Налайхын авто замын далангийн ажил 60 хувийн гүйцэтгэлтэй байна
2019-07-05 09:51:46 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр /2019.07.04/ Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн засах ажлын явцтай танилцаж, холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өглөө. Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр Нийт 20.9 км авто замын далангийн ажил одоогоор 60 хувьтай, шинэчлэл, өргөтгөлийн ажил 25 хувийн гүйцэтгэлтэй байна. 37 хоолой хийхээс 15 нь бэлэн болсон. Хоолойны ажлууд төлөвлөсөн графикийн дагуу явж байна. Ойрын үед бороо хур ихтэй уулархаг газар үер их бууж байгаа учраас ганц, хоёр өдөр хүлээх асуудал гарч байна. Цаашдаа бороо хур гайгүй байвал алдсан хугацаагаа нөхөөд хугацаандаа ажлаа дуусгах бүрэн боломжтой гэж ярьсан юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Замын ажлыг төлөвлөсөн хугацаанд хурдан шуурхай, чанартай хийж гүйцэтгэх шаардлагатай. Ямар нэгэн шалтгаанаар ажил зогсох ёсгүй. Мөн аюулгүй байдлыг хангаж, ажлын гүйцэтгэлд хяналт тавьж ажилла гэдгийг онцолж хэлэв. Энэ зам нь хоёр эгнээ байсныг дөрвөн эгнээ болгон өргөтгөн шинэчилж байна. Замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн шинэчилснээр алслагдсан дүүргийг нийслэлтэй холбох, Монгол Улсын төвийн бүсийн авто замын сүлжээг өргөтгөж, замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар, аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах, зорчигч тээврийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг хангах зэрэг олон талын давуу тал бий болох юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн зөвлөлийн ээлжит хурал боллоо
2019-07-05 09:36:23 Нийтлэгдсэн: НийгэмУлаанбаатар хотын Ерөнхий менежерийн зөвлөлийн ээлжит хурлаар Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэхтэй холбогдуулан авах зохион байгуулалтын арга хэмжээ, Согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл шинээр олгох, сунгах, хаягийн өөрчлөлт хийх, хүчингүй болгох тухай, Орон сууц эзэмших эрхийн бичиг шинээр авах тухай, Байгууллагын хагас жилийн ажлын тайлан мэдээ, албан бичиг шийдвэрлэлтийн байдал, Ногоон байгууламжийн арчилгаа хариуцаж буй гэрээт байгууллагад явуулсан шалгалтын тухай авч хэлэлцэв. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Аудит, дотоод хяналтын хэлтсээс нийтийн эзэмшлийн цэцэрлэгийн ногоон байгууламжийн арчилгаа, нөхөн тарилтыг хариуцан ажиллаж буй гэрээт мэргэжлийн байгууллагуудын хагас жилийн ажлын гүйцэтгэлд 7 хоногийн хугацаанд хяналт, шалгалт явуулж, хотын Ерөнхий менежерээс өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг газар дээр нь шалгасан байна. Шалгалтын дүнгээр ногоон байгууламжийн арчилгааг хариуцан ажилладаг нийт 49 байгууллагаас хангалтгүй дүгнэгдсэн 3 байгууллагын гэрээг цуцлав. Мөн Аудит, дотоод хяналтын хэлтсийн дүгнэлтийг үндэслэн, ажил сайжруулах шаардлагатай 11 байгууллагын ногоон байгууламжийн арчилгааны зургадугаар сарын гүйцэтгэлээс 10-30 хувиар хасаж олгохоор шийдвэрлэлээгэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэв.
“Болор үзэг – Сэтгүүлзүй” сангаас бүтээлийн уралдаан зарлалаа
2019-07-05 09:31:20 Нийтлэгдсэн: НийгэмМонголын сэтгүүлзүйн хөгжлийг дэмжих Болор үзэг Сэтгүүлзүй сангаас 2018 оны Сэтгүүлзүйн судлал шүүмжлэл-ийн шилдэг бүтээлийг хэвлүүлж олон нийтийн хүртээл болгох сонгон шалгаруулалтад эрхэм судлаачид та бүхнийг өөрийн судалгааны бүтээлээ ирүүлэхийг урьж байна. Сонгон шалгаруулалтад оролцуулах бүтээлүүдийг Талын Монгол телевизийн байранд 2019 оны 02 дугаар сарын 15-ыг хүртэл хүлээн авна. Ирүүлсэн бүтээлүүдтэй Монголын сэтгүүлзүй судлалын судлаач эрдэмтэдээс бүрдсэн комисс танилцаж Болор үзэг Сэтгүүлзүй сангаас ивээн тэтгэж хэвлүүлэх шилдэг бүтээлийг 02 дугаар сарын 22-ны өдөр тодруулна. Шалгарсан бүтээлийг Болор үзэг Сэтгүүлзүй сангаас бүрэн ивээн тэтгэж хэвлүүлэх ба 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Номын нээлт-ийг зохион байгуулж номын сангууд, сэтгүүлч бэлтгэж буй их дээд сургуулиудын номын сан, сэтгүүлзүй судлаачдын хүртээл болгож, зохиогчид гардуулна. Судалгааны бүтээлийн эх бэлтгэлийг Болор үзэг Сэтгүүлзүй цувралын стандартаар бэлтгэсэн байна. Хэрэв номын эх бэлтгэл хийгдээгүй бол бичвэрийн /үсгийн фонд: Arial, үсгийн хэмжээ: 12, цаасны хэмжээ: A4, мөр хоорондын зай: 1.15-1.5/ стандартыг баримтлан шивж ирүүлнэ.Болор үзэг Сэтгүүлзүй сан Холбоо барих утас 99098070, 99097626
Улаанбаатар хотын гүний усны нөөц 330 мянган м3/хоног байдгаас ашиглах боломжит нөөц нь 253.7 мянган м3/хоног юм. Нийслэл хотын хүн амын өсөлт, ашиглалтаас үүдэн гүний усны нөөцийг хамгаалах, хэрэглээг бууруулах шаардлага жилээс жилд нэмэгдэж байна. Ундны уснаас бусад хэрэглээнд гадаргын ус, цэвэршүүлсэн усыг ашиглах, усны зарцуулалт багатай техник технологийг нэвтрүүлэх замаар дээрх асуудлыг шийдвэрлэх боломжтой юм. Нийслэлийн Байгаль орчны газраас нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 90 гаруй авто угаалгын газруудын захирал, менежерүүдэд зориулсан авто угаалгын газруудад Дахин ашиглах цэвэрлэсэн ус, техникийн ерөнхий шаардлага MNS6734:2018 стандартыг нэвтрүүлэх, стандарт нэвтрүүлсэн газруудын туршлага хуваалцах уулзалт сургалтыг БОАЖЯ, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвтэй хамтран зохион байгууллаа. 2018 онд Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 170 авто угаалгын газрын захирал, менежерүүдэд зориулсан практик сургалтыг дэвшилтэт технологи бүхий хоёр угаалгын газрын материаллаг баазад тулгуурлан зохион байгуулж байсан ба сургалтын дараа угаалгын газруудад ус хэмнэх, дахин цэвэршүүлж ашиглах, технологийн шинэчлэл хийх зөвлөмж өгч, хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх үе шаттай арга хэмжээг нийслэлийн Байгаль орчны газраас авч хэрэгжүүлж байна.. Нэг автомашин угаахад дунджаар 40-50 литр цэвэр ус ашигладаг бөгөөд Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцож байгаа 400 мянга /2017 оны байдлаар/ гаруй суудлын автомашиныг нэг удаа угаахад 1.6 сая литр цэвэр ус ашиглах тооцоо гарч байна. Газрын гүний цэвэр усыг ихээр ашиглаж байгаа энэ байдлыг өөрчлөхөд дээрх шаардлагын зорилго оршиж байгаа юм. Бохир усыг бохирдолтын төрөл, хэмжээнээс нь хамааран цэвэршүүлэх олон төрлийн аргыг хэрэглэдэг бөгөөд нанотехнологийн болон электрокоагуляцийн аргыг түлхүү ашиглаж байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын усны үйлчилгээний тариф машин угаалгын газруудад литр тутамд 1.5 төгрөг байгаа бол бохир усны үйлчилгээний тариф м.куб тутамд 1700 төгрөг байна. Цаашид бохир усны үйлчилгээний тарифыг шатлан өсгөх, стандартаас давсан бохир ус төвлөрсөн шугам, хүрээлэн буй орчинд нийлүүлсэн тохиолдлыг олж илрүүлэх чадавхийг бэхжүүлэх, хариуцлагыг тухай бүр тооцож, таслан зогсоож байх шаардлагатай байнагэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв.
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМААР ЗӨВШӨӨРӨГДСӨН 610 ЦЭГТ НМХГ-ЫН 400 УЛСЫН БАЙЦААГЧ ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАНА
2019-07-04 09:46:56 Нийтлэгдсэн: НийгэмТулгар төр байгуулагдсны 2228, Их монгол улс байгуулагдсны 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт наадамчин олонд эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдал, стандартын шаардлага хангасан чанартай, соёлтой үйлчилгээ үзүүлэх зорилгоор баяр наадмын үеэр Хүй долоон худагт хуушуурын 160, худалдааны 50 цэг, төв цэнгэлдэх хүрээлэнд хуушуур, худалдааны 400 цэгийг хамруулан нийт 610 зөвшөөрөгдсөн цэгт нэгдсэн хяналт шалгалт хийж ажиллана. НМХГ-ын 400 албан хаагч, явуулын 2 лабораторитойгоор Хүй 7 худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Сүхбаатарын талбай гэсэн 5 газарт 2019.07.10-13-ны өдрүүдэд лабораторийн шинжилгээтэй байнгын хяналт хийнэ. Баяр наадмын үеэр худалдаа, үйлчилгээ үзүүлэхэд хориглох зүйлс: -Гар дээрээс ил задгай худалдаа, барааны төвлөрсөн худалдаа эрхлэх; -Согтууруулах ундаа, тамхи худалдах; -Майонез, өндөг, крем, хиам тэдгээрийг оролцуулсан түргэн гэмтэж муудах бүтээгдэхүүн худалдах; -Халаасан хоолоор үйлчлэх, нөөшилсөн бүтээгдэхүүнийг задалж худалдах, удсан хоолыг дахин боловсруулж үйлчлэх; -Шорлог, хуушуур, хорхог зэрэг халуун боловсруулалт хийсэн бүтээгдэхүүнийг заасан байрлалаас өөр газарт зөөж худалдах; -Зөвшөөрөл олгосон цэгээс бусад байршилд гэр, асар, сүүдрэвч байрлуулах; -Хог хаягдлыг ил задгай хаях, шингэн хаягдлыг зориулалтын цэгээс бусад газарт асгах; -Хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх худалдаа, үйлчилгээ эрхлэх; -Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 189 дүгээр тогтоолоор 0.035 мм болон түүнээс нимгэн нэг удаагийн нийлэг хальсан уутыг худалдаа үйлчилгээнд хэрэглэхийг хориглосон уут хэрэглэх, -Аюулгүй байдлын шаардлага хангаагүй газын хэрэгсэл хэрэглэхийг тус тус хориглоно. Баяр наадмын үеэр хориглосон, зөвшөөрөлгүй худалдаа үйлчилгээ явуулсан тохиолдолд дараах арга хэмжээ авахыг анхааруулж байна. 1. Төрийн хяналт шалгалтын тухай хууль 10.9.7. заалт: Хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нь зохих ёсоор нотлогдсон, үйл ажиллагааг бүхэлд нь буюу хэсэгчлэн уг зөрчлийг арилгах хүртэл түр зогсоох, холбогдох бүтээгдэхүүнийг худалдах, борлуулахыг хориглох, устгах, энэ тухай олон нийтэд зарлан мэдээлэх. 2. Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйл. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль зөрчих 3.1.Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, эсхүл хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн, эсхүл хуурамч хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, үйлчилсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. 3. Зөрчлийн тухай хуулийн 10.4 дүгээр зүйл. Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааны журам зөрчих: 1.Зөвшөөрөлтэйгөөр эрхлэх худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээг зөвшөөрөлгүйгээр явуулсан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох. 2.Эрх бүхий байгууллагын шийдвэрээр хориглосон газар, цэгт худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулсан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хуулийн заалттай.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй