Хотын Захирагч Эрчим хүчний аж үйлдвэрийн газрын төлөөллийг хүлээн авч уулзлаа
2019-07-04 09:33:29 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан БНСУ-ын Эрчим хүчний салбарын төлөөлөгч Ким Чанг Сөү болон Эрчим хүчний аж үйлдвэрийн газрын бусад албаны төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотын гэр хорооллыг дахин төлөвлөх, орон сууцжуулах зэрэг төсөл, хөтөлбөрүүд болон бүтээн байгуулалтын ажлыг хийхэд бие даасан эрчим хүчний эх үүсвэртэй хотхон байгуулах, сэргээгдэх эрчим хүчний төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар хоёр тал санал солилцов. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Та бүхний хэрэгжүүлэхээр санал тавьж буй төсөл хөтөлбөр бидний одоо хэрэгжүүлж байгаа болон цаашид хэрэгжүүлэхээр зорьж буй томоохон төсөл хөтөлбөрүүдтэй уялдах нь чухал. Эрчим хүчний эх үүсвэрийн асуудал чухал боловч бид Засгийн газар, Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо болон нийсэлийн Засаг даргын Тамгын газар бүгд энэ талд саналаа нэгтгэж ажиллах нь зүйтэй гэж үзэж байна хэмээв. БНСУ-ын Эрчим хүчний салбарын төлөөлөгч Ким Чанг Сөү Монгол Улс, БНСУ-тай 1990 онд дипломат харилцаа тогтоосон, гуравдагч хөршийн найрсаг харилцаатай, олон улсын түвшинд ч бие биеэ харилцан дэмжиж ирсэн уламжлалтай. Хоёр улсын харилцаа Иж бүрэн түншлэл-ийн хүрээнд эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт өргөжиж байна. Түүнчлэн Сөүл хотоос гадна Инчон, Бусан, Намьянжү, Тэжон, Гёнсанбук, Кёнги зэрэг хот, мужуудтай найрамдалт харилцаатай хамтран ажиллаж байгаа бөгөөд соёл, урлаг, боловсрол, хүрээлэн буй орчин, агаарын бохирдол, ухаалаг хот, хот төлөвлөлт, нийтийн тээвэр, гэр хорооллын дахин төлөвлөлт зэрэг салбарт хамтын ажиллагаа улам өргөжиж байгаад сэтгэл хангалуун байдаг. Цаашид ч хамтарч ажиллах олон үр өгөөжтэй салбарууд байна. Энэ эрчим хүчний төсөлд хамтарч ажиллаж, үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна гэсэн юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Монгол дахь салбарын захирлыг хүлээн авч уулзлаа
2019-07-04 09:30:44 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Хятад болон Монгол дахь салбарын захирал Жьюзеппе Кросетийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Хятад болон Монгол дахь салбарын захирал Жьюзеппе Кросети ОУШХБайгууллага нь НҮБ-ийн төрөлжсөн, олон улсын мэргэжлийн байгууллага бөгөөд Монгол Улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын чадавхийг бэхжүүлэхэд чиглэсэн Хүн амын дотоодын шилжих хөдөлгөөн болон Хотод шилжин ирэгсдийн эмзэг байдал гэсэн хоёр төслийн судалгааг амжилттай хийж, холбогдох зөвлөмжийг гаргасан. Уг ажлын хүрээнд Монгол Улсын дотоодын шилжих хөдөлгөөний талаар улсын хэмжээнд анх удаа цогц судалгаа хийж, үр дүнг нь 2018 оны аравдугаар сард танилцуулсан. Дотоодын шилжигсдийн олонх нь Улаанбаатар хотод төвлөрдгөөс, хотжилт эрчимтэй явагдаж, хөдөө орон нутгийн хүн ам цөөрч байгаа судалгааны дүгнэлт гарсан хэмээлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Тантай уулзаж байгаадаа баяртай байна. Улаанбаатар хотын шилжилт хөдөлгөөний талаарх мэдээлэл, судалгаа та бүхэнд бий. Сүүлийн жилүүдэд хөдөө орон нутгаас хот руу суурьших иргэдийн тоо эрс нэмэгдсэн. Танай байгууллагын хийсэн дотоод, гадаадын шилжилт хөдөлгөөний дүн мэдээтэй бид танилцсан. Шилжилт хөдөлгөөний асуудал ирээдүйн хот төлөвлөлттэй уялдаж байх зайлшгүй шаардлагатай. Гадаадын шилжилт хөдөлгөөнөөс илүүтэй дотоодын шилжилт хөдөлгөөний асуудал анхаарал татаж байна. Орон нутгаас шилжин ирж байгаа иргэдийн аюулгүй байдлын асуудалд нийслэл анхаарал хандуулж ажиллаж байна. Мөн гадаадын шилжилт хөдөлгөөнийг ч анхаарлын гадуур орхигдуулж болохгүй гэдгийг онцолж хэлэв. Мөн уулзалтаар хоёр тал Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй Монгол Улсын дотоод шилжилт хөдөлгөөний менежментийг сайжруулах төслийн дараа дараагийн шатны үйл ажиллагааны талаар санал солилцсон юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Ногоон говь хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна
2019-07-04 09:26:21 Нийтлэгдсэн: НийгэмЭрдэнэс-Тавантолгой ХКуурхайн нөлөөллийн бүсийг ойжуулах, ногооруулах,экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, орон нутгийн иргэдийн амьдрах нөхцөлийг сайжруулж, тоосжилтыг багасгахажлуудыг2011 оноос тууштай хэрэгжүүлэн ажиллаж байна. Компаниас говийн бүсийг ойжуулах ажлыг улам эрчимжүүлэхээр Хөдөө аж ахуйн их сургуулийн Агроэкологийн сургуулийн эрдэмтэн багш нартай хамтран, тэдний туршлага судалгаанд тулгуурласан Ногоон говь хөтөлбөрийг 2018 оноос хэрэгжүүлсэн юм. Өнөөдрийн байдлаар компанийн Байгаль орчин, усны бодлогын хэлтсийн ажилтнуудын туршилтын талбай, уурхайн нөлөөллийн бүс, Цанхи хотхонд улиас, шар хуайс, бургас, хайлаас, буйлс, сухай, монос 30 орчим төрлийн 38000 мод суулган, тарьж ургуулан арчилахын зэрэгцээ туршилтын талбайдаа хүлэмжийн аж ахуй эрхэлж байна. Ирэх жилээс уг хүлэмждээ нарийн ногоо тариалж, уурхайчдынхаа хүнсний хэрэглээнд нийлүүлж, цаашид хүлэмжийн тоог нэмэгдүүлэх зорилготой юм. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд уурхайн ойролцоо Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн туслан гүйцэтгэгч компани болох TTJVCo Хишиг Арвин индустриал ХХК, Моннис зэрэг компани 85 га газарт тус бүр 20 мянган ширхэг мод тарьж ургуулахаар ажлаа эхлүүлж, одоогоор 20 мянга гаруй модоо суулгаад байна. Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн Байгаль орчин, усны бодлогын хэлтсийн мэргэжилтэн А.Аззаяа Говийг ойжуулахад цаг хугацаа, хөдөлмөр, шинжлэх ухааны үндэслэл хэрэгтэй. Иймээс бид ХААИС-ийн багш нартай хамтраж ажиллаж байна. Бид говьд тэсвэртэй, мод бутыг нутагшуулж, өсгөж үржүүлэхээс гадна хамгаалах, үрийн сан бүрдүүлэх зорилготой гэж ярилаа.
Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст 34 хүний суудалтай автобус хандивлалаа
2019-07-03 16:40:44 Нийтлэгдсэн: НийгэмСүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчдад дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Э.Ганбат өнөөдөр 34 хүний суудалтай автобус хандивлалаа. Тэрээр хэлэхдээ Цагдаагийн алба хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах,иргэдэд цагдаагийн байгууллагаас үзүүлэх үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэх, гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд ахиц гаргахадудирдлагын зүгээсанхаарал хандуулжөөрийн эзэмшлийн 34 хүний суудалтай автобусыг хүлээлгэн өгч байна. Ингэснээр алба хаагчид дүүргийн алслагдсан гудамж талбай, цэгт тогтмол эргүүлээр ажиллаж хяналт тавих, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, гал түймэр, онцгой байдлын үед ч ашиглах боломжтой болох юм гэлээ. Үйл ажиллагаанд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Э.Ганбат, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа А.Наранбаатар болон бусад албаны хүмүүс, иргэдийн төлөөлөл нар оролцлоо. Тус хэлтэс нь Сүхбаатар дүүргийн 10-20 дугаар хороог хариуцаннутаг дэвсгэрийнхээнийт байгууллага, айл өрх, иргэдийн амгалан тайван ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлэн ажилладаг ба Бэлх, Сэлх, зуслан, амралтын газрууд байрладагаараа онцлог юм.
Наадмын үеэр ажиллах нийтийн тээврийн хэрэгслүүдийн чиглэлийг танилцуулж байна
2019-07-03 15:45:24 Нийтлэгдсэн: НийгэмБаяр наадмын өдрүүдэд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ дараах байдлаар зохион байгуулахаар төлөвлөөд байна. Үүнд: Баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн /хотын доторх болон хот орчмын/ 93 чиглэлд их багтаамжийн 612, туслах 4 чиглэлд бага багтаамжийн 10, зуслангийн 3 чиглэлд 5, шөнийн тээврийн үйлчилгээний 3 чиглэлд 10 автобус нийт 637 автобус үйлчилгээнд ажиллана. 7 сарын 11, 12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн орох наадамчдад зориулж Мишээл экспо төв рүү нийт 13 чиглэлийн 76 автобус, Дүнжингарав худалдааны төв рүү 22 чиглэлийн 135 автобус үйлчилнэ. Мишээл экспо төв болон Дүнжингарав худалдааны төв-өөс Төв цэнгэлдэх хүрээлэн рүү 20 автобус 3 минут тутам, Рейлбусын зогсоол буюу Урбанек-ын урд талын Дунд гол-ын зогсоолоос Төв цэнгэлдэх хүрээлэн рүү 5 автобус 6 минут тутамд, Хүй 7 худгийн Рейлбусны зогсоол буюу Давааны зөрлөг-өөс Морь барианы газар руу 5 автобус 4 минут тутамд тус тус богино эргэлтээр наадамчдад үнэ төлбөргүй үйлчилнэ. Долдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Гандийн гудамжны автобусны зогсоолоос, долдугаар сарын 13-ны өдөр хотын төв буюу МУБИС-ийн баруун тал буюу Улаанбаатар зочид буудал-ын автобусны зогсоолоос 08:00 цагаас 20 их багтаамжийн автобус 10 минут тутамд Хүй 7 худаг руу 1000 төгрөгийн тарифаар үйлчилнэ. Төв цэнгэлдэх хүрээлэн орчмын 3 түр зогсоолоос таксийн үйлчилгээг Нийслэлийн тээврийн газартай гэрээтэй ажилладаг 11 аж ахуйн нэгжийн 380 такси иргэдэд хүргэнэ. Үүнд: 1. Төв цэнгэлдэх хүрээлэн-гийн урд тал: Нийслэлийн гудамж, Хурд хорооллын урд зогсоол; Төв цэнгэлдэх хүрээлэн-гийн хойд тал: Махатма Гандийн гудамж, ХАҮТ-ын арын зогсоол; 3. Төв цэнгэлдэх хүрээлэн-гийн баруун тал: Чингисийн өргөн чөлөө, KH apartment баруун талын зогсоол. Баяр наадмын өдрүүд буюу долдугаар сарын 10, 11, 12, 13-ны өдрүүдэд Амгалан-гаас Давааны өртөө хүртэл Рейлбус 2000 төгрөгийн тарифаар үйлчилнэгэжНийтийн Тээврийн үйлчилгээний газраас мэдээлэв.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй