Наадмын 6000 тасалбарын 1200-г нь онлайнаар борлуулна

Хоёр өдрийн дараа эхлэх Үндэсний их баяр наадмын тасалбарын зарим хэсгийг өнөөдрөөс цахимаар борлуулах болсон тухай НЗДТГ-аас мэдээллээ. Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзоригийн хэлснээр:6000 тасалбарын 1200-г нь цахимаар худалдаалах юм. Нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн портал болохhttps://eservice.ulaanbaatar.mnхаягаар орж цахимаар захиална. Цахим захиалга 2019 оны долдугаар сарын 8, 9-ний өдрийн 12.00 цагаас нээгдэх юм. Цахимаар тасалбараа захиалсан иргэд нийслэл үйлчилгээний төв болох Дүнжингарав төвд биечлэн очиж, 36 дугаар цонхноос захиалсан тасалбараа дугаарлахгүй авна. Гэхдээ цахимаар захиалах тасалбар нь Төв цэнгэлдэхийн 6,7 дугаар секцийн тасалбар юм. Эхний өдөр буюу долдугаар сарын 8-нд 604 тасалбар, үлдсэнийг маргааш /2019.07.09/ борлуулна. Нэг иргэн хоёроос илүү тасалбар захиалах боломжгүйгээр зохицуулсан хэмээн О.Чинзориг хэллээ. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн нийт суудлын талыг буюу 6000 тасалбарыг иргэдэд зориулан худалдаалах юм.

100 айлын зам засварын ажлыг эрчимжүүлэх чиглэл өглөө

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Сүхбаатар дүүргийн 11, 12-р хороо, Цагдаагийн гудамж, 100 айлын 1.6 км авто замыг энэ сарын 1-ээс эхлэн хэсэгчлэн хааж шинэчлэн засварлахаар болоод байна. Эхний ээлжинд долоодугаар сарын 1-10-ны хооронд 32-ын тойргоос Хангай хотхоны хойд уулзвар хүртэл 300 м замыг хааж засч шинэчлэхээр төлөвлөн ажиллаж байгаа. Хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр уг зам дээр ажиллаж зарим үүрэг даалгавар өглөө. Хотыг захирагч С.Амарсайхан Маш их ачаалалтай байдаг замыг хаачихаад ийм байдлаар ажиллана гэж байхгүй. Авто замын хөгжлийн газар, Улаанбаатар зам засвар арчлалтын газраас ямар арга хэмжээ авч ажиллаж байна. Засварын ажил эхлээд долоо хонолоо хэдэн хашлага тавьснаас өөр ямар ч хийсэн юм алга. Хүн хүчээ нэм, зориулалтын тоног төхөөрөмж ашиглаж ажлыг түргэн шуурхай явуул. Хэдхэн хүн хүрз, жоотуу барьчихсан байдалтай ажил урагшаа явахгүй. Хүн хүчээ хувиарлаад өдөр шөнийн ээлжээр ажилла. Та нарын гаргаж өгсөн хувиараар хоёр хоногийн дараа энэ хаасан замыг нээхээр байна. Гэтэл одоо байгаа байдлаа хар. Ямар ч хариуцлага, зохион байгуулалт байхгүй. Худлаа, үнэн шалтаг тоочоод зогсож байна. Аюулгүй байдлыг хангах тал дээр хийсэн ажил огт алга. Том том техникийн хажуугаар ямар ч хаалт хашлагагүй иргэд зорчиж байна. Та нарын ухсан нүхэнд хүүхэд, хөгжид унаж ойчоод, амь нас, эрүүл мэндээрээ хохирвол хэн хариуцлага хүлээх вэ. Энэ ажлуудаа эзэнжүүл, өөрсдөө хяналтаа тавьж ажилла хэмээгээд Цаашид ингэж ажиллахгүй. Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, УБЗЗАГ-ын удирдлагууд өдөр шөнөгүй зам дээрээ өөрсдөө зогсож энэ ажлыг түргэвчилж, төлөвлөгөөт хугацаандаа нээхээр төлөвлөж ажиллах хэрэгтэй гэлээ. Зам засвар, шинэчлэлийн ажил удааширч байгаа шалтгааны талаар Драгон бридж ХХК-ийн ерөнхий инженер Г.Цолмон Ажлын зураг дээр гурван төрлийн асуудал гарсан. Ажлын зургийн 0-500 хүртэл дагуу огтлолыг сонгож зурахдаа ажлын хар өндрөөс автоматаар 7 см өндөр өгөөд гаргасан нь газрын уклоноо төлөвлөлтийн түвшин зохиогоод зурсан нь асуудал болсон. Хоёрдугаарт хөндлөн огтлолын болон дагуу огтлолын зурагнууд ерөнхий төлөвлөгөөний зурагтайгаа зөрүүтэй байгаа нь бас асуудал болсон. Гуравдугаарт усны байгууламж хийгдэх ажил дээр нэг хэв маягийн хөндлөн огтлол сонгоод мянгын цагирган хоолойг 1.5 метрийн гүнтэй булж хийхээр төлөвлөсөн байсан. Геодези, усны барилга байгууламжийн газраас гаргасан саналын дагуу ус зайлуулах хоолойг 1.8 метр болгохоор дахин зураг өөрчлөгдсөн. Шинэ зургийн дагуу ажиллаж байна. Мөн хуучин усны байгууламж нь эвдэрсэн байдалтай гарч ирсэн. Тиймээс анхны мэдээлэлтэй зөрснөөс мөн хугацаа алдах шалтгаан болсон хэмээн тайлбарлав. Өнөөдрийн байдлаар 3000 м орчим авто замын хашлагын 80 хувийг хуулж, талбайн цэвэрлэгээг хийгээд байгаа аж. Гурван газар ус зайлуулах байгууламжийн цооногийг ухаж гаргасан. Талбай дээр 8 машин, механизм, дөрвөн инженер техникийн ажилчин, 25 туслах ажилтан ажиллаж байгаа юм байна. Төлөвлөгөөний дагуу барилгын ажил явсан бол 32-ын тойргоос Хангай хотхоны хойд уулзвар хүртэл 300 м замыг энэ сарын 10-нд нээгээд үргэжлүүлэн долоодугаар сарын 14-28-ны хооронд Хангай хотхоны уулзвараас Улсын бүртгэлийн газар хүртэл, долоодугаар сарын 28-аас наймдугаар сарын 15 хүртэл Улсын бүртгэлийн ерөнхий газраас 100 айлын уулзвар хүртэл хэсэгчилж хааж засч, шинэчлэх ерөнхий төлөвлөгөөтэй байгаа аж. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан 100 айлын зам, дэд бүтцийг сайжруулах, дахин төлөвлөлтийг эхлүүлэх, барилгын материалын зарим үйлдвэрлэл, үйлчилгээний ААН-үүдийг Налайхын үйлдвэр технологийн парк руу нүүлгэх гээд бүтээн байгуулалтын ажил хийгдсээр байгаа. 100 айлын энэ зам нь 12 м өргөн хоёр талдаа явган болон дугуйн замтай, гэрэлтүүлэг бүрэн хийгдсэн иж бүрэн зам болгохоор ажиллаж байна. Гэтэл өнөөдөр гүйцэтгэгч компани болоод хяналт тавхи ёстой нийслэлийн Авто замын хөгжлийн газар маш хангалтгүй ажиллаж байна. Ажлын хурд, гүйцэтгэл муу байна. Энэ зам хоёр хоногийн дараа ашиглалтад орох ёстой. Гэтэл өнөөдөр замын ажлын 50 хувь нь ч хийгдээгүй байна. Энэ ажлыг хариуцсан байгууллагуудын удирдлагуудыг өөрсдөө хяналтаа тавиад чанартай шаардлага хангасан зам бариул гэж шаардаж байгаа хэмээлээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт шинэ үйл ажиллагаа нэмэгдлээ

Монгол орныг зорин ирэх жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд зөвхөн долоодугаар сард л гэхэд энэ жил 100 мянган жуулчин ирнэ гэсэн таамаглал байна. Долоодугаар сарын гол үйл ажиллагаа болох Монгол түмний их баяр наадмыг үзэж сонирхохоор зорин ирдэг жуулчдад наадмын билетийн хүртээмж хангалттай биш байдаг. Тиймээс энэ жил Байгаль орчин, аялал жуулчлалын яам, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Аялал жуулчлалын хөгжлийн төв ТӨҮГ хамтран зөвхөн жуулчдад зориулсан Naadam Night үйл ажиллагааг анх удаа зохион байгуулах гэж байна. Энэхүү үйл ажиллагаа нь Монгол түмний наадмын нээлтийг Англи хэл дээр одот тэнгэрийн дор үзэх боломжийг жуулчдад олгож байгаа бөгөөд Монголчуудын ёс заншил, соёлыг мэдрүүлсэн өвөрмөц үйл ажиллагаа байж чадна гэдгийг зохион байгуулагчид онцолж байна. Энэ үеэр Монгол үндэстний ахуй соёл, өв уламжлалыг харуулсан үзвэр, үйлчилгээнүүд, жуулчдад зориулсан хөгжөөнт тоглоомууд гэх мэт сонирхолтой үйл ажиллагаанууд мөн амьд хөгжмийн тоглолтууд зохион байгуулна. Тус үйл ажиллагааг салбарын төрийн бус байгууллагууд дэмжин ажиллаж байна. Нийслэлийн Аялал, жуулчлалын газар

НАМЗХ-ны Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Н.Учралыг сонголоо

НАМЗХ-ны VI Их хурлыг Эвийн хүчээ нэгтгэе уриан дор өнөөдөр эхлүүллээ. Хурлыг МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэлж, нээсэн юм. Тэрбээр МАН-ын дэргэдэх Залуучуудын холбоо бол Монголын нийгэм, улс төрийн системд тодорхой хувь нэмрээ оруулсан. Гадаадын холбогдох байгууллагатай хамтын ажиллагаатай байдаг. Залуу үеийнхний сэтгэл, хүч хөдөлмөр шингэсэн том холбоо учраас та бүхэндээ талархал илэрхийлье. Манай намын үнэт зүйл бол Монгол Улсын тусгаар тогтнол юм. 1924 онд шинэ Үндсэн хуулиа баталж, эрэгтэй эмэгтэй хүмүүсийг тэгш эрхтэй болгосон. Эрэлхэг зоригтойгоор тэмцсэн. Атар газрыг эзэмшсэн. Сансарт хүнээ нисгэхэд оролцсон. Хүн амыг бичиг үсэгжүүлэхэд түүчээлсэн. Энэ бүх үйлсэд уриалан оролцож, шинэ нийгмийг байгуулахад голлон үүрэг гүйцэтгэж байсан нам бол МАН. Намын ахмадууд шинэчлэлт өөрчлөлтийг тайван замаар хийж байсан гавьяатай. Үүнээс хойш асар олон ололт амжилт улс оронд бий болжээ. Манай холбооноос үе үеийн удирдлагууд төрж байсан. Үйл хэргээрээ манлайлдаг байгууллага хэмээлээ. Их хурлаар НАМЗХ-ны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, тус холбооны ерөнхийлөгч болон холбогдох удирдах албан тушаалтныг сонгох асуудлыг хэлэлцэж байгаа юм. Энэ үеэр МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх НАМЗХ-ны Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Н.Учралыг нэр дэвшүүлсэн юм. Ингэхдээ аливаа ажлыг хийхэд хамгийн гол нь сэтгэл, зөв бодол, зөв үйлдэл чухал болохыг тэрбээр онцолж байлаа. Улмаар НАМЗХ-ны Их хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар УИХ-ын гишүүн Н.Учралыг тус холбооны ерөнхийлөгчөөр сонгосон юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал Би 2009 онд Монголын ардчилсан социалист залуучуудын холбоо гэдэг байгууллагын түүхэн шилжилтийн үед энэ холбоонд орж ирж байлаа. Энэ үеэ эргэн харахад холбооныхоо ачаар 21 аймаг 330 суманд найз, нөхөдтэй болсон байна. Үндэсний хэмжээний томоохон залуучуудын байгууллагыг байгуулах үндэс суурийг тавьсан ахмадууддаа талархаж байна. Ахмад, дунд, залгамж үеээ дэмждэг алтан хэлхээ бол бидний давуу тал. Намын дэргэдэх улс төрийн боловсролын байгууллага бол НАМЗХ юм. Улс төрийн боловсролын суурийг тавьдаг байгууллага байгаасай гэж хүсч байна. Цаашид бид 18-35 насны гишүүн болгоныг цахим шилжилтээр дүгнэж ярьдаг болно. Итгэлийг зүтгэлээр хариулахын тулд хичээнгүйлэн ажиллах болно гэдгээ хариуцлагатайгаар хэлж байна гэлээ.

Габриелла Спирлиг Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтан тэмдгээр шагналаа

Швейцарын Холбооны улсын Засгийн газрын харьяа Монгол дахь Швейцарын ХөгжлийнАгентлагийнсуурин төлөөлөгчГабриеллаСпирлигМонгол Улсын Засгийн газрын шагнал, Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтан тэмдгээр шагналаа. ГабриеллаСпирлиМонгол улсад 2015 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд энэхүү хугацаандаа манай орны онцлог нөхцөл байдалд түшиглэсэн олон төсөл хөтөлбөрүүдийг санаачлан дэмжин хэрэгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсанюм. Тухайлбал хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдлын салбарт бэлчээрийн тогтвортой менежментийн бүтэц зохион байгуулалтыг хөгжүүлэх, малын гаралтай бүтээгдэхүүний чанар бүтээмжийг нэмэгдүүлэх замаар малчдын амьжиргааг дээшлүүлэх Ногоон Алт Малын Эрүүл Мэнд төсөл, хүнсний ногооны тогтвортой үйлдвэрлэл, маркетингийн Монгол ногоо төсөл, Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх зэрэг төслүүдийг хэрэгжүүлэхдээ бодиттой үр дүн гаргах, орон нутгийн онцлог нөхцөл байдалд тохируулан уян хатан байдлыг хангах, Монголын өөрийн байгууллагуудыг хөгжүүлэх, бэхжүүлэхэд тогтмол анхаарч ажилласан нь олон байгууллагууд, жирийн иргэдийн амьдралд эерэг нөлөө үзүүлсэн юм.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.