Нийтийн эдэлбэр газрын хил заагийг шинэчлэн тогтоож, бүртгэлжүүлж, хараа хяналтыг сайжруулна
2019-08-05 08:31:50 Нийтлэгдсэн: НийгэмНИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурлаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас Нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоох тухай төслийг танилцуулан батлууллаа. НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2009 оны есдүгээр сарын 23-ны өдрийн 114 дүгээр тогтоолоор 54 байршлын 25104.64 га газар, 2010 оны арвандүгээр сарын 17-ны өдрийн 180 дугаар тогтоолоор 32 байршлын 34.8 га газар, нийт 86 байршилд эзэмшил, ашиглалтад олгохгүй болон барилга, байгууламж барихыг хориглосон боловч зарим байршлуудад нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмших, ашиглах эрх олгогдсон, бүтээн байгуулалтын ажлууд хийгдсэн байна. Энэ нь уг байршлуудын хил зааг, эргэлтийн солбицлыг баталгаажуулаагүй, нийслэлийн газрын мэдээллийн санд бүртгээгүй, холбогдох байгууллагад хариуцуулаагүй, ашиглалтын байдалд тавих хяналт сул байсантай холбоотой юм. Тиймээс өнөөдрийн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хурлаар Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нийтээр зүй зохистой ашиглах, хамгаалах зорилгын хүрээнд иргэдийн аюулгүй, амар тайван амарч, зугаалж чадахуйц, улс төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүдийн хөшөө дурсгал, урлагийн бүтээл бүхий байгууламжтай ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгийн 32 байршлыг Нийтийн эдэлбэр газар-т хамааруулан тогтоож, нийтээр ашиглах, цаашид бусдын эзэмшил, ашиглалтад олгохгүй байх, барилга байгууламж барихыг хориглож шийдвэрлэлээ.
УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Дорноговь аймагт ажиллаж Зэвсэгт хүчний төмөр замын 7781, замын 7780 дугаар ангиудын ажлын явцтай танилцлаа. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын суурь бүтцийг угсрах, доод бүтцийг барих ажлыг Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн хийхээр шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу Зэвсэгт хүчнээс 7781 төмөр замын ангийг байгуулж, өнгөрсөн тавдугаар сарын 24-нд Дорноговь аймгийн Мандах сумын нутаг буюу 200-280 км хүртэл батлагдсан зураг, төсвийн дагуу хийж эхэлсэн юм. Өнөөдрийн байдлаар 7781 дугаар анги техник хэрэгсэл, хүн хүч бүрэн хангагдсан ажил жигдэрсэн байна. Трассаа бүрэн сэргээж 7 км замын эхний үе бүрэн дуусч 2-3 дугаар давхаргын ажил хийгдэж байна. Туслах замаа тавьж, шороон ордоо нээсэн гээд энд төмөр замын ажил ид өрнөж байна. Зэвсэгт хүчний 7781 дугаар ангийн ажлын явц сайн байгаа, технологийн хувьд ямар нэг алдаа гараагүй гэдгийг захиалагч Монголын төмөрзам ХК-ийн хяналтын инженерүүд хэлж байлаа. Батлан хамгаалахын сайд Н.Энхболд төмөр замын ажлын явцтай танилцсаны дараа Сайншандад Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн автозамын ажлыг гүйцэтгэж буй 7780 дугаар ангид ирлээ. Сайншанд-Замын-Үүд чиглэлийн улсын чанартай хатуу хучилттай авто замын Сайншанд сум руу салсан дөрвөн замын уулзвараас нефть боловсруулах үйлдвэр хүртэлх хүнд даацын, тусгай зориулалтын 18.8 км авто замын ажлыг Зэвсэгт хүчний 7780-р ангийн бие бүрэлдэхүүн гүйцэтгэж байгаа юм. 2018 оноос эхэлсэн ажил өнөөдөр асфальт хучилтын ажилдаа оржээ. Өнөөдрийн байдлаар цементээр бэхжүүлэх хольж бэлтгэх, асфальтын үйлдвэр, бутлуурын үйлдвэрүүдийг байгуулан хоёр ээлжээр ажиллуулж байна. Н.Энхболд төмөрзам, автозамын ажилтай танилцаж шийдвэрлэх шаардалгатай зарим асуудлыг газар дээр шийдэж, албан хаагчдын эрүүл мэнд нийгмийн асуудалд зэвсэгт хүчний бие брэлдэхүүн анхаарал тавин ажиллаж буйг хэллээ.
Зөвлөлийн хуралдаанаар Нийслэлийн 152 хороонд “Соёлын элч” ажиллуулах журмыг дэмжлээ
2019-08-02 09:21:51 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар нийслэлийн 152 хороонд Соёлын элч ажиллуулах тухай журам болон Нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёл хүртээмжийг сайжруулах чиглэлээр гарсан нийслэлийн Засаг даргын 2019 оны 01, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 02 тоот албан даалгаврын хэрэгжилтийн явцын тухай хэлэлцэв. Зөвлөлийн хуралдаанд Соёлын элч ажиллуулах тухай журмын төслийн танилцуулгыг нийслэлийн Соёл урлагийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Цэнд-Аюуш хүргэсэн юм. Журмын төсөлд туссанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн батламжилсан төлөөлөгч нь тухайн хорооны нутаг дэвсгэрт ажиллаж, амьдарч буй иргэд, хүүхэд залуучууд олон нийтэд чиглэсэн соён гэгээрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах сайн дурын ажилтан байх аж. Соёлын элчээр боловсрол, соёл урлаг, спорт, нийгэм хүмүүнлэг, эрдэм шинжилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан ажлын туршлагатай, тухайн хороондоо нэр хүндтэй, олон нийтэд танигдаж хүлээн зөвшөөрөгдсөн иргэнийг сонгох юм байна. Нийслэлийн 152 хороонд Соёлын элч ажиллуулснаар хүүхэд хөгжил, хамгааллын асуудлыг шинэ түвшинд гаргах, залуучуудын хүмүүжил төлөвшилд эергээр нөлөөлөх, олон нийтийн эерэг хандлага, бүтээлч байдлыг нэмэгдүүлэх, хотын соёлыг түгээх зэрэг нийгмийн олон талт чухал ач холбогдолтой юм. Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэн, журмын төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах саналаа нэгтгэн, Соёлын элч ажиллуулах тухай журмын төслийг дэмжлээ. Хуралдаанд танилцуулсан дараагийн асуудал нь Нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёл хүртээмжийг сайжруулах чиглэлээр гарсан нийслэлийн Засаг даргын 2019 оны 01, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 02 тоот албан даалгаврын хэрэгжилтийн явцын тухай байв. НЗД-ын 01 тоот албан даалгаврыг хэрэгжүүлэх хүрээнд 48, Ерөнхий менежерийн 02 тоот албан даалгаврыг хэрэгжүүлэх хүрээнд 37 заалт бүхий үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө гарган баталж, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас долоо хоног бүрийн лхагва гараг тутамд хэрэгжилт, үр дүнг тооцож, ажлын хэсэг 13 удаа хуралдаж, гүйцэтгэл 90.5 хувьтай хэрэгжлээ. Албан даалгаврын үр дүнгээр шалгалт эхлэх үед нэг тээврийн хэрэгсэлд ногдох зөрчлийн тоо 2.5 байсан бол зургаадугаар сарын 27-ны байдлаар 0.9 болж буурсан үр дүнтэй байна гэж Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулав. Нийтийн Тээврийн үйлчилгээний газрын орлогч дарга Х.Булгаа Нийтийн тээврийн үйлчилгээнд иргэд U money цахим картаас гадна дурын банкны төлбөрийн карт болон үүрэн телефоны гар утас ашиглан төлбөрөө төлөх, зорчих боломжийг нэмэгдүүлсэн. Карт борлуулах U money үйлчилгээний 30 цэгээр карт борлуулж, хүртээмжийг нэмэгдүүлэхээр байршуулаад байна. Мөн нийтийн тээврийн үйлчилгээний чанар соёл, хүртээмж, тээврийн хэрэгслийн цэвэрлэгээний асуудлаар долоодугаар сард түүвэрчилсэн 170 хүнээс санал асуулга авахад 90 хувь нь буюу 150 иргэн сайжирсан гэж үнэлсэн хэмээв. Мөн албан даалгаврын хэрэгжилтийн үр дүнгээс цаашид авч хэрэгжүүлэх зарим ажлын санал гаргаж байгаагаа хэлсэн юм. Хотын Захирагч С.Амарсайхан Нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёл хүртээмжийг сайжруулах чиглэлээр өгсөн албан даалгаврын хэрэгжилтийн үр дүнг боломжийн байна гэж харж байна. Гэхдээ цаашид үйлчилгээний чанар стандарт, өнгө үзэмж, аюулгүй байдлыг илүү сайжруулахын төлөө хяналтаа тавьж ажиллах шаардлагатай. Бид энд албан даалгаврын хэрэгжилтийг дүгнэх нэг хэрэг. Харин иргэд нийтйин тээврийн үйлчилгээнд хэрхэн сэтгэл ханамжтай байгаагаар ажлаа дүгнэх нь зүйтэй хэмээлээ. Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэж, албан даалгаврын үр дүнг үндэслэн цаашид авч хэрэгжүүлэх санал гаргасан ажлуудыг хэрэгжүүлэхээр болон хурлын тэмдэглэл гаргасан юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
С.Амарсайхан: Өвөлжилтийн бэлтгэл ажлыг одооноос эхлэн бүх шатанд хэрэгжүүлж ажилла
2019-08-02 09:17:28 Нийтлэгдсэн: НийгэмС.Амарсайхан: Өвөлжилтийн бэлтгэл ажлыг одооноос эхлэн бүх шатанд хэрэгжүүлж ажилла Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай, 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын тухай, Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, ажлын хүрээнд нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа халаалтын зуухнуудад техникийн шийдэл хэрэгжүүлж, дулаан, цахилгаанаар халаах, цаашид хэрэгжүүлэх ажлын тухай, нийслэлийн 152 хороонд соёлын элч ажиллуулах тухай асуудлуудыг хэлэлцлээ. Мөн нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёл хүртээмжийг сайжруулах чиглэлээр гарсан нийслэлийн Засаг даргын 2019 оны 01, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 02 тоот албан даалгаварын хэрэгжилтийн явцыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулсан юм. Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил өнөөдрийн байдлаар 60 хувьтай байна 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд нийт 1311 арга хэмжээг төлөвлөснөөс 60 хувийн биелэлттэй явж байгаа талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулгынхаа эхэнд хэллээ. Энэ нь 2018 оны мөн үеийнхтэй харицуулахад 7.35 хувиар өссөн үзүүлэлт аж. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг салбар бүрээр нь авч үзвэл цахилгаан дулааны эх үүсвэр болох Амгалан, II, III, IV ДЦС-ууд дунджаар 58.5 хувь, инженерийн хангамжийн байгууллагууд 64.5 хувь, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд, харьяа газрууд 62.3 хувь, дүүргүүд 55 хувийн биелэлттэйгээр өвөлжилтийн бэлтгэлээ хангаж байгаа юм байна. Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн А/185 дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хороо нийтийн эзэмшлийн зам талбайн цас мөсний халтиргаа гулгааг арилгах зориулалтын бодис450 саятөгрөгөөр957 тн,150 саятөгрөгөөр500 тндавс худалдан авах цахим тендер зарласан байна. Түүнчлэн УБЗАА-наас 2019-2020 оны өвөл инженерийн шугам сүлжээнд хүндрэл гарч болзошгүй эмнэлэг, сургууль, цэцэрлэг, нутгийн захиргааны барилгын судалгааг дүүргийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Боловсролын газраас гаргуулан нийт 42 сургууль, цэцэрлэг, эмнэлэг, ус дулаан дамжуулах төв, НЗЗ-ны I, II, III байрны инженерийн шугам сүлжээнд үзлэг хийсэн байна. Хотын захирагч С.Амарсайхан албаны хүмүүст хандан Өвлийн улиралд автомашины тэвшин дээрээс ТҮК-ийн ажилтнууд хүрзээр давс цацаад явж байж таарахгүй. Тиймээс энэ чиглэлд зориулалтын машин механизмыг нь авч ажиллуулах нь зүйтэй. Энэ төрлийн тоног төхөөрөмж, техник хэрэгслийн судалгааг гаргаж Засаг даргын зөвлөлийн гишүүдэд танилцуулж ажиллах хэрэгтэй гэв. С.Амарсайхан: Авто замыгA B Cгурван бүсчлэлд хуваах ажил дээр иргэдээс дахин санал асуулга авах хэрэгтэй Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг буурууулах зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай тогтоолын төслийг нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч С.Энхтөр болон холбогдох албаныхан нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өмнөх хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлсэн юм. Хотын захирагч С.Амарсайхан Нийслэлийн түгжрэлийг бууруулах, иргэдийг ая тухтай орчинд амьдруулах нь хотын удирдлагууд та бидний үндсэн чиг үүргийн нэг. Энэ бүсчлэлд хуваах ажил цаг үеийн шаардлагадаа нийцсэн, хүмүүсийн ухамсар, хариуцлагатай уялдсан үр дүн гарахуйц байх ёстой. Харамсалтай нь бид нэг алдаа гаргасан. Үүнийг хэрэгжүүлэхэд ямар ач холбогдол, хэрэгжүүлэхгүй бол ямар хохиролтой юм гэдгийг иргэдэд ойлгуулах мэдээ мэдээллээ сайн түгээгээгүй. Иргэдийн дунд буруу ташаа ойлголт маш их байна. Наймдугаар сарын 15 хүртэл хэд хэдэн хувилбараар санал асуулга явуул. Ингээгүйгээс болж та бүхний мэдээлсэн мэдээлэл замын түгжрэлийг шийдэх бус торгууль хураах ажил болж олон нийтэд харагдаад байна. Бүсчлэлийн ажилд буруудах ажил нэг ч байхгүй. Иргэдэдээ зөв ойлгуулах тал дээр анхаарч ажилла. Наймдугаар сарын 15-ны дотор энэ асуудлыг шийдсэн байхаар яаралтай ажилдаа ор. Иргэдийн дунд хэвлэл мэдээллийн бүх салбараар санал асуулга явуул. Долоо хоногийн дараа ямар ажлууд зохион байгуулсан тухай эргээд танилцуулаарай. Орон нутгийн дугаартай автомашины асуудал байна. Улаанбаатарт 17 мянган автомашин түр буюу байнга оршин сууж байна гэсэн судалгаа байна. Хот замынхаа ачааллыг дийлэхгүй байхад орон нутгийн автомашиныг явуулах юм уу үгүй юу гэдэг асуудлаа эхлээд харах ёстой байсан. Өөрсдөө түгжрэлээ дийлэхгүй, шийдэж чадахгүй байж орон нутгаас ирж байгаа явуулын автомашиныг хүлээн авахгүй байх, явуулахгүй эрх хотод бий. Энэ 17 мянган машиныг хотын хөдөлгөөнөөс авчихвал хөдөлгөөний эрчим хэрхэн буурахыг хүн болгон мэдэж байгаа хэмээлээ. Засгийн газрын 62 дугаар тогтоолын дагуу хэд хэдэн ажлыг хэрэгжүүлж эхлээд байна Халаалтын зуух ашиглалт, нүүрс тээвэрлэлт, төвлөрсөн дулаан, цахилгаанд холбох, сэргээгдэх эрчим хүчээр хангах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх явцын танилцуулгыг Ерөнхий менежер Т.Гантөмөр танилцуулав. Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2019 оны тавдугаар 20-ны өдрийн А/147 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг 100кВт-аас дээш хүчин чадалтай тусгай зөвшөөрөлгүй 265 халаалтын зуух ашиглаж буй байгууллагуудын удирдлагуудтай уулзалт зохион байгуулж, Засгийн газрын 62 дугаар тогтоолоор түүхий нүүрс хэрэглэхийг хориглосонтой холбогдуулан цахилгаан, төвлөрсөн дулаан хангамжид холбогдох, шүүлтүүр тавих, байгаль орчны үнэлгээ хийлгэх, сайжруулсан хатуу түлш хэрэглэхэд Захирагчийн ажлын албатай хамтран ажиллах, үүрэг өгсөн байна. Мөн Баянгол , Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт түүхий нүүрс хэрэглэн үйлдвэрлэл явуулж байсан 12 байршил, түүхий нүүрс нөөцөлсөн 20 байршилаас зөрчил илрүүлж ЦЕГ-ын нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт үйл ажиллагааг нь зогсоож, хариуцлага тооцох тухай албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн байна. Түүнчлэн ХУД-ийн 11-р хороо Ар Зайсангийн гудамжинд байрлах Номунвиллаж хотхоныг барьжашиглалтадоруулсан Эм Эс Пи Ди ХХК нь тусгай зөвшөөрөлгүйгээр өөрийнэзэмшлийнхалаалтын зууханд түүхий нүүрс шатааж хэрэглээний халуун ус бэлтгэж байсныг Зөрчлийн тухай хуулиар торгуулын арга хэмжээ авахуулан УБДС ТӨХК-ний дулаан дамжуулах төвд холбох ажлыг эхлүүлэн, уг ажил дуусах шатандаа явж байгаа аж. Засгийн газрын 62 дугаар тогтоолын дагуу Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхгүйгээр дамжин тээвэрлэх түр зөвшөөрлийг хэд хэдэн байгууллагад олгосон. Өнгөрсөн долоодугаар сарын 3-ны өдрийн Засгийн газрын хуралдаан дээр Ерөнхий сайдаас өгсөн үүргийн хүрээнд нүүрс дамжин тээвэрлэх түр зөвшөөрлийг өнгөрсөн сарын 4-ний өдрөөс эхлэн хүчингүй болгож хобогдох газруудад албан бичиг хүргүүлжээ. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2019 оны төсөвт тусгагдсан 17 цэцэрлэгийн барилгын халаалтыг 1.4 тэрбум төгрөгөөр цахилгаан халаалтаар шинэчлэх ажлын хэсэгт Захирагчийн ажлын албаны Хотын Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн, Цахилгаан хангаж хариуцсан ахлах мэргэжилтэн Р.Даваасүрэн нар орж ажиллан Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д хандан техникийн нөхцөл гаргуулан, ажлын даалгавар боловсруулан 21 цэцэрлэг, сургуулийг цахилгаан хангамжаар халаах тендер зарласан байна. УБЗАА, Агаарынбохирдолтойтэмцэхгазраас удирдамж гарган нийслэлийн хэмжээнд халаалтын зуухны газруудад тухайн жилийн 1-3 дугаар сарын хоорондхалаалтын зуухны тооллого явуулдаг. Энэхүү тооллогод хамрагдаагүй зөвхөн зун уурын зуух ашиглаж, улирлын чанартай үйлдвэрлэл эрхэлж байгаа мах, ноос боловсруулах үйлдвэр, тоосго, бетонблок, хөөсөнцрийн, барилгын материалын үйлдвэр зэрэг 40 гаруй аж ахуй нэгж байгууллагуудын төлөөлөгчдийн тулгамдаж буй асуудал, түүнийг хэрхэн шийдвэрлэх уулзалт зохион байгуулжээ.Дээрхаж ахуйн нэгж, байгууллагууд уурын зуухны түүхий эд болох нунтаг нүүрсгүй улмаас үйл ажиллагаа нь зогссон байдалтай байна. Монгол улсын Засгийн газрын Агаарын бохирдлыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай 43 дугаар тогтоол, Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох 62 дугаар тогтоолыг хүрээнд гэр хорооллын амны сууцанд хийн халаагуур, пилтка, ус халаагч зэрэг хийн тоног төхөөрөмж, 100 кВт-аас дээш хүчин чадалтай ус халаах зуух бүхий сургууль, цэцэрлэг, эмнэлэг болон бие даасан барилга байгууламжийн халаалтыг техникийн нөхцөлд тохирсон хийн халаалтын бойлер суурилуулж зөөврийн хийгээр хангах Хийн шийдэл төслийг СХД, БГД-ийн гэр хорооллын айл өрхөд нэвтрүүлж байгаа юм байна. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан БНСУ-ын Наксен хоршооны дарга, төлөөллийг хүлээн авч уулзав
2019-08-02 09:08:07 Нийтлэгдсэн: НийгэмХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршооны хөгжлийн бодлого зохицуулалтын газрын дарга Я.Эрдэнэсайхан 2019 оны 5 дугаар сард БНСУ-д албан томилолтоор ажиллах үеэр Бүгд Найрамдах Солонгос Улсын Наксэн хоршоотой холбоо тогтоон хамтран ажиллахаар тохирон урисаны дагуу тус хоршооны дарга CHUNG JAE YOUNG Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд өнөөдөр /2019.07.31/ зочиллоо. Уулзалтанд Монголын талаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайд Ч.Улаан, Сайдын зөвлөх Р.Жадамбаа, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршооны хөгжлийн бодлого зохицуулалтын газрын дарга Я.Эрдэнэсайхан, ахлах мэргэжилтэн А.Гэрэлзаяа, Сүхбаатар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Э.Өлзийтогтох, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Засаг дарга Г.Хүрэлсүх, Жавхлант шарга хан хоршооны гүйцэтгэх захирал Р.Гантулга, БНСУ-ын талаас Наксен хоршооны дарга болон хоршооны албаны хүмүүс болох Chung Jae Young, Lee Ra, Park Gun Hui, Yoo Seok Sun, Ban Jung Sam, Kim Su Kho, Yu Jae Young нар байлцлаа. Төлөөлөгчид БНСУ-ын хоршооны бүтэц, зохион байгуулалт, хоршооны хөгжил, Сүхбаатар аймгаас аймаг, сум, хоршооны ерөнхий мэдээллийг танилцуулж, цаашид хамтран ажиллах чиглэлийг хэлэлцэж тогтлоо. Наксэн хоршоо нь Монгол Улсад Загвар хоршоо байгуулахад хууль эрх зүйн зөвлөгөө, хоршооны хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах, мэргэжил дээшлүүлэх болон шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, хөдөө аж ахуйн барилга байгууламж, тоног төхөөрөмжийн туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар Сүхбаатар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумтай хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайд Ч.Улаан уулзалтанд оролцогсдод хандан Монгол Улсын Засгийн газар болон тус яамны зүгээс энэхүү хамтын ажиллагааг хуулийн хүрээнд бүх талаар дэмжиж ажиллах болно гэж мэдэгдлээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй