Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор болох Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн IV конгрессын талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах үндэсний зөвлөлийн тэргүүн С.Чинзориг, Ерөнхий сайдын зөвлөх Н.Хүрэлбаатар нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 1978 онд 2000 он гэхэд бүх нийтээрээ эрүүл байх Алма-Атыгийн тунхаглалыг гарсан бөгөөд нарийн мэргэжлийн эмнэлгийн сэргээн засах тусламж, үйлчилгээ хязгаарлагдмал байгааг харгалзан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн амьдралын чанарыг хамт олны санаачлагаар дамжуулан сайжруулахад чиглэсэн Хамт олонд түшиглэн сэргээн засах хандлагын талаар танилцуулсан юм. Үүнээс хойш 30 гаруй жил дэлхийн 90 гаруй оронд Хамт олонд түшиглэн сэргээн засах хандлагыг хэрэгжүүлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийг хэрэгжүүлэх арга зам нь Хамт олонд түшиглэн сэргээн засах хандлага гэдгийг НҮБ-аас цохон тэмдэглэсэн бөгөөд Монгол Улс НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийг соёрхон баталсан орны хувьд олон улсын өмнө хүлээсэн үүргээ амжилттай хэрэгжүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах, оролцоог дэмжих, хамгааллыг сайжруулах хүрээнд бодлого, эрх зүйн орчноо сайжруулах, төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх олон арга хэмжээг авч байгаа юм. Ази, Номхон далайн бүсийн орнуудын Хамт олонд түшиглэн сэргээн засах сүлжээ болон Ази, Номхон далайн бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв улс орнуудын Засгийн газар, олон улсын байгууллагуудтай хамтран Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд түшиглэн сэргээн засах конгрессыг дөрвөн жил тутам зохион байгуулдаг. Анхдугаар хурал 2008 онд Хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлье уриатайгаар Тайланд улсад болж 53 орны 650 гаруй төлөөлөл оролцсон бол хоёрдугаар хурлыг 2011 онд Филиппин улсад Хүн бүрийг хамт олонтой болгоно сэдвийн дор зохион байгуулахад 32 орны 550 гаруй хүн оролцжээ. Гуравдугаар хурал Японы Токио хотноо 2015 онд Ядуурлыг бууруулж, хамт олонд хамруулан хөгжүүлэх ба тогтвортой хөгжлийн зорилтууд сэдвийн дор болж 500 гаруй төлөөлөгч хуран чуулсан байна. Манай улсад долдугаар сарын 2-3-нд болох IV конгрессыг Хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх хандлагаар дамжуулан тогтвортой нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлтийг дэмжих нь сэдвээр зохион байгуулах юм. Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй бүс нутгийн хэмжээний энэхүү томоохон арга хэмжээнд 43 орноос 600 гаруй төлөөлөгч оролцох бөгөөд тэдний 40 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд бусад нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, олон улсын байгууллагынхан байх юм. Конгрессын талаар С.Чинзориг сайд Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн 2018 онд Ази, Номхон далайн бүсийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаарх IV конгрессыг зохион байгуулах нь зүйтэй гэж үзэн тогтоол гаргасан. Энэ тогтоолыг үндэслэж Монгол Улсын Ерөнхий сайдын захирамж гарч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ахлуулсан Ази, Номхон далайн бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаарх IV конгрессыг зохион байгуулах үндэсний хороог байгуулсан. Энэ нэг жилийн хугацаанд бид Ази, Номхон далайн бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаарх IV конгрессын бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ чуулганд нийтдээ 600 гаруй төлөөлөгч оролцохоор урьдчилсан байдлаар бүртгүүлсний 200 орчим нь гадаадын төлөөлөгч байх бөгөөд нийт оролцогчийн 40 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа нь тэд тулгамдаж буй асуудлаа бүс нутгийн хэмжээнд ярилцаж, нэг нэгнээсээ сайн туршлагыг нь судалж, улс орондоо хэрэгжүүлэх сайхан боломж гэж харж байгаа хэмээгээд Конгресст бэлтгэх хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлаасаа танилцуулсан. Ерөнхий сайдын зөвлөх Н.Хүрэлбаатар Монгол Улсын Засгийн газар хүн төвтэй хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Энэ хүрээндээ олон талт ажлыг хийж байгаагийн нэг чухал хэсэг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой бөгөөд тэдний нийгмийн халамж, эрх ашгийг хамгаалах, оролцоог дэмжих, хамгааллыг сайжруулах хүрээнд бодлого эрх зүйн орчныг сайжруулах төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх талаар олон ажил хийж байгаа. Монгол Улсад 105 700 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа гэсэн статистик бий. Эдгээр иргэн бүрт хүрч ажиллахын тулд 2018 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг байгуулсан. Энэ агентлагийг байгуулснаар салбар дундын үйл ажилллагааг уялдуулах хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүрч ажиллах тал дээр ахиц гарч байгаа. Мөн Ерөнхий сайдын дэргэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах, салбар дундын үйл ажиллагааг улсын хэмжээнд зохицуулах, бодлогын хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангах үүрэгтэй Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний зөвлөлийг байгуулсан. Ерөнхий сайд болон Засгийн газрын зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандсан үйл ажиллагаанд онцгой анхаарч байгаагийн илрэл нь энэ удаагийн Ази, Номхон далайн бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд түшиглэн хөгжүүлэх IV конгресс юм хэмээсэн. Энэ удаагийн Конгресс Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг эдийн засгийн хувьд эрх мэдэлжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагаа, Хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх хандлагаын сайн туршлага, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог хангахад чиглэсэн бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагаа: 2015 оноос хойших ололт амжилт болон тулгарч буй бэрхшээл гэсэн гурван сэдвээр нэгдсэн хуралдаан, 18 салбар хуралдаан хийх бөгөөд салбар хуралдаанд 72 илтгэл хэлэлцэхээр сонгоод байгаа юм. Конгрессын бэлтгэлийг хангах хүрээнд зургаан дэд ажлын хэсэг бүхий Техникийн ажлын хэсгийг ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяраар ахлуулан нэг жилийн хугацаанд ажиллуулсан бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй орчныг бий болгохын төлөө чамгүй олон ажлыг хийж амжуулаад байгаа юм. Мэдээллийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэхийн тулд оны эхнээсwww.apcbid2019.mnсайтыг нээн ажиллуулж конгрессын талаарх бүхий л мэдээллийг хүргэж буйгаас гадна Конгресс зохион байгуулахтай уялдуулан Чингис хаан, Блю Скай, Ибис Стайлс, Улаанбаатар, Шангри-Ла зэрэг 10 гаруй зочид буудлын 170 гаруй ажилтанд хөгжлийн бэрхшээлийн талаар ойлголт мэдлэг өгөх, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй хэрхэн харилцах тэдэнд хэрхэн дэмжлэг үзүүлж үйлчлэх талаар сургалт зохион байгуулж, конгрессын үеэр ажиллах цагдаа, онцгой, эрүүл мэнд, нисэхийн ажилтнуудыг сургалтад хамруулсан. Монголын скаутын холбоо, Улаан загалмай нийгэмлэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаарх ТББ-уудтай хамтран нийт 370 гаруй сайн дурын ажилтнаас 100-г конгрессын үеэр ажиллуулахаар сонгоод байна. Дэд бүтцийг сайжруулахад нийслэлээс анхаарч 136 гудамж, 11900 м2 хэвтээ замын тэмдэглэгээ хийсэн. Дуут гэрлэн дохиог гурван газар нэмж байрлуулан гаднаас ирж буй зочдыг хил, гаалиар хүндрэл, саадгүй нэвтрүүлэх, тэдгээр иргэдийн туслах хэрэгсэл, зайлшгүй биедээ авч явах шаардлага бүхий зүйлсийг зөв зохистой шалгах зэргийг анхааралдаа авч шаардлагатай сургалт, мэдээлэл солилцох ажлыг зохион байгуулах холбогдох байгууллагуудад зохион байгуулсан. Гадаад, дотоодын зочдын аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулан Эрүүл мэндийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн цагдаагийн газар, Онцгой байдлын газар зэрэг байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн яаралтай тусламжийн багийг бүрдүүлж Чингис хаан нисэх буудалд зочдыг угтах, зочид буудалд хүргэх зэрэг аюулгүй байдлыг хангах Шуурхай удирдлагын төвийг ажиллуулж байгаа зэрэг олон мэдээллийг зохион байгуулагчид өгч байна.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2019 оны зургаадугаар сарын 24-өөс зургаадугаар 28-ны өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийж хэрэгжүүлсэн гол ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна. Түрээсийн орон сууцанд хамруулах журам-ыг НИТХ-ын Тэргүүлэгчдээр хэлэлцүүлнэ Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар Түрээсийн орон сууцанд хамруулах журам батлах тухай асуудлыг хэлэлцлээ. Энэхүү журам батлагдсанаар анх удаа түрээслээд тодорхой хугацааны дараа өмчлөх хэлбэр хэрэгжиж эхлэх юм. Мөн зорилтот бүлгийн ангилал квотыг тусгаж өгснөөр түрээсийн байранд орох хүсэлтэй иргэдийг түрээсийн орон сууцаар хангах боломж бүрдэнэ гэж Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар танилцуулгадаа онцолж байв. Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэн, журмын төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах саналаа нэгтгэн, НИТХ-ын Тэргүүлэгчдэд өргөн барихаар тогтлоо. Хашаа, хайс нэгдсэн арга хэмжээний хүрээнд дахин 198 байршилд газар чөлөөлөх ажил хийгдэнэ Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах болон тохижилтын ажил гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2019 оны дөрөвдүгээр сарын 17-ныөдрийн Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай А/322 дугаар захирамж батлагдан ажиллаж байна. Хүнсний 20-ын нүхэн гарцыг шинэчлэх ажил дуусаж, явган зорчигчдыг нэвтрүүлж эхэллээ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы үүрэг болгосны дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Хүнсний 20-ын урд талын нүхэн гарцыг шинэчлэн засварлахаар болсон. Нүхэн гарцын засвар, шинэчлэлийн ажлыг Төр, хувийн хэвшлийн түншлэлээр дөрөвдүгээр сарын 25-наас зургаадугаар сарын 25-ны хооронд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Элитконстракшн ХХК хамтран хийж гүйцэтгэж дууссан бөгөөд хотын Захирагч С.Амарсайхан газар дээр нь очин нөхцөл байдалтай танилцаж, хүлээн авлаа. Улаанбаатарын замын түгжрэлийг бууруулах зорилготой бүсчлэл тогтоох асуудлыг хэлэлцэв Нийслэлд тулгамдаад буй олон асуудлуудын тэргүүн эгнээнд замын хөдөлгөөний түгжрэл ордог. Судалгаагаар Улаанбаатар хотын авто машин хэрэглэгчид өдөрт 1 цагийг, жилд 45 хоногийг зам дээр түгжирч өнгөрөөдөг болохыг тогтоосон байна. Түүнчлэн Замын хөдөлгөөнд өдөрт таван цагийн турш оролцдог иргэдийн 79.2 хувь нь зорилтот ажлынхаа 3/1 буюу 37 хувийг л амжуулдаг хэмээн хариулсан байна. Тиймээс түгжрэлийг бууруулахын тулд авто машины зөв хэрэглээг хэвшүүлэх, авто зогсоолыг төлбөржүүлэх, менежментийг сайжруулах шаардлагатай байгаа юм. Хотын Захирагч С.Амарсайхан ХОТ концепц-оо танилцууллаа Улаанбаатар эдийн засгийн форум-2019 Blue Sky зочид буудлын хурлын танхимд болов. Тус арга хэмжээ нь Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/569 дугаар захирамжаар Улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратегид тусгагдсан ажлууд болон нийслэлийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх томоохон төсөл хөтөлбөрийг Төр, хувийн хэвшлийн түншлэлээр бизнесийн-харилцан ашигтай хамтын ажиллагааны зарчмаар хэрэгжүүлэх, хөрөнгө оруулах боломжийг хэлэлцэх зорилготой юм. Улаанбаатар эдийн засгийн форум 2019-д нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, Улаанбаатар хотын худалдааны танхимын гишүүд, олон улсын байгууллагын төлөөлөгч, бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид болон эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөгчид оролцлоо. Эхний илтгэлийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Х.О.Т концепц сэдвээр хүргэлээ. Нийслэлийн Засаг дарга илтгэлдээ Х.О.Т концепц буюу хүн төвтэй бодлого, орчин төвтэй шийдэл, төлөвлөлт төвтэй хөгжлийн бодлогоо танилцуулсан юм. Яармаг дахь хотын захиргааны шинэ цогцолборыг Шинжлэх ухаан, инноваци, технологийн төв болгох санал гаргав Нийслэлийн ЗДТГ-аас зохион байгуулж буй Улаанбаатар эдийн засгийн форум 2019 арга хэмжээний үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Яармагт баригдаж буй хотын захиргааны шинэ барилгыг хүүхэд, залуусын танин мэдэхүй, оюуны чадавхийг хөгжүүлэх, инноваци, технологийн чиглэлээр ашиглах саналтай байгаагаа танилцууллаа. Улаанбаатар хотын суурин хүн амын 63.3 хувийг 35 хүртэлх насныхан эзэлж байгаа учраас хотын Захирагч Хүн төвтэй хот бодлогынхоо хүрээнд хүүхэд, залуусыг чөлөөт цагаа үр бүтээлтэй, зөв боловсон өнгөрүүлэх, тэднийг багаас нь бүтээлч, инженер техникийн сэтгэхүйтэй болгож хөгжүүлэхэд анхаарч байгаа гэдгээ чуулганд оролцогчдод танилцуулсан юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах Нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл-ийн 2019 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл, Ази номхон далайн бүсийн орнуудын Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх асуудлаарх IV конгрессийн бэлтгэл ажлын талаар хэлэлцэв. 972 айлын орон сууцанд иргэдийг хамруулах тухай журмын төслийг хэлэлцлээ Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар 972 айлын орон сууцанд иргэдийг хамруулах тухай асуудлыг хэлэлцэв. Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Буянт-Ухаа 2 хорооллын 972 айлын орон сууцыг нийслэлд шилжүүлж байгаатай холбогдуулан дээрх орон сууцнуудын 30 хувийг зорилтот бүлгийн иргэдэд түрээсийн орон сууц, 30 хувийг түрээслээд өмчлөх хэлбэрээр, 40 хувийг газар чөлөөлөлт, дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэдэд зориулан зохион байгуулах санал боловсруулсан гэдгээ Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар танилцуулсан юм. Усанд автагдсан орон сууцны барилгуудад хийсэн судалгааны дүнг танилцуулж, хөрсний уснаас хамгаалах заавар зөвлөмж өглөө Нийслэлийн Онцгой комиссын даргаас Үер ус цаг агаарын аюулт үзэгдлийн үед ажиллах ажлын хэсгийн дарга Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрт өгсөн үүргийн дагуу хөрсний ус ихээр гардаг нийтийн зориулалттай орон сууцны байрнуудын ашиглалт, үйлчилгээг хариуцан ажилладаг хувийн орон сууц нийтийн аж ахуйн 2 холбоо, сууц өмчлөгчдийн холбоодтой хоёр дахь удаагаа уулзалт зохион байгуулж Үер усны гамшгаас урьдчилан сэргийлэх, үер усны гамшгийн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар үүрэг чиглэл өгөв. Зургаан дүүрэгт Хөдөлгөөнт бирж ажиллуулав Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны хүртээмж, үр ашгийг нэмэгдүүлэх, алслагдсан дүүрэг, хороодын иргэдэд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох болон хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл, зөвлөгөө өгөх, зохистой хөдөлмөр эрхлэлтийн ойлголтыг нэмэгдүүлэх, ажилгүй иргэдийг бүртгэх, ажилд зуучлах зэрэг хөдөлмөр эрхлэлтийн цогц үйлчилгээг нэг цэгээс хүргэх зорилгоор Хөдөлгөөнт бирж үйл ажиллагааг тавдугаар сараас зохион байгуулан ажиллаж байна. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Улаанбаатар, Хөх хотын эдийн засгийн түншлэлийг дэмжих “Бизнес уулзалт-2019” боллоо
2019-07-01 08:57:39 Нийтлэгдсэн: НийгэмХХААХҮЯ, Улаанбаатар хотын Худалдааны танхим,ӨМӨЗО-ныХөх хотынХудалдааг дэмжих хорооноос хамтран хоёр орны бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, түншлэлийг бэхжүүлэх зорилготой Бизнес уулзалт-2019-ыгөнөөдөр зохион байгууллаа. Бизнес уулзалт-2019-д ХХААХҮЯ-ныХөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү,Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Эрдэнэсайхан,Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа,Улаанбаатар хотын Худалдааны танхимыг төлөөлж тус танхимын Удирдах зөвлөлийн гишүүн, танхимын Гүйцэтгэх захирал, ДелойтОнч ХХК-ийн Ерөнхий захирал Д.Ончинсүрэн болон бусад гишүүд, бизнесийн төлөөллүүд оролцсон болХөххотынталаас Улс төрийн зөвлөлдөх хорооны дэд даргаЮньКүй, Цагаач иргэдийн албаны даргаЖаоВэнь,Улс төрийн зөвлөлдөх хорооны албаны дарга ТаШазэрэг албаны хүмүүс болон бизнес эрхлэгчдийн 110 гаруй төлөөлөл хүрэлцэн ирж оролцлоо. Уулзалтын үеэр хоёр хотынбизнесменүүдболонЖДҮэрхлэгчид өөрсдийн үйлдвэрлэдэг бараа бүтээгдэхүүнээ танилцуулж, мэдээ мэдээлэл солилцохын зэрэгцээ хамтран ажиллах боломжуудыг ярилцан, түншлэл байгуулж шинэ санаа оноо олж авсан үр өгөөжтэй уулзалт болж байна. Өнгөрсөн 2018 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан С.БатболдынӨМӨЗО-ныХөх хотод хийсэн ажлын айлчлалын хүрээнд хоёр хотын бизнес эрхлэгчдийг нэгтгэн зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэх гарцыг нээх зорилготой анхны бизнес уулзалт болсон юм. Энэ үеэр Улаанбаатар хотын худалдааны танхим, Хөх хотын худалдааг дэмжих хороо хамтран ажиллах санамж бичигт гарын үсэгзурснаарэнэхүү уулзалтыг жил бүр зохион байгуулж байна. Энэудаагийн Бизнес уулзалт-2019 нь Монгол, Хятад хоёр улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож буй энэ цаг үед болж байгаагаараа илүү онцлог, өргөн хүрээг хамарлаа. 2019 оны 6 дугаар сардХХААХҮ-ийн сайд Ч.Улаан БНХАУ-д албан ёсны айлчлал хийсэнюм. Тусайлчлалын эхний өдөр (2019.06.05)ХХААХҮ-н сайд Ч.Улаан, БНХАУ-ынХудалдааны зөвлөх сайдРэнХунбин,ӨМӨЗО-ныАрдын Засгийн ордны дэд тэргүүлэгч АйЛихуанар Монгол-ХятадынЭкспо 3 дахь удаагийн арга хэмжээг зохион байгуулах тухай хэвлэлийн бага хуралд оролцож мэдээлэл хийсэн.БНХАУ-ынХудалдааны зөвлөх сайд хийсэн мэдээлэлдээ БНХАУ-ындэвшүүлсэн Бүс ба Зам санаачилга-ыгХөгжлийн зам төсөлтэй уялдуулан Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг идэвхжүүлэн цаашид харилцан ашигтай, хүртээмжтэй байх зарчмын дагуу Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг урагшлуулахад үргэлжлүүлэн идэвхтэй дэмжлэг үзүүлэн, хоёр талын харилцааг шинэтөвшиндхүргэж хөгжүүлэхэд хамтран ажиллах-аа илэрхийлсэн. Эдгээр айлчлалуудын үр дүнд 2020 он гэхэд хоёр улсынхудалдааны нийт эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хамтран дэвшүүлээдбайна. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх, улсхоорондын харилцааг илүү нээлттэй хөгжүүлэхэд эдийн засгийнболон Улаанбаатар хот, Хөх хотын хамтын ажиллагаа, ялангуяа бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн ойлголцол, түншлэл,нэн чухал юм. Хөх хот бол Улаанбаатар хоттой эдийн засаг, бизнесийн харилцаагаа хөгжүүлэх боломжтой хамгийн ойр хөрш, дөт зам бөгөөд агаарын болон авто, төмөр зам гээд дэд бүтцийн хөгжлийн зам нэгэнт бүрдсэнхотууд юм. Улаанбаатар хот, Хөх хотын найрамдалт харилцаа 28 жилийнтүүхтэй бөгөөд энэхугацаанд соёл урлаг, боловсрол, эрүүл мэндийн салбарт хамтын ажиллагааньжилээс жилд өргөжин тэлж байгаа аж. Өнгөрсөн 2018 оны байдлаар хоёр улсын худалдааны нийт эргэлт 6.37 тэрбум ам.долларт хүрсэн нь манай улсын гадаад худалдааны 66 орчим хувийг бүрдүүлж байна. Мөн хугацаанд манай нийт экспортын 92.5 хувь, импортын 34.1 хувь Хятад улсад ногдож байгаа юм. Цаашлаад эдийн засаг, худалдааны харилцааг шинэ агуулга хэлбэрээр баяжуулан хөгжүүлж, 2020 он гэхэд худалдааны нийт эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыгхоёр улсын зүгээсхамтран дэвшүүлээд байгааюм.
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Бүгд Найрамдах Беларусь Улсын Аж үйлдвэрийн сайд П.В.Утюпинийг хүлээн авч уулзлаа.
2019-07-01 08:30:15 Нийтлэгдсэн: НийгэмХудалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааныМонгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссынээлжит Vдугаар хуралдаан 2019 оны 06 дугаар сарын28-нийөдөр Улаанбаатар хотноо зохион байгуулах юм. Хуралдааны протоколыг салбар чиглэлээрхэлэлцэн тохирох уулзалтыг өнөөдөр /2019.06.27/ ХХААХҮЯ-нд зохион байгуулж байна. Хоёр орны Засгийн газрын хоорондын комиссын анхдугаар хуралдааныг 2013 ондзохион байгуулж байсан түүхтэй. Энэхүү хуралдааныг Монголын талаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Беларусийн талаас Аж үйлдвэрийн сайд ахладаг. Бүгд найрамдахБеларусь Улсын Аж үйлдвэрийн дэд сайд А.С.Огородников тэргүүтэй төлөөлөгчид 2019 оны 04 дүгээр сарын 19-ндМонгол Улсад айлчилж, Монгол Беларусын Засгийн газар хоорондын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатартай үзэглэсэн юм. Энэ хэлэлцээрийг УИХ-ын чуулганаар соёрхонбаталснаархүчин төгөлдөр болох юм. Мөн МинскхотнооМонгол Улсын Элчин сайдын яамыг нээх асуудлыг Засгийн газар, УИХ-ын холбогдох байнгын хороо дэмжсэн. Улмаар энэ асуудлыг УИХ-ыннэгдсэн чуулганаар хэлэлцүүлж, эцсийн шийдвэр гарах юм.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК олон улсын стандартад нийцсэн 8.2 км авто зам ашиглалтад орууллаа
2019-06-30 18:05:23 Нийтлэгдсэн: НийгэмТөрийн өмчит Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн уурхайгаас Гашуун сухайтын авто замтай холбох8.2 км хатуу хучилттай авто замын нээлт өнөөдөр боллоо. Авто замын нээлтийн үеэр Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.ГанхуягОлон улсын стандартад нийцсэн хатуу хучилттай энэхүү авто зам ашиглалтад орсноор олон талын эерэг нөлөөтэй. Тухайлбал, нүүрс экспортын хэмжээ нэмэгдэж эдийн засгийн хувьд үр өгөөж нь нэмэгдэнэ. Мөн жолооч нарыг аюулгүй, ая тухтай ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх, байгаль орчинд учруулах сөрөг нөлөөллийг бууруулах гэх мэт олон талын ач холбогдолтой хэмээн хэллээ. Авто замын барилга угсралтын ажлыг 2018 оны 3 дугаар сараас эхлүүлсэн бөгөөд хүнд даацын тээврийн хэрэгслийн тусгай зориулалтын авто зам юм.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй