"Говь" ХК-ийн бохирын лаганд 18 настай залуу унаж, амиа алджээ
2019-07-24 09:20:47 Нийтлэгдсэн: НийгэмГовь ХК-д ажиллаж байсан 18 настай Л гэх залуу өчигдөр /2019.07.23/ тус компанийн 2-3 метрийн урттай лаганд унаж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Залуугийн цогцсыг шөнийн 02:00 цагийн үед лагаас гаргаж авсан байна. Талийгаачийн ар гэрийнхнийөгсөн мэдээллээр,өчигдөр өглөөний 10:30 цагийн үед Говь ХК-ийн бохирын лаг шүүх газарт орж, бохир соруулах үүргийг тус компанийн удирдах албан тушаалтан өгчээ. Үүргийн дагуу 18 настай ажилтан залуу бохирын лаг шүүх газарт орсон бөгөөд үүнээс хойш гарч ирээгүй байна. Ажил тарах цаг өнгөрсөн чзалуу гэртээ ирээгүй, ажлынхантайгаа таараагүй байсан учраас хамт ажилладаг залуу гэрийнхнээс нь сураглаж асууснаар ар гэрийнхэн нь хайж эхэлжээ. УлмаарГовь ХК-ийн үйлдвэр дээр ирж, хүүгээ сурагласан чкомпанийн зүгээс дотогш нэвтрүүлээгүй талаар талийгаачийн ээж Ц хэлж байв. Компанийнханд шаардлага тавьсны эцэст оройн 23.00 цагийнүед хяналтын камерийн бичлэгийг шалгахад талийгаач залуубохиршүүх газар руу орсноос хойш гарч ирээгүй, ажлаасаа гарч явсан нь бичигдээгүй байсан учирОнцгой байдлын байгууллагад дуудлага өгсөн байна. Онцгой байдлын аврагчид хэргийн газарт ирж, лаганд хуримтлагдсан бүх бохирыг соруулж авсанаар залуугийн цогцсыг шөнийн 02:00цагийн үед гаргаж авчээ. Цогцсыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүлээлгэн өгсөн бөгөөд хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлсэн байна. Манай сурвалжлах баг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст очиход Говь ХК-ийн удирдах ажилтнууд ирсэн байсан боловч Албан ёсны мэдээлэл удахгүй өгнө хэмээн ямар нэгэн мэдээлэл, тайлбар өгөхөөс татгалзсан юм. Талийгаач залуугийн хувьд Говь ХК-д ажилд ороод гурван сар гаруй хугацаа өнгөрч байсан бөгөөд наадмын өмнө жинхэлсэн байжээ. Түүний ар гэрийнхний зүгээс хөдөлмөрийн аюулгүй байдлын хувцас хэрэглэлгүй ажиллуулсан, хяналтын камерын оперотор ажлаа хийгээгүй, гурван сар ажилласан, туршлага багатайхүнийг бохирын лаг руу оруулсанд гомдолтой байгаагаа илэрхийлж байв. Мөн компанийн байр руу нэвтрүүлэхгүй удсан нь хэргийг нуун дарагдуулах гэсэн оролдлого хэмээн үзэж буйгаа хэлж байлаа.
“БУЯНТ-УХАА 2” 972 АЙЛЫН ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦНЫ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2019-07-23 09:55:51 Нийтлэгдсэн: НийгэмТа бүртгэлээ доорхзааврын дагуу хийнэ үү. Та бүртгэл хийхдээ доорх зүйлсийг анхаарна уу. Та зөвхөн суурин компьютероос бүртгүүлнэ үү. Бүртгэл хийлгэх холбоос:https://nosk.ub.gov.mn/#/system/khuselt
МЗХ Хамгийн залуу начинд 26 дах жилдээ хурдан удмын даага гардууллаа
2019-07-22 11:00:19 Нийтлэгдсэн: НийгэмМонголын Залуучуудын Холбоо жил бүр Үндэсний их баяр наадмаар тав давж улсын начины болзол хангасан хамгийн залууначиндхурданудмындаагабэлэглэдэг уламжлалтай билээ.Анх1994 онд Өвөрхангай аймгийн Хужирт сумын харъяат Улсын аварга Д.Сумъяабазар хурдан удмын даага хөтөлж байсан бол Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмаар Сэлэнгэ аймгийн Цагаан нуур сумын харъяат Улсын залуу начин Б.Орхонбаяр шалгарлаа. Хурдан удмын даагыг Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харъяат Монголын Морин спорт уяачдын холбооны ажлын албаны дарга Б.Батбаатар өөрийн адуун сүргээс саран тамгатай хонгор зүсмийн даагыг хишиг буулгажМЗХ-ны ЕНБД Б.Бэлгүтэй, БХЗГ-н дарга Ө.Шинэхүү, УХАГ-н дарга Б.Төрболд нар хурдан удмын даагыг гардууллаа.Хурдан удмын дааганы эздийн дийлэнх нь амжилтаа ахиулж цол нэмсэн байдаг. Та бүхний минь ажил үйл дэлгэрч, амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл-ийн хүрээндбичил бизнес эрхлэгчдэд зориулсан бизнесийн хурдасгуурын сургалтын хөтөлбөр боловсруулж, сургагч багш бэлтгэх ажлыг гүйцэтгэх зөвлөх үйлчилгээний байгууллагасонгон шалгаруулж, хамтран ажиллана. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх байгууллага дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: Албан ёсны гэрчилгээ бүхий хуулийн этгээд байх, Олон улсын эсвэл бүсийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн бизнесийн сургалтын хөтөлбөр ашиглаж буй туршлагатай байх, Бизнесийн сургалтын модуль, агуулга боловсруулж, сургалт зохион байгуулж байсан 5-аас доошгүй жилийн туршлагатай байх, Модуль сургалт, оролцооны сургалт, сургалтын хөтөлбөр боловсруулах чиглэлээр мэдлэг, туршлага бүхий хүний нөөцтэй байх. Зөвлөх үйлчилгээний ажлын даалгаврыг хавсралтаас татаж авна уу. Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй байгууллагууд тус зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх чадвар, туршлагатайг илтгэх танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээллийг уг ажлыг шууд хариуцан гүйцэтгэх ажилтнуудын анкетын хамт [email protected]цахим хаягаар болон Улаанбаатар-15170, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Макс цамхаг, 701-702 өрөөнд 2019 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 15:00 цагаас өмнө ирүүлнэ үү. Холбогдох утас: 7700 0784
“БУЯНТ-УХАА 2” 972 айлын түрээсийн орон сууцны бүртгэл 17:00 цагаас эхэлнэ
2019-07-22 10:22:51 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Орон сууцны корпораци нь Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг 972 айлын орон сууцанд хамруулах бүртгэлийн үйл ажиллагааг 2019 оны долдугаар сарын 22-ны өдрөөс наймдугаар сарын 05-ны өдрийг хүртэл цахим хэлбэрээр явуулахаар бэлтгэл ажлыг бүрэн хангалаа. Бүртгэл өнөөдөр 17.00 цагаас эхэлнэ. Бүртгэлийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэн ажилласнаар иргэд бүртгэлийн явцыг ил тод нээлттэй цаг тухай бүрт нь хүлээн авахаас гадна давхар хяналт тавих боломж бүрдэх юм. Цахим бүртгэлийг Энгийн түрээс болон түрээслээд өмчлөх гэсэн 2 хэлбэрээр зорилтот бүлэг буюу Ахмад настан, Төрийн албан хаагч, Залуу гэр бүл, Хувийн байгууллагын ажиллагсад болон хувиараа хөдөлмөр эрхлэгч, 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл, Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон түүнийг халамжилдаг гэр бүл, Гамшигт аюул үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэд гэсэн 8 бүлгийн дагуу явуулна. Цаашлаад Нийслэл Улаанбаатар хотын агаар хөрсний бохирдлыг бодитойгоор бууруулах үүднээс бүртгэлд хамрагдах иргэд нь Улаанбаатар хотын харъяалалтай байх, гэр хорооллын агаарын чанарын бүсчлэлд оршин суудаг, өөрийн өмчлөлийн орон сууцгүй байх гэх мэт үндсэн шаардлагуудыг тавьж байгаа. Цахим бүртгэлд хамрагдаж байгаа иргэд эхний ээлжинд ямар нэгэн материал бүрдүүлэх шаардлагагүй зөвхөн зааврын дагуу асуулгуудыг бөглөх бөгөөд Нийслэлийн Зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам-ын дагуу шалгарсан иргэдээс нэмэлт материалыг хүлээн авна. Иргэд цахим анкетыг бөглөхдөө өөрийн мэдээллээ үнэн зөвөөр мэдээллэх шаардлагатай бөгөөд худал мэдээлэл өгсөн тохиолдолд хар жагсаалтад бүртгэгдэн сонгон шалгаруулалтад оролцох боломжгүй болох юм. Мөн өмнө нь Захирагчийн ажлын алба, Ахмадын орон сууц болон дүүрэг хороонд орон сууцанд хамрагдах хүсэлт гаргасан иргэдийн оочер дугаар харгалзахгүй бөгөөд дахин цахим бүртгэлд хамрагдах шаардлагатай гэдгийг анхааруулж байнагэж Нийслэлийн Орон сууцны корпорациас мэдээлэв.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй