Дүүргүүдийг холбосон авто замуудыг ирэх 10, 11-р сард ашиглалтад оруулна
2019-07-26 10:45:23 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Засаг даргын Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Хурал дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр тэргүүтэй холбогдох албаныхан Чингэлтэй дүүргийн нутагт барьж буй авто замын ажлын явцтай танилцлаа. Улаанбаатар хотын төв хэсгийн зам замын ачаалал жилээс жилд нэмэгдэж буй. Тиймээс холбогдох албаныхан хотын зах орчмын доторх авто замын сүлжээг сайжруулж, хөдөлгөөний ачааллыг бууруулахаар ажиллаж буй. Тухайн ажлын хүрээнд өрнүүлж буй нэг бүтээн байгуулалт нь Чингэлтэй дүүргийн XII хорооны нутагт дахь авто замын ажил юм. Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэртэй холбогдох эл 3.4 км авто замын ажлыг ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Нийслэлийн Засаг даргын Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх энэ талаар Улаанбаатар хотын хэмжээнд авто замын бүтээн байгуулалтууд эд өрнөж байна. Түүний нэг нь Чингэлтэй дүүргийн нутаг дахь 3.4 км авто замын бүтээн байгуулалт юм. Төсөвт өртөг нь 751 сая төгрөг. Эл авто замыг ашиглалт оруулсанаар Чингэлтэй дүүргийн иргэд Сонгинохайрхан дүүрэг рүү очихдоо заавал хотын төвөөр зорчих шаардлагагүй болно. Үр дүнд нь хотын төв хэсгийн авто замын хөдөлгөөний ачаалал буурна. Налуугийн харьцаанаас хамаараад тухайн хэсэгт чулуун зам тавих юм. Энэ сараас бүтээн байгуулалтыг нь эхлүүлж, ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Цаашид ийм сэтэлгээ хийж, авто зам тавих бүх боломжийг судалж, бүтээн байгуулалт өрнүүлнэ. Ингэхдээ замын чанарт онцгойлон анхаарна. Авто зам нэг жилийн настай, нэг бороонд урсдаг байж болохгүй. Тиймээс стандарт, чанарт нь онцгойлон анхаарч байгаа гэсэн юм. Үүний дараа Чингэлтэй дүүргийн нутаг, Хайлааст орчим барьж буй зам, гүүрийн ажлын явцтай танилцлаа. Уг зам, гүүрийн барилгыг ашиглалтад оруулснаар Чингэлтэй дүүргийн иргэд Баянзүрх дүүрэг рүү явахдаа мөн л хотын төвөөр зорчих шаардлагагүй болно. Тодруулж хэлбэл, дээрх хоёр замыг ашиглалтад оруулснаар Баянзүрх дүүргийн иргэд Хайлаастын гүүрээр гарч, Чингэлтэй дүүргийн XII хорооны нутагт тавьсан замаар Сонгинохайрхан дүүрэгт очих боломжтой болно гэсэн үг. Хайлааст орчимд барьж буй зам, гүүрийн ажлын явцын талаар нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүү Уг авто зам, гүүрийн ажлыг он дамжуулан, нийслэлийн төсвөөс нийтдээ зургаан тэрбум төгрөг зарцуулан гүйцэтгэж буй. Ирэх аравдугаар сард хүлээлгэж өгнө. Гадна тойруугийн замын ажлын төлөвлөлт 2015 оноос эхлэлтэй. Цаашид хотын түгжрэлийг сааруулахын тулд дүүрэг хоорондын нийтийн тээврийн төлөвлөлт хийж байгаа. Тиймээс дүүрэг хоорондын авто замын бүтээн байгуулалтыг сайжруулах ёстой юм гэсэн юм. Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Тээврийн хэрэгслийн өмчлөгч та бүхэн болон тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч, С, Б ангиллын тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцогчид нь албан журмаар даатгуулагчид бөгөөд та дараах 3 зүйлийг анхааралдаа авахыг Албан журмын даатгагчдын холбооноос мэдээлж байна. 1. Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээг цахим гарын үсэг (цахим гарын үсэг тээгч төхөөрөмж) ашиглан гэрээсээ, ажлын байрнаасаа хийх боломж бүрдлээ. Та ухаалаг гар утсандаа АЖД аппликейшнийг татан суулгах эсвэл компьютер дээрээ веб хөтөч ашиглан www.insuretech.mn цахим хуудсанд хандах. 2. Зам тээврийн осол буюу даатгалын тохиолдлын дуудлагыг 18001177 дугаарын утсанд холбогдож мэдэгдэх эсвэл Холбооны АЖД аппликейшн ашиглан өгөх боломж нээгдлээ. АЖД аппликейшнийг AppStore, PlayStore болон www.ami.mn цахим хуудаснаас татаж суулгана уу. 3. Албан журмын даатгалд даатгуулагч та Жолоочийн даатгалын тухай хуульд заасны дагуу тухайн жилийн даатгалын хураамжийг даатгагчийн дансанд төлснөөр гэрээ хүчин төгөлдөр болж, даатгалын баталгааг өгөх болсныг мэдээлж байна. Үүнийг 2019.08.01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ. Даатгуулагч та Монгол улсын хуулийг тууштай хэрэгжүүлснээр учирч болох эрсдэлээс жолоочийн хариуцлагын даатгал таныг хамгаална. АЛБАН ЖУРМЫН ДААТГАГЧДЫН ХОЛБОО
Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд бэлтгэх Зохион байгуулах хорооны хурал боллоо
2019-07-26 09:31:40 Нийтлэгдсэн: НийгэмХалхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд бэлтгэх, зохион байгуулах хорооны хурал энэ сарын 25-нд боллоо. Хурлын үеэр зохион байгуулалт, соёл урлаг, гадаад арга хэмжээ, хэвлэл мэдээлэл сурталчилгааны асуудал хариуцсан дэд ажлын хэсгийн дарга нар мэдээлэл хийж, бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу явж буйг танилцууллаа. Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг энэ оны наймдугаар сарын сүүл, есдүгээр сарын эхээр зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд Улаанбаатар, Хэнтий, Дорнод аймагт ойн арга хэмжээнүүд болно гэж Батлан хамгаалахын сайд Н.Энхболд танилцууллаа. Ойн үеэр байлдаанд оролцсон ахмад дайчдын гавъяаг алдаршуулах ажил, ойд зориулсан үзэсгэлэн, Дайчин нөхөрлөлийн замаар Монгол, Оросын залуучуудын тойрон аялал, уулзалт өдөрлөг, олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, А.В.Александровын нэрэмжит ОХУ-ын Зэвсэгт хүчний эрдмийн чуулгын тоглолт, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн болон Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн анги, салбаруудын бие бүрэлдэхүүн оролцсон үзүүлэх тоглолтууд, Халхын голын ялалт-80, Зэвсэгт хүчний түүхэн уламжлал, өнөө үе Зэвсэгт хүчний түүх, цэргийн хувцас, хэрэгсэл, буудлагын зэвсэглэлийн үзэсгэлэн, Халх гол шинэ сумын нээлт зэрэг олон арга хэмжээ болох юм. Төлөвлөгөөний дагуу нарийвчилсан төлөвлөгөө гаргаж ажлаа шуурхайлахыг Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд бэлтгэх Зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин хорооны гишүүдэд үүрэг болголоо гэжЗасгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилттэй холбоотойгоор Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, Монголын Байгаль орчны иргэний зөвлөл ТББ,Таван толгой түлш ХХК-ийн төлөөлөл, Зөв мэдээлэл холбоо ТББ-ын төлөөлөл оролцсон уулзалтыг Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо-оос санаачлан зохион байгууллаа. Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо нь агаар, орчны бохирдлыг бууруулах талаарх салбар дундын бодлогын хэрэгжилтийг хангах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, хэрэгжилтэд хяналт тавих, орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн үйл ажиллагааны асуудлаар холбогдох байгууллага, албан тушаалтанд үүрэг даалгавар өгч, биелэлтэд хяналт тавих, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний жилийн төлөвлөгөөг нэгтгэн боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулж биелэлтэд хяналт тавих, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөнд шаардагдах хөрөнгийн тооцоо, эх үүсвэрийн асуудлыг уялдуулан зохицуулж санхүүжилтэд хяналт тавих, орон нутгийн өөрөө удирдах байгууллагын зүгээс агаарын чанарыг сайжруулах чиглэлээр боловсруулсан хөтөлбөр төлөвлөгөө, хэрэгжүүлж буй ажлуудад дэмжлэг үзүүлэн, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, хяналт тавьж ажиллах зэрэг бүрэн эрхтэй байгууллага юм. Уулзалтаар ирэх наймдугаар сард гэр байшин дулаалах аянг зохион байгуулах, сайжруулсан түлшний нөөцлөлт, түгээлт, хэрэглээ болон түлш борлуулах гэрээт борлуулагчдыг сургалт зохион байгуулах, хэрэглэгчидэд мэдээлэл хүргэх талаарх ажлын төлөвлөгөөг хэлэлцлээ. Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны нарийн бичгийн дарга Ч.Гантулга Байгууллагын төлөөллүүд уялдаа холбоо, мэдээллээ нэгтгэж ажиллах хэрэгтэй. Ажлын төлөвлөгөөнд тусгагдсан заалт бүрт үр дүнгийн тайлан өгнө. Харилцаа холбоогоо нэгтгэсэн иргэд олон нийтэд хүртээмжтэй ажлууд эхлэх учраас хариуцлагатай байх хэрэгтэй гэдгийг онцоллоо. Уулзалтанд ирсэн байгууллагуудын төлөөллүүд ажлын төлөвлөгөөг хэлэлцэж, санал солилцоод хийх ажлын төлөвлөгөөгөө нэгтгээд дахин хуралдахаар тогтлоо. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Долоодугаар сарын 25 буюу ирэх пүрэв гарагаас Чингэлтэй, Баянзүрх дүүрэг орчмын зарим замыг нэг чигийн урсгалтай болгохоор болжээ. Тодруулбал, 1.Чингэлтэй дүүрэг 1-р хорообуюу Ард кино театр, 23-р сургууль, Мөнгөн завъяа орчмын орон сууцны хороолол дундуур өнгөрдөг зарим замуудыг нэг чигийн хөдөлгөөнтэй болгож байна. 2. Чингэлтэй дүүрэг 2-р хорообуюу Голомт банк, Компьютер ланд төв орчмын зарим замууд Чингэлтэй дүүрэг. Тэди төвийн зүүн талын зам болон Найман шаргын зүүн талын зам 3.Баянзүрх дүүрэг 6-р хорообуюу Баянзүрх захын баруун болон урд гудамж 4. Баянзүрх дүүрэг 4-р хорообуюу Жуковоос Гялс төв хүртэлх зам тус тус долоодугаар сарын 25-наас нэг чигийн хөдөлгөөний зохицуулалтад орно.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй