17 аймаг, долоон дүүргийн НАМЗХ-ны дарга нар их хурлаа хийхийг шаардлаа
2019-06-28 09:12:52 Нийтлэгдсэн: НийгэмАймаг, дүүргүүдийн НАМЗХ-ныхон энэ сарын 26-ндМАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд шаардлага хүргүүллээ. НАМЗХ-ныхон 2015 оны зургадугаар сарын 20-ны өдөр V бага хурлаа зохион байгуулсан байдаг. Холбооны дүрэмд дөрвөн жил тутамд нэг удаа Их хурлаа хийх тухай тусгасан байдаг тул хугацаандаа Их хурлаа зохион байгуулах шаардлага хүргүүлж буй нь энэ аж. Шаардах бичгийг 17 аймаг, долоон дүүргийн НАМЗХ-ны дарга нар нэгдэн хүргүүлсэн бөгөөд VI Их хурлыг ирэх сарын 9-нөөс өмнө зохион байгуулах нь зүйтэй гэжээ. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан шаардах бичгийг хүлээн аваад НАМЗХ-ны удирдлагад үүрэг, чиглэл өгнө гэсэн юм. Мөн тэрбээр МАН-ын гишүүдийн бүтэц өвөрмөц. Ахмад, дунд үеийнхэн, залуус, эмэгтэйчүүдийн оролцоог тэгш хангасан байдаг. Намын 220 гаруй мянган гишүүний 25 хувь нь 35 хүртэлх насны залуус. Тиймээс залуусыг дэмжиж ажилладаг. Залуучуудын байгууллага хурлаа хийж, ажлаа сайжруулах шаардлага тулгарсан нь үнэн. Тэгэхээр НАМЗХ-ны Ерөнхийлөгчид Их хурлыг зохион байгуулах үүрэг, чиглэл өгнө гэсэн юм. Мөн тэрбээр МАН-ын гишүүдийн бүтэц өвөрмөц. Ахмад, дунд үеийнхэн, залуус, эмэгтэйчүүдийн оролцоог тэгш хангасан байдаг. Намын 220 гаруй мянган гишүүний 25 хувь нь 35 хүртэлх насны залуус. Тиймээс залуусыг дэмжиж ажилладаг. Залуучуудын байгууллага хурлаа хийж, ажлаа сайжруулах шаардлага тулгарсан нь үнэн. Тэгэхээр НАМЗХ-ны Ерөнхийлөгчид Их хурлыг зохион байгуулах үүрэг, чиглэл өгнө гэсэн юм.
“Хөгжлийн бэрхшээлтэй, насанд хүрээгүй, өндөр настай иргэдийн хөрөнгийн эрхийн хамгаалалт” олон улсын бага хурал боллоо
2019-06-28 09:02:46 Нийтлэгдсэн: НийгэмМонголын Нотариатчдын Танхим, Олон улсын Нотариатын Холбоо, ОУНХ-ны Азийн Хэрэг Эрхлэх Комиссын гишүүн орнуудын төлөөлөгчид нэг дор чуулж, Хөгжлийн бэрхшээлтэй, насанд хүрээгүй, өндөр настай иргэдийн хөрөнгийн эрхийн хамгаалалт онол, практикийн бага хурлыг зохион байгууллаа. Тус бага хуралд ОУНХ-ны ерөнхийлөгч Хосе Маркинью, ХБНГУ, Франц, Испани, Швейцари, Хорват, Япон, Индонези, БНХАУ, БНСУ, Вьетнам улсын нотариатчид болон УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Н.Учрал, Н.Оюундарь, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар урилгаар оролцлоо. Хурлын эхэнд ОУНХ-ны АХЭК-ын ээлжит ерөнхийлөгч, Монголын Нотариатчдын Танхимын ерөнхийлөгч Р.Онончимэг нээлтийн үг хэлж, МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын илгээлтийг гардаж авлаа. Хурлын үеэр ХБНГУ-ын Холбооны Нотариатын танхимын дэд ерөнхийлөгч, ОУНХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Рихард Бок Аутентик акт үйлдэхдээ эмзэг бүлгийн оролцогчдын эрхийг хамгаалах нотариатчийн чиг үүрэг, Монголын Нотариатчдын Танхимын ерөнхийлөгч Р.Онончимэг Монгол улс дахь хөгжлийн бэрхшээлтэй, насанд хүрээгүй, өндөр настай иргэдийн хөрөнгийн эрхийн хамгаалалт, нотариатын гүйцэтгэх үүрэг, одоогийн нөхцөл байдал, анхаарах асуудал, ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн газрын дарга С.Тунгалагтамир Монгол улсын Гэр бүлийн хуулийн шинэчилсэн найруулга, танилцуулга, гэр бүлийн зарим гишүүдийн өмчлөх эрх, тулгамдаж буй асуудал, Францын Нотариатын Дээд зөвлөлийн Европ ба Олон улсын хамтын ажиллагааны захирал Корин Дессертен Броссард Эмзэг бүлгийн иргэд, ХЭҮК-ийн гишүүн, доктор, дэд профессор П.Оюунчимэг Өмчлөх эрхийн олон улсын болон дотоодын эрх зүйн зохицуулалт сэдвээр тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв. Энэ удаагийн онол, практикийн бага хурлаар нотариатын нийгэмд гүйцэтгэх үүргийг зөвхөн үл хөдлөх хөрөнгийн бүртгэл, өмчлөх эрх шилжүүлэх, өвлөх харилцааг зохицуулах зэргээр хязгаарлахгүйгээр олон улсын хэмжээнд тулгамдаж буй Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд нотариатын гүйцэтгэх үүрэг, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй, насанд хүрээгүй, өндөр настай иргэдийн хөрөнгийн эрхийн хамгаалалт, түүнд нотариатын байгууллагын гүйцэтгэх үүрэг, оролцооны талаар чухалчлан авч үзэж байгаагаараа онцлогтой. Дэлхийн улс орнууд болон олон улсын байгууллагууд насанд хүрээгүй этгээд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг эмзэг нөхцөлд буй иргэдийн эрх ашгийг хамгаалж хангахтай холбоотойгоор бүх түвшинд анхаарч байна. Насанд хүрээгүй, эрх зүйн чадамжгүй, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах талаар бүс нутгийн төдийгүй олон улсын түвшинд төрөл бүрийн конвенц, зөвлөмж, дүрэм батлагдан гаргасан байдаг. Манай улс НҮБ-аас батлагдсан Хүүхдийн эрхийн тухай конвенцод 1990 оны 01-р сарын 26-ны өдөр, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцод түүний нэмэлт протоколын хамтаар 2009 оны 05-р сарын 13-ны өдөр тус тус нэгдэн орсон байдаг. Монгол улсын хэмжээнд 1.1 сая гаруй насанд хүрээгүй иргэн, 850 000 орчим өндөр настай иргэн, 100 000 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн тус тус байгаа нь нийт хүн амын гуравны хоёр хувийг эзэлдэг ажээ. ОУНХ-ны АХЭКомиссын гишүүн улсуудын IX чуулга уулзалт маргааш буюу 2019.06.28-ны өдөр үргэлжилнэ.
534 ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖИЙН ТӨСӨЛ ДАРААГИЙН 2-Р ШАТ БУЮУ ТӨСЛИЙН УРЬДЧИЛСАН СУДАЛГААНЫ ШАТАНД ШИЛЖЛЭЭ
2019-06-28 08:55:53 Нийтлэгдсэн: НийгэмЖижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журмын хүрээнд нийтдээ 20.0 сая төгрөгөөс 1.0 тэрбум төгрөгийн зээл хүссэн 1,411 иргэн аж ахуй нэгжүүдээс хэрэгжүүлэх төслийн баримт бичиг болон түүнтэй холбоотой иж бүрдлийн материалаа ЖДҮХСанд ирүүлснээс эхний шатны иж бүрдлийн шаардлага болон төсөлд тавигдах шалгуур хангагдсан534иргэн, аж ахуйн нэгжийн төсөл дараагийн 2-р шат буюу төслийн урьдчилсан судалгааны шатанд шилжээд байна/376аж ахуйн нэгж, 158иргэн/.Үүнээс 300.0 сая төгрөгөөс дээш 1.0 тэрбум төгрөг хүртэл зээл хүссэн 65 иргэн, аж ахуйн нэгжийн 47.4 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт дараагийн шатанд шилжигдсэн байна. Хөдөө орон нутагт төсөл ирүүлсэн 1330 гаруй төслийн нэгдүгээр шатны сонгон шалгаруулалт одоогоор дуусаагүй орон нутгийн төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагаа 50 хувьтай үргэлжилж байна. ЖДҮХСангийн төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагаа нийт 4 үе шаттай бөгөөд эцсийн зээл олгох шийдвэрийг Төсөл сонгон шалгаруулах хороо шийдэх бөгөөд хорооны бүрэлдэхүүнд олон нийтийн төрийн бус байгууллагын төлөөлөл оролцох бөгөөд хурлын үйл ажиллагааг нээлттэй олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр танилцуулах болно. Мөн эцсийн шатны шалгаруулалтанд тухайн төсөл ирүүлсэн иргэн, аж ахуйн нэгж хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслийн үйл ажиллагаа, үр дүнг товч байдлаар өөрийн биеэр Хорооны гишүүдэд танилцуулах боломжийг мөн олгож байгаагаараа өмнөх жилүүдийн ЖДҮС-аас зээл олгох, төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагаанаас онцлог, ил тод, олон нийтэд нээлттэй, хэн нэгэнд давуу байдал бий болгох, гадны нөлөөллөөс урьдчилан сэргийлэх нөхцөл бий болгоно гэж ЖДҮХСангийн зүгээс үзэж байгаа болно. Бидний зүгээс холбогдох дүрэм, журмын дагуу нийтдээ 18,000 гаруй мянган датаг Монголбанкны зээлийн мэдээллийн сан, ЗГ-н тусгай 5 сан, АТГ, Татварын Ерөнхий газар, Сум хөгжүүлэх сангийн хугацаа хэтэрсэн зээлийн өртэй мэдээлллийг тулган нягтлан шалгах ажлыг зохион байгуулж эхний шатны сонгон шалгаруулалтыг хийгээд байна. Үүний дүнд 877 төсөл ирүүлэгчийн бичиг баримтын иж бүрдэл хангагдаагүй, татвар, нийгмийн даатгалд өртэй, Монголбанкны зээлийн мэдээллийн санд муу зээлийн түүхтэй, аль эсвэл хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлтэй иргэн, аж ахуйн нэгжүүдийн ирүүлсэн материалыг журмын дагуу төсөл ирүүлэгчид буцаах нөхцөл үүсээд байна
Хотын Захирагч Беларусь улсын Аж үйлдвэрийн сайд Утюпин Павел Владимировичтой уулзлаа
2019-06-28 08:51:51 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Бүгд Найрамдах Беларусь улсын Аж үйлдвэрийн сайд Утюпин Павел Владимировичийг өчигдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаяр, Улаанбаатар Лифт ОНӨҮГ-ын дарга Б.Батбаатар, БНБУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чепурной Станислав Владимирович, БНБУ-ын Гадаад хэргийн яамны Ази, Африк, Латин Америкийн ерөнхий газрын дарга Рыбак Станислав Васильевич болон холбогдох албаныхан оролцов. БНБУ-ын Аж үйлдвэрийн сайд Утюпин Павел Владимирович Манай улсын зүгээс Монгол Улстай хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх гэж байгаад баяртай байна. Манай улсын Засгийн газрын зүгээс 50 сая еврогийн тусламж үзүүлэх болсон. Бид Улаанбаатар хотын нийтийн тээвэр, хөдөө аж ахуй зэрэг салбарт хамтарч ажиллахаас гадна танай хотод лифтны үйлдвэр бий болгох, хот тохижилтын техник тоног төхөөрөмж зэргийг нийлүүлэх хүсэлтэй байна хэмээлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Зээлийн хүрээнд хийгдэх хөтөл хөтөлбөрүүд дээр Ерөнхий сайдтай санал солилцсон. Зээлийн хөнгөлөлттэй нөхцлөөр санхүүжүүлэх эхний ажил 152 лифтийг солих, шинэчлэх түүнийг засварлах цех байгуулах ажлыг яаралтай эхлүүлнэ. Манай орны уур амьсгал нөхцөлд тохирсон техник төхөөрөмж нийлүүлдэг учраас цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх болно. Хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээр батлагдсан тохилдолд бидний зүгээс хамтарч ажиллахад бэлэн. Нийслэл хотод энэ салбарыг цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай байгаа юм. Хоёр улсын хамтын ажиллагаа цаашид өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 26 дугаар хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар Нийслэлийн 2018-2019 оны өвөлжилтийн ажлын тайлан, 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай танилцуулга, Нийслэлийн хотын шуудын 2018 оны төсвийн гүйцэтгэл болон Нийслэлийн 2019 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэв. Нийслэлийн 2018-2019 оныөвөлжилтийн ажлын тайлан, 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухайтанилцуулгыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хийлээ. Тэрбээр2018-2019 онд өвөлжилтийн бэлтгэл ажлыг нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хангалттай сайн биелүүлсэн гэж үзсэн. Цахилгаан, дулаан, дэд бүтэц зэрэг чиглэлээр ажилладаг чиг үүрэг бүхий байгууллагуудтай хамтраад тайлант хугацаанд нийт 1231 ажил, арга хэмжээ төлөвлөн хэрэгжүүлсэн. Баянзүрх, Чингэлтэй,Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх дүүргийн гэр хорооллын зарим хороодын нутаг дэвсгэрт хөрсний ус гарч, халиа дошин үүссэний улмаас айл өрх, гудамж талбай мөсөнд автаж хүндрэлтэй нөхцөл байдалүүссэн. Үүнийг цаг тухайд нь шийдвэрлэж, дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Онцгой байдлын хэлтсийн албан хаагчидтай хамтран ажиллаж,8880тнус соруулан, 17406 тн мөсийг зөөвөрлөсөн. Нийт 28 инженерийн шугам сүлжээний гэмтлийг засварласан. Дулаан хангамжийн чиглэлээр хэд хэдэн томоохон ажлыг хийж гүйцэтгэсэннь өнөтэй өвөлжихөд эерэг нөлөө үзүүллээ хэмээлээ. Мөн 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд нийт 1311 ажил арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж байгаа аж. Тухайлбал, УБДСТӨХК-ийндулааны төв шугамын зуны их засварын ажил 40 хувийн гүйцэтгэлтэй байна. Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар дөрвөн байршилд 5.112 км дулааны шугамын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэж байгаа гэж танилцуулав. Танилцуулгатай холбогдуулж НИТХ-ын төлөөлөгчдөөс хэд хэдэн санал гарсан юм. НИТХ-ын дарга Р.Дагва Нийслэлийн иргэдийг тав тухтай өвөлжихөд бүх боломжоо дайчлан ажиллах-ыг холбогдох албаны хүмүүст даалгав. Хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Нийслэлийн хотыншуудын2018 оны төсвийн гүйцэтгэл батлах, Нийслэлийн 2019 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай байв. Уг асуудлыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхантанилцуулсан юм. Тэрбээр Өнгөрсөн2018 оны төсвийн орлогын гүйцэтгэл 40.5 тэрбум төгрөгөөр буюу 3.4 хувиар давж биелсэн дүнтэй гарсан.Нийслэлийнтөсөвт төвлөрч буй төсвийн орлогын төлөвлөгөө 43.8 тэрбум төгрөг буюу 5.3 хувиар давж биелсэнээс татварын орлогын төлөвлөгөө 36 тэрбум төгрөгөөр, татварын бус орлого 7.8 тэрбум төгрөгөөр тус тус давж биелсэн дүнтэй байна. Улсын төсвийн тусгай зориулалтын шилжүүлэг, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас нийслэлдхуваарилахорлого нь 100 хувь төвлөрсөн байна. Нийслэлийн 2018 оны төсвийн нийт зарлага нэг их наяд 182.3 тэрбум төгрөг. Үүнээс орон нутгийн төсвийн байгууллагуудын нийт зардлын төлөвлөгөөг 778 сая төгрөгөөр баталж, 715.9 тэрбум төгрөгийг зарцуулсан. Тусгай шилжүүлгийн төсвийн байгууллагуудын нийт зарлагын төлөвлөгөөг 364.2 тэрбум төгрөгөөр баталж, 357.9 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Нийслэлээс улсын төсөвт шилжүүлэх 208.5 тэрбум төгрөгийг бүрэн шилжүүлсэн. Нийт зарлагын 996.8 тэрбум төгрөг нь урсгал зардалд, 285.5 тэрбум төгрөг нь хөрөнгийн зардалд зарцуулсан хэмээлээ. Уг асуудалтай холбогдуулан төлөөлөгчид асуулт асууж, санал хэлэв. Тухайлбал, төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэж байгаа ажлын чанар, үр өгөөжид анхаарах шаардлага байгааг хэлсэн. Мөн төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэж буй тохижилт бүтээн байгуулалтын ажлын чанар,насжилтаданхаарахгүй бол үргүй зардал болж, нийслэл хотын өнгө үзэмж, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж буйг ч төлөөлөгчид саналдаа хэлж байлаа. Хуралдааны төгсгөлд өнгөрсөн оны төсвийн гүйцэтгэлийг баталж, энэ оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолыг батлан гаргалаа. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй