Бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалах арга хэмжээнд хамрагдсан иргэдийн тариалалт амжилттай явагдаж байна
2019-06-26 09:19:17 Нийтлэгдсэн: НийгэмХөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийг батлах тухай 01 дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан Ажлын байрыг дэмжих хөтөлбөр-ийн Бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалах арга хэмжээг Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар төвийн 6 дүүргийн хэмжээнд хэрэгжүүлэн ажиллаж байна. Уг арга хэмжээнд нийслэлийн 6 дүүргийн 780 иргэнийг хамруулан түр ажлын байраар ханган ажиллуулж байна. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, архины хамаарал бүхий тусгай төвийн төрийн бус байгууллагууд, хөдөлмөрлөх насны тодорхой эрхэлсэн ажилгүй иргэдийг бүлгийн зохион байгуулалтад оруулж, түр ажлын байраар хангаад байгаа юм. Арга хэмжээний хүрээнд тавдугаар сарын 10-аас эхлэн хөрс боловсруулалт хийгдэж нийт 52 га газар хагалж, борнойдон тариалалтад бэлтгэж 32 га газарт төмс, сонгино 10 га, шар манжин 5 га, лууван, 5 га-д зэрэг ил талбайн тариалалт, өргөст хэмх, улаан лооль, амтат чинжүү зэргийг 52 хүлэмжид тариалалт хийн ажиллаж байнагэж нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас мэдээлэв.
Хүнсний 20-ын нүхэн гарцыг шинэчлэх ажил дуусаж, явган зорчигчдыг нэвтрүүлж эхэллээ
2019-06-26 09:14:58 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы үүрэг болгосны дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Хүнсний 20-ын урд талын нүхэн гарцыг шинэчлэн засварлахаар болсон. Нүхэн гарцын засвар, шинэчлэлийн ажлыг Төр, хувийн хэвшлийн түншлэлээр дөрөвдүгээр сарын 25-наас зургаадугаар сарын 25-ны хооронд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Элитконстракшн ХХК хамтран хийж гүйцэтгэж дууссан бөгөөд өнөөдөр хотын Захирагч газар дээр нь очин нөхцөл байдалтай танилцаж, хүлээн авлаа. Анх 1988 онд Авто замын ерөнхий газрын харьяа Гүүр барилгын контор энэхүү нүхэн гарцыг барьж байжээ. Тэгвэл өнөөдрийг хүртэл засвар үйлчилгээ огт хийгээгүй, таазнаас нь ус шүүрдэг, ус зайлуулах худгийн шахуурга ажиллагаагүй болсон, оройн цагаар зорчих хэсэг гэрэлтүүлэггүй байв. Мөн худалдаа, үйлчилгээ эрхлэх зориулалтгүй нүхэн гарцад иргэд зөвшөөрөлгүйгээр тогтмол үйл ажиллагаа явуулж байсан юм.Тэгвэл тус нүхэн гарцыг төр, хувийн хэвшил хамтран нийт 130 орчим сая төгрөгөөрзасварлаж, иргэд, явган зорчигчдын ая тухтай үйлчлүүлэх боломж нөхцөлийг бүрдүүллээ. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргаТ.Гантөмөр2015 онд уг нүхэн гарцыг Сүхбаатар дүүргийн тамгын газарт 870 гаруй мянган төгрөгийн өртөг бүхий үндсэн хөрөнгөөр шилжүүлсэн. Гэвч ашиг, орлого байхгүйн улмаас зардлаа дийлэхгүй байна гээд эзэнгүй хаясан. Үүнээс ч өмнө 1990-ээд оноос хувь хүмүүс энд ямар нэг зөвшөөрөлгүйгээр худалдаа үйлчилгээ явуулах болсон юм. Нийслэлийн өмчийн харьцааны газрын дарга, Улаанбаатар хотын ерөнхий менежер, хөрөнгө оруулсан Элит констракшн гурвынгурвалсангэрээний үндсэн дээр ашиглалт засвар үйлчилгээг нь хамтран хариуцна. Гадна болон дотор талын зар сурталчилгааны орлогоор цэвэрлэгээ үйлчилгээг зохицуулна. Өмнөх шиг худалдаа үйлчилгээний мухлаг, хувь хүмүүсийн наймаа хийх газар байхгүй. Зөвхөн хүн зорчих зориулалттай. Улаанбаатар хотод зам дагуух нүхэн гарц гурав байдаг бөгөөд үлдсэн хоёрыг нь ч мөн засварлах судалгаа хийнэ хэмээлээ. Шатны орц гарцад шинэ бүхээг хийж, нүхэн гарцын дотоод хэсгийн ус зайлуулах шүүрт худаг,трапыгшинэчлэн, шахуурга суурилуулжээ. Мөн дээврийн ус нэвчилтийг зогсоон, цахилгааны монтажийг иж бүрэншинэчлэн, дөрвөн камер байрлуулсан ба шат болон дотор ханыг иж бүрэн тохижуулсан байна.Цаашидкамерийнхяналтыг 24 цагаар Улаанбаатар хотын Шуурхай удирдлагын зохицуулах төвөөс хянах аж. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Монголын Нотариатчдын Танхимын ерөнхийлөгч Р.Онончимэг: “Олон Улсын Нотариатын Холбооны Азийн хэрэг эрхлэх комиссын гишүүн орнуудын төлөөлөгчид Монгол улсад хуран чуулна”
2019-06-25 11:43:36 Нийтлэгдсэн: НийгэмМонгол улсад Олон Улсын Нотариатын Холбооны Азийн хэрэг эрхлэх комиссын IX чуулга уулзалт 2019 оны 06-р сарын 27-28-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байгаатай холбогдуулан Монголын Нотариатчдын Танхимын ерөнхийлөгч Р.Онончимэгтэй тус чуулга уулзалтын талаар тодруулга ярилцлага бэлтгэлээ. Монголын Нотариатын байгууллага анх хэзээнээс Олон Улсын Нотариатын Холбооны гишүүн орон болсон бэ? Ер нь гишүүн орон болсноор ямар үүрэг, хариуцлага хүлээдэг юм бол? Манай улс анх 2013 онд Олон Улсын Нотариатын Холбооны 83 дахь гишүүн орноор элсэж орсноос хойш эдүгээ 6 жил өнгөрчээ. Олон улсын нэр хүндтэй байгууллагын гишүүн орон болно гэдэг ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагын хувьд нэр төрийн хэрэг бөгөөд олон улсад өөрсдийн үйл ажиллагааг хүлээн зөвшөөрүүлэх нэг том алхам гэхэд болно. Олон Улсын Нотариатын Холбоо нь дэлхий дахины нотариатчдын чиг үүрэг, үйл ажиллагааг сурталчлан дэмжих, харилцан уялдуулах, хөгжүүлэх зорилгоор анх үүсгэн байгуулагдсан түүхтэй томоохон байгууллага юм. Анх 1948 онд 19 улс орны санаачилгаар үүсэн байгуулагдаж байсан тус холбоо нь одоо эх газрын эрх зүйн системтэй 88 улс орны гишүүнчлэлтэй болж өргөжсөн үүх түүхээс бэлээхэн харж болно. Олон Улсын Нотариатын Холбооны Азийн хэрэг эрхлэх комиссын бүрэлдэхүүнд манай улсаас гадна Япон, Солонгос, Вьетнам, Индонези, Хятад зэрэг улсууд бас багтдагийг хэлэх хэрэгтэй. Олон Улсын Нотариатын Холбооны дүрмийн дагуу жил бүр хуралдаж, тухайн онд хийсэн ажлын тайлангаа танилцуулж, тодорхой сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлж, харилцан туршлага солилцдог юм. Олон Улсын Нотариатын Холбооны Азийн хэрэг эрхлэх комиссынгишүүн орнуудын төлөөлөгчид тун удахгүй Монгол улсад хуран чуулах гэж байна. Энэ талаар 2013 онд анх манай улсад зохион байгуулагдаж байсан Азийн хэрэг эрхлэх комиссын хурлыг ийнхүү хоёр дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Азийн хэрэг эрхлэх комиссын хурлыг түүний гишүүн улс орнууд ээлж дарааллын дагуу даргалдаг уламжлалтай. 2018 онд БНХАУ-д зохион байгуулагдсан Азийн хэрэг эрхлэх комиссын чуулга уулзалтаар тус хурлыг 2019 онд тэргүүлэх ээлж Монголын Нотариатчдын Танхимд оногдож, 2019 оны Азийн хэрэг эрхлэх комиссын ерөнхийлөгчөөр Монголын Нотариатчдын Танхимын ерөнхийлөгч Р.Онончимэг миний бие, Дэд ерөнхийлөгчөөр Монголын Нотариатчдын Танхимын Удирдах зөвлөлийн гишүүн С.Баярсүх, Санхүүчээр Япон улсын нотариатч Казуо Инаба, Нарийн бичгийн даргаар Монголын Нотариатчдын Танхимын Гадаад харилцааны ажилтан Б.Халиунаа нар тус тус томилогдсон юм. Үүний дагуу 2019 оны 06-р сарын 27-ны өдөр Монголын Нотариатчдын Танхим нь Олон Улсын Нотариатын Холбоо, ОУНХ-ны АХЭКомисс болон Монгол улсын холбогдох төрийн болон ТББ-тай хамтран Хөгжлийн бэрхшээлтэй, насанд хүрээгүй, өндөр настай иргэдийн хөрөнгийн эрхийн хамгаалалт, нотариатын байгууллагын гүйцэтгэх үүрэг сэдэвт онол, практикийн бага хурал, 2019 оны 06-р сарын 28-ны өдөр Олон Улсын Нотариатын Холбооны АХЭКомиссын гишүүн улсуудын үндсэн хурлыг тус тус Монгол улсад зохион байгуулахаар бэлтгэл ажил хийгдэж байна. Тус хурлуудад Олон Улсын Нотариатын Холбооны ерөнхийлөгч Хосе Маркинью болон Удирдах зөвлөлийн гишүүд, ХБНГУ, Франц, Испани, Швейцари, Ази тивийн үндсэн гишүүн Япон, Индонези, Вьетнам, БНХАУ, БНСУ-ын нотариатчид нэг дор чуулах юм. Энэ утгаараа агуулгын болоод ач холбогдлын хувьд ихээхэн чухал арга хэмжээ болно гэж бид ойлгож байна. Энэ удаагийн чуулга уулзалтыг ямар агуулга дор зохион байгуулахаар төлөвлөж байгааг та сая дурдлаа. Тус хурлын гол онцлог болон давуу талыг та бүхэн юу гэж дүгнэж байх юм? Монгол улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна. гэж заасан хүрээнд нотариатчийн чиг үүрэг нь төрийн нэрийн өмнөөс хөндлөнгийн гэрчийн үүргийг гүйцэтгэх, хууль зүйн баталгааг бүрдүүлэх, хууль дээдлэх ёсыг ханган баталгаажуулахад оршиж байдаг. Нотариатын нийгэмд гүйцэтгэх үүргийг зөвхөн үл хөдлөх хөрөнгийн бүртгэл, өмчлөх эрх шилжүүлэх, өвлөх харилцааг зохицуулах зэргээр хязгаарлаж ойлгож болохгүй юм. Тэр дундаа Олон улсын хэмжээнд тулгамдаж буй Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх-д нотариатын гүйцэтгэх үүрэг тун чухлаар тавигддаг бөгөөд ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй, насанд хүрээгүй, өндөр настай иргэдийн хөрөнгийн эрхийн хамгаалалт, түүнд нотариатын байгууллагын гүйцэтгэх үүрэг, оролцооны талаар онцолж ярилцах нь илүү ач холбогдолтой болсон учраас Олон Улсын Нотариатын Холбооны зөвлөмжтэйгөөр энэ удаагийн хурлыг дээрх чиглэлээр зохион байгуулахаар төлөвлөсөн. Өнөө цагт дэлхийн улс орнууд болон Олон улсын байгууллагууд насанд хүрээгүй иргэн, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн эмзэг давхаргын хүнд хэцүү нөхцөлд амьдарч буй иргэдийн эрх ашгийг хамгаалж хангахтай холбоотойгоор бүх түвшинд анхаарч ажиллаж байна. Тодруулбал, насанд хүрээгүй, эрх зүйн чадамжгүй, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах талаар бүс нутгийн төдийгүй Олон улсын түвшинд төрөл бүрийн конвенц, зөвлөмж, дүрэм батлагдан гаргасан байдаг. Тухайлбал, манай улс НҮБ-аас батлагдсан Хүүхдийн эрхийн тухай конвенцод 1990 оны 01-р сарын 26-ны өдөр, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцод түүний нэмэлт протоколын хамтаар 2009 оны 05-р сарын 13-ны өдөр тус тус нэгдэн орсон байдаг. Монгол улсын хэмжээнд насанд хүрээгүй, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийт хүн амын гуравны хоёр хувийг эзэлж байна гэсэн сүүлийн үеийн статистик тоо баримт бий. Иймд дээрх иргэдийн Монгол улсын Үндсэн хуульд заагдсан өмч хөрөнгөтэй байх, хөрөнгөө захиран зарцуулах, өв залгамжлуулах эрхээ хэрхэн хэрэгжүүлж байгаа байдал, тэдний хүсэл зоригийн илэрхийлэл бодитой тогтоогдож байгаа эсэх, энэ талаарх эрх зүйн орчин болон түүний хэрэгжилтийн асуудал нэн чухал сэдэв болж байгааг хэлэх нь зүйтэй. Үүнтэй холбогдуулан Хөгжлийн бэрхшээлтэй, насанд хүрээгүй, өндөр настай иргэдийн хөрөнгийн эрхийн хамгаалалт, нотариатын байгууллагын гүйцэтгэх үүрэг онол, практикийн бага хурлыг дээрх сэдвийн дор хэлэлцүүлэхээр сонгож, Олон Улсын Нотариатын Холбооны ерөнхийлөгч Хосе Маркинью, ХБНГУ-ын Холбооны Нотариатын Танхимын дэд ерөнхийлөгч Рихард Бок, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүний Эрхийн Үндэсний Комисс, Шүүх, Монголын Нотариатчдын Танхимын төлөөллөөс тус тус илтгэл хэлэлцүүлэхээр бэлтгэл ажил хийгдэж байна. Сэтгүүлч, докторант М.Эрдэнэчимэг
Аюулгүйн үзлэг, ачаа тээш шалгах ажилтнуудыг сургалтад хамруулав
2019-06-25 10:36:51 Нийтлэгдсэн: НийгэмМэргэжлийн хяналтын байгууллагаас дотоод хяналтын сургалтыг эрүүл мэнд болон аюулгүйн үзлэг, ачаа тээш шалгах салбарын ажилтнуудад зориулан зохион байгууллаа. Байгууллагын дотоод хяналт тавих цацрагийн аюулгүйн алба, ажилтны гол зорилго нь хүрээлэн буй орчны хамгаалалт, цацрагтай ажиллагчдын шарлагын тунг хянах, цацрагийн аюулгүйн норм ба шаардлага, цацрагийн аюулгүй ажиллагааны дүрмийн биелэлтэд хяналт тавьж, цацрагийн аюулгүй байдлыг хангуулах, зайлшгүй шаардлагатай мэдээллээр байгууллагын удирдлагыг хангах ёстой. Мөн ионжуулагч цацрагийн үүсгүүртэйажиллах ажлын хэмжээ, эрсдэл бага, ашиглаж буй үүсгүүрийн аюулын зэрэглэл сул, цацрагтай ажиллагчдын тоо цөөн бол дотоодын хяналтыг цацрагийн хяналтын ажилтнаар, бусад тохиолдолд алба байгуулан ажиллуулах эрх зүйн зохицуулалттай байдаг. Аюулын зэрэг өндөртэй 1, 2 дугаар ангиллын цацрагийн үүсгүүр хэрэглэгч байгууллагын дотоод хяналт хариуцсан орон тооны ажилтанг үндсэн үүрэгт ажлаас бусад ажил хавсран гүйцэтгүүлэхгүй байх үүрэгтэй аж. Аж ахуйн нэгж, байгууллагын цацрагийн аюулгүйн албаны ажлын зохион байгуулалтын бүтэц, зарчим, зорилго ба үүрэг, эрх, алба байгуулах ерөнхий шаардлагыг Цөмийн энергийн комиссын 2015 оны 06 дугаар тогтоолоор баталсан бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэрт цацрагтай холбогдсон үйл ажиллагаа эрхэлж буй хуулийн этгээд өмчийн хэлбэр харгалзахгүйгээр энэ дүрмийг заавал биелүүлнэ.
Экологийн тэнцвэрийг хадгалахадчухалүүрэгтэй минжийг 2012 оноос эхлэнТуул голын урсцыгбайгалийн аргаар сэргээх, тогтмолжуулахзорилгоорүржүүлэннутагшуулахтөслийг эрдэмтэн судлаачдын оролцоотойгоор нийслэл хотоос хэрэгжүүлж байгаа билээ. Нийслэлийн Байгаль орчны газраас Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаатай хамтранТуул голын цутгал болох Тэрэлж голд 2 хос 4 минжийг байгальд тавилаа. Эдгээрийн 3 нь 3 настай, 1 нь 5 настай бөгөөд ОХУ, ХБНГУ-аас авчирсан минжний үр төлүүд юм. Минж нь Амьтны тухай хуульд заасны дагуунэн ховор амьтны төрөлд орох баманай улс1930 оноос эхлэн минж агнахыг хуулиар хориглосон. Минж нь МонголУлс төдийгүй олон улсын хэмжээнд ховордох зэрэглэлд орсон, бүс нутгийн хэмжээнд устах аюулд өртөөд байгааамьтан юм.Дэлхий дээр хойд Америкт тархсан Канад минж (Castor Canadensis),Евразийн минж (Castor fiber)гэсэн хоёр зүйлийн минж амьдардаг бөгөөд Евразийн минж нь дотроо хэд хэдэн салбар зүйлтэй. Манай оронд шар минж хэмээх салбар зүйл ньтохиолдоно.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй