Б.Гүрсоронзон: Аж ахуй нэгжүүдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, жолоочийн ажил, амралтын дэглэмийг чанд мөрдүүлнэ
2019-06-27 12:47:12 Нийтлэгдсэн: Нийгэм-Улс, хот хоорондын нийтийн тээврийн ослын 40 гаруй хувь нь шөнийн цагаар гардаг- Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан 2017 оноос Шөнийн тээвэрлэлтийн ажил үйлчилгээг гүйцэтгэх тухай тушаал мөрдөгдөж эхэлснээр эрэлт ихтэй 10 чиглэлд шөнийн тээвэрлэлтийн үйлчилгээний давтамжийг нэмэгдүүлсэн байдаг. Өнөөдрийн байдлаар Өвөрхангай Арвайхээр, Өмнөговь Даланзадгад, Увс, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Сэлэнгэ Алтанбулаг, Хэнтийн Чингис хот, БНХАУ-ын Эрээн зэрэг чиглэлүүдэд шөнийн цагт 3113 тээврийн хэрэгслээр 92251 зорчигч тээвэрлэлтэд оролцож байна. Улс, хот хоорондын нийтийн тээвэрлэлтийн 68 чиглэлийн аялалын үргэлжлэх хугацаа дундажаар 15 30 цаг зарцуулдаг нь шөнийн цагаар тээвэрлэлт гүйцэтгэх шалтгаан болдог. Харин сүүлийн жилүүдэд хот хоорондын нийтийн тээвэрт гарсан зам тээврийн ослын 40 гаруй хувь нь шөнийн тээвэрлэлтийн үед гарсан судалгаа бий. Олон улсын жишигт хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд шөнийн тээврийн үйлчилгээг олон цагийн сонголттойгоор гүйцэтгэдэг нь зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх боломжийг бүрдүүлдэг. Тэгвэл Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас зорчигчдын амь нас, эрүүл мэндийг болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилгоор тодорхой зохион байгуулалтын ажлыг хийхээр холбогдох судалгаа, төлөвлөлтийн ажлуудыг хийж байна. Дээрх шөнийн цагаар гарч буй ослын тоог бууруулахын тулд улс, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж буй аж ахуй нэгжүүдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, жолоочийн ажил, амралтын дэглэмийг чанд мөрдүүлэхэд анхаарч ажиллана хэмээн тус үйлдвэрийн газрын захирал Б.Гүрсоронзон хэллээ. Үүний тулд 1000 километрээс дээш зайтай холын чиглэлүүдийг стандартын шаардлага хангасан автобуудлыг түшиглэн богино эргэлтээр өртөөчилсөн хэлбэрээр зохион байгуулах судалгааны ажлыг хийж байгаа аж. Ингэснээр тээвэрлэлт гүйцэтгэж буй жолоочийн ажил, амралтын дэглэмийг мөрдүүлэх зорилгоор жолоочийг сэлгэн ажиллуулах, амраах бөгөөд энэ нь зам тээврийн ослоос сэргийлэх нөхцөл бүрдэх ач холбогдолтой хэмээн АТҮТ-өөс мэдээллээ.
Такси үйлчилгээний өнөөгийн байдлын талаар онлайн хэлэлцүүлэг зохион байгуулав
2019-06-27 09:12:47 Нийтлэгдсэн: НийгэмНийслэл хот болон Баянхонгор, Дархан, Орхон, Хэнтий, Өвөрхангай, Төв, Говь-Алтай, Говьсүмбэр, Увс, Хөвсгөл, Архангай зэрэг 14 аймаг орон нутагт такси үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдлага, инженер техникийн ажилчид, хувиараа такси үйлчилгээ эрхлэгч иргэдийг хамруулсан Такси үйлчилгээний өнөөгийн байдал, хууль эрх зүйн орчин, хэмжлийн нэгдмэл байдалд тавигдах шаардлага, олон улсын туршлага сэдэвт онлайн сургалт, хэлэлцүүлгийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран зохион байгууллаа. Нийслэлийн хэмжээнд такси үйлчилгээний 10, дуудлагын такси үйлчилгээний 4 ААН тус газартай гэрээтэй ажилладаг бөгөөд тухайн ААН-үүдийн болон Монголын такси үйлчилгээ эрхлэгчдийн холбоо-ны төлөөллүүд оролцож, тулгамдаж буй асуудлуудад хариулт авах, туршлага судлах, зөвлөн туслах, гарц шийдлийг тодорхойлох чиглэлээр санал солилцсон байна. Энэхүү хэлэлцүүлэг нь техник технологийн дэвшлийг ашиглан орон зай харгалзахгүйгээр цаг хугацаа болон зардал хэмнэж, олон хүнийг хамруулснаараа онцлогтой боловгэж Нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээлэв.
Усанд автагдсан орон сууцны барилгуудад хийсэн судалгааны дүнг танилцуулж, хөрсний уснаас хамгаалах заавар зөвлөмж өглөө
2019-06-27 09:09:54 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Онцгой комиссын даргаас Үер ус цаг агаарын аюулт үзэгдлийн үед ажиллах ажлын хэсгийн дарга Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрт өгсөн үүргийн дагуу хөрсний ус ихээр гардаг нийтийн зориулалттай орон сууцны байрнуудын ашиглалт, үйлчилгээг хариуцан ажилладаг хувийн орон сууц нийтийн аж ахуйн 2 холбоо, сууц өмчлөгчдийн холбоодтой хоёр дахь удаагаа уулзалт зохион байгуулж Үер усны гамшгаас урьдчилан сэргийлэх, үер усны гамшгийн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар үүрэг чиглэл өгөв. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 2018 оны долдугаар сарын 17-ны өдрөөс 24-ны өдрүүдэд усархаг аадар бороо орсны улмаас Хан-Уул дүүргийн 3, 11, 15-р хороо, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн нийт 45 барилга байгууламжийн зоорийн давхарт хөрсний ус нэвчин орж ирсэн шалтгааныг тодруулах ажлыг ШУТИС-ийн Барилга, Архитектурын сургуулийн Я.Дүйнхэржав, С.Нямдорж зэрэг эрдэмтэн судлаачдаар учир шалтгааныг тодорхойлсон судалгааны ажлын дүгнэлтийг танилцуулж, Барилга, байгууламжийн газар доорх хэсгийн ус, чийгний хамгаалалт гарын авлага зөвлөмжийг үнэ төлбөргүй тараалаа. Хуралдаанд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтэс, Нийслэлийн Онцгой байдлын газар, Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төв ОНӨТҮГ, Орон сууц нийтийн аж ахуйн Мэргэжлийн холбоо ТББ, Хувийн орон сууц нийтийн аж ахуйн хөгжлийн төв ТББ, Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлийн хариуцсан албан хаагчид болон 6 орон сууцны контор, 12 СӨХ-ийн төлөөлөл нийт 28 хүн оролцов.
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар Улаанбаатар хотын телехяналтын нэгдсэн системийг төлөвлөх, зохион байгуулах, мэдээллийг ашиглах журам батлах тухай асуудлыг хэлэлцлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны 26 дугаар тогтоолоор байгуулагдсан Цахим бодлогын зөвлөл-өөс өгсөн зөвлөмжийн дагуу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт ашиглаж байгаа болон цаашид шинээр суурилуулахаар төлөвлөж буй хяналтын камеруудыг нэгдсэн системд оруулж, мэдээллийг өргөн хүрээнд зохистой ашиглах, хамгаалахтай холбоотой харилцааг энэ журмаар зохицуулах юм. Энэхүү журмыг хэрэгжүүлснээр: Нийслэлийн төсөв болон гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр суурилуулсан хяналтын камеруудыг нэгдсэн мэдээллийн санд бүртгэлжүүлэх, Хот байгуулалтын дундын мэдээллийн санд тулгуурлан бодит дүн шинжилгээ хийх боломжийг бүрдүүлэх; Нийслэлд суурилуулсан телехяналтын системүүдийн ашиглалт үйлчилгээг хариуцах алба, нэгжийг тодорхой болгож, хэвийн ажиллах нөхцөл бүрдүүлэх; Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын стандартын шаардлага хангаагүй болон дур мэдэн эмх замбараагүй камер суурилуулах ажлуудыг зогсоож, нэгдсэн төлөвлөлт, бодлогын хэмжээнд зохион байгуулах; Улаанбаатар хотын гудамж, зам, талбайг хянах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор камерын нэгдсэн хяналтын систем бий болгон, гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгддэг эмзэг цэгүүдийг камержуулах урьдчилсан нөхцөл бүрдэнэ. Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэн, журмын төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах саналуудыг нэгтгэн, Засаг даргын захирамжаар батлуулах шийдвэр гарсангэж нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас мэдээллээ.
“Хүнсний аюулгүй байдал, хангамж” сэдэвт Хүнсчдийн онц чуулган болов
2019-06-26 10:13:26 Нийтлэгдсэн: НийгэмХүнсний аюулгүй байдал, хангамж сэдэвт Хүнсчдийн онц чуулган өнөөдөр боллоо.Энэ удаагийн чуулганаарМонгол Улсын Хүнсний аюулгүй байдал, хангамжийн өнөөгийн төвшин, хүнсний салбарт тулгамдаж буй асуудал,тус салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга зам гэсэн үндсэн гурван агуулгаар чуулж байна. ХХААХҮ-ийн дэд сайд Ж.СаулеМонгол Улсын Хүнс хөдөө аж ахуйн салбарын бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээ, УИХ-ынгишүүн, Монголынхүнсчдийнхолбооныерөнхийлөгч Д.Тэрбишдагва Монгол Улсын Хүнсний салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд,ШУТИС-ийнҮТС-ийн захирал, Доктор, Дэд профессор Ж.ТуяацэцэгМонголын хүн амын хүнсний бодит хэрэглээ, чиг хандлага,Технологийн дээд сургуулийн Удирдах зөвлөлийн дарга,Гавьяатбагш Б.БарамсайХүнсний салбарын хүний нөөцийн асуудал,МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч О.АмарсайханХүнсний салбарын бизнес эрхлэгчид нэгдэж бизнесийн орчноо сайжруулах сэдэвт илтгэлүүдийг тавьсан юм. Ийнхүү хүнсний салбарынсүлжээнд оролцогчид чуулганд оролцож, хэлэлцүүлэг өрнүүлэн Монгол улсын Хүнсний салбарын бодлого, эрхзүйн баримт бичгийн хоорондын уялдаа холбоог сайжруулах, цаашид хэрэгжүүлэх ажлын зорилго, чиглэлийг тусгасан зөвлөмжийг боловсруулан Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт гардуулан өгч, Монгол Улсын ерөнхийлөгч,Ерөнхийлөгчийн Тамгын газар,Үндэсний аюулгүй байдлын зөвлөл,Боловсрол соёл шинжлэх ухааны яам, Мал эмнэлгийн ерөнхий газар, Гаалийн ерөнхий газарт тус тус хүргүүлэхээр болсон юм.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй