Улиасны хэлбэржүүлэлтийг зөв хийснээр цагаан хөвөн багасч, ногоон байгууламжийн өнгө үзэмж нэмэгдэж байна
2019-06-25 10:15:09 Нийтлэгдсэн: НийгэмНийтийн эзэмшлийн ногоон байгууламжид зөв хэлбэржүүлэлт хийснээр хотын ногоон байгууламжийн өнгө үзэмж сайжирч, ургамлын өвчин хортоноос урьдчилан сэргийлж, эм улиаснаас гардаг үр хөврөлийг /цагаан хөвөн/ багасах ашиг тустай. Иймд 2019 оныг хэлбэржүүлэлтийн жил болгон зарлаж зургаан дүүргийн нийтийн эзэмшлийн гудамж талбай, орон сууцны хороолол, аж ахуй нэгж байгууллагын орчны хэлбэржүүлэх шаардлагатай навчит модны тооллогыг зохион байгуулж8төрлийн188 490шмод сөөгийг хэлбэржүүлэхээр төлөвлөсөн. Энэхүү ажлын хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны захиалгаар 200 цэцэрлэгчний сургалтыг зохион байгуулж, хэлбэржүүлэлт хийх зургаан бригадын 30 хүнийг сурган , дадлагажуулж гэрчилгээ олгон, хэлбэржүүлэлтийн ажлыг гуравдугаар сарын 22-ноос эхлэн Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, Охь мандал ХХК, Чингэлтэй ТҮК ХХК-ууд өөрсдийн хариуцсан нийтийн эзэмшлийн 82 гудамжинд10773 шмод, 25800у/м ургамлан хашлага хэлбэржүүлээд байна гэжУлаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Махны экспортын аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулж хамтран ажиллана
2019-06-25 10:10:27 Нийтлэгдсэн: НийгэмМонгол Улсын Засгийн газрын 2019 оны зургадугаар сарын 12-ны өдрийн 26 дугаар тэмдэглэлийн хоёрдугаар заалтын хүрээнд нийслэлийн хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх, үнийн хөөрөгдлийг зохицуулах зорилгоор ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Гантогтох, МХЕГ-ийн Хорио цээр, стандартын хяналтын хэлтсийн дарга Л.Дашмягмаржав, Монголын махны холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж болон холбогдох албан тушаалтан нартай уулзалт зохион байгууллаа. Уг уулзалтаар дулааны аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүн болон түүхий мах экспортлох аж ахуйн нэгжүүд экспортын тоо хэмжээний 10 хувьтай тэнцэх хэмжээний махыг 2019 оны намрын улиралд бэлтгэн, нийслэлийн иргэдийн 2020 оны өвөл, хаврын улирлын махны хэрэгцээнд нийлүүлэхээр гэрээ байгуулж, хамтран ажиллахаар шийдвэрлэв гэжУлаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
“Түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ыг НИТХ-ын Тэргүүлэгчдээр хэлэлцүүлнэ
2019-06-25 10:07:09 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар Түрээсийн орон сууцанд хамруулах журам батлах тухай асуудлыг хэлэлцлээ. Засгийн газар болон холбогдох байгууллагаас батласан журам, хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн түрээсийн орон сууцны сан бүрдүүлэх, иргэдийг хямд төлбөртэй түрээсийн орон сууцаар хангах, түрээсийн олон талт хэлбэрийг хөгжүүлэх, түрээслээд өмчлүүлэхтэй холбоотой харилцааг энэ журмаар зохицуулах юм байна. Энэхүү журам батлагдсанаар анх удаа түрээслээд тодорхой хугацааны дараа өмчлөх хэлбэр хэрэгжиж эхлэх юм. Мөн зорилтот бүлгийн ангилал квотыг тусгаж өгснөөр түрээсийн байранд орох хүсэлтэй иргэдийг түрээсийн орон сууцаар хангах боломж бүрдэнэ гэж Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар танилцуулгадаа онцолж байлаа. Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэн, журмын төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах саналаа нэгтгэн, НИТХ-ын Тэргүүлэгчдэд өргөн барихаар тогтлоо. 972 айлын орон сууцанд иргэдийг хамруулах тухай журмын төслийг хэлэлцлээ Хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь 972 айлын орон сууцанд иргэдийг хамруулах тухай байв. Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Буянт-Ухаа 2 хорооллын 972 айлын орон сууцыг нийслэлд шилжүүлж байгаатай холбогдуулан дээрх орон сууцнуудын 30 хувийг зорилтот бүлгийн иргэдэд түрээсийн орон сууц, 30 хувийг түрээслээд өмчлөх хэлбэрээр, 40 хувийг газар чөлөөлөлт, дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэдэд зориулан зохион байгуулах санал боловсруулсан гэдгээ Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар танилцуулсан юм. Журмын төсөлд тусгаснаар Зорилтот бүлгийн иргэдэд түрээслүүлэх гэдэгт: - залуу гэр бүл, - төрийн албан хаагч, - хувийн байгууллагын ажиллагсад болон хувиараа хөдөлмөр эрхлэгч, - 18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл, - өрх толгойлсон эцэг, эх, - өндөр настны тэтгэвэр тогтоолгосон ахмад настан, - хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүл, - гамшиг аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэд гэсэн үндсэн найман ангилалд шалгуур үзүүлэлт тавин сонгох санал боловсруулсан. Түрээслээд өмчлөх орон сууц гэсэн ангилалд Түрээслэгч нь түрээсийн төлбөрөөс гадна түрээслэж байгаа орон сууцны үнийг таван жил хүртэлх хугацаанд сар бүр хуваарийн дагуу хэсэгчлэн төлж, түрээсийн орон сууцаа худалдан өмчлөх гэж зааж өгчээ. Өөрөөр хэлбэл, тухайн түрээслэсэн иргэн 5 хүртэл жилийн хугацаанд орон сууцны үнийг төлж барагдуулах юм байна. Газар чөлөөлөлт гэсэн ангилалд нийслэлийн хэмжээнд баригдах дэд бүтэц, сургууль, цэцэрлэг зэрэг нийгмийн зорилготой төслүүдийн газар чөлөөлөлтөд хамрагдах иргэд болон бусад томоохон төслийн газар чөлөөлөлтөд өртсөн иргэдийг зохих хууль, журмын дагуу хамруулна хэмээн тусгаж өгчээ. Хотын Захирагч С.Амарсайхан Түрээсийн орон сууцанд орох дараалал ямар байх талаар олон нийтээс нээлттэй санал авах боломж бий юу, иргэдэд бодитой зөв мэдээлэл хүргэх талаар ямар ажил төлөвлөн хэрэгжүүлсэн. Өмнө нь түрээсийн орон сууцанд ороод төлбөрөө төлөөгүй зөрчил дутагдал гаргасан иргэдэд ямар арга хэмжээ авах шийдэл гаргаж ажиллаж байна гэсэн асуулт асуухад НОСК-ийнхны зүгээс дараах тайлбарыг өгсөн юм. Олон нийтээс тандалт судалгаа авч байгаа, санал авах бүрэн боломжтой. Урд нь түрээсийн орон сууцанд ороод төлбөрөө төлөөгүй иргэдийн мэдээллийг хар жагсаалтад оруулсан байгаа гэлээ. Зөвлөлийн гишүүдийн гаргасан журмын төслийн зарим заалтад нэмэлт өөрчлөлт оруулах саналыг нэмж тусгаад, НИТХ-ын Тэргүүлэгчдэд өргөн мэдүүлэхээр тогтов. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
НЗДТГ-ын "Явуулын ажлын байр" хэрхэн ажиллах журмыг баталлаа
2019-06-25 09:57:44 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотын телехяналтын нэгдсэн системийг төлөвлөх, зохион байгуулах, мэдээллийг ашиглах журам батлах тухай, Багахангайн Үйлдвэрлэл, технологийн парк орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар байгуулах тухай болон нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Явуулын ажлын байрны үйл ажиллагааны журам-ын танилцуулгын талаар хэлэлцэв. Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, шуурхай үйлчлэх, иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч тулгамдаж байгаа асуудлыг газар дээр нь шийдвэрлэх, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааг иргэдэд сурталчлах, нийслэлийг хөгжүүлэх бодлого, шийдвэрт иргэдийн санал, хүсэлтийг тусгах зорилгоор 6 бүлэг 11 заалт бүхий журмын төслийг боловсруулсан хэмээн НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд танилцууллаа. Энэхүү журмын төсөлд нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын чиг үүрэг, хүлээх хариуцлагыг тусгаж өгчээ. Мөн явуулын үйлчилгээний хуваарь, нутаг дэвсгэр, оролцогч байгууллагыг сар бүр нийслэлийн Засаг даргын Тамгын газраас баталж, үр дүнг улирал тутам нийслэлийн Засаг даргад мэдээлж байхаар тусгасан байна. Хотын Захирагч С.Амарсайхан Явуулын ажлын байрнаас үзүүлэх төрийн үйлчилгээг үр дүнтэй, өндөр зохион байгуулалтай иргэдэд түргэн шуурхай үзүүлдэг байх ёстой. Мөн явуулын ажлын байрны үйлчилгээг хэвийн тогтвортой явуулахад чиглэсэн техник, зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлж дотоод гадаадын дэвшилтэт арга барил, туршлагыг нэвтрүүлж ажиллах хэрэгтэй гэлээ. Зөвлөлийн гишүүдийн олонх нь төслийг дэмжсэнээр уг журам батлагдлаа. Нийслэлийн Мэдээлэл технологийн газрын дарга О.Чинзориг хийсэн танилцуулгадаа Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/667 дугаар захирамжаар телехяналтын нэгдсэн системийг төлөвлөх, зохион байгуулах, мэдээллийг ашиглах журмыг батлуулан ажилласан. Гэвч нутгийн захиргааны байгууллагууд нь тухайн журмын биелэлтийг хангаж ажиллахгүй байгаа тул өнөөдрийг хүртэл стандартын бус хэрэгцээ шаардлага хангахгүй камер суурилуулах, засвар үйлчилгээний зардлыг зориулалтын дагуу ашиглахгүй, нэгдсэн төлөвлөлт, бүртгэл байхгүй зэрэг дутагдал байнга давтагдан гарсаар байна. Иймд энэхүү журамд дутагдаад буй байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах, хариуцлага алдсан албан хаагчдын хүлээх хариуцлагыг тодорхой болгон, камертай холбоотой техникийн тодорхойлолтыг хуучин журмаас хасч тодорхойлолт гаргах ажлыг тухайн байгууллагын онцлог, шийдэлд тааруулж гаргахаар тусгасан хэмээлээ. Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэн дэмжсэнээр журмыг баталлаа. Дараагийн асуудал Багахангайн Үйлдвэрлэл, технологийн парк орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар байгуулах тухай талаар нийслэлийн Үйлдвэр Инновацийн газрын дарга Б.Бат-Эрдэнэ танилцуулав. Тус үйлдвэрлэл, технологийн паркийг захиргаа, технологи дамжуулах төв, өндөр технологийн үйлдвэрийн цогцолбор, ноос ноолууран эдлэлийн цогцолбор, арьс ширэн эдлэлийн үйлдвэрлэлийн цогцолбор, дундын эзэмшил гэх зэргээр нийт 36.8 га газарт төлөвлөсөн байна. Паркийг 2019-2022 он гэхэд байгуулах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд 500 орчим ажлын байр бий болох аж. Зөвлөлийн гишүүд уг асуудлыг дэмжсэнээр НИТХ-д өргөн барихаар болов. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2019 оны 06 дугаар сарын 17-ноос 06 дугаар 21-ний өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийж хэрэгжүүлсэн гол ажлууд болон Хотын захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хотын дарга С.Амарсайхан нар Таван толгой түлш ХХК-д ажиллалаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй Засгийн газрын гишүүд болон нийслэлийн удирдлагууд, бусад албаны төлөөлөл Таван толгой түлш ХХК-д ажиллаж Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилт ямар байгааг газар дээр нь шалгалаа. Үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсаны дараа Сайжруулсан шахмал түлшний чанар, агаарт үзүүлэх үр дүн уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулав. Таван толгойн түлш компанийн сайжруулсан шахмал түлшийг төрөл бүрийн орц найрлагатайгаар лабораторийн болон үйлдвэрийн олон удаагийн туршилт судалгаа явуулсны үр дүнд шахмал түлшний олон улсын стандартын үзүүлэлтийг бүрэн хангасан орц, жорыг гарган үйлдвэрлэлээ явуулж байна. Үүний үр дүнд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 50 хувь бууруулах боломж бүрдэнэ гэдгийг Таван толгойн түлш ХХК-ийн ахлах зөвлөх, доктор, профессор Г.Бадамхатан онцлов. Улаанбаатарт Парис хотын нэрэмжит гудамж талбай байгуулах асуудлаар санал солилцов Хотын Захирагч С.Амарсайхан БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод Парис хотын нэрэмжит гудамж талбай байгуулах асуудлаар болон хоёр улсын хамтран хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн үр дүнгийн талаар ярилцаж санал солилцов. Парисын нэрэмжит гудамж талбай байгуулах асуудал дээр хамтарсан ажлын хэсэг байгуулаад Улаанбаатар хотын аль хэсэгт байгуулж, тохижуулах талаар ахин ярилцахаар боллоо. Орон сууцны дундах ногоон байгууламж бүхий талбайд олгосон газрын зөвшөөрлийг цуцаллаа Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны иргэд болон тус хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны хороолол дундах ногоон байгууламж бүхий талбайд газрын зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжийн хооронд маргаан үүсээд байсан тул хотын Захирагч С.Амарсайхан тухайн газарт очин иргэдтэй уулзаж, хууль бусаар олгосон тус газрын зөвшөөрлийг цуцлах болно гэдгээ мэдэгдлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Барилга байшин бариагүй зай талбай хангалттай газар бүтээн байгуулалт хийж болно. Харин орон сууцны хороолол дунд ард иргэдийн салхилах, хүүхэд багачуудын тоглох нийтийн эзэмшлийн ногоон байгууламжтай газарт иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг алдагдуулах барилга байшин бариулахгүй. Тиймээс энэ маргаан үүсгээд байгаа газрын эрхийг хүчингүй болгоно хэмээлээ. Хотын Захирагч энэхүү орон сууцны хороолол дундах ногоон талбайд газар олгосон шийдвэрийг цуцласнаар нийтийн эзэмшлийн ногоон байгууламж хэвээр нь үлдэхээр болов Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд шинэ сургууль, цэцэрлэгийн шав тавилаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан захирамж гаргаж, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 30 мянган ам метр газарт 920 хүүхдийн суудалтай сургууль, 280 хүүхдийн цэцэрлэгийн барилгын шав тавих ёслол боллоо. Ингэснээр 2017 онд шинээр байгуулагдсан нийслэлийн 133 дугаар сургууль өөрийн гэсэн хичээлийн байртай болох боломж бүрдэж буй юм. Тус сургуульд одоогоор 1540 хүүхэд суралцдаг ч өөрийн гэсэн байргүйгээс БСШУСЯ-ны харьяа олон улсын хөтөлбөрийн сургалттай Монгол тэмүүлэл лаборатори сургуулийн 1, 2 дугаар давхарт хичээлийн 15 танхимд гурван ээлжээр хичээллэж буй юм. Хотын захирагч НОБГ-т шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслүүд авч өгөхөөр болов Монгол Улсад Онцгой байдлын байгууллага үүсч, нэгдсэн тогтолцоонд шилжсэний 15 жилийн ой өнгөрсөн долоо хоногт боллоо. Энэ үеэр хотын Захирагч С.Амарсайхан нийслэлийн Онцгой байдлын газарт шаардлагатай байгаа тоног төхөөрөмж, техник хэрэгслийг олгохоор болсноо хэлж, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэнд эрхийн бичгийг гардуулсан юм. Мөн эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан онцгой байдлын албан хаагчдад цол олгосон юм. Улаанбаатар эдийн засаг форум-2019 энэ сарын 28-нд болно Нийслэлийн ЗДТГ, НИТХ, Улаанбаатар хөгжлийн корпораци ХК, Улаанбаатар хотын Худалдааны танхим, Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежментийн компани ХХК хамтран энэ сарын 28-нд Улаанбаатар эдийн засаг форум-2019-ийг зохион байгуулах талаар мэдээлэл хийв. Энэ жилийн форумын онцлог нь нийслэлийн харьяа байгууллагуудын хийсэн хотын нийгэм, эдийн засгийн судалгаа, тооцооллын үн дүнг олон нийтэд анх удаагаа нээлттэй танилцуулна. Түүнчлэн эрдэм шинжилгээний байгууллагуудаас хийсэн шинжлэх ухааны үндэслэлтэй тооцоо судалгаанд суурилсан, нийгмийн өндөр үр өгөөж бүхий төслүүдийг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн эдийн засгийн үр өгөөжтэй, бизнесийн харилцан ашигтай хамтын ажиллагааны зарчмаар хэрэгжүүлэх боломжийг танилцуулах зорилгоор илтгэл болон хэлэлцүүлэг гэсэн үндсэн хоёр хэсэгт хуваан зохион байгуулна гэдгийг нийслэлийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр хэлэв. Улаанбаатарт үйлдвэрлэв 2019 үзэсгэлэн худалдаа боллоо Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн борлуулалтыг үе шаттайгаар нэмэгдүүлж бүтээгдэхүүний, чанар, стандартыг сайжруулах зорилгоор Улаанбаатарт үйлдвэрлэв 2019 үзэсгэлэн худалдааг долоо дахь жилдээ зохион байгууллаа. Энэ үеэр хотын Захирагч С.Амарсайхан Үйлдвэрлэлийг хөгжүүлж, үйлдвэрлэгчдээ дэмжих бодлого нь төр, засгийн болоод нийслэл хотын нэн тэргүүний зорилтын нэг яах аргагүй мөн билээ. Улаанбаатарт үйлдвэрлэв үзэсгэлэн худалдааг тогтмол зохион байгуулснаар жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн борлуулалт нэмэгдэхийн зэрэгцээ хамтран ажиллах түнш байгууллагуудтай холбоо тогтоох, байнгын үйлчлүүлэгч, захиалагчтай болох давуу талтай. Нийслэлийн удирдлагуудын зүгээс жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг бодлогоор дэмжих, тэдэнд дарамт шахалт болдог төрийн хүнд суртлыг арилгах, санхүүгийн таатай орчин бүрдүүлэх үе шаттай хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх болно гэлээ. Улаанбаатарт үйлдвэрлэв-2019 үзэсгэлэн худалдаанд 160 гаруй иргэн, аж ахуй нэгжийг талбайн түрээсгүйгээр оролцсон юм. С.Амарсайхан: Шинэ нисэхийн чиглэлд нийтийн тээвэр, таксины шинэ үйлчилгээг эхлүүлнэ Хотын Захирагч С.Амарсайханаар ахлуулсан хотын удирдлагууд Хөшигийн хөндийд баригдаж буй Олон улсын шинэ нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг хэвийн явуулах үүднээс хурдны замын хөдөлгөөний хэвийн үйл ажиллагааг хангах, хяналт зохицуулалтын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, нийтийн тээвэр, такси, экспресс автобус явуулах, зорчигч тээврийн аюулгүй байдлыг хэрэгжүүлэх, Нисэх буудал-Улаанбаатар хотын дунд шийдвэрлэхээр хүлээгдэж буй асуудлыг шийдвэрлэж, газар дээр нь очиж ажиллалаа. Хотын Захирагч С.Амарсайхан Олон улсын нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа нь ХОТ-ын үйл ажиллагаатай салшгүй холбоотой. Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний хүрээнд хотын төвөөс наашаа сүүлийн үеийн нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх хэд хэдэн чиглэлийн төсөл хөтөлбөрийн судалгаа, зохион байгуулалтын ажлыг хийж байна. Улаанбаатар хотыг тойрсон Хөшигийн хөндий, Төв аймаг цаашлаад бусад бүсчилсэн хөгжлийн томоохон хөтөлбөрүүдийн хүрээнд бид дагуул хотуудаа хөгжүүлэхдээ шинэ нисэхийнхээ үйл ажиллагаатай уялдуулах ёстой. Ирэх хавар та бүхэн үйл ажиллагаагаа эхлүүлж, ажлаа хэвийн явуулахад нийслэлээс хамаарах бүх асуудал шийдэгдсэн байна гэж ойлгож болно. Нийслэлээс бүхий л асуудал дээр дэмжиж, хамтран ажиллах ёстой гэлээ. Хотын захирагчаар ахлуулсан нийслэлийн удирдлагууд Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн 32.2 км хурдны авто замын барих төсөл дээр ажиллаж, тулгамдсан асуудлыг нь газар дээр нь шийдвэрлэлээ. Зуслангийн чиглэлд болон шөнийн нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүллээ Зуслан чиглэлийн иргэдийн зорчигч урсгал нэмэгдсэнтэй холбоотойгоор Зуслангийн чиглэлийн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг зургадугаар сарын 15-наас эхлэн Гүнт-Жигжид-Тэнгис кино театр Гоодой-Тэнгис кино театр Баянбулаг- Тэнгис кино театр гэсэн гурван чиглэлд нийтийн тээвэр хоёр цаг тутамд үйлчилж эхэлжээ. Мөн аялал, зугаалгын улирал эхэлж иргэдийн орой, үдшийн цагаар зорчих эрэлт хангах зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээ зогссоноос хойш шөнийн 02.00 цаг хүртэл Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Чингэлтэй өргөн чөлөөнд шөнийн тээврийн үйлчилгээг хүргээд байна. Үүнд: 5 ШарБотаник чиглэлд их багтаамжийн дөрвөн автобус 25 минут тутамд, НисэхМУБИСАрд кино театр чиглэлд их багтаамжийн гурван автобус 23 минут тутамд, Зунжин7 буудал МУБИС чиглэлд их багтаамжийн гурван автобус 27 минут тутамд үйлчилж эхэллээ. Шарилжгүй Улаанбаатар 4 аян эхэллээ Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Шарилжгүй Улаанбаатар IV аяныг эхлүүллээ. Энэ жилийн онцлог бол шарилж, лууль, хөл газрын ургамлын ургалтыг зогсоох зориулалттай, хүний биед хор нөлөөгүй, БНСУ-д үйлдвэрлэсэн 13 тонн био бэлдмэлийг 1.5-2 га талбайд турших юм байна. Уг бэлдмэлийг зохион бүтээсэн Солонгосын эрдэмтэн өөрийн биеэр Улаанбаатарт хүрэлцэн ирж байгаа бөгөөд хэрхэн зөв хэрэглэх талаарх заавар зөвлөгөө өгч ажиллах аж. Түүнчлэн Шарилжгүй Улаанбаатар бүх нийтийн их цэвэрлэгээ-г зургадугаар сарын 29-ний Бямба гарагт хийх юм. Энэ өдөр гэр хорооллын айл өрхүүд өөрийн хашаан доторх болон гадна ургасан шарилж луулиа цэвэрлэж, орон сууцны хорооллын айл өрх, СӨХ-үүд хүүхдийн тоглоомын талбай, байрны орчимд ургасан шарилж луулийг, ААНБ-ууд өөрийн хашаан доторх болон орчны 50м хүртэлх нийтийн эзэмшлийн талбайд ургасан шарилж лууль, хөл газрын ургамлыг цэвэрлэнэ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй