Үндэсний их баяр наадмын өдрүүдэд зохион байгуулах ажлуудын талаар мэдээлэл хийлээ

Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт зохион байгуулах арга хэмжээ, хийх ажлуудын талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн ОБГ, нийслэлийн МХГ, НТҮГ, нийслэлийн Цагдаагийн газар хамтран өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Б.ЭрдэнэчимэгБаяр наадмын үеэр зөвшөөрөлгүй ил задгай худалдаа их гардаг. Мөн иргэд Хүй долоон худагт уулан дээр майхан барьж, хуушуур зардаг. Энэ жил хоолны буюу хуушуурын зөвшөөрлийг аж ахуйн нэгжид олгосон. Учир нь хүнсний аюулгүй байдал болоод дараа нь хариуцлага тооцоход хялбар байх үүднээс аж ахуйн нэгжид зөвшөөрөл олголоо. Хуушуурын буюу хоол үйлдвэрлэлийн зөвшөөрлийг Төв цэнгэлдэх хүрээлэнд 20.000, Хүй долоон худагт 15.000төгрөгөөр олгож байна хэмээв. Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Д.Мөнхсайхан Үндэсний баяр наадмын өдрүүдэд онцгой байдлын албахаагчид долдугаар сарын 9-15-ны өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана. Ингэхдээ хяналт шалгалтын ажлыг 9-10-нд зохион байгуулж, 11-13-нд эргүүлийн ажил хийгдэнэ. Мөн Хүй долоон худагт галын аюулгүй байдлыг шалгана. НОБГ-аас 16 анги салбарын 130 албан хаагч анги, салбар дээрээ бэлэн байдалд ажиллах болно.Мөн найман ангийн 111 албан хаагч эргүүл хийх бол 55 албан хаагч Туул голын сав газраар завьтай болон автомашинтай эргүүл хийнэ гэлээ. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынЭрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш Баяр наадмын үеэр 400 орчим байцаагч хяналт шалгалт хийж ажиллана. Мал эмнэлгийн лаборатори болон НМХГ-ын Төв лабораториос шалгалтын үеэр явуулын лаборатори ажиллан, дээж авч шалгана. Мөн өгсөн зөвлөмжийнхөө дагуу аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт тавина гэв. Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Тээврийн төлөвлөлт технологийн хэлтсийн дарга Д.Галбадрах Баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн 93 чиглэлд том оврын 612, туслах дөрвөн чиглэлд бага оврын 10, зуслангийн гурван чиглэлд тав, шөнийн тээврийн үйлчилгээний гурван чиглэлд 10 автобус нийт 637 автобус үйлчилгээнд ажиллана. Долдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн орох наадамчдад зориулж Мишээл экспо төв рүү нийт 13 чиглэлийн 76 автобус, Дүнжингарав худалдааны төв рүү 22 чиглэлийн 135 автобус үйлчилнэ. Мөн 10, 11, 12, 13-ны өдрүүдэд Амгалан-гаас Давааны өртөө хүртэл Рейлбус 2000 төгрөгөөр явна гэсэн юм. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаасТөв цэнгэлдэх болонХүй долоон худагт худалдаа үйлчилгээ эрхлэхэд дараах шаардлага тавинагэдгийг хэллээ. Хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдийг горимын дагуу хадгалах, технологийн дагуу боловсруулах, худалдах, үйлчлэх нөхцөлийг бүрдүүлж, хоол, хүнсний чанар, аюулгүй байдлыг хангуулах, дагалдах баталгаажилтыг бүрдүүлсэн байх; Мах нь мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн лабораторийн шинжилгээ, мэдрэхүйн эрхтний үнэлгээгээр тодорхойлуулсан чанарын баталгаажилттай, өнгө хэвийн харлаагүй, гадаад байдал цэвэрхэн, элдэв бохирдолгүй байх; Мах, сүүг худалдан авахдаа зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн, хөргөх төхөөрөмжид хадгалсан байдлыг харгалзан үзэх, мах, сүү хадгалах хөргөх төхөөрөмж хүрэлцээтай байх; Шарах хайрах тосны чанарыг тогтмол шалгаж сольж байх, хуучирч өнгө нь харласан тосон дээр шинэ тосыг нэмэхгүй байх; Эрүүл ахуйн шаардлага хангасан зориулалтын тоног төхөөрөмж, хөргөгч, хөлдөөгч болон шаардлагатай бусад тоног төхөөрөмж, нэг удаагийн сав хэрэглэл, цаасан уутыг хүрэлцэхүйц хэмжээтэй нөөцөлсөн байх; Хоолны үйлчилгээ явуулах цэгт гар угаах нөхцлийг бүрдүүлсэн угаалтууртай, гар ариутгах бодис, нойтон болон хуурай алчуур /салфетка/-ыг хүрэлцэхүйц хэмжээгээр бэлтгэсэн байх; Эрүүл ахуйн шаардлага хангасан, цэвэр, битүүмжлэл сайтай, хүнсний зориулалтын ус нөөцлөх савтай байх; Тогооч, худалдагч нь мэргэжлийн үнэмлэхтэй, ажиллагсад эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдсан, хувийн ариун цэврийн шаардлага хангасан, ил харагдахуйц шархгүй байх; Үйлчилгээний ажилтнууд дүрэммт ажлын хувцсаар жигдэрсэн байх; Галын аюулгүй байдлыг хангаж, эрх бүхий байгууллагын заавар, зөвлөмжийг мөрдөж ажиллах, тухайн гэр, асарт гал унтраах хэрэгсэл болон галын хор байршуулсан байх; Хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж нь өдөр бүрийн хоолны дээж авч, тэмдэглэл хөтлөх; Орчныхоо цэвэрлэгээг бүрэн хариуцаж, асрын гадна талд хогийн сав байрлуулан, хатуу, шингэн хог хаягдлыг нэгдсэн цэгт хаях; Зүлэгжүүлсэн хэсэгт байрлах аж ахуйн нэгж асар майхны дор шалавч болон хулдаасыг дэвсэж тоос шороо, борооны уснаас хамгаалж, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангаж ажиллах; Тавигдах шаардлага, зөвлөмжийн дагуу худалдаа, үйлчилгээ явуулж, болзошгүй эрсдлийг бүрэн хариуцаж ажиллах; Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраасбаяр наадмын үеэр хориглосон, зөвшөөрөлгүй худалдаа үйлчилгээ явуулсан тохиолдолд дараах арга хэмжээ авахыг анхааруулсан юм. Төрийн хяналт шалгалтын тухай хууль 10.9.7. заалт: Хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нь зохих ёсоор нотлогдсон, үйл ажиллагааг бүхэлд нь буюу хэсэгчлэн уг зөрчлийг арилгах хүртэл түр зогсоох, холбогдох бүтээгдэхүүнийг худалдах, борлуулахыг хориглох, устгах, энэ тухай олон нийтэд зарлан мэдээлэх. Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйл. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль зөрчих 1.Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, эсхүл хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн, эсхүл хуурамч хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, үйлчилсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Зөрчлийн тухай хуулийн 10.4 дүгээр зүйл. Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааны журам зөрчих: Зөвшөөрөлтэйгөөр эрхлэх худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээг зөвшөөрөлгүйгээр явуулсан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох. 2.Эрх бүхий байгууллагын шийдвэрээр хориглосон газар, цэгт худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулсан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

БНСУ-тай Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

БНСУ-тай нийгмийн хамгааллын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичгийг тус улсын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яамтай шинэчлэн байгуулсныг өнөөдөр хоёр тал гарын үсэг зурж баталгаажууллаа. Харилцан ойлголцлын санамж бичигт Монголын талаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг, БНСУ-ын талаас Эрүүл мэнд, нийгмийн халамжийн дэд сайд Бей БюнгЖун нар гарын үсэг зурсан. Хөдөлмөр, нийгмийн хамгаалын яам БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яамтай Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичгийг 2016 онд байгуулсан бөгөөд энэхүү санамж бичгийн хүрээнд 2017 оноос хойш халамжийн чиглэлийн ажилтнуудыг Солонгост тэтгэлгээр сургаж байна. Хоёр улсын Засгийн газар хооронд Нийгмийн хамгааллын хэлэлцээрийг 2006 онд байгуулсан бөгөөд энэхүү хэлэлцээрээр хоёр орны нутаг дэвсгэрт ажиллаж, амьдарч буй иргэдийг тухайн улсын нийгмийн хамгааллын тогтолцоонд давхар хамрагдахаас урьдчилан сэргийлж, аль нэг талын нутаг дэвсгэр дээр ажиллаж буй тохиолдолд өөрийн улсын хууль тогтоомжид хамааруулахаар хэлэлцэн тохиролцсон.Үүний үр дүнд БНСУ-д ажиллаж байгаа Монгол Улсын иргэд тэтгэврийн даатгал давхар төлөхгүй ажиллаж байгаа бөгөөд төлсөн шимтгэлээ буцаан авч буй юм.

Цагдаагийн гудамжны зам засварын үеэр нийтийн тээврийн чиглэлд ингэж өөрчлөлт орно

Цагдаагийн гудамжны авто зам засварын ажлын үеэр хөдөлгөөний гурван хэсэгт хуваан хаах бөгөөд эхний ээлжинд долдугаар сарын 1-нээс 10-ныг хүртэл 32-ын тойргоос Хангай хотхон хүртэлх 0.3 км зам, Хангай хотхоноос Улсын бүртгэлийн ерөнхий газар хүртэлх 0.6 км замыг долдугаар сарын 15-наас 28-ныг хүртэл, Улсын бүртгэлийн ерөнхий газраас 100 айлын уулзвар хүртэлх 0.7 км замыг наймдугаар сарын 15-ныг хүртэл хааж, авто замыг шинэчилэхээр төлөвлөөд байна. Иймд тухайн гудамж замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний Ч:8 Хайлааст-МУБИС-Цэцэг төв, Ч:33 Шархад-7 буудал-Зунжин худалдааны төв, Ч:55 Зайсан-Дэнжийн 1000-Зам гүүрийн авто бааз-Согоотын гудамж чиглэлийн замналд тухайн хугацаанд түр хугацаагаар өөрчлөлт орж байна. Тус авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг хийх хугацаанд Цагдаагийн гудамжны хөдөлгөөнийг хэсэгчилж хязгаарлах тул нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэгч иргэд та бүхэн дээрх зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү. Цагдаагийн гудамжны зогсоолуудаар үйлчлүүлдэг иргэд Ногоон нуурын гудамжны Ногоон нуур, Чингэлтэй өргөн чөлөөний 32-ын тойрог, Их тойруугийн гудамжны Үндэсний шуудан, Гуравдугаар сургууль, Хүүхдийн Хоёрдугаар эмнэлэг зосгоолуудаар үйлчлүүлэх боломжтой юм. Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ гэж НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРААС МЭДЭЭЛЭВ.

Төрийн үйлчилгээнд шинэчлэл хийх ажлын хэсэг хуралдлаа

Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил, нийслэлийн төр захиргааны байгууллагаас Иргэдийн оролцоотой-Хөгжлийн жил болгон зарласантай холбогдуулан төрийн үйлчилгээг цахимжуулж, уламжлалт загварыг шинэчлэн иргэн, аж ахуй нэгжүүдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, цаг хугацаа хэмнэх зорилгоор нийслэл, дүүргүүдийн Төрийн үйлчилгээний нэгдсэн төв, Нэг цонхны үйлчилгээ-г операторын горимд шилжүүлж Үйлчилгээний нэгдсэн төв болгон өөрчлөх, төрийн үйлчилгээнд шинэчлэл хийх, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах үүрэг бүхий ажлын хэсэг Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/510 захирамжаар байгуулагдсан. Уг ажлын хэсгийн Төрийн үйлчилгээний ангилал, төрийн үйлчилгээний дахин загварчлал хийх үүрэг бүхий НЗДТГ-ын даргын А/85 дугаар тушаалаар байгуулагдсан дэд ажлын хэсгийн ээлжит хурал өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын А танхимд боллоо. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв дэх 25 байгууллагын 312 үйлчилгээний бүрдэл материал, шат дамжлагын талаарх дэлгэрэнгүй судалгаа, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн нэг цонхны үйлчилгээ, хорооны нэг цонхны үйлчилгээнд тус тус судалгаа хийхээр ажлын хэсгийн хурлаар шийдвэрлэлээгэж нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас мэдээллээ.

Цэвэрлэгээ угаалгын зориулалтын төхөөрөмжөөр хотын гудамж талбайг цэвэрлэнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнгөрсөн дөрөвдүгээр сард Хот тохижилтийн газарт ажилах үеэрээ цаашдаа хот тохижилтын ажилчдын ажлын ачааллыг хөнгөвчлөх, бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр анхааран, цэвэрлэгээ үйлчилгээ, угаалгын зориулалтын тоног төхөөрөмж, техник хэрэгсэл авч үйлчилгээнд нэвтрүүлнэ гэдгийг хэлж, холбогдох албаныханд үүрэг чиглэл өгч байсан юм. Үүний дагуу нийслэлийн Хот тохижилтын газрынхан шуурхай ажиллан зам талбайн үйлчлэгч нарын ажлын ачааллыг хөнгөвчлөх, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор олон улсын стандартад нийцсэн, сүүлийн үеийн дэвшилтэт технологид суурилсан цэвэрлэгээний тоног төхөөрөмжийг нийлүүлэх тендер зарлаж, тус тендерт ДАЛУ ХХК шалгарч, 20 ширхэг бага оврын цэвэрлэгээ, усалгаа, үйлчилгээний төхөөрөмжийг богино хугацаанд нийлүүлсэн байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Хот тохижилтын газрын дарга Д.Бямбадорж болон албаны хүмүүс өнөөдөр цэвэрлэгээний тоног төхөөрөмжийг хүлээн авлаа. Энэхүү техник нь европ стандартаар үйлдвэрлэгдсэн. Бөгөөд 3,5 л дизель түлш мото цагт зарцуулна. Хогийг шүүрдэх, хамах, соруулахаас гадна талбайг ус цацан угааж, чийгшүүлж гадна тоос бужигнуулалгүй вакум орчинд хогийг соруулж хамдаг онцлогтой. Бидний зүгээс бүтээгдэхүүндээ нэг жилийн баталгааг өгч байгаа. Цаашид сэлбэг шаардлагатай сэлбэг хэрэгслээр хангах боломжтой гэж ДАЛУ ХХК-ийн захирал Э.Ган-Эрдэнэ ярилаа. Нийслэлийн Хот тохижилтын газрын дарга Б.Бямбадорж Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотод анх удаа орчин үеийн, хотоос тавьж буй шаардлагыг хангасан, ОУ-ын болон Европын стандартад нийцсэн бага оврын цэвэрлэгээний тоног төхөөрөмжийг нийлүүлэх тендер зарлаж, ДАЛУ ХХК шалгаран богино хугацаанд нийлүүлж байна. Үүнийг өнөөдөр олон улсад ашиглаж байгаа. Явган хүний, зам талбай болон гудамжны хог шороог вакум орчинд сорж авах боломжтой. Зам талбайн үйлчлэгчдийн хөдөлмөрийн бүтээмжийг эрс сайжруулахаас гадна ажлын ачааллыг нь хөнгөвчлөх болно хэмээлээ. Нийслэлийн Хот тохижилтын газрын зам талбайн үйлчлэгч Г.Отгонбат Миний бие зам талбайн үйлчлэгчээр таван жил ажиллаж байна. Хотын дарга С.Амарсайхан анх манай байгууллага дээр ирэхдээ цэвэрлэгээ үйлчилгээний орчин үеийн дэвшилтэд технологийг нэвтрүүлнэ гэж байсан. Өнөөдөр энэ үг бодит ажил болон бага оврын цэвэрлэгээний төхөөрөмжийг хүлээн авч байгаадаа баяртай байна. Нийслэлийн иргэддэдээ хогоо хогийн саванд хийж бидний ажлыг ойлгон хүндэтгэж байхыг хүсье. Энэхүү тоног төхөөрөмжийг хурдан хугацаанд нийлүүлж бидний ажлыг хөнгөвчилж байгаа Хотын дарга болон нийслэлийн удирдлагуудад талархснаа илэрхийлье гэлээ. Эдгээр цэвэрлэгээний төхөөрөмжүүдийг холбогдох улсын бүртгэлд бүртгүүлж, номер дугаар зүүсний дараа буюу наадмаас өмнө хотын гудамж талбайн цэвэрлэгээ үйчилгээнд гаргахаар төлөвлөсөн байна. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.