Үндэсний их баяр наадмын тасалбарыг eservice.ulaanbaatar.mn Нийслэлийн үйлчилгээний порталаар онлайнаар захиалах боломжтой

Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын зарим тасалбарыг Нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн порталаар дамжуулан онлайнаар захиалж Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбараас авах боломжтой боллоо. Тасалбар худалдан авах заавар: Ингэхдээ Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зөвхөн 6, 7 дугаар секторын тасалбарыг цахимаар борлуулахаар шийдвэрлэсэн байна. 2019 оны 07 сарын 08, 09-ний өдрүүдэд 12:00 цагаасhttps://eservice.ulaanbaatar.mn/порталаар хандан иргэд баяр наадмын тасалбарын төлбөрийг онлайнаар төлж худалдан авах боломжтой юм. Харин НҮНТ-ийн Дүнжингарав, Мишээл, Драгон, Оргил зэрэг 4 төвөөр биечлэн очих иргэдэд тасалбарыг ХУР Төрийн мэдээлэл солилцооны систем ашиглан хурууны хээгээр таниулж олгоно. Ингэснээр нэг хүн олон тооны тасалбар авч дамлан худалдахыг хязгаарлах бөгөөд онлайнаар тасалбар авсан иргэд биечлэн очиж дахин тасалбар авах боломжгүй байхаар цахимжуулжээ. ТА БҮХЭН САЙХАН НААДААРАЙ.

Гудамж талбайн цэвэрлэгээний зориулалтын машинууд үйлчилгээнд гарлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнгөрөгч 4 сард Хот тохижилтийн газарт ажиллаж, ТҮК-ийн ажилтнуудтай уулзах үедээ тохижилтын ажилчдын ажлын ачааллыг хөнгөвчлөх, бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр анхааран, цэвэрлэгээ үйлчилгээний зориулалтын тоног төхөөрөмж, техник хэрэгслийг хотын тохижилтын үйлчилгээнд нэвтрүүлнэ гэдгээ илэрхийлж байсан. Хотын захирагчийн хэлсэн дээрх үг ажил хэрэг болж өнгөрсөн долоо хоногт гудамж талбайн цэвэрлэгээнд зориулан тусгайлан үйлдвэрлэгдсэн 20 ширхэг оврын машинуудыг Хотын захирагчаас Нийслэлийн Хот тохижилтын газарт хүлээлгэн өгсөн тухай мэдээллийг бид өмнө нь хүргэсэн. Тэгвэл эдгээр машин механизмууд улсын дугаараа авч өнөөдрөөс Сүхбаатарын талбайгаас эхлэн хотын гудамж талбайн цэвэрлэгээ үйлчилгээнд гарлаа. Гудамж талбайг шүүрдэх, усаар чийгшүүлэх, хогийг нь соруулах үйлчилгээтэй зориулалтын эдгээр машинууд үйлчилгээнд гарснаар цэвэрлэгээ үйлчилгээний ажлын бүтээмж чанар сайжрах, ТҮК-ийн ажилтнуудын ажлын ачааллыг хөнгөвчлөх, Хотын соёлд шинэ өнгө төрх бий болох боломж бүрдэж байгаа юм. ТҮК-ийн ажилтан М.Цэрэндондовоос ажлаа хийж байх үеэр нь тодруулга авлаа. Тэрбээр Цэвэрлэгээний зориулалтын автомашинаа жолоодоод ажлаа явуулахад үнэхээр таатай байна. Өмнө би шүүр бариад гудамж цэвэрлэдэг байсан бол харин одоо жолоо бариад гудамжаа цэвэрлэж байна. Механизмаа жолоодоод ажиллах нь бидний ажлын ачааллыг багасгасан, нэг дор 5-6 хүний ажлыг хөнгөвчилж, ажиллахад амар болгож байгаа. Ийм төхөөрөмж оруулж ирсэн, бидний ажлыг хөнгөвчилж өгсөн байгууллагынхаа болон Нийслэлийн удирдлагууддаа баярлалаа. Нийслэлчүүддээ хандаж бидний ажлыг хүндэтгэж, хогоо хогийн саванд хийж хэвшээрэй, мөн автомашины жолооч нарт хандаж цонхоороо татсан тамхиныхаа ишээ бүү хаяарай, зам хогийн сав биш шүү гэдгийг ойлгоосой гэж хэлэх байна гэв. Ийнхүү Үндэсний Их баяр наадмын өмнө нийслэлийн гудамж талбайн цэвэрлэгээ үйлчилгээнд ТҮК-ийн ажилчдын жолоодсон зориулалтын бага оврын машинуудыг ажиллуулж эхэллээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ИВЭЭЛ ДОР ЗОХИОН БАЙГУУЛСАН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙГ ХАМТ ОЛОНД ТҮШИГЛЭН ХАМРУУЛАН ХӨГЖҮҮЛЭХ АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН 5 ДУГААР КОНГРЕССООС ГАРСАН УЛААНБААТАРЫН ТУНХАГЛАЛ

Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулах хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн 4 дүгээр конгресс 2019 оны 7 дугаар сарын 2, 3-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдлаа. Энэхүү Конгрессын гол зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх замаар тогтвортой нийгмийн хөгжил болон эдийн засгийн өсөлтөд хүрэхэд тэднийг эдийн засгийн хувьд чадавхижуулах талаар сайн туршлага, сургамжуудаа хуваалцах, түүнийг хэрэгжүүлэх бүс нутгийн нэгдсэн загварыг бий болгоход оршино. Мөн Ази, Номхон далайн бүсийн орнуудын лидерүүд, төрийн байгууллагууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд, олон улсын байгууллагууд, залуучуудын бүлгэм болон үйлчилгээний байгууллагуудын төлөөлөгчдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой. Энэхүү Конгресст нийт 43 орны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллага, төр, төрийн бус байгууллага, хөгжлийн агентлагууд, хувийн болон бизнесийн салбаруудаас нийт 700 орчим зочид төлөөлөгчид чуулав. Конгрессыг амжилттай зохион байгуулахад Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Ази, Номхон далайн бүсийн хамт олонд түшиглэн сэргээн засах сүлжээний байгууллагууд болох Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн Эдийн засаг, нийгмийн Комисс, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага, Леонард Чешир сан, CBM Олон улсын байгууллага, Италийн AIFO Олон улсын төрийн бус байгууллага, Ази-Номхон далайн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв, Лилиан сан хамтран ажиллалаа. Энэ онд Тогтвортой хөгжлийн зорилт-2030 баримт бичгийн 17 зорилтын хэрэгжилтийн эхний үр дүнг хэлэлцэх онцгой жил тохиож байна. Тус баримт бичгийн 11 зорилтод хөгжлийн бэрхшээлийн асуудлаар олон төрлийн шалгуур үзүүлэлт тусгагдсан билээ.Тогтвортой хөгжлийн зорилт-2030 болон бусад олон улсын хөгжлийн баримт бичигт тусгагдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо болон хөгжлийг хангахад хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх хандлага нь чухал ач холбогдолтойг онцлож тэмдэглэв. Конгрессын өдрүүдэд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаар бүс нутгийн орнуудтай сайн туршлагыг хэлэлцлээ. Гэсэн хэдий ч хэлэлцүүлгийн үеэр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хүрээлэн буй орчны хүртээмжгүй байдал, нийгэм, эдийн засаг, соёл, улс төрийн хүрээнд тэгш бус байдал ажиглагдсаар байгаа талаар санал бодлоо илэрхийлэв. Тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад дэмжлэг үзүүлэх Хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн 4 дүгээр конгресс Хэнийг ч орхихдуулахгүй байх уриан дор дараахь зөвшилцөлд хүрлээ. 1.Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тулгарч буй бүх төрлийн ялгаваран гадуурхах агуулга бүхий хууль тогтоомж, мэдээлэл болон орчны хүртээмжгүй байдал, иргэд, олон нийтийн сөрөг хандлага, гутаан доромжлол, эрүүл мэндийн үйлчилгээ болон туслах хэрэгслийн хүртээмжгүй байдал, бие даан амьдрах эрхийн хэрэгжилтийг сайжруулах; 2.Нийгмийн хамгаалал, боловсрол, хөдөлмөр эрхлэлт зэрэг гол салбарууд болон бусад суурь үйлчилгээ (эрүүл мэнд асран хамгаалах үйлчилгээ, эрүүл ахуй, ус, эрчим хүч)-г сайжруулах; 3.Тэгш хамруулан хөгжүүлэх хандлагад оруулж буй хөрөнгө оруулалтыг зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст бус дэлхий дахинд насжилтын үйл явц эрчимжиж байгаа энэ үед ахмад настнууд болон нийгмээс тусгаарлагдаж буй бусад бүлэгт мөн адил чиглүүлэн хүртээмжтэй болгох; 4.Бүсийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тулгарч буй бэрхшээлтэй асуудлаар төр болон бусад оролцогч талууд тогтмол хамтран хэлэлцэж, нэгдсэн шийдэлд хүрч байх зэрэг болно. Бид дараах асуудалд итгэж буйгаа илэрхийлэв: Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх нь сэргээн засах хандлагаас илүү өргөн хүрээний ач холбогдолтой хандлага гэдгийг ойлгох; Хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх хандлага нь Хүн төвтэй байх ёстой гэдгийг Засгийн газар, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, иргэд, олон нийт болон нийгмийн бүхий л оролцогч талууд хүлээн зөвшөөрч, өөрсдийн бодлого, үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх; Хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх хандлага нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцын суурь зарчим гэдгийг хүлээн зөвшөөрөх; Хэнийг ч орхигдуулахгүй байх зорилготой Хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх хандлага нь Тогтвортой хөгжлийн зорилтыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд чухал дэмжлэг болох юм. Үүний тулд Хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх хандлага нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бусдын адил нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах боломжтой гэдгийг нийтээр хүлээн зөвшөөрөх шаардлагатай байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн 4 дүгээр конгрессыг Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Ази, Номхон далайн бүсийн Хамт олонд түшиглэн сэргээн засах сүлжээний байгууллагууд хамтран өндөр түвшинд зохион байгуулсаныг нийт оролцогчид онцлон тэмдэглэв. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн Дараагийн 5 дугаар конгрессыг 2023 онд зохион байгуулахаар санал нэгдэв. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ИВЭЭЛ ДОР ЗОХИОН БАЙГУУЛСАН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙГ ХАМТ ОЛОНД ТҮШИГЛЭН ХАМРУУЛАН ХӨГЖҮҮЛЭХ АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН IV КОНГРЕССЫН ОРОЛЦОГЧИД МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдөр

Гулам Наби Низамани: Монголын Засгийн газар Конгрессыг зохион байгуулалтад сайн жишиг тогтоож чадлаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн IV конгресс Улаанбаатар хотноо хоёр өдрийн чуулж амжилттай өндөрлөлөө. Хэнийг ч орхигдуулахгүй байх уриатай хурлын үр дүнгийн талаар зохион байгуулагчид өчигдөр Шангри-Ла зочид буудалд хийлгэсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр танилцууллаа. Хэвлэлийн бага хуралд ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Конгресст бэлтгэх техникийн ажлын хэсгийн ахлагч Г.Өнөрбаяр, Хүн амын хөгжлийн газрын дарга С.Тунгалагтамир, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Ц.Ганчимэг нарын албаныхан оролцсон. Мөн уг хуралд Ази-Номхон далайн бүс нутгийн хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх сүлжээний тэргүүн Гулам Наби Низамани, Леонард Чешир сангийн Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүс дэх Суурин төлөөлөгчийн газрын бүсийн хөгжлийн хөтөлбөрийн асуудал эрхэлсэн зөвлөх Барха Хэнри нарын Олон улсын зохион байгуулах хорооны гишүүд оролцож сэтгэгдлээ хуваалцлаа. Энэ удаагийн конгресст бүс нутгийн 34, бусад тивээс 9 орны нийт 700 шахам төлөөлөгч оролцож Хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх хандлагаар дамжуулан тогтвортой нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлтийг дэмжих нь сэдвээр хуралдсан бөгөөд Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг эдийн засгийн хувьд эрх мэдэлжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагаа, Хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх хандлага-ын сайн туршлага, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог хангахад чиглэсэн Бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагаа: 2015 оноос хойших ололт амжилт болон тулгарч буй бэрхшээл гэсэн 3 сэдвээр нэгдсэн хуралдаан, 18 салбар хуралдаан хийж нийт 85 илтгэл хэлэлцэж, улс орнууд өөр өөрийн сайн туршлагаа хуваалцсан. Конгрессын зохион байгуулалтыг оролцогчид өндрөөр үнэлсэн бөгөөд Монгол Улс төр засгийн хэмжээнд анхаарал хандуулан Ерөнхий сайдынхаа ивээл дор зохион байгуулсан нь бүс нутгийн хэмжээнд сайн жишиг тогтоолоо хэмээн талархаж байсан. Ази, Номхон далайн бүс нутгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх сүлжээний дарга Гулам Наби Низамани Конрессыг зохион байгуулах олон улсын хорооны нэрийн өмнөөс Монголд өмнө нь хоёр ч удаа ирж бэлтгэл ажил хэрхэн хангагдаж буйтай биечлэн танилцаж байсан юм. Тэрбээр хурлын үр дүнгийн талаар Монгол Улсын хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн конгрессыг анх удаа зохион байгууллаа. Энэ утгаараа би Монгол Улсын Засгийн газар энэ конгрессыг амжилттай зохион байгуулж чадах болов уу гэсэн нэлээдгүй айдастай байснаа нуухгүй ээ. Гэхдээ Монгол Улсын Засгийн газар, ХНХЯ маш амжилттай зохион байгуулж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийнхээ асуудалд ач холбогдол өгч, тулгарсан бэрхшээлийг хамтдаа шийдэж чаддаг гэдгээ харууллаа. Конгрессыг Монголд зохион байгуулснаар танай улсын иргэдийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаарх ойлголт нь сайжирна гэдэгт итгэлтэй байна. Энэ л конгрессын маш том үр дүн юм. Мөн дэлхийн бусад улс орон хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ хөгжүүлэхийн тулд юу хийж байна гэдгийг ойлгож, харилцан суралцсан сайхан боломж байлаа хэмээсэн юм Зохион байгуулах хорооныхон энэ удаагийн конгресст өмнөх хурлуудыг бодвол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн идэвх, оролцоо өндөр байсан төдийгүй Монгол Улс өөрийн орны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг оролцуулах тал дээр онцгой анхаарал тавьсныг онцолж байлаа. Леонард Чешир сангийн зөвлөх Барха Хэнри Монгол Улсын Засгийн газар энэхүү конгрессыг зохион байгуулсанд маш их баярлалаа. Энэ нь бид бүхний нүдийг нээсэн маш сайхан, түүхэн арга хэмжээ боллоо гэж үзэж байна. Туршлага солилцох хэлэлцүүлэг зохион байгуулж маш сайхан боломжуудыг олголоо. Энэхүү конгрессыг зохион байгуулснаар Монгол Улсын Засгиийн газрын хийж хэрэгжүүлж буй ажил тодорхой харагдлаа. Бүх төрлийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг энэхүү конгресст төлөөллөөр оролцуулсныг харахад маш таатай байлаа. Тэр дундаа нэг зүйлийг тодотгон хэлмээр байна хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг өөрсдийг нь хамруулахгүйгээр тогтвортой хөгжлийн зорилт, аливаа нэг албан бичиг баримтыг хэрэгжүүлэхэд бэрхшээлтэй байдаг. Тэдний оролцоог хангана гэдэг бол маш чухал асуудал юм. Би хэлэлцүүлгүүдээс зарим нэг зүйлийг онцолмоор байна. Хэнийг ч орхигдуулалгүйгээр хөгжихөд хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх хандлага хамгийн үр дүнтэй стратеги юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тулгарч буй бүх төрлийн ялгаварлан гадуурхал бүхий хууль тогтоомж, мэдээлэл болон орчны хүртээмжгүй байдал, олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх, эрүүл мэндийн үйлчилгээ болон туслах хэрэгслийн хүртээмж, бие даан амьдрах нөхцөлийг сайжруулах нь бидний нэн тэргүүний зорилт байх ёстой. Түүнчлэн нийгмийн хамгаалал, боловсрол, хөдөлмөр эрхлэлт зэрэг гол асуудлууд, бусад суурь үйлчилгээ тухайлбал, эрүүл мэнд, асран хамгаалах, эрүүл ахуй, ус, эрчим хүчний хангалтыг зэргийг сайжруулах нь бүс нутгийн хэмжээнд анхаарах асуудал. Мөн Тэгш хамруулан хөгжүүлэх хандлагыг нэвтрүүлж хөрөнгө оруулалтыг зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй гэхгүйгээр дэлхийд насжилтын асуудал эрчимжиж буй энэц аг үед ахмад настануудад ч мөн адил чиглүүлэн хүртээмжтэй болгох хэрэгтэй байна. Бүсийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тулгамдаж буй асуудлаар төр болон бусад оролцогч талууд тогтмол хамтран хэлэлцэж нэгдсэн шийдэлд хүрч байхыг ч онцлон хэлмээр байна гэлээ. Конгрессын үеэр 250 сайн дурын ажилтан, орчуулагч ажиллаж дотоод, гадаадын хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусалж байсан бол сонсголын бэрхшээлтэй хүмүүст дохионы хэлний 32 хэлмэрч конгрессын үйл ажиллагааг бүхэлд нь англи, монголоор хүргэж байсан нь Хэнийг ч орхигдуулахгүй байх уриатай энэхүү арга хэмжээний онцлох үзүүлэлт байж чадсаныг ч ярьж байлаа. Дөрөвдүгээр конгрессоор хэлэлцсэн асуудлаар Улаанбаатарын тунхаглал-ыг гаргаж төлөөлөгчид санал нэгтэйгээр баталсан нь бүс нутгийн хэмжээнд хэрэгжүүлэх чухал баримт бичиг болж буй юм. Дараагийн буюу Тавдугаар конгрессыг 2023 онд зохион байгуулах эрхийг Камбож улс авсан.

Адууны шир, дэл, сүүлийг дотоодын боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж байна

Засгийн газрын 2019 оны 191 дүгээр тогтоолын 2 дахь заалтын дагуу Боловсруулаагүй хуримтлагдсан, стандартад нийцсэн адууны шир, дэл, сүүлийг дотоодын боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлэх арга хэмжээг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зохион байгуулж байна. Энэхүү ажлын хүрээнд Монторгон дэл ХХК адууны дэл, сүүлийг авч угааж, самнаж, боловсрууланурт богино,өнгөөр нь, ангилан ялгаж, багцалж савлан экспортодийнхүү гаргахаар ажиллаж байна.Монгол адууны дэл сүүл, сарлагийн саваг нь дэлхийд чанараараа дээгүүрт ордог түүхий эд юм.Энэхүү бэлтгэсэн дэл сүүл, сарлагийнсавагааргал усны хамгаалалтын хувцас, хөгжмийн чавхдас, уран зураг болон гоо сайхны бийр, сормуус,парик, даавуугэх олон төрлийг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг байна. Монторгон дэл ХХК дотоодод 70 гаруй ажлын байрыг бий болгож, өдөрт400-500 кг адууны дэл сүүлийг боловсруулж байна. Энэхүү үйлдвэрийн үйл ажиллагаатай ХХААХҮЯ-ныХөҮБХЗГ-ынАрьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн асуудал хариуцсан мэргэжилтэнШ.Цэнд-Аюуш, Хөдөө аж ахуйн биржийн Арилжааны хэлтсийн захирал Д.Оюун-Эрдэнэ, мэргэжилтэн Р.Алтай, Төлбөр тооцоо, ложистикийн хэлтсийн мэргэжилтэн Б.Энхжин, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан, арьс ширний боловсруулах үйлдвэрийн төлөөлөл газар дээр нь ажиллалаа. Их замтранс ХХК-ныагуулахад хадгалагдаж буй адууны ширний бэлтгэлийн явцтай танилцахад эсгэлт,гэмтэлтэй байв. Иймээс цаашид гэмтэлтэй адууны ширээр хийх боломжтойжелатинбусад бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг судлах, нэвтрүүлэх, малыг стандартын дагуу мах боловсруулах үйлдвэрүүдэд төхөөрөн гэмтэлгүй түүхий эдийг бэлтгэх бодлого хэрэгжүүлэх зүйтэй гэж үзлээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.