Азийн динозаврын холбооны IV их хурал Улаанбаатарт эхэллээ

Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Палеонтологи, геологийн хүрээлэнгээс зохион байгуулж буй Азийн динозаврын холбооны ээлжит IV их хурал долдугаар сарын 24-нд Улаанбаатар хотод эхэллээ. Их хуралд БНХАУ, ОХУ, БНСУ, Япон, Тайланд, Малайз, зэрэг 12 орны 80 орчим эрдэмтэн судлаач оролцож, шинэлэг судалгааны дүнгээ танилцуулж, мэдлэг, мэдээлэл, санал бодлоо хуваалцаж байна. Тухайлбал, Монгол Улс үлэг гүрвэлийн өлгий нутаг учраас цаашид геопарк байгуулах хангалттай боломжтой гэдгийг Азийн Динозаврын холбооны Ерөнхийлөгч Варавудх Сититхорн онцоллоо. Их хурлын нээлтэд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн, Инновацийн хэлтсийн дарга Д.Одгэрэл нар оролцож, хэлсэн үгэндээ Манай улс үлэг гүрвэлийн олдвор, тэдгээрийн судалгаагаар Төв Азидаа төдийгүй дэлхийд тэргүүлэх орнуудын тоонд орж, XXI зууны шинжлэх ухааны салбарт томоохон амжилт гаргаж ирлээ. Монгол Улсын Засгийн газраас судалгаа шинжилгээний үр дүнд бий болгосон мэдлэгийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, эх дэлхийнхээ шим ертөнцийн түүхийг танин мэдэх орчин нөхцлийг бүрдүүлэх, монгол бахархлыг дэлгэрүүлэх ажлын хүрээнд Байгалийн болон Палентологи, тухайлбал Үлэг гүрвэлийн музейг шинээр байгуулахаар ажиллаж байгаа-г төлөөлөгчдөд сонордууллаа. Олон улсын үлэг гүрвэл, эртний шим ертөнцийн судалгааны ээлжит их хурал пүрэв гарагт МУИС-ын номын санд болж өндөрлөнө. Хурлын дараа буюу энэ сарын 26-29-нд Өмнөговь аймгийн Булган сумын нутаг дахь хожуу цэрдийн олдворт газар болох Баянзаг, Төгрөгийн ширээд хээрийн сургалт зохион байгуулан, хамтарсан судалгаа хийх юм. Үлэг гүрвэл судлал 150-иад жилийн түүхтэйгээс сүүлийн 80-аад жил нь Ази тивд нэлээд эрчимтэй хөгжжээ. Азийн Динозаврын Холбоо (Asian Dinosaur Association)-ноос энэхүү их хурлыг анх 2014 онд Японд, II хурлыг Тайланд, III хурлыг БНХАУ-д зохион байгуулжээ. Хурлын төлөөлөгчид Монгол Улсын хурлын төгсгөлд дараагийн хурлыг зохион байгуулах орныг товлоно.

БГД-т улс нийслэлийн төсвөөр баригдаж буй сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын явцтай танилцлаа

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа өчигдөр Улсын төсвийн хөрөнгөөр Баянгол дүүрэгт баригдаж буй сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын явцтай танилцаж, холбогдох албан тушаалтнуудад үүрэг даалгаврыг өгч ажиллаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баянгол дүүрэгт 2018-2019 онд он дамжин долоог цэцэрлэг, долоон сургууль, нэг спорт заал баригдаж байна. Сэтгэмж цогцолбор сургуулийн өргөтгөлийн барилгын гүйцэтгэгчээр Грийн ресурс констракшн ХХК ажиллаж байгаа бөгөөд гүйцэтгэгч компанийн үйл ажиллагаанаас шалтгаалан есдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орохгүй байх нөхцөл байдал үүсээд байна. Гүйцэтгэгч компанид ажилаа эрчимжүүлэх, холбогдох байгууллагуудыг хяналтаа сайжруулах үүрэг даалгавар өглөө. 114-р цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг Зөөлөн эхийн сахиус ХХК барьж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар барилга угсралтын явц 80 хувьтай байна. Гүйцэтгэгч компанийн зүгээс наймдугаар сарын 20-ны дотор өргөтгөлийн барилгыг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа талаар танилцуулсан. Баянгол дүүргийн 20-р хорооны 34-р цэцэрлэгийн шинэ барилгын гүйцэтгэгчээр Бизнес фокус ХХК ажиллаж байна. Цэцэрлэгийн барилгыг ирэх есдүгээр сарын 1-нээс өмнө ашиглалтад оруулах бүрэн боломжтой байгаа бөгөөд цэцэрлэгийн орц, гарц, гадна тохижилтын ажлын асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай байна. 100-р цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын гүйцэтгэгчээр Сити ландмарк ХХК ажиллаж байна. Барилга угсралтын явц өнөөдрийн байдлаар 80 хувьтай байгаа бөгөөд цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын цахилгааныг холбоход хүндрэл үүсэж буй тухай гүйцэтгэгч компанийн зүгээс илэрхийлж байв. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Олон улсын худалдаа логистикийн төв рүү албадан ирүүлдэг биш өөрсдөө ирдэг байх нөхцлийг бүрдүүлж ажиллана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Олон улсын худалдаа логистикийн төв ХК-д холбогдох албаны төлөөллийн хамт ажиллаж, зарим тулгамдсан асуудлуудыг сонсон газар дээр нь шийдвэрлэх чиглэл өгөв. Хотын Захирагчийг нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай болон Олон улсын худалдаа логистикийн төв ХК-ийн удирдлагууд хүлээн авч, компанийн үйл ажиллагаагаа танилцуулсан юм. Анх 2014 онд агаар, хөрсний бохирдлыг багасгах, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор Авто худалдааны цогцолбор ОНӨААТҮГ нэртэйгээр ашиглалтад орсон. Нийт 130 га газартай ч одоогоор 20 га талбайд бүтээн байгуулалтын ажил хийгдсэн. Яг одоо манай зогсоолд 2600 автомашин байна. Компани 27 ажилтан, албан хаагчтай. Нийслэлээс хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд үе шаттай хэрэгжиж байгаа гэж Олон улсын худалдаа логистикийн төв ХК-ийн захирал К.Олимпиад хотын Захирагчид танилцуулав. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Энэ компанийн үйл ажиллагааг зөвхөн автомашин худалдахаар хязгаарлах биш энэ төрлийн цогц үйлчилгээг иргэдэд хүргэдэг байх талд анхаарч ажиллаж байна. Иймд дэд бүтцээ богино хугацаанд татаж шийдэх ёстой. Шугамын ажлууд хийгдээд явж байна. Мөн энэ хэсгийг тойрсон авто замын ажлуудыг ирэх жил эхлүүлнэ. Авто тээврийн төвтэй ярилцаж, өмнө нь энд үзүүлдэг байсан үйлчилгээнүүдийг сэргээх асуудал байна. Мөн энэ төвийн эргэн тойронд төлөвлөлтгүй олгогдсон газруудыг дахин аж ахуйн нэгжүүдийнх нь оролцоотойгоор хуулийн хүрээнд төлөвлөлттэй болгоно. Энэ бүсийг дагаад орон сууцны хотхонууд, үйлдвэр үйлчилгээний байгууллагууд бий болох ёстой. Хотын төвөөр энд тэнд эмх замбараагүй байгаа авто худалдааны төвүүдийг энд хүчилж авчирдаг биш үйлчилгээний чанар, ая тухтай орчин нөхцөлөөр нь татан ирүүлэх, иргэдийг зөв мэдээллээр хангах асуудал чухал байна хэмээлээ. Мөн энэ үеэр хотын Захирагч Олон улсын худалдаа логистикийн төв-д хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудтай танилцаж, худалдаа үйлчилгээ эрхлэгчид болон худалдан авалт хийхээр ирсэн иргэд, олон нийттэй уулзан тэдний санал сэтгэгдлийг сонсож, цаашид төвийн үйл ажиллагаатай холбоотой ямар арга хэмжээ авч хэрэгжүүлбэл зүйтэй талаар саналыг нь сонсов. Түүнчлэн нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Б.Ууганбаяр болон Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн, тус дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Б.Алтанхундага, Олон улсын худалдаа логистикийн төв ХК-ийн удирдлагуудын хамт Төвийн орчин тойрны бүсээр явж, Нийслэл, дүүргийн газрын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар хамтран энэ орчимд эмх замбараагүй, төлөвлөлтгүй олгогдсон бүх газруудын мэдээллийг нягтлан гаргаж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг үүрэг болгосон юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

“БУЯНТ-УХАА 2” 972 АЙЛЫН ОРОН СУУЦАНД ХАМРАГДАХ ИРГЭДИЙН БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Нийслэлийн Орон сууцны корпораци нь Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг 972 айлын орон сууцанд хамруулах бүртгэлийн үйл ажиллагааг 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 14 хоногийн хугацаатайгаар цахим хэлбэрээр явуулж байгаа юм. Бүртгэлийн цонх 07 дугаар сарын 22-ны өдрийн 17 цагт нээгдсэн бөгөөд бүртгэл хэвийн үргэлжилж байна. 07-р сарын 23-ны өдрийн 18:00 цагийн байдлаар нийт 120 гаруй мянган хүн хандалт хийснээс 8336 иргэн өөрийн хүсэлтээ өгч анкетаа баталгаажуулсан байна. Иргэд цахим бүртгэлд хамрагдахдаа доорх зүйлсийг анхаарах шаардлагатай байна. - Та зөвхөн суурин компьютероор бүртгэл үүсгэх боломжтой гэдгийг анхаарна уу. - Анкетыг крилл үсгээр үг үсэг товчлохгүйгээр бичнэ үү. - Урд талдаа улаан чагт тэмдэглэгээтэй байгаа хэсгүүдийг бүгдийг нь бөглөнө үү. - Тоон тэмдэглэгээ хийх хэсэгт зөвхөн тоон тэмдэглэгээ, үсгэн тэмдэглэгээ хийх хэсэгт зөвхөн үсгэн тэмдэглэгээг хийнэ үү. - Иргэн та зөвхөн нэг удаа бүртгэл үүсгэх боломжтой тул өөрт тохирох сонголтыг зөв хийнэ үү. - Та анкетаа бөглөөд хадгалах товчийг дарснаар дахин засварлах боломжгүй болохыг анхаарна уу. - Хүсэлт гаргагч нь анкетыг үнэн зөв бөглөх ёстой ба хэрэв ямар нэгэн байдлаар алдаатай худал мэдээлэл өгсөн тохиолдолд мэдээллийн сангийн хар жагсаалтад оруулах үндэслэл болох ба сонгон шалгаруулалтад оролцох боломжгүй болох юм. - Мөн өмнө нь захирагчийн ажлын алба, Ахмадын орон сууц болон дүүрэг хороонд орон сууцанд хамрагдах хүсэлт гаргасан иргэдийн оочер дугаар харгалзахгүй бөгөөд дахин цахим бүртгэлд хамрагдах шаардлагатай гэдгийг анхааруулж байна. Алдаа! Нэвтрэх нэр нууц үг буруу байна. Энэ тохиолдолд та яах вэ? - Та өмнө нь Нийслэлийн орон сууцны мэдээллийн санд хандан орон сууцанд хамрагдах хүсэлт гаргаж байсан тохиолдолд тухайн үед үүсгэсэн и-майл хаяг болон нууц дугаараараа нэвтэрч орно уу. Хэрвээ нууц үгээ мартсан тохиолдолд Нууц үгээ мартсан хэсэгт хандан өөрийн и-майл хаяг руу сэргээлгэн авах боломжтой. - Хэрэв та и-майл хаяг болон нууц үгээ аль алнийг нь мартсан тохиолдолд иргэний цахим үнэмлэхтэйгээ нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний Мишээл салбарт хандан сэргээлгэн авах боломжтой.

Өнөөдөр 5 дүүрэгт цахилгаан хязгаарлана

2019.07.24-ны Лхагва гарагт хийх засварын хуваарийг мэдээлж байна. Эрхэм хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд цахилгаан хэрэглээгээ түр зохицуулна уу. ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 10:30-20:00 цагт: 17, 18-р хороо Сурагчийн 1-5, 28-44, 58-65, 71-76, 79-81, 84, 85, Яргайтын 28, 29, 32, Баянхайрханы 1-8-р гудамжууд Зүрх уул, МОНЦАМЭ зуслан, Чингэлтэй уул, Мужаан цех, Үйлс нэгтэн өрхийн эмнэлэг, 37-р сургууль, Дэлхийн зөн ОУББ, Шижирбаатар /дэлгүүр/, 103-р цэцэрлэг, Чингэлтэй аз, Элбэгдулаан ХХК-ууд, Иргэн Бумбаа /дэлгүүр/, Мягмарсүрэн, Даян, Баярхүү, Сандмаа болон эдгээрийн ойр орчмоор 11:00-18:00 цагт: 17-р хороо Сурагчийн 8, 10, 11, 12, 76-79-р гудамжууд, Иргэн Хүрэлбаатар, Шинэцэцэг, ОНТХХХ-5 төв болон эдгээрийн ойр орчмоор СҮХБААТАР ДҮҮРЭГ 10:30-18:00 цагт: 19-р хороо Шадавлин, Арсогоотын зуслан, Гудамжны гэрэлтүүлэг болон эдгээрийн ойр орчмоор БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-17:00 цагт: 11-р хороо Нью тур, Сансел, М ойл групп, Интерсеарч, Юнител, Хүрхрээ тур, Скайрезорт, Ориентал кэмп, Евро хаус, Эм Си Ай, Арагда маргад, Эрчим арт, Бумбат тур ХХК-ууд, 284-р ЦА, Залаат-34, Хөлийн гол, Хөх тэнгэр, Товчоо, Бага тэнгэрийн ам, Ургах наран хороолол, Эмийн ургамал, Усан сангийн орчмоор 12:00-17:00 цагт: 20-р хороо Бага хуандай, Хуандай, Бухын дэнж, Могойт дэнж, Улаан эрэг, Арцат, Гялалзах, Тосгон, Гүнжийн хоолой, Их булаг, Хар усан тохой, Туул, Рашаант, Булгийн ам, Гачуурмаа, Дунд төгөл, Их ам, Баруун дөхөм, Туул ферм, Шар хоолой, 10 айл орчмоор БАЯНГОЛ ДҮҮРЭГ 10:30-17:00 цагт: 1-р хороо 3-р хороо 4/А, 4/Б, Буян, Агни трейд, Туушин ХХК-ууд, ХХХС үйлдвэр болон эдгээрийн ойр орчмоор 11:00-18:00 цагт: 10, 11-р хороо Зүүн наран, 10-р хорооны задгай, Овоот, Хонхор, Горькийн гудамжууд Цаг уурын станц болон эдгээрийн ойр орчмоор СОНГИНО-ХАЙРХАН ДҮҮРЭГ 11:00-17:00 цагт: 15, 17-р хороо 22-26, 33, 34-р байрууд НАЛАЙХ ДҮҮРЭГ 10:00-18:00 цагт: 2-р хороо Эрдмийн оргил сургууль, Дотуур байр, МСҮТ, Содон төв ТӨВ АЙМАГ 09:00-20:00 цагт: Батсүмбэр сумын Сөгнөгөр хэсэг

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.