Налайхын авто зам засварын үеэр ажиллах Нийтийн тээврийн үйлчилгээнд дараах нэмэлт зохицуулалтыг хийлээ

Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/220 дугаар захирамжаар Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам барих бүтээн байгуулалт эхэлсэн билээ. Үүнтэй холбогдуулан зарим төрлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн арваннэгдүгээр сарын 30-ныг хүртэлх хугацаанд хязгаарлаж, улмаар дөрөвдүгээр сарын 20-ноос эхлэн тухайн авто замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний таван чиглэлд өөрчлөлт оруулсан. Налайхын суурьшлын бүсээс Улаанбаатар хоторох иргэдэд хүргэх нийтийн тээврийн үйлчилгээг ХО:5 Налайх-Офицеруудын ордон чиглэлд дунд багтаамжийн 14 автобус 10-11 минут тутамд, Налайхаас Төв аймаг дайрах хатуу хучилттай замаар Налайх-Төв аймаг-120 мянгат чиглэлд их багтаамжийн зургаан автобус 26 минут тутамд хүргэх төлөвлөлтийг хийж, үйлчилгээг эхлүүлсэн. Гэвч Налайхын авто зам дагуу гаргасан түр замаар үйлчлэх дунд багтаамжийн автобусаар зорчих иргэдийн эрэлт их байгаа тул дээрх чиглэлүүдэд хийсэн зорчигч урсгал болон авто замын нөхцөлд хийсэн судалгаанд үндэслэж Нийслэлийн Засаг даргын 2019 оны долдугаар сарын 03-ны өдрийн А/664 дүгээр захирамж гарсан тул Налайх чиглэлд үйлчлэх тээврийн хэрэгслийн тоо, төрлийг нэмэгдүүлэх зохицуулалтыг өнөөдрөөс хийхээр болсон юм. Налайхын авто зам дагуу гаргасан түр замаар Налайх-Офицеруудын ордончиглэлд 6 их багтаамжийн, 14 дунд багтаамжийн нийт 20 автобусаар 06:20-23:17 цагийн хооронд 8 минут тутамд үйлчилгээ хүргэх зохицуулалтыг хийгээд байна. Дээрх өөрчлөлттэй холбогдуулж Налайх-Төв аймаг-120 мянгат чиглэлийн үйлчилгээг дээрх өдрөөр тасалбар болгон зогсоолоо. Мөн ХО:11 Хонхор-Офицеруудын ордон чиглэлд 2, Ч:12 Ургах наран-Офицеруудын ордон чиглэлд 3дунд багтаамжийн автобус тус тус үйлчилгээ үзүүлж байна. Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ гэж НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР

Сонголонгийн шинэ гүүр ашиглалтад орлоо

Сонсголонгийн хуучин гүүртэй зэрэгцээ шинээр барьж байгаа 2 эгнээ, 289.4 м гүүрийн барилгын ажлыг дуусгаж, замын хөдөлгөөнийг өнөөдөр нээлээ. Ингэснээр Сонсголонгийн гүүр хоёр урсгалтай, дөрвөн эгнээтэй болж байгаа юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, гүүрийн барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгч Бээжин Юни-Констракшн Групп, туслан гүйцэтгэсэн Гангүүр ХХК-ийнхан болон холбогдох хүмүүс нээлтийн арга хэмжээнд оролцлоо. Сонсголонгийн шинэ гүүрийн барилгын ажлын Ерөнхий гүйцэтгэгчээр Бээжин Юни-Констракшн Групп ХХК, туслан гүйцэтгэгчээр үндэсний үйлдвэрлэгч Гангүүр ХХК, хяналтын зөвлөх үйлчилгээний компаниар Гуанжоу Ванан Констракшн Сүпервишн компаниуд ажиллаж, төлөвлөгөөт хугацаанаасаа богино хугацаанд гүйцэтгэж дуусгалаа. Уг гүүр нь 30м алгасалтай, Т-хэлбэрийн угсармал дам нуруутай, 11м өргөнтэй, 2 эгнээ зорчих хэсэг, явган зам, гэрэлтүүлэг бүхий гүүрэн байгууламж юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Энэ гүүр нь 38 жилийн дараа анх удаа шинэчлэгдэж байгаа. Туслан гүйцэтгэгчээр Монголын компани ажиллаж, төлөвлөгөөт хугацаанаас нь өмнө чанарын өндөр түвшинд хийж, өнөөдөр хүлээлгэн өгч байна. Наадмын дараа нөгөө урсгал буюу хуучин гүүрийн засварын ажил эхлэнэ. Энэ гүүр нээгдсэнээрээ энэ чиглэлийн замын хөдөлгөөнийг эрчимжүүлж, замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, аюулгүй байдлыг хангахад хамгийн чухал үүрэгтэй хэмээн ярилаа. Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх Нийт 289.4 м урт хоёр урсгалтай, дөрвөн эгнээ гүүр болж байна. Энэ гүүрэн дээр маш их түгжрэл үүсдэг байсан. Энэ асуудал өнөөдрөөс эхлээд байхгүй боллоо. Хуучин гүүрийн засварын ажлыг долоодугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хоёр сарын хугацаанд гүйцэтгэж дуусахаар төлөвлөөд байна гэв. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

ТОЙМ МЭДЭЭ: Нийслэлийн ажил өнгөрсөн долоо хоногт

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2019 оны долоодугаар сарын 01-нээс долоодугаар сарын 05-ны өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийж хэрэгжүүлсэн гол ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна. 100 айлын авто замыг хэсэгчлэн хааж, шинэчлэн засварлана Сүхбаатар дүүргийн 11, 12-р хороо, Цагдаагийн гудамж, 100 айлын авто замыг долоодугаар сарын 01-нээс эхлэн хэсэгчлэн хааж шинэчлэн засварлахаар болоод байна. Энэ талаар нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра нар мэдээлэл хийлээ. Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх 100 айлын авто замыг өнөөдрөөс эхлэн гурван хэсэгт хэсэгчлэн хааж шийнэчлэн засварлахаар шийдвэрлээд байна. Эхний ээлжинд долоодугаар сарын 1-10-ны хооронд 32-ын тойргоос Хангай хотхоны хойд уулзвар хүртэл хаана. Долоодугаар сарын 14-28-ны хооронд Хангай хотхоны уулзвараас Улсын бүртгэлийн газар хүртэл, долоодугаар сарын 28-аас наймдугаар сарын 15 хүртэл Улсын бүртгэлийн ерөнхий газраас 100 айлын уулзвар хүртэл хэсэгчилж хаана гэсэн ерөнхий төлөвлөгөөтэй байна. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалаад засвар шинэчлэлтийн ажил тав хоног урагшаа хойшоо болох магадлалтай хэмээлээ. Дүүргийн Засаг дарга нар албан даалгаврын хүрээнд хийсэн ажлаа тайлагнав Нийслэлийн Засаг даргын Хот нийтийн аж ахуйн чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай 2019 оны 03 тоот албан даалгаврын хэрэгжилтийг хэлэлцэх хурал боллоо. Хуралдаанд нийслэлийн есөн дүүргийн Засаг дарга нар болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба оролцож, албан даалгаврын хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнав. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хийж хэрэгжүүлсэн ажлын хэрэгжилтийн явцыг тус албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Г.Ууганбаяр танилцуулсан юм. Дараа нь дүүргийн Засаг дарга нар албан даалгаврын хэрэгжилтийн талаарх товч мэдээлэл хийв. Цэвэрлэгээ угаалгын зориулалтын төхөөрөмжөөр хотын гудамж талбайг цэвэрлэнэ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнгөрсөн дөрөвдүгээр сард Хот тохижилтийн газарт ажилах үеэрээ цаашдаа хот тохижилтын ажилчдын ажлын ачааллыг хөнгөвчлөх, бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр анхааран, цэвэрлэгээ үйлчилгээ, угаалгын зориулалтын тоног төхөөрөмж, техник хэрэгсэл авч үйлчилгээнд нэвтрүүлнэ гэдгийг хэлж, холбогдох албаныханд үүрэг чиглэл өгч байсан юм. Үүний дагуу нийслэлийн Хот тохижилтын газрынхан шуурхай ажиллан зам талбайн үйлчлэгч нарын ажлын ачааллыг хөнгөвчлөх, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор олон улсын стандартад нийцсэн, сүүлийн үеийн дэвшилтэт технологид суурилсан цэвэрлэгээний тоног төхөөрөмжийг нийлүүлэх тендер зарлаж, тус тендерт ДАЛУ ХХК шалгарч, 20 ширхэг бага оврын цэвэрлэгээ, усалгаа, үйлчилгээний төхөөрөмжийг богино хугацаанд нийлүүлсэн байна. Гэрлэн чимэглэл бүхий гудамж нэгээр нэмэгдлээ Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2016-2019 онд нийтийн эзэмшлийн гудамж зам талбайд 4-6 метрийн өндөртэй том оврын нарс модыг нийт 54 байршилд 7225 нарс, 1482 гацуур модыг тарьсан. Эдгээрээс 4500 модыг өвөрмөц шийдэл бүхий ногоон лэд гэрлээр гэрэлтүүлж хотын өнгө төрх, ногоон шийдэл бүхий олны талархлыг хүлээсэн ажил болсон билээ. Энэ онд Яармагийн гүүрнээс Нисэхийн аюулгүй тойрог хүртэл замын хойд талаараа 1278ш, урд талаар 1080 ш нарс модыг тарьсныг ногоон лед гэрлээр гэрэлтүүллээ. Үндэсний их баяр наадмын өдрүүдэд зохион байгуулах ажлуудын талаар мэдээлэл хийлээ Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт зохион байгуулах арга хэмжээ, хийх ажлуудын талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн ОБГ, нийслэлийн МХГ, НТҮГ, нийслэлийн Цагдаагийн газар хамтран хэвлэлийн бага хурал хийлээ. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Б.ЭрдэнэчимэгБаяр наадмын үеэр зөвшөөрөлгүй ил задгай худалдаа их гардаг. Мөн иргэд Хүй долоон худагт уулан дээр майхан барьж, хуушуур зардаг. Энэ жил хоолны буюу хуушуурын зөвшөөрлийг аж ахуйн нэгжид олгосон. Учир нь хүнсний аюулгүй байдал болоод дараа нь хариуцлага тооцоход хялбар байх үүднээс болзол шаарддлага хангасан аж ахуйн нэгжид зөвшөөрөл олголоо хэмээв. Налайхын авто замын далангийн ажил 60 хувийн гүйцэтгэлтэй байна Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн засах ажлын явцтай танилцаж, холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өглөө. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Замын ажлыг төлөвлөсөн хугацаанд хурдан шуурхай, чанартай хийж гүйцэтгэх шаардлагатай. Бороо хуртай зун болж ьа бүхний ажлын ачааллыг нэмэгдүүлж байгаа ч гэсэн ямар нэгэн шалтгаанаар зам барилгын ажил удаашрах ёсгүй. Мөн ажлын явцад хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллах нь чухал гэдгийг онцоллоо. Монгол Улс анхны хурдны замаа нээлээ Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх буудал чиглэлийн хоёр урсгалтай, зургаан эгнээ 32.2 км хурдны авто замын нээлтийн үйл ажиллагаа боллоо. Зам барилгын ажил гүйцэтгэх түлхүүр гардуулах нөхцөлтэй /EPC/ гэрээг БНХАУ-ын Чайна Тэйсэжү Сивил Инженеринг Групп ХХК 2015 оны есдүгээр сарын 18-нд Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамтай байгуулсан байна. Ингээд 2016 оны зургаадугаар сарын 6-ны өдөр бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж байжээ. Туслан гүйцэтгэгчээр Бадрах Ойл ХХК, Эрдэнэ зам ХХК, Ард капитал ХХК ажилласан байна. Нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин болон бусад албаны хүмүүс оролцлоо. Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежментийн гэрээг байгууллаа Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын менежмент төслийг хөрөнгө оруулах-ашиглах-шилжүүлэх нөхцөлөөр Монгол, Японы хамтарсан компанитай концессын гэрээ байгуулахаар болж гарын үсэг зурах ёслолын ажиллагаа боллоо. Нисэх онгоцны буудлын менежментийг албан ёсоор эхлүүлэх ёслолын ажиллагаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Японы зам тээврийн дэд сайд, Зам тээврийн хөгжлийн сайд М.Энх-Амгалан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Тахаока Масато нар оролцов. Сонсголонгийн гүүрийн барилгын ажлыг дуусгаж, хөдөлгөөнийг нээлээ Сонсголонгийн хуучин гүүртэй зэрэгцээ шинээр барьж байгаа хоёр эгнээ, 289.4 м гүүрийн барилгын ажлыг дуусгаж, замын хөдөлгөөнийг нээлээ. Ингэснээр Сонсголонгийн гүүр хоёр урсгалтай, дөрвөн эгнээтэй болж байгаа юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, гүүрийн барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгч Бээжин Юни-Констракшн Групп, туслан гүйцэтгэсэн Гангүүр ХХК-ийнхан болон холбогдох хүмүүс нээлтийн арга хэмжээнд оролцлоо. ШУА-ийнхан НЗДТГ-т хамтран ажиллах судалгаа шинжилгээний санал, төлөвлөгөөгөө танилцууллаа Нийслэлийн Инноваци технологийн асуудал хариуцсан төслийн удирдагч М.Халиунбат, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Э.Содномжамц, НЗДТГ-ын Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр болон бусад холбогдох албаныхан ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, ШУА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар, ШУА-ийн орлогч дарга Б.Бат-Эрдэнэ нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар ШУА, нийслэлийн ЗДТГ 2010-2017 оны хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээ, санамж бичгийн хүрээнд хийсэн ажлуудын товч танилцуулга, ШУА болон НЗДТГ хооронд хамтран ажиллахаар 2018 онд байгуулсан санамж бичгийг үргэлжлүүлэн 2019-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар хэлэлцсэн юм. Мөн ШУА, ЗТХЯ, НЗДТГ, ХБНГУ-ын Сансар судлалын төвтэй хамтран Ухаалаг хотууд тогтвортой хийгээд хөдөлгөөнт байдал хурал-ыг хамтран зохион байгуулах тухай, Хүрээлэн буй орчинд ээлтэй цас хайлуулах бэлдмэл, Улаанбаатар хотын халиа, хөрсний усны судалгаа, Улаанбаатар хотын хөрсний бохирдлын судалгааг хийж, бохирдлыг бууруулах, бохирдсон хөрсийг нөхөн сэргээх арга зүй, технологийн судалгаа зэрэг сэдвээр ШУА-иас хийсэн төслүүдийг хамтарч хэрэгжүүлэх асуудлуудаар хоёр тал санал солилцов. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежментийн гэрээг байгууллаа

Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын менежмент төслийг хөрөнгө оруулах-ашиглах-шилжүүлэх нөхцөлөөр Монгол, Японы хамтарсан компанитай концессын гэрээ байгуулахаар болж гарын үсэг зурах ёслолын ажиллагаа боллоо. Нисэх онгоцны буудлын менежментийг албан ёсоор эхлүүлэх ёслолын ажиллагаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Японы зам тээврийн дэд сайд, Зам тээврийн хөгжлийн сайд М.Энх-Амгалан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Тахаока Масато нар оролцов. Концессын гэрээнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Үндэсний хөгжлийн газар, Япон, Монголын хамтарсан Нью интерэйшнл эйрпорт ХХК-ийн төлөөлөл гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр хэрэгжиж эхэллээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Олон улсын шинэ нисэх буудал бол нийслэлийн төдийгүй Монгол Улсын хөгжлийг шинэ шатанд гаргасан бүтээн байгуулалт. Аялал жуулчлалын салбараас авахуулаад бусад бүхий л салбарт үнэтэй хувь нэмэр оруулах, түлхүү хөгжүүлэх боломжийг нээсэн түүхэн бүтээн байгуулалт болж байна. Нийслэлээс шинэ нисэхийн чиглэлд шинээр баригдсан хурдны замын арчлалт, засвар үйлчилгээ, аюулгүй байдал, хяналт зохицуулалт дээр хамгийн түрүүнд анхаарч ажиллана. Мөн нийтийн тээвэр, такси, экспрэсс автобусны үйлчилгээ зэрэг зорчигч тээврийн асуудлыг хариуцан шийдвэрлэнэ. Түүнчлэн шинэ нисэх буудлын бүтээн байгуулалтыг түшиглэсэн хот байгуулалт, төлөвлөлтийн асуудал бий. Энэ ажлыг эрчимжүүлэн ажиллаж байгаа хэмээлээ. Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Энэ бол Монгол, Япон хоёр улсын түүхэнд тэмдэглүүштэй үйл явдал болж байна. Нисэх буудлын үйл ажиллагаа 10 сарын дараа жигдэрсэн байх болно. Туршилт, тохируулгын ажлаас эхлээд гадна, дотны сургалт, нисэхийн авиа компаниуд нүүж ирэх гээд энэ бүхэн явагдаж дуусаад бүрэн хүчин чадлаараа ажиллана. Менежментийн үйл ажиллагааг Японы тал хариуцаж ажиллана. Энэ бол Монгол Улсад нисэх буудлуудыг удирдах менежментийн арга барилд суралцана, шинэ ноухау нэвтэрнэ гэсэн үг. Япон чанар, япон технологи нэвтэрнэ гэсэн үг гэв. Шинэ нисэх онгоцны буудлын менежментийн гэрээнд гарын үсэг зурсандаа туйлын их баяртай байна. Япон, Монгол хоёр улсын найрамдалт харилцаа эртнээс уламжлалтай. Өнөөдрийн шинэ нисэх онгоцны буудал нь үүний томоохон илрэл. Агаарын үүд хаалгыг нээснээрээ манай хоёр улсын стратегийн түншлэл улам батжиж, хөгжих болно. Шинэ нисэх онгоцны буудал аюулгүй, саадгүй нислэгийн үйл ажиллагааг явуулах шаардлагатай учраас энд ажиллаж байгаа монгол ажилчдад япон мэргэжилтнүүд төрөл бүрээр сургалт зохион байгуулж, үйл ажиллагааг саадгүй үргэлжлүүлэхэд бүх талаар нь дэмжиж ажиллана хэмээн Япон Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Тахаока Масато ярилаа. Менежментийн гэрээнд гарын үсэг зурах ёслолын дараа шинэ нисэх буудалд МИАТ ХК-ийн Боинг 737-800 агаарын хөлгөөр туршилтын буулт хийлээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Налайх дүүргийн 97 жилийн ойн Үндэсний их баяр наадам боллоо

Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жил, Налайх дүүргийн 97 жилийн ойн Үндэсний их баяр наадам өнөөдөр болж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Э.Содномжамц, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр болон албаны төлөөллүүд оролцов. Баяр наадмаа тэмдэглэж буй наадамчин олондоо хандан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Энэ жилийн наадам Налайхчуудын хувьд онцлог сайхан болж байна. Учир нь та бид бүхэн өөрсдийн хөдөлмөр зүтгэл, итгэл сэтгэл, хамтын хүчээрээ спорт талбайгаа тохижуулж, Төрийнхөө их баяр наадмыг шинэ цэнгэлдэх хүрээлэндээ тэмдэглэж байгаад би баяртай байна. Мөн Нийслэлчүүд болон Налайхчуудын хувьд энэ жил бүтээн байгуулалт, хөдөлмөр бүтээл ундарсан, ирээдүйн хөгжил цэцэглэлтийн төлөө тэмүүлсэн, олон сайхан төсөл хөтөлбөрүүд өрнөж байгааг энд онцлон тэмдэглэж хэлмээр байна. Тухайлбал, Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх хоёр урсгалт, дөрвөн эгнээ 20.9 км авто замын ажил эрчимтэй хийгдэж байгааг та бүхэн мэднэ. Үүний зэрэгцээ Налайхын үйлдвэр технологийн паркийн бүтээн байгуулалтын ажлууд болон хүүхэд багачуудын сурах орчныг сайжруулах, иргэд оршин суугчидаа эрүүл, аюулгүй орчинд амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх чиглэлд олон ажлууд бидний хамтын хүчээр бий болж байна. Ингээд та бүхэндээ эрүүл энх, сайн сайхныг хүсээд Налайхынхаа цэлгэр хөндийд налайтал сайхан наадацгаагаарай гэж ерөөе хэмээлээ. Түүнчлэн хотын Захирагч айраг, түрүүнд хурдалсан соёолон насны морьдын бай шагналыг гардуулсан юм. Мөн баяр наадамд зориулан барьсан албан байгууллага, хороодын гэр, асраар зочилж, дүүргийн иргэдтэй уулзан, санал сэтгэгдлийг нь сонсов. Налайх дүүргийн 97 жилийн ойн Үндэсний их баяр наадмаар 256 бөх барилдан, зургаан насны шандаст хурдан хүлгүүд хурдалж, үндэсний сур, урианхай сур, шагайн харваагаар цэц мэргэнээ сорьж, наадамчин олноо цэнгүүллээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.