Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хөгжүүлэх конгресс болно
2019-06-26 09:56:39 Нийтлэгдсэн: НийгэмАзи, Номхон далайн бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд түшиглэн сэргээн засах IV конгресс Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2019 оны 7 дугаар сарын 2,3-ны өдрүүдэд Шангри Ла зочид буудалд зохион байгуулагдах гэж байна. Конгрессын үйл ажиллагаа нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд илүү анхаарал хандуулж буй илэрхийлэл болгож Эдийн засгийн тогтвортой хөгжилд хөгжлийн бэрхшээлийг тэгш хамруулах, чадавхийг дээшлүүлэх зорилгоор Ази, номхон далайн бүсийн орнуудын 600 гаруй төлөөлөлөгчид өөрсдийн орны сургамж болон сайн туршлагаа хэлэлцэх юм. Түүнчлэн энэхүү Конгрессын чухал зорилтын нэг бол хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн сэргээн засах хандлагын хүрээнд цаашид хамтарч ажиллах засгийн газрын төлөөллүүд, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбоо, иргэний нийгмийн байгууллагууд(ИНБ), олон улсын төрийн бус байгууллагууд болон Ази, номхон далайн бүсийн орнуудын цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой юм. Конгрессыг Монгол Улсын Засгийн газар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Ази-Номхон далайн бүсийн Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх сүлжээний байгууллагууд болох Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ), НҮБ-ын Ази, Номхон далайн бүс нутгийн Эдийн Засаг-Нийгмийн Комисс (ЭСКАП), Япон улсын ЖАЙКА ОУБ-ын Улаанбаатар хот дахь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төсөл, Леонард Чеширийн хандивын байгууллага, Амичи Ди Раул Фолеро буюу Раул Фолерогийн анд нөхдийн холбоо - Италийн төрийн бус байгууллага (АИФО), CBM, Ази-номхон далайн хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийн төв зэрэг байгууллагуудтай хамтран зохион байгуулах юм. Дэлгэрэнгүй мэдээллийгhttp://www.apcbid2019.mn/цахим хуудснаас авна уу.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны хүртээмж, үр ашгийг нэмэгдүүлэх, алслагдсан дүүрэг, хороодын иргэдэд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох болон хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл, зөвлөгөө өгөх, зохистой хөдөлмөр эрхлэлтийн ойлголтыг нэмэгдүүлэх, ажилгүй иргэдийг бүртгэх, ажилд зуучлах зэрэг хөдөлмөр эрхлэлтийн цогц үйлчилгээг нэг цэгээс хүргэх зорилгоор Хөдөлгөөнт бирж үйл ажиллагааг тавдугаар сараас зохион байгуулан ажиллаж байна. Төлөвлөгөөний дагуу Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргүүдийн нийт 48 хорооны иргэдийг хамруулан 13 байршилд ажиллаж, холбогдох хөтөлбөр арга хэмжээнд хэрхэн хамрагдах болон зохистой, тогтвортой ажлын байртай болоход чиглэсэн хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл зөвлөгөө өгч, ажилд зуучлах үйлчилгээг нэг дороос хүргэн ажиллалаагэж нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас мэдээллээ.
Монгол улс, БНХАУ, ОХУ-ын Аялал жуулчлалын сайд нарын IV хуралдаан боллоо
2019-06-26 09:41:48 Нийтлэгдсэн: НийгэмМонгол Улс, БНХАУ, ОХУ-ын Аялал жуулчлалын сайд нарын IV хуралдаан энэ сарын 22-25-ны өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанцав хотод зохион байгуулагдлаа. Тус хуралдаанд Монголын талаас БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагаар ахлуулсан Улаанбаатар хот, Өмнөговь, Сүхбаатар, Дорноговь аймгийн албаны болон аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийн 50 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцов. Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Аялал жуулчлалын салбарын сайд нарын анхдугаар хуралдаанаар 2016 онд Цайны зам-ын олон улсын холбоог байгуулсан ба тус холбоонд Улаанбаатар хот, Дорноговь аймаг, Дорнод аймаг, Хятадын 11 муж, Оросын 5 муж, хот гишүүнээр элссэн байсан бол энэ удаагийн арга хэмжээний үеэр Сүхбаатар аймаг гишүүнээр элсэн батламжаа авлаа. Хуралдааны үеэр Цайны зам-ын аялал жуулчлалын бүтээгдэхүүний нэр төрөл, чанарыг дээшлүүлэх, үүнд гурван улсын төрийн бодлогыг үр дүнтэй чиглүүлэх, иргэд харилцан жуулчлах нөхцлийг хөнгөвчлөх, аюулгүй байдлыг сайжруулах, дөрөвдөгч улсын иргэдэд гурван улсын хамтарсан аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг санал болгох, сурталчлан таниулах, хамтарсан маркетингийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиглэлээр санал дэвшүүллээ. Гурван тал аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хийгдсэн болон хийхээр төлөвлөгдөж буй ажлуудын талаар танилцуулж, хурлын протоколд гарын үсэг зурлаа. Мөн Цайны зам-ын соёл аялал жуулчлалын хөгжлийн шинэчлэл форум, Цайны зам-ын соёл аялал жуулчлалын үзэсгэлэн зохион байгуулагдав. Монгол Улсыг зорин ирдэг жуулчдыг ОХУ, БНХАУ-ын иргэд тэргүүлдэг. 2018 онд ОХУ-аас 129094 жуулчин, БНХАУ-аас 163991 жуулчин аялсан нь өмнөх оныхоос 17.2 болон 12.1 хувиар тус тус өссөн байнагэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлэв.
Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох эрхийн бичгийн сургалт явагдаж байна
2019-06-26 09:34:48 Нийтлэгдсэн: НийгэмХөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2019 оны 01 дүгээр тогтоолоор батлагдсан Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөр-ийн хүрээнд Мэргэжлийн болон давтан сургалт зохион байгуулагдаж байна. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас Мэргэжлийн болон давтан сургалт зохион байгуулахаар эрх авсан 50 байгууллагатай гэрээ байгуулан хамтран ажиллаж байна. Өнгөрсөн тавдугаар сарын 30-ны өдрөөс Дүнжингарав дахь Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд дүүргүүдийн ХХҮХ-ээс суралцах эрхийн бичиг авсан иргэдэд сургалтын байгууллагуудын мэдээллийг хүргэж, сургалтад хамрагдах эрхийн бичгийн бичилт хийн ажиллаж байнагэж нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас мэдээллээ.
Улаанбаатарын замын түгжрэлийг бууруулах зорилготой бүсчлэл тогтоох асуудлыг хэлэлцэв
2019-06-26 09:23:18 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлд тулгамдаад буй олон асуудлуудын тэргүүн эгнээнд замын хөдөлгөөний түгжрэл ордог. Судалгаагаар Улаанбаатар хотын авто машин хэрэглэгчид өдөрт 1 цагийг, жилд 45 хоногийг зам дээр түгжирч өнгрөөдөг болохыг тогтоосон байна. Түүнчлэн Замын хөдөлгөөнд өдөрт 5 цагийн турш оролцдог иргэдийн 79.2 хувь нь зорилтот ажлынхаа 3/1 буюу 37 хувийг л амжуулдаг хэмээн хариулсан байна. Тиймээс түгжрэлийг бууруулахын тулд авто машины зөв хэрэглээг хэвшүүлэх, авто зогсоолыг төлбөржүүлэх, менежментийг сайжруулах шаардлагатай байгаа юм. Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээр ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Хурлын эхэнд нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр түгжрэлийн үүсэх гол шалтгаан, түүнээс хэрхэн ангижрах зэрэг судалгаан дээр суурилсан замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах бүсчлэлийн танилцуулга хийлээ. Нийслэлд байнгын хөдөлгөөнд оролцож байгаа авто машины тоо энэ чигээрээ өсөөд байвал 2025 он гэхэд тэг зогсолт хийнэ. Тиймээс бид ойрын гурван сарын хугацаанд ямар нэгэн арга хэмжээ авч, зоригтой шийдвэр гаргах шаардлагатай. Бид нийслэлийн авто замын хөдөлгөөн, авто замыг A, B, C гэсэн гурван бүсчлэлд хуваах, нийтийн тээврийн маршрутын зохион байгуулалтыг оновчтой болгох, явган хүн, унадаг дугуйн замыг бий болгох, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын системийн хоцрогдлийг арилгах зэрэг дөрвөн асуудал дээр ойрын хугацаанд дорвитой арга хэмжээ гаргах хэрэгтэй. Гурван бүсчлэлд хуваахаар замын хөдөлгөөнд оролцогч жолооч нарын хөдөлгөөнд оролцож байгаа нөхцөл байдал өөрчлөгдөнө. Бид эхний хоёр бүсэд авто зогсоолыг хангалттай шийдэж өгөхөөр тооцож байна. гэхдээ энэ зогсоолуудыг бүгдийг төлбөртэй болгоно хэмээн С.Энхтөр дарга танилцуулгахдаа онцлов. Улаанбаатар хотын төвийн хэсэгт 50-60 машины зогсоолд 08:00-18:00 цагийн хооронд өдрийн турш тандалт хийхэд дунджаар 10 машины зогсоол дээр л сэлгэлт хийгддэг байна. Бусад зогсоол дээр ойр орчмын албан байгууллага, үйлчилгээний газруудын ажилчдын машин өдөржин зогсдог байна. Ажлын хэсгийн гишүүд тухайн асуудлуудыг хэлэлцэж, саналаа тусган дахин боловсруулахаар боллоо. Хурлын төгсгөлд нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх УБЗАА-ныхан замын тэмдэг тэмдэглэгээг энэ баасан гараг гэхэд хийж дуусга. Нийтийн тээврийн үйлчилгээний газрыхан богино эргэлт, төлөвлөлт, зогсоолоос хотын төврүү ороход үнэгүй зорчих техник, эдийн засгийн тооцоолол, үндэслэлийг гаргаж энэ баасан гарагт танилцуул. Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт хөгжлийн газар, УБЗАА, Авто замын хөгжлийн газар хамтраад зогсоолын асуудлыг судалж, энэ долоо хоногт багтаан шийдвэрлэ. Ачигч машинуудын журмыг шинэчлэн танилцуул. Тээврийн цагдаагийн газрынхан бүсчлэлд шаардлагатай тэмдэг тэмдэглэгээнийхээ тооцоог гаргаад холбогдох байгууллагуудад нь өгөөд бэлдүүл. Энэ баасан гарагт бүгд өгсөн үүрэг даалгаварыг бэлэн болгоод танилцуул хэмээн холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өглөө.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй