ЗАСГИЙН ГАЗРЫН ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛИЙН ЭЗЭН ТОДРОВ

Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөл, цомоор шагнагдлаа. Шагналыг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Ө.Эрдэнэ-Очир тэргүүтэй албаныхан гардууллаа. Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Ажил, үйлсээрээ салбартаа манлайлж, энэхүү эрхэм хүндтэй шагналын эзэн болсонд талархал илэрхийлье. Салбар, салбарын төлөөллөөс тус бүр нэг хүнийг Монгол Улсын Засгийн газраас онцолж, Засгийн газрын Хүндэт өргөмжлөл, цом, мөнгөн шагналаар шагнаж урамшуулдаг билээ. Тиймээс уг шагналын нэр хүнд, ач холбогдол маш их юм. Салбарынхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, он удаан жил идэвх зүтгэлтэй ажиллаж байгаа Таны цаашдын ажил, хөдөлмөрт амжилт хүсье гэв.

10 хоног хэрэглээний ус хязгаарлана

ДУЛААНЫ ЭРЧИМ ХҮЧ ХЭРЭГЛЭГЧДЭД- VII/16 VII/26 хооронд хийгдэх засвар үйлчилгээ /10 хоног/ БАЙРШИЛ 12абвгд магистраль Жаргалан хотхон, МХАҮТ, Солонгос элчин, Оддын хотхон, Энканто таун, Маршал таун, Ривер гарден хотхон, Баян Монгол хороолол, Шинэ Монгол сургууль, Ногоон төгөл хотхон, 13 хороолол ДДТ-26, 27, Нарантуул зах, Ахмадын хороолол, Сүнжин гранд зочид буудал, Баянзүрх дүүрэг, Цэргийн Госпитал, БХЯ, 16 хороолол орчмын хэрэглэгчид ХИЙГДЭХ АЖЛУУД Дулаан хангамжийн шугам тоноглолд засвар үйлчилгээ хийгдэнэ. ИРГЭД БОЛОН АЖ АХУЙН НЭГЖИЙН АНХААРАЛД: 1. Иргэд Дулаан дамжуулах төв шугам хоолойн бат бөх чанарыг турших хуваарийг www. my.dulaan.mn цахим хаяг болон өдөр тутамын мэдээллээс авна уу. 2. Зуны графикт зогсолт болон засварын ажлын талаарх санал хүсэлтээ Дуудлагын төвийн утас 7004-7005 дугаарт хандаж ирүүлнэ үү. 3. Дулаан дамжуулах төв магистраль шугамын бат бөх чанарыг турших /хуваарийн дагуу 12 удаа туршина/ ээлжит нягтын шахалтын үед газар доогуур болон ил байрласан шугам хоолойд гэмтэл гарч болзошгүй тул иргэд тухайн үед хөдөлгөөнд анхааралтай оролцох ба туршилтад орж байгаа инженерийн байгууламжын ойролцоо ажил үйлчилгээ хийх, зогсох, машин болон эд хөрөнгөө орхин явахыг хатуу хориглоно. 4. Дулааны эрчим хүч хэрэглэгч байгууллагууд туршилтын үед дур мэдэн сүлжээний ус буулгах, засвар үйлчилгээ хийх, дулааны тоолуурыг салгах зэрэг давхар ажлуудыг гүйцэтгэхгүй байх. 5. Хэрэглэгч байгууллагууд нь өөрийн эзэмшлийн дулаанжуулалтын тоноглолуудад туршилтын үед байнга хяналт тавьж ажиллах ба тоноглолуудын хэвийн бус ажиллагаа, ажилтан нарын хяналт сул хийснээр өөрийн эзэмшлийн шугам, дулааны зангилаа, тоолуур зэргийг даралтад оруулж эвдэлсэнээс үүссэн хохиролыг өөрсдөө бүрэн хариуцна. 6. 2019 оны зуны улирлын хугацаанд Хэрэглэгч бүр дулаанжуулалтын тоноглолуудад хийх засварын ажлуудыг чанартай хийж гүйцэтгэнэ үү.

Улаанбаатар –Дархан чиглэлийн авто замын ажилтай холбогдуулж хийгдэх нийтийн тээврийн үйлчилгээний төлөвлөлт

Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэлийн хамгийн их ачаалалтай хэсэг болох Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 километр автозамыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн, шинэчлэх тухай Засгийн газрын шийдвэр гарсан. Үүний дагуу одоо ашиглаж буй хоёр эгнээ авто замыг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл-ийн хүрээнд хийгдэх бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн. Дээрх ажлын хүрээнд Дархан Эрдэнэтийн салдаг уулзвараас-361гарам хүртэлх замыг 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 00 цагаас 2019 оны 11 дүгээр сарын 01 хүртэл хааж Эрдэнэт, Дархан,Сэлэнгээс ирж байгаа болон явж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг Эмээлт, Хүй долоон худгийн замаар явуулах зохицуулалтыг хийсэн Иймд тухайн автозамаар дайран өнгөрдөгнийтийн тээврийн үйлчилгээний ХО:13 Баруун түрүү 10 хороолол чиглэлийн замналд дараах өөрчлөлт орж байна. Үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ. НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР

Цэцэг төвийн уулзварын авто замын хөдөлгөөнийг энэ сарын 16-18-нд түр хаана

Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Цэцэг төвийн уулзварын авто замын хөдөлгөөнийг 2019 оны долоодугаар сарын 16-ны 23:00 цагаас долоодугаар сарын 18-ны өдрийн хооронд хааж, Хууль зүйн яамны захиалгаар Дабль пирамид констракшн ХХК нь дулааны шугамын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ. Иргэд та бүхэн хөдөлгөөний эрчим ихтэй уулзварт ажил гүйцэтгэх хугацаанд бусад замыг сонгон, аюулгүй байдлаа ханган хөдөлгөөнд оролцоно уу. НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

 УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТТЭЙ ТЭМЦЭХ СЭДВЭЭР ТУСГАЙ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Тогтвортой хөгжлийн асуудлаарх улс төрийн өндөр түвшний чуулга уулзалтын үеэр Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа БТГ, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисстой хамтарч Цаг уурын өөрчлөлттэй тэмцэхэд удирдлага, оролцоог бэхжүүлэх нь сэдэвт тусгай арга хэмжээг НҮБ-ын төв байранд 7 дугаар сарын 10-нд зохион байгуулав. Тусгай арга хэмжээг нээж Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд хэлсэн үгэндээ байгаль орчны асуудал, тэр дундаа уур амьсгалын өөрчлөлт нь бүх нийтэд томоохон сорилт болж, хөгжингүй болон хөгжиж буй орнууд аль аль нь эл асуудалтай хамтарч тэмцэх шаардлагатайг онцлов. Уур амьсгалын өөрчлөлт гэх сорилтыг даван туулахад засгийн газар, төрийн бус байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгэм гээд бүх нийтийн хамтын хүчин чармайлт нэн чухал гэдгийг онцлоод Монгол Улсад тулгарч буй сорилтууд, түүнийг даван туулахад Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй үндэсний арга хэмжээний талаар танилцуулав. Тусгай арга хэмжээнд оролцсон НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, НҮБ-ын гишүүн орнуудын төлөөлөгчид байр сууриа илэрхийлж, байгаль орчны асуудал, цаг уурын өөрчлөлттэй тэмцэхэд хэрэгжүүлж буй сайн туршлагуудын танилцуулж, харилцан санал солилцов.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.