Баянхошууны эцсийн буудлаас 10 дугаар хороо хүртэлх 0,8 км авто замын барилгын ажил дууслаа

Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр хийгдсэн 0,8 км урт, 1,5м өргөн явган хүний замтай, нэг чигийн хөдөлгөөнтэй, байгалийн чулуун хучилттай авто замыг Зам гүүр барилгын нэгдэл ХХК нь гэрээт хугацаанд бүрэн дуусч, улсын комисст хүлээлгэн өгөх бэлтгэл ажлыг хангаж байна. Тус авто зам ашиглалтад орсноор иргэд ая тухтай амьдрах нөхцөлөөр хангагдаж, агаар хөрсний бохирдол буурах ач холбогдолтой юмгэж Нийслэлийн Автозамын хөгжлийн газар мэдээлэв.

Бээжин хотын өдрүүд Улаанбаатар хотод боллоо

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жил, Улаанбаатар, Бээжин хотууд найрамдалт харилцаа тогтоосны 5 жилийн ой болж байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Бээжин хотын Ардын Засгийн газраас хамтран өнөөдөр Бээжин хотын өдрүүд арга хэмжээг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Э.Содномжамц, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, Бээжин хотын намын хорооны нарийн бичгийн даргын орлогч Ли Биюу нар оролцлоо. Бээжин хотын өдрүүд арга хэмжээг нээж нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх хэлсэн үгэндээ Монгол Улс, БНХАУ-ын сайн хөршийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа сүүлийн жилүүдэд бүхий л салбарт хөгжиж байна. Улаанбаатар хот Бээжин хоттой худалдаа эдийн засаг, соёл, боловсрол, эрүүл мэнд болон бусад салбарт бүх талын харилцааг хөгжүүлэх боломжтой хамгийн ойр хөрш юм. Манай хоёр хот агаарын болоод авто, төмөр зам зэрэг дэд бүтцээр холбогдсон харилцахад хамгийн дөт замтай хөрш орон. Цаашид хоёр хотын хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин дэвжинэ гэдэгт итгэлтэй байна хэмээлээ. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин энэ үеэр Улаанбаатар, Бээжин хотууд найрамдалт харилцаа тогтоосны 5 жилийн ой тохиож байгаад таатай байна. Монгол Улсын нийгэм, эдийн засаг сүүлийн жилүүдэд хурдтай хөгжиж байна. Энэхүү арга хэмжээг санаачлан зохион байгуулсан Улаанбаатар хотын удирдлагуудад талархаж байна гэв. Бээжин хотын өдрүүд арга хэмжээ нь Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулагдаж байна. Уг арга хэмжээний үеэр Бээжин хотын өв соёлын үзэсгэлэн болон эко ногоон гэрэлтүүлгийн үзэсгэлэнг Соёлын төв өргөөнд олон нийтэд дэлгэн үзүүлж, урлагийн тоглолт болов. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Украйны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр Украйн Улсын Энергоэксперт компанийн ерөнхий захирал Иващенко Евген, Теплонэнерго компанийн захирал Римаренко Олег Владимирович нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад нийслэлийн Засаг даргын зөвлөх М.Мэнд-Очир, НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр, Монтеплон ХХК-ийн захирал О.Хүрэлбаатар, Албан журмын даатгагчдын холбооны гүйцэтгэх захирал Д.Цэвээнжав нар байлцав. Монтеплон ХХК нь Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Дулаан хуримтлууртай теплон цогцолбор төслийг хэрэгжүүлэхээр Украйн Улсын Энергоэксперт болон Теплоэнерго компаниудтай хамтран ажиллаж байгаа аж. Монтеплон ХХК-ийн захирал О.Хүрэлбаатар Энэ төсөл нь төвлөрсөн дулаан хангамжид холбогдоогүй хотын алслагдсан дүүргүүдийн цэцэрлэг, сургууль зэрэг нийгмийн барилга байгууламжид цахилгаан эх үүсвэрт түшиглэсэн хуримтлууртай орчин үеийн технологийн шийдэлтэй дулааны системийг нэвтрүүлэх зорилготой хэмээн төслийнхөө талаар хотын захирагчид товч танилцуулга хийсэн юм. Түүнчлэн Улаанбаатар хотын алслагдмал дүүрэгт шинээр ашиглалтад орох хоёр сургууль, уурын зуух хэрэглэж байгаа хоёр барилгад тавих, цаашид хотын агаарын бохирдлыг бууруулах төсөл хөтөлбөрүүдтэй уялдуулж ажиллах саналтай байгаагаа уламжиллаа. Цахилгаан эх үүсвэрт түшиглэсэн дулаан хуримтлууртай төхөөрөмжийг Украйн Улс 2006оноос эхлэн хэрэглээнд нэвтрүүлж эхэлсэн байна. Өнөөдрийн байдлаар 200 орчим барилга байгууламжид тавьж, амжилттай ашиглаж байгаа гэнэ. Халаах обьектынхоо хажууд байрлуулдаг учир шугам сүлжээний зардал гардаггүй, шөнийн цагаар тогоо хуримтлуулаад өдөрт нь цахилгаан зарцуулалгүй дулаан ялгаруулах боломжтой аж.

БЗДүүрэг Замын цагдаагийн хэлтэсдээ 2 мотоцикл өгөв

Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс иргэдийнхээ амар тайван, аюулгүй байдлын төлөө өргөсөн тангарагтаа үнэнч байж, гэмт хэрэгтэй тэмцэх амар бөгөөд хүндтэй үүргийг нэр төртэй биелүүлж байгаа дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн хамт олонд хоёр мотоциклыг хүлээлгэн өглөө. Дүүргийн Засаг дарга Т.Баясах мотоциклын түлхүүрийг албан хаагчдад гардуулан өгч Монгол Улсад Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 98 жилийн ойн мэндийг дэвшүүлж, алтан шар зам нь өлзийтэй байхын ерөөлийг өргөсөн юм. Түүнчлэн 98 жилийн ойн хүрээнд өргөсөн тангарагтаа үнэнч байж, хамт олноо манлайлсан албан хаагчдыг Цагдаагийн ерөнхий газрын шагнал болон Талархлын бичгээр шагнаж урамшууллаахэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Дараах байршлын газруудыг цахим дуудлага худалдаагаар худалдана

Нийслэлийн Засаг даргын 2019 оны зургадугаар сарын 05-ны өдрийн А/559 дугаар Дуудлага худалдаа зохион байгуулах тухай захирамж гарсантай холбогдуулан ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ЦАХИМ ДУУДЛАГА ХУДАЛДАА-г зарлаж байна. Газар эзэмших, ашиглах эрхийн цахим дуудлага худалдааг газрын биржийн цахим систем /www.mle.mn/ -ээр 2019 оны долдугаар сарын 31-ний өдөр зохион байгуулна. д/д Газрын байршил Зориулалт Хэмжээ /га/ Дуудлага худалдааны анхны үнэ /төг/ 1 Хан-Уул Орон сууц 2 225 340 000 2 Хан-Уул Орон сууц 2 225 340 000 3 Сонгинохайрхан Аж ахуйн 1 83 568 277 4 Сонгинохайрхан Аж ахуйн 1 84 494 282 5 Сонгинохайрхан Аж ахуйн 1 44960 000 6 Сонгинохайрхан Хүлэмжийн аж ахуй 1 27300 000 7 Налайх Үйлдвэрлэл 1 19300 000 Дуудлага худалдааг Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлаг худалдаа явуулах журам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2018 оны А/169 дүгээр тушаалаар батлагдсан Газрын биржийн цахим системийг ажиллуулах журам-ын дагуу явуулна. Дуудлага худалдаанд оролцогчдынхүсэлтийг 2019 оны долдугаар сарын 28-ны өдрийн09.00 цагаас эхлэн 2019 оны долдугаар сарын 30-ны өдрийн17.00 цаг хүртэл авна. Дуудлага худалдааныүнийн саналыг 2019 оны долдугаар сарын 31-ны өдрийн 09 цаг 00 минут 00 секундээс эхлүүлж 15 цаг 00 минут 00 секундхүртэл авна. Дуудлага худалдааны үнийн санал авах хугацаа нь 15 цаг 00 минут 00 секундээс эхлэн60 секундын хүлээлтийн горимд шилжижхүлээлтийн хугацаанд үнийн санал ирүүлээгүй нөхцөлд ялагчийг тодруулна. 17 цаг 00 минут 00 секундийн дотор хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчийг ялагчаар тодруулж, дуудлага худалдааг зогсоож энэ тухай оролцогч тус бүрт газрын биржийн цахим системээр дамжуулан мэдэгдэнэ. Дуудлага худалдаанд оролцох этгээдийн бүрдүүлэх материал: Хүсэлт маягтаар гаргана. Иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар, аж ахуйн нэгж, байгууллага бол аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар; Дуудлага худалдаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл; Улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөг; Дуудлага худалдааны анхны үнийн 10%-тай тэнцэх мөнгийг дэнчин болгон тушаасан баримт; /Нийслэлийн Төрийн сан банкны 100200051049 тоот дансанд тушаана. Хүлээн авагч: УБ.ГЗБАлба Дуудлага худалдаа, Зориулалт: Дэнчингийн үнэ/ Дэлгэрэнгүй мэдээллийгwww.mle.mnwww.ulaanbaatar.mn, www.gazar.ub.gov.mn хаягаар мэдээллийг авна уу. Лавлах утас: 315712, 80000233гэж нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас мэдээлэв.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.