүтэн байдлыг хангах, 2.Үер усанд автан бохирлогдсон хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн болон битүүмжлэлтэй хэдий ч сав баглаа боодол нь бохирдсон, эвдэрч хэмхэрсэн, гэмтсэн хүнсийг худалдан борлуулахгүй байх, 3.Гэрийн нөхцөлд хүнсний бүтээгдэхүүн сав суулга, баглаа, боодолтой байсан хэдий ч үерт автсан нөхцөлд огт хэрэглэхгүй устгах, 4.Бага насны хүүхдийнугж, аяга сав зэрэг бүтээгдэхүүн бохирлогдсон бол огт ашиглахгүй хэрэглээнээсхасч, устгах, 5.Модон болон ус, үнэр, амт шингээх материалаар хийсэн хүнснийзориулалтынсав, суулга, халбага, сэрээ, аяга, хутгуур,гампанззэрэгхэрэгслийгаадрын болон шар усны үерт автсан нөхцөлд дахин ашиглахгүйгээр устгах, 6.Угааж, ариутгаж болох гадаргуу бүхий хүнсний зориулалтын сав, суулга, аяга тавгийг цэвэрлэхдээ эхлээд цэвэр усаар зайлж, угаалгын бодисоор угаах, сайтар хатаах, хүнсний зориулалтын ариутгалын бодист 1 минутаас багагүй хугацаагаар байлгаж ариутгах, дахин цэвэр усаар зайлж, хатаах байдлаар сайтар цэвэрлэх, 7.Иргэд, хүнсний худалдаа, үйлчилгээ эрхлэгчид гэр орон, ажлын байр, хувцас, хэрэгсэл, гарын ариун цэврийг сахин угаалга, цэвэрлэгээ хийх, 8.Үер, усанд автсан нөхцөлд ажлын байр, тоног, төхөөрөмж, гэр орны ариутгал, халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагаар хийлгэх зэргийг анхаарах нь зүйтэй.

Залуучууд хөдөлмөрлөж чадвал сумандаа сайхан амьдрах боломж байна гэв

Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар 07 дугаар сарын 30-наас 08 дугаар сарын 06-ны өдрүүдэд Баянхонгор аймагт ажиллалаа.очсон сум болгондоо үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдтэй уулзаж, санал сэтгэгдлийг нь сонсож байгаа билээ. Тэрбээр энэ удаа хонины нэхий элдэж боловсруулах цех ажиллуулж байгаа Шинэжинст сумын иргэн Ш.Ганбатынхаар зочиллоо. Ш.Ганбат, 2015 оноос эхлэн хонины нэхий боловсруулж эхэлсэн. Одоогоор ээж, эхнэртэйгээ хамтарч ажилладаг. Сард дунджаар 80 орчим нэхий боловсруулж байна. Бүрэн хүчин чадлаараа ажиллавал өдөрт 15 нэхий элдэж боловсруулах боломжтой. Түүхий эдээ малчдаас авдаг. Гэхдээ цэвэрхэн хуулж, анхны боловсруулалтаа сайн хийсэн арьс авахыг боддог. Тиймэрхүү арьсыг 2000 орчим төгрөгөөр худалдаж авдаг. Элдсэн нэхийгээ ихэвчлэн малчдад дээл хувцас хийхэд нь зориулж арилждаг. Нэг дээлэнд 8-15 нэхий ордог. Хаягдал гаргахгүйн тулд жижиг хэсгүүдийг дэгтий, нударганы бэлдэц болгож өгдөг. Нэхий боловсруулах технологийг Улаанбаатар хотод сургалтад сууж сурсан. Одоогоор гэртээ нэхийгээ элдэж боловсруулдаг, хүйтний улирал эхлэхээс өмнө ажлын байраа барьж дуусгана гэж бодож байгаа. Санхүүгийн хувьд өөрөө л болгож байна. Янз бүрийн төсөл, зээлд хамрагдах гэж үзсэн. Даанч барьцаа хөрөнгө байхгүй гээд олддоггүй юм байна билээ. Хонины нэхийг сайхан боловсруулчихвал зөвхөн манайд ч гэлтгүй Өвөрмонголд зах зээл байна. Сумандаа сайхан ажиллаж амьдрах боломж байна. Төр засаг болон орон нутгийн удирдлагуудаас бүтээгдэхүүнүүдийг зах зээлд гаргах, борлуулах чиглэлээр жаахан л дэмжээд өгвөл орон нутагт сайхан амьдарч болж байна. Хонины нэхийг элдэхэд гардаг хялгасаар дулаалгын матаериал хийж болмоор санагдаад байгаа юм. Залуучууд өөрсдөө санаачлаад, хөдөлмөрлөвөл хийх ажил их байна. Түүнийг нь төр засгаас санхүүгээр дэмжих хэрэгтэй байна гэж ярилаа. Тэрбээр мөн хонины хорголоор галладаг зуухыг өөрөө зохион бүтээж, 2018 оны намраас хэрэглээндээ ашиглаж байгаа юм байна. Энэ зуухандаа модлог ургамал түлдэггүй бөгөөд хонины хоргол, аргал, хомоол зэргийг багахан хэмжээний нүүрстэй хольж түлдэг байна. Энэ зуухыг ашиглах нь говийн экосистемд чухал нөлөө үзүүлнэ гэж боддог. Модлог ургамал түлэхгүй учраас загаа хамгаалахад нэмэр болно. Илч сайтай, дулаанаа сайн хадгалдаг. Нэг портер нүүрс 10 дугаар сард авсан, одоо хүртэл түлж байна. Нэг зуух ойролцоогоор 90 орчим мянган төгрөгөөр бүтдэг гэж танилцууллаа. УИХ-ын дарга Г.Занданшатарыг дагалдан нарийн мэргэжлийн эмч нар, гар утасны засвар, үсчин гоо сайхны баг ажилласны зэрэгцээ спортын төрөл бүрийн уралдаан тэмцээн зохиож, аймгийн татвар, нийгмийн даатгал, улсын бүртгэл, хөдөлмөр халамжийн байгууллагууд Нэг цэгийн үйлчилгээ үзүүлсэнд иргэд ихэд талархалтай байлаа. Нийтэлсэн:УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Баянзүрхийн гүүрний ажил 69 хувьтай байна

БНХАУ-ын Засгийн газрын урт хугацааны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй томоохон төслүүдийн нэг болох Туул гол дээгүүрх Баянзүрхийн 321 у/м, дөрвөн эгнээ гүүрийн ажил үргэлжилж байна. Шинэ гүүрийн барилгын ажлын хүрээнд наймдугаар сарын 3-наас 4-ний хооронд дөрвөн тасалгаат хайрцган дам нурууны 120 у/м хэсгийн доод үе болон хавирган хананы хэсэгт 191 машин 1337 куб бетоныг 20 цаг тасралтгүй цутгаж дуусжээ. Одооажлын явц 69,60 хувьтай байгаа бөгөөд Налайх-Чойрын замын шинэчлэлтэй холбоотойгоор ирэх аравдугаар сард дуусах төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байгаа аж.

БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /KOICA/-ын төлөөллийг хүлээн авч уулзлаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршооны хөгжлийн бодлого зохицуулалтын дарга Я.Эрдэнэсайхан БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /KOICA/-ын төлөөллийг /2019.08.06/ хүлээн авч уулзлаа. БНСУ-ынОлон улсын хамтын ажиллагааны байгууллага /KOICA/-ынзүгээс 2 орныхамтын ажиллагааг хөгжүүлэх, 2021 оноос хамтран ажиллах тэргүүлэх чиглэлд Хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэрийн салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаа илэрхийллээ. Ялангуяа хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүнийг боловсруулах, нэмүү өртөг шингэх чиглэлд БНСУ-ынбуцалтгүй тусламжаар төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцлоо. Хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүнийг боловсруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны эцсийн зорилго юм. Энэхүү чиглэлд Сүхбаатар аймгийн үйлдвэр технологийн паркийг хөдөө аж ахуйн бэлтгэн нийлүүлэлт боловсруулах үйлдвэр, нэгтгэсэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой талаар санал солилцож, энэ ондоо багтаан хамтран ажиллах тухай саналаа БНСУ-ынОлон улсын хамтын ажиллагааны байгууллага болон Сангийн яаманд хүргүүлэхээр тохиролцлоо.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.