Монгол Улсаас НҮБ-ын дэргэдэх байнгын төлөөлөгчийн газар суугаа цэргийн зөвлөхтэй уулзав

Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэдэх Байнгын Төлөөлөгчийн газар суугаа цэргийн зөвлөх, бригадын генерал Б.Даваадоржтой уулзалт хийлээ. Уулзалт /2019.08.06/ Цагдаагийн ерөнхий газарт болж, бригадын генерал Б.Даваадорж Бүгд Найрамдах Судан Улс болон Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй цагдаагийн алба хаагчдын үүрэг гүйцэтгэлт, тухайн ажиллагааны газар орны өнөөгийн цагийн байдал, цаашид энхийг сахиулах ажиллагаанд оролцох цагдаагийн алба хаагчдын бэлтгэл, анхаарах зүйлсийн талаар мэдээлэл хүргэсэн юм. Тэрээр энхийг сахиулах ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэж буй цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын үүрэг гүйцэтгэлт, идэвх оролцоог НҮБ-аас өндрөөр үнэлж буйг онцоллоо. Мөн энэ үеэр Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав Монгол Улсаас НҮБ-ын дэргэдэх Байнгын Төлөөлөгчийн газар суугаа цэргийн зөвлөх, бригадын генерал Б.Даваадоржид талархал дэвшүүлж, цаашид цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг энхийг дэмжих ажиллагаанд түлхүү оролцуулахад анхаарч ажиллахаа илэрхийлээд, ажилд нь амжилт хүссэн юм. Нийтэлсэн:Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

“Хөгжлийн үүд” төслийг хэрэгжүүлэх, төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг хуралдлаа

Агаар, орчны бохирдлыг бууруулах гэр хорооллын Хөгжлийн үүд төслийг хэрэгжүүлэх, төлөвлөгөө боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын дарга Э.Содномжамц, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр болон бусад ажлын хэсгийн гишүүд оролцов. Хуралдааны эхэнд нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Ерөнхий архитектурын ажлын албаны дарга А.Баттөмөр Хөгжлийн үүд төсөл хэрэгжих байршил, төлөвлөлтийн шийдлүүд, инженерийн дэд бүтцийн шийдэл, дагуул хотуудын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө зэрэг төсөлтэй холбоотой товч мэдээллийг хүргэв. Дараа нь нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газар болон нийслэлийн Орон сууцны корпорациас төсөл хэрэгжихтэй холбоотойгоор зах зээл дээр байгаа орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн талаарх мэдээллийг ажлын хэсгийн гишүүдэд танилцуулсан юм. Энэ үеэр ажлын хэсгийн ахлагч нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан Хотын хамгийн боломжтой хоёр талын байршил руугаа шинээр суурьшлын ногоон бүс бий болгох ёстой. Энэ хүрээнд Хөгжлийн үүд төслийг тооцоо судалгаатай, техник эдийн засгийн үндэслэлтэй хэрэгжүүлэх шаардлагатай. Гэр хорооллын бохирдлыг бууруулах, дэд бүтцийг чадавхжуулах нь өөрөө Улаанбаатар хотын хөгжлийн үүд байх ёстой. Энэ талд бүх ажлын хэсгийн гишүүд анхаарч ажиллахыг хүсч байна. Мөн энэ удаагийн хуралдаанаар дэд ажлын хэсэг байгуулъя. Дэд ажлын хэсэг нь төслийн ТЭЗҮ, ажлын даалгаврыг боловсруулж ажиллах шаардлагатай байна хэмээв. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Энэ төслийг хэрэгжүүлэх шалтгаан бол маш тодорхой. Хүн бүрийн, айл өрх болгоны хүлээлт болсон орчин үеийн орон сууцны хотхоныг бий болгох, шаардлага хангасан аюулгүй орчинд амьдрах нөхцөлөөр хангах асуудал юм. Нэгдсэн дэд бүтэцтэй, дулаан цахилгаанд холбогдсон, нийгмийн үйлчилгээгээ бүрэн авдаг, байгаль орчинд ээлтэй, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй хотхоныг л бий болгох зорилго тавин ажиллах ёстой. Одоо төслийг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөндөө орж, шаардлагатай судалгаа тооцоог гарган ажиллах хэрэгтэй гэсэн юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

“Монгол-Хятадын экспо” 3 дахь удаагийн үзэсгэлэн яармагт оролцох аж ахуйн нэгжийн бүртгэл эхэллээ

Монгол-Хятадын экспо 3 дахь удаагийн арга хэмжээ энэ оны 09 дүгээр сарын 06-10-ны өдрүүдэд Өвөр Монголын Өөртөө Засах Орны нийслэл Хөх Хот, мөн Улаанцав, Тунглио хотуудад зохион байгуулагдана. Энэ удаагийн экспо нь үзэсгэлэн яармаг, соёлын солилцоо, хурал форум, хөрөнгө оруулалт гэсэн үндсэн 4 хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдах юм. Монголын талын ажлын хэсгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан ахлан ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр /2019.08.05/ үзэсгэлэн яармаг зохион байгуулах дэдажлын хэсэг хуралдлаа. Ажлын хэсэг хуралдажүзэсгэлэндоролцох аж ахуйн нэгжид хүндрэл учруулахгүй байхаар зохион байгуулалтын төлөвлөгөө хэлэлцэж баталлаа.Экспоарга хэмжээний зохион байгуулалтад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас гадна Гадаад харилцааны яам, Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яам, Эрүүл мэндийн яам, Зам тээврийн яам, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Улаанбаатар төмөр замХНН, Стандарт хэмжил зүйн газар, байгууллагууд хамтран зохион байгуулахаар ажиллаж байна. БНХАУ-ынталаас хорио цээртэй малын гаралтай бүх төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүн, зөгийн бал, гахайн өөх, гахайн махан бүтээгдэхүүн зэрэг бүтээгдэхүүнийг хүлээж авах боломжгүйг мэдэгдсэн байна. Мөн мах махан бүтээгдэхүүний хувьд зөвхөн БНХАУ-д экспортын зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд оролцох боломжтой юм. Энэ удаагийн үзэсгэлэнд оролцох аж ахуйн нэгжийн зохион байгуулалт, ложистик,бүртгэл зэрэг асуудлыг Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим,МишээлэкспоХХК, Монголын үйлдвэрлэгчдийг дэмжих холбоо хариуцан ажиллах бөгөөд бүртгэлийн үйл ажиллагаа 2019 оны 8 дугаар сарын 2-ноос 8 дугаар сарын 12-ныөдрийг хүртэл дээрх 3 байгууллага дээр зэрэг хийгдэж байна. Иймд тус үзэсгэлэн яармагт оролцох хүсэлтэй үйлдвэрлэгчид доорх утсаар холбогдож бүртгэлээ хийлгэнэ үү. МҮХАҮТ-тайхолбоо барих Утас: 312371, 99915000, 89005060 МишээлэкспоХХК-тайхолбоо барих Утас: 99116234 Монголын үйлдвэрлэгчдийг дэмжих холбоотой холбоо барих Утас: 88101199

Налайх-Улаанбаатарын замыг ТОДОРХОЙГҮЙ ХУГАЦААГААР хаалаа

Их хэмжээний усархаг бороо орсны улмаас Налайхын түр зам эвдэрч, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон тул хуучин Баянзүрхийн товчооноос Налайхын товчоо хүртэлх замыг /2019.08.05/ 22:00 цагаас эхлэн тодорхойгүй хугацаанд хаасныг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Иймд иргэд, жолооч та бүхэн зам хаалттай байх хугацаанд Төв аймаг, 4-р зөрлөг маршрутаар тойрч, замын хөдөлгөөндөө оролцоно уу.

Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь

Өнөөдөр буюу 2019 оны наймдугаар сарын 06-ны Мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. СҮХБААТАР ДҮҮРЭГ ⏱ 10:30-20:00 цагт:СБД 3-р хороо Ивээлт номун СӨХ, Иргэн Өнөр, Бүрэнжаргал, Идэрцог, Хандсүрэн, Оюунцэцэг, СБД-ийн ЗДТГ, Гурван эвтэн ХХК, ОСНААУГ-ын ХҮТ-8, Монгол Оросын хамтарсан 3-р сургууль, 54, 160-р цэцэрлэгүүд, Мобиком ХХК болон эдгээрийн ойр орчмоор ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ⏱ 10:30-17:00 цагт:ЧД 4-р хороо Үндэсний түүхийн музей, ТЕГ, Цаг уур орчны шинжилгээний газар, УЕП, ХЗДХЯ ЦЕГ-ын МШУТ, УНДЕГ, ЦЕГ, ЭЦА, ШШГЕГ, ТТАХ-ын нэгдсэн эмнэлэг, Улсын мөрдөн байцаах газар, НТЗ-ны IV байр, Замын хөдөлгөөний удирдлагын төв болон эдгээрийн ойр орчмоор ⏱ 10:30-20:00 цагт:ЧД 17, 18-р хороо Сурагчийн 1-5, 28-44, 58-65, 71-76, 79-81, 84, 85, Яргайтын 28, 29, 32, Баянхайрханы 1-8-р гудамжууд, Зүрх уул, МОНЦАМЭ-ийн зуслан, Чингэлтэй уул, Мужаан цех, Үйлс нэгтэн өрхийн эмнэлэг, 37-р сургууль, Дэлхийн зөн ОУБ, Иргэн Шижирбаатар, Бумбаа /дэлгүүрүүд/, 103-р цэцэрлэг, Чингэлтэй аз, Элбэг дулаан ХХК-ууд, Иргэн Мягмарсүрэн, Даян, Баярхүү, Сандмаа болон эдгээрийн ойр орчмоор ХАН-УУЛ ДҮҮРЭГ ⏱ 11:00-18:00 цагт:ХУД 10-р хороо Онч СӨХ 60/1, 60/2, 61/1, 61/2, 62, 63, 64-р байрууд болон эдгээрийн ойр орчмоор ТӨВ АЙМАГ ⏱ 09:30-18:00 цагт:Баянцагаан сум болон Шохой чулууны үйлдвэр, Минералпла орчмын хэрэглэгчид ⏱ 10:00-17:00 цагт:Баян сум болон СЭНВО, Алтан оршихуй, ТЭДЭО дэд станцын хэрэглэгчид, Баянхурай, ШШГЕГ-ын харьяа хорих анги, Төмөр замын 14-р зөрлөг, Бамбар, Монгол-Чех, Багахангай орчмоор ⏱ 10:00-18:00 цагт:Баяндэлгэр сум Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье. Цахим үйлчилгээ:http://my.tog.mn Мэдээлэл, лавлагаа авах утас:70047004 Нийтэлсэн:УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨРИЙН ӨМЧИТ ХУВЬЦААТ КОМПАНИ

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.