Олон улсын хоршооллын өдрийг тохиолдуулан энэ 7 дугаар сарын 8-нд НҮБ-ын төв байранд Олон улсын хоршооллын өдөр: Зохистой хөдөлмөр эрхлэлт сэдвээрх хэлэлцүүлэг зохион байгуулав. Хэлэлцүүлэгт НҮБ-ын НБДГ-ын Эдийн засаг, нийгмийн газар, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Олон улсын хоршооллын холбоо болон гишүүн орнуудын төлөөлөгчид оролцож, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хоршооллын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх, түүний давуу чанарыг үр дүнтэй ашиглах асуудлаар ярилцав. Уг хэлэлцүүлэгт Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд оролцож, хоршооллын талаар авч хэрэгжүүлж буй Монгол Улсын Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа, хоршооллын хөгжлийн өнөөгийн байдлыг танилцуулав. Манай улс хоршооллыг дэмжих олон улсын хүчин чармайлтад хувь нэмрээ оруулахыг эрмэлзэж ирсэн бөгөөд Нийгмийн хөгжилд хоршооллын гүйцэтгэх үүргийн тухай тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар 1992 оноос эхлэн 2 жил тутам санаачлан батлуулж ирсэн.
Гурвалжингийн гүүр, Ажилчдын соёлын ордон орчмын дулааны шугам сүлжээний шинэчлэлийн үеэр Нийтийн тээврийн чиглэлийн өөрчлөлт
2019-07-10 09:14:54 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын Улаанбаатар хотын дулаан хангамжийн 11г, д магистраль ф800 мм-ийн голчтой шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөх барилга угсралтын ажлыг хийх гэж буй. Үүнтэй холбогдуулан долдугаар сарын 13-ны өдрийн 05.00 цагаас долдугаар сарын 16-ны өдрийг дуустал Баянгол дүүргийн дөрөв, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гурвалжингийн гүүрний уулзварын урд талын авто замын хөдөлгөөнийг хаахын зэрэгцээ Хан-Уул дүүргийн хоёр, гуравдугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, 19 дүгээр хорооллын автобусны буудлын гүүрэн гарцны зүүн талаар дулааны шугам сүлжээний нэвтрэх сувгийг долдугаар сарын 13-ны өдрийн 24.00 цагаас долдугаар сарын 16-ныг дуустал авто замын хөдөлгөөнийг хааж, сэтэлгээ хийх юм. Иймд дээрх гудамж замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний Ч:18А Гурав, дөрөвдүгээр хороолол Ард кинотеатр ТЭЦ3, Ч18Б Гурав, дөрөвдүгээр хороолол ТЭЦ3 Цэцэг төв, Ч:24Б ТЭЦ4 Гурав, дөрөвдүгээр хороолол Гандан,Ч:44 Нарангийн гол ТЭЦ3 Дүнжингарав худалдааны төв, Ч:45 Ган хийц ХМК Зайсан, Ч:54 Яармаг 10-р хороолол Гурав, дөрөвдүгээр хороолол Зурагт Баянхошуу, Х:О6 Өлзийт хороолол 120 мянгат, Х:О7 Туул тосгон Биокомбинат 120 мянгат, Ч:7 Нисэх МУБИС Ард кинотеатр, Ч:10 Ганц худаг Сансар Баянмонгол хороолол Мишээл экспо /Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвЧ:32 Улиастай - Баянмонгол хороолол ТЭЦ3, Ч:34 Шархад Сансар Ард кино театр ТЭЦ3, Ч:50 БММЗ Улаанхуаран, Ч:53 Яарман МУБИС, Ч:56 Архивын ерөнхий газар Буянт Ухаа-2 хороолол 120 мянгат, Ч:58 Гурав, дөрөвдүгээр хороолол БММЗ, Ч:61 Офицеруудын ордон МУБИС 120 мянгат Алтай хотхон Мишээл экспо, Ч:69 Зунжин худалдааны төв ТЭЦ3 чиглэлүүдийн замналд түр хугацаагаар дараах өөрчлөлтүүд орж байна. Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэгэж Нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээлэв.
Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баярнаадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, олон жил үр бүтээлтэй ажилласан 114 иргэндТөрийндээд одон медаль гардууллаа. Шагналыг НИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай нар гардуулан өгөв. Салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан нийт 21 иргэнийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон-гоор шагнасан бол мөн Алтан гадас, Хөдөлмөрийн хүндэт медаль, Цэргийн гавьяаны одон-гоор тус тус шагнаж, урамшуулсан юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Зөөврийн болон шугамын худгууд баяр наадмаар ажиллах хуваарь
2019-07-10 09:05:04 Нийтлэгдсэн: НийгэмУлаанбаатар хотын ус сувгийн удирдах газар нь нийслэл Улаанбаатар хотын нийт хүн амыг унд ахуйн усаар хангаж, гарсан бохир усыг нь татан зайлуулах эрхэм зорилготой ажиллаж байна. Улаанбаатар хотод нийт хүн амын 60 гаруй хувь нь гэр хороололд амьдардаг. Тус хэсэгт цэвэр усыг зөөврөөр болон шугамаар түгээж, 228339 хэрэглэгчдийг унд ахуйн усаар хангаж байна. Үндэсний их баяр наадмаар ажиллах ус түгээх байрны цагийн хуваарийг хүргэж байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, нийслэлийн онцгой комиссын дарга С.Амарсайхан баяр наадмын өдрүүдэд нийслэлийн нутаг дэвсгэрт тохиолдож болзошгүй гамшгаас хамгаалах, бэлтгэл, бэлэн байдлыг хангах зорилгоор нийслэлийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн дарга нарыг энэ сарын 10-ны 09:00 цагаас 16-ны 09:00 цаг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, үүрэг гүйцэтгүүлэх тухай тушаал гаргалаа.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй