Төл бойжилт 95.9 хувьтай байна

2019-06-21 09:16:34 Нийтлэгдсэн: Нийгэм
Төл бойжилт 95.9 хувьтай байна

2019 оны 6 дугаар сарын 20 ны өдрийн байдлаар оны эхний 29.7 сая эх малын 76.3 хувь буюу 22.0 сая822.6 мянган хээлтэгч төллөж 22.0 сая116.0мянган төл бойжиж байна. Төл бойжилт 95.9 хувьтай байна.Том малын зүй бусын хорогдол 639.6 мянга болж оны эхний нийт малын 0.96 хувийг эзэлж байна. Хамгийн их хорогдолтой нь Увс, Ховд аймгууд оны эхний нийт малын 3-аасилүү хувийг эзэлж байна. Өнгөрсөн 7 хоногт ихэнх нутгаар 0.0-82.0 мм бороо орсон бөгөөд 14-ндбаруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-16-ндихэнх нутгаар усархаг аадар бороо орсноос хамгийн их нь Төв аймгийн Нөхөрлөлд 82.0 мм, Завханы Шилүүстэйд 53.3 мм, Увсын Цагаанхайрханд 51.0 мм, Архангайн Булганд 48.5 мм, Архангайн Хашаат,Төв аймгийн Лүн, Зуунмод, Увсын Өлгий, Баруунтуруун, Хөвсгөлийн Улаан-Уул, Нийслэлийн Амгалан станцад 40.3-48.0 мм, бусад нутгаар 0.1-39.8 мм бороо орсон байна. Ургамлын ургалтын байдал 6 дугаар сарын 10-ныбайдлаар нийт нутгийн 40 хувьд сайн, 50 гаруй хувьд дунд, 10 хүрэхгүй хувьд муу байсан. Харин дээрх хур тунадасны нөлөөгөөр нийт нутгаар зуншлага сайжирлаа. Энэ сарын22-ндбаруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 23-ндтөв болон говийн аймгуудын ихэнх нутгаар, 24, 25-ндтөвийн аймгуудын нутгийн зарим газар, баруун, зүүн, говийн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Өдөртөө халж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна.

ЗЭРЛЭГ САРНАЙ БА UNITED NUDE

2019-06-21 08:43:56 Нийтлэгдсэн: Нийгэм
ЗЭРЛЭГ САРНАЙ БА UNITED NUDE

Дэлхийн загварын чиг хандлагыг тэргүүлж, оддын тансаг хэрэглээ болсон брэнд гэвэл UNITED NUDE. Лэди Гагагаар загвараа илэрхийлсэн нь тун оновчтой сонголт болж, гутал загварын ертөнцөд тэсрэлт хийж чадсан юм. Өдгөө Америк, Англи, Нидерланд, Япон, Хятад, Израйл, Словен, Өмнөд солонгос, Тайвань, Индонези, Австри зэрэг загварын улс, хотуудад салбарлаж, дэлхийн загварын долоо хоногт жил бүр тансаг, өвөрмөц бүтээлүүдээрээ оролцдог. Уг брэндийн салбартай орнуудад жуулчид заавал орж үздэг онцлогтой билээ. Монголын зах зээлд тус брэнд худалдаалагдах болсон явдал загварын чиг хандлагаас хэзээ ч хоцордоггүйг мэдрүүлж буй нь талархууштай. Монголын зах зээлд гадны брэнд нутагшихад хэцүү. Төр засгийн дэмжлэг бага, татварын дарамт ихтэй ч хийж бүтээх эрмэлзэлтэй, бүтээлч сэтгэлгээтэй, шантрашгүй хүмүүст энэ бүхэн бэрхшээл биш юм.Дэлхийн сод брэндийг дэргэдээс худалдан авах боломжийг Супер рубин ХХК-ны охин компани болох Үйтэм Фейшн ХХК олгож байна. Өвөрмөц шийдэл, чанар, хөлд эвтэйхэн байдлаар танигдсан бүх загвар энд бий. Хүчирхэг хүүхнүүдийн дүр төрхийг улам тодотготгож, нийгэмд тэсрэлт хийдгээрээ алдартэй Dyrberg Kern брэндийн захирал Э.Халиун United Nude брэндийг хэрэглэгчдэдээ санал болгосон. Энэ үйл явдал хотын гангачуудын таашаалыг хүлээж, түүнийг аргагүй л загварын ертөнцийн зэрлэг сарнай юм гэх дүгнэлтэнд хүргээд байна. Э.Халиуна хувьд шинэ, содон туршилтуудыг үргэлж хийдэг дайчин бүсгүй билээ. Share

Монгол , Солонгосын Сэтгүүлчдийн анхдугаар чуулган болно

Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Солонгосын Сэтгүүлчдийн холбоо хамтран Хуурамч мэдээлэл ба төөрөгдөл- Иргэдийн мэдэх эрхийг хамгаалах нь сэдэвт чуулганыг Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Хоёр орны сэтгүүлчдийн дунд энэхүү чуулган анх удаа зохион байгуулагдаж бөгөөд Солонгосын Сэтгүүлчдийн холбооны удирдлагууд болон 30 орчим сэтгүүлч, манай талаас Сэтгүүл зүйн салбарын 50 гаруй төлөөлөгч, сэтгүүлч, эрдэмтэн докторууд оролцох аж. Чуулган 21-ний баасан гарагийн 09.00 цагт МҮХАҮТ-нд эхлэж дөрвөн өдөр үргэлжлэнэ. Монгол , Солонгосын Сэтгүүлчдийн анхдугаар чуулганы үеэр Хуурамч мэдээллээс хамгаалах арга зам, Монголын сэтгүүл зүйн өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага, Монголын мэдээллийн Вэбсайтын хөгжил зэрэг илтгэлүүд тавьж хэлэлцүүлэг хийх юм. Монгол , Солонгосын сэтгүүлчдийн анхдугаар чуулган зохион байгуулж байгаа нь хоёр орны харилцааны хувьд ч томоохон дэвшил тул манай улсын Гадаад хэргийн яам, БНСУ-ын Элчин сайдын яамнаас төлөөлөл оролцож хүндэтгэл үзүүлэхээ мэдэгджээ. Чуулганы төгсгөлд хоёр тал хамтарсан хэвлэлийн бага хурал зохион байгуулж хурлаас гарсан үр дүнгийн талаар мэдээлэл хийнэ гэлээ. Хэвлэлийн хурал зургаадугаар сарын 24-ний даваа гарагийн 09.00 цагт Корпорэйт зочид буудлын Улаанбаатар танхим-д болно.

“Шинэ-Эрин дунд сургуулийн шалгалтын комисс уучлал гуйсан ч дахин шалгалт явуулахыг хүсэж байна”

Энэ жил Шинэ-Эриндундсургуульд элсэхээр 1,250 орчим хүүхэд бүртгүүлж, өнгөрсөн Ням гарагт буюу зургаадугаар сарын 16-ны өдөр 11:00цагаас нийт 1,236 хүүхэд элсэлтийн шалгалтад оржээ. Гэвч шалгалтын бодлогобуруу байсан учраас эцэг эхчүүд БСШУСЯамд гомдол гаргасан тухайгаа бидэнд мэдээлсэн юм. Эцэг эхийн төлөөлөлТухайншалгалтын А вариантын 40, 28 дугаар бодлого, Б вариантын 40,18 дугаар бодлогын хариузөрсөн,алдаатай байсанталаарзарим хүүхэдшалгалтын үеэр багшдаахэлсэн байсан. Гэвч шалгалтын комисс алдаа байхгүйхэмээгээдбодлогоо бодохыг зөвлөсөн байсан. Шалгалтын хариу тухайн өдрийн 21:00цагт гарсан. Маргааш нь буюу 17-ны өдөр 15:00 цагт тухайн бодлого алдаатай байсан гэдгийгшалгалтын комисс бидэнд мэдэгдэжуучлалгуйсан. Харин дахин шалгалт явуулах боломжгүй гэсэн юм. Бидний хүүхдүүдийн эрх зөрчигдөж байгаа учраасдахин шударгаар шалгалт явуулах хүсэлтэй байна. Иймээсбид БСШУСЯ-нд гомдол гаргасан. Тиймээс бидний гомдлыг хүлээж авч шударгаар шийдэж өгөх байх гэж найдаж байна хэмээн ярилаа. Тухайн сургуулийн элсэлтийншалгалтын хураамжнэг хүүхдийн 25 мянган төгрөг байдаг. Харинэлсэлтийн шалгалт өгсөн 1,236 хүүхдээс энэ жил ердөө 48 хүүхдийг элсүүлнэ.Мөн шалгалтын бодлого буруу болохыг мэдсэнийхээ дараа шалгалтын комисс сургуулийн цахим хуудастбайрлах шалгалтынхариуг нь өөрчилсөн болохыг эцэг эхчүүд онцолж байв. Бид болсон явдлыг тодруулахаар сургуулийн удирдлагатай холбогдох гэсэн боловч утсаа унтраасан байв. БСШУСЯамныТэгш хамруулан суралцуулах боловсролын бодлого,хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Д.Батцэцэгээсэнэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тодрууллаа. ТэрбээрӨнөөдөр манай яамандШинэ-Эрин сургуульд элсэхээр шалгалт өгсөн эцэг эхчүүдээс гомдол ирсэн. Гэвч манай яамны зүгээс тусгомдлыгшийдвэрлэх боломжгүй. Учир нь Шинэ-Эрин сургуулийн элсэлтийн үйл ажиллагааг өмнө нь Боловсролын үнэлгээний төв хариуцаж явуулдаг байсан. Харин тус сургуулийн үйл ажиллагаахоёр жилийн өмнөөсжигдэрсэн болохоор элсэлтийн шалгалтын үйл ажиллагаагаа тухайн сургуульшалгалтын комисс гарганөөрөөхариуцаж явуулах болсон гэсэн юм. Шинэ Эрин дунд сургууль нь БCШУCЯ-ны харьяа, Кембриджийн их сургуулийн олон улсын хөтөлбөртэй хослуулан хэрэгжүүлдэг төрийн өмчитсургууль юм. Хүүхдүүд тус сургуульд дунд ангиасаа буюу зургаадугаар ангиасаа элсэн ордог байна. Алдаатай болон засагдсан бодлогын хувилбарыгөгсөн юм. ЗАСАГДСАН / ЗАСАГДААГҮЙ Энэ мэдээллийг түгээх

Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид мэндчилгээ ирүүллээ

Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай Энхийг сахиулах ажиллагааны VIII ээлжинд үүрэг гүйцэтгэж байгаа Онцгой байдлын албаны алба хаагчид түүхт 15 жилийн ойн баярын мэндчилгээ ирүүлсэн байна. Тус мэндчилгээнд Эр зориг, авхаалж самбаа, эх оронч үзлийн шалгуур болсон нэр хүндтэй, өндөр хариуцлагатай, үлэмж эрсдэлтэй Онцгой байдлын албаны өнгөрсөн, одоо, ирээдүйг бахархам үйлсээр арвижуулж, бие сэтгэлээ зориулж, амь насаа үл хайрлан зүтгэж, төр, ард иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэж ирсэн энэ албаны тулгын чулууг тавилцсан үе, үеийн ахмадууд, одоо ажиллаж байгаа нийт офицер, ахлагч, алба хаагчид, байгууллага, хамт олон тэдний гэр бүлийнхэнд Монгол Улсад орчин цагийн Онцгой байдлын алба нэгдсэн тогтолцоонд орж үүсэн байгуулагдсаны 15 жилийн ойн баярын мэндийг хүргэж, алс холын Африк тивийн Өмнөд Судан улсад энхийг сахиулж байгаа VIII мотобуудлагын үүрэг гүйцэтгэж буй Онцгой байдлын алба хаагчдаас нь мэндчилгээ дэвшүүлье гэжээгэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.