БНСУ-тай автотээврийн салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Сүүлийн жилүүдэд Монголын автотээврийн салбарын хөгжил хурдацтай өсөн нэмэгдэж, энэхүү хэрэгцээг ханган ажиллах нь тус салбарын гол үүрэг юм. Гэвч үүний зэрэгцээ автотээврийн хэрэгслийн ашиглалтаас үүдэлтэй хүн ам хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг үр дагавар ихээр бий болж байгаа нь улс орон бүрийн анхаарал татсан асуудлын нэг болоод байна. 2018 оны байдлаар манай улсад 1 сая орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэйгээс 30 хувь нь 20 ба түүнээс дээш жилийн насжилттай, жилд дунджаар 3000 гаруй тээврийн хэрэгсэл ашиглалтаас хасагдаж байна. Судалгаагаар агаарын бохирдлын 10 хувь нь автотээврийн хэрэгслээс үүдэлтэй гэж тогтоогдсон байдаг. Улсын бүртгэлд бүртгэгдсэн тээврийн хэрэгслийн 65 орчим хувь нь жил тутам автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт хамрагдаж байгаагаас харахад үлдэж буй 35 орчим хувь нь ашиглагдахаа больсон тээврийн хэрэгсэл гэж үзэж болох юм. Ашиглалтаас хасагдсан тээврийн хэрэгсэл болон ашиглалтын улмаас үүсч буй хог хаягдлыг устгах, дахин боловсруулах тухай зохицуулалт, үйлдвэрлэл байхгүйн улмаас ашиглалтаас хасагдсан автомашин, дугуй, аккумулятор, ашиглагдсан тос, масло, хөргөлтийн шингэн гэх мэт хог хаягдал нь агаар, хөрсний бохирдлыг бүрдүүлэгч нэг эх үүсвэр болж байдаг. Автотээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн хог хаягдлаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хог хаягдлын менежментийг сайжруулах, хог хаягдлыг ангилах, дахин ашиглах, ашиглалтаас хасагдсан тээврийн хэрэгслийг дахин боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор Зам, тээврийн хөгжлийн яам, Солонгос улсын хөрөнгө оруулалттай Монгол авто ресаикл парк ХХК-тай хамтран ажиллах Санамж бичиг-ийг байгуулаад байна. Монгол авто ресаикл парк ХХК-ийн ашиглалтаас хасагдсан тээврийн хэрэгслийг дахин боловсруулах цогц үйлчилгээний төв нь Улаанбаатар хотын Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк-д баригдах бөгөөд барилгын ажлыг 2019 оны 9 дүгээр сараас эхлүүлэн 2020 оны эхний улиралд багтаан барилгын ажлыг дуусгахаар төлөвлөн ажиллаж байна. Ашиглалтаас хасагдсан тээврийн хэрэгслийг дахин боловсруулах цогц үйлчилгээний төвийн үйл ажиллагаа эхлэхээр 50 орчим ажлын байр шинээр бий болох юм. Тус төв нь жилдээ 5000 гаруй ашиглалтаас хасагдсан тээврийн хэрэгслийг цуглуулах, задлах, ангилах, сэргээн ашиглах, дахин боловсруулах, устгах гэсэн чиглэлээр сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглан, үйл ажиллагаагаа явуулах юм. Тус төв ашиглалтад орсноор жил бүр ашиглалтаас хасагдаж байгаа тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлаас шалтгаалан тодорхой үнийн дүнгээр иргэдээс худалдан авч тухайн тээврийн хэрэгслийг бүрэн устгаж, дахин боловсруулах үйл ажиллагаагаа явуулах юм. Санамж бичгийг байгуулснаар автотээврийн хэрэгслийн ашиглалтаас үүдэлтэй агаар, орчны бохирдлыг бууруулах, ашиглалтаас хасагдаж буй автотээврийн хэрэгслийг дахин боловсруулах, хамтран ажиллах байгууллага хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагаа сайжрах юм.

Худалдааны төвүүд хуваарийн дагуу ажиллаж эхэллээ

Томоохон сүлжээ дэлгүүрүүд цагийн хуваарийн дагуу ажиллаж байна. Харин зах, худалдааны төвүүд маргаашнаас хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ. Нарантуул худалдаанытөв:Энэ сарын 1116-ныг дуустал амраад, 17-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Хар хорин худалдааны төв:Энэ сарын 11-15-ны өдрийг дуустал амарна. Энэ сарын 16наас ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Барс 1, 2 худалдааны төвүүд:Энэ сарын 10нд 09.00 20.00 цаг хүртэл ажиллаж, 11-14-ний өдрийг дуустал амарч, 15-наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Хүчит шонхор худалдааны төв:Энэ сарын 11-15-ныг дуустал амарч, 16-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Да хүрээ авто худалдааны төв:Энэ сарын 11-15ныг дуустал амарч, 16ны өдрөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Аж үйлдвэрийн барааны дэлгүүрүүд:11-15нд амарна. 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Зарим газраар дуу цахилгаантай усархаг бороо орно

Өнөөдөр20 цагхүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: УЛААНБААТАР ХОТ:Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 16-18 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна. БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлэрхэг. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлшинэ. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 градус, бусад нутгаар 14-19 градус, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 15-20 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна. ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:Солигдмол үүлтэй. Зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 14-19 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна. ОТРЫННУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 16-18 градус, өдөртөө 31-33 градус дулаан байна. ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлшинэ.Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно.Өдөртөө бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 17-22 градус, өдөртөө 29-34 градус дулаан байна. Энэсарын 21-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 18-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн хагаст бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 19, 20-нд зарим газраар борооны өмнө түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 18-наас ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

"Цэцэг" төвийн уулзварын хөдөлгөөнийг түр хаана

Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Цэцэг төвийн уулзварын авто замын хөдөлгөөнийг 2019 оны долоодугаар сарын 16-18-ны өдрийн хооронд хааж, Хууль зүйн яамны захиалгаар Хурд Групп ХХКдулааны шугамын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ. Иргэд та бүхэн хөдөлгөөний эрчим ихтэй уулзварт ажил гүйцэтгэх хугацаанд бусад замыг сонгон, аюулгүй байдлаа ханган хөдөлгөөнд оролцоно уу. Түүнчлэн, Хан-Уул дүүргийн 2, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, 19 дүгээр хорооллын автобусны буудлын гүүрэн гарцны зүүн талаар дулааны шугам сүлжээний нэвтрэх сувгийг 2019 оны долоодугаарсарын 13-наас 2019 оны долоодугаар сарын 16-ны өдрийг дуусталх хугацаанд засварлахааравто замын хөдөлгөөнийг хаасан байгааг анхааруулъя. Харин долоодугаар сарын 13-ны өдөр хаасанБаянгол дүүргийн 4, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гурвалжингийн гүүрний уулзварын урд талын авто замын хөдөлгөөнийг өнөөдрөөс нээнэ. Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

Улаанбаатар-Дарханы замыг 11 дүгээр сар хүртэл хаалаа

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны зургадугаар сарын 13-ны өдрийн Авто зам хаах, чиглэл өөрчлөх тухай 192 дугаар тушаалын дагуу Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км хатуу хучилттай авто замын их засвар, шинэчлэлтийн ажил эхэлж байгаатай холбогдуулан ирэх даваа гаригаас /2019.07.15/ эхлэн уг авто замыг улсын ашиглалтад оруулах хүртэл хугацаанд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хааж, тээвэрлэлтийг түр замаар хөдөлгөөнд оролцоно. АВТО ЗАМЫН АЖЛЫГ ГҮЙЦЭТГЭХДЭЭ УЛААНБААТАР ХОТООС ДАРХАНЫ ЧИГЛЭЛД НИЙТ 15 ЦЭГТ ХЭСЭГЧЛЭН ХААНА. Иймд тус чиглэлд зорчиж буй тээврийн хэрэгслүүд авто замын хөдөлгөөн хаасан тухайн хэсэгт авто зам дагуух түр замаар хөдөлгөөнд оролцож, бусад хэсэгт үндсэн замаар тээвэрлэлтийг гүйцэтгэх юм. Авто замын хөдөлгөөнийг 22-ын товчооны Дархан чиглэлд салдаг уулзвараас эхлэн хаах тул Улаанбаатар хот доторх буюу Баруун зүгт иргэд зорчихдоо 5-н шар Толгойт Орбит Тахилтын замаар явж шинээр баригдсан түр зам руу нийлэх ба түр зам нь төмөр замын хойгуур явж төмөр замын 384-р км-ийн гарамын орчим Баруун туруунд хүрнэ. Булган, Хөвсгөл, Орхон аймгийн чиглэлд зорчих тээврийн хэрэгслүүд 22-ын салдаг уулзвараас Лүн сумаар дайран Булган аймгийн Дашинчилэн сумаар хөдөлгөөнийг үргэлжлүүлнэ. Иймд иргэд та бүхэн дээрх чиглэлүүдэд зорчихдоо батлагдсан замналын дагуу замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган тээвэрлэлт хийхийгТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНААС зөвлөж байна.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.