Япон улсын Өөрийгөө хамгаалах хүчний Хуурай замын командлалын штабын орлогч дарга, дэслэгч генерал Такаюуки Онозүакаг Монгол Улсын ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбат хүлээн авч уулзаж, хоёр орны цэргийн хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд хошууч генерал А.Ганбат манай сайхан оронд тавтай морилохыг хүсээд Монгол Улсын Зэвсэгт хүчин, Япон улсын Өөрийгөө хамгаалах хүчний цэргийн хамтынажиллагаа сүүлийн жилүүдэд идэвжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийлэв. Ялангуяа хоёр улсын цэргийн хамтын ажиллагаа нь бүх түвшний харилцан айлчлал, зөвлөлдөх уулзалт болоод цэргийн боловсон хүчин сургах, Чадавхийг нэмэгдүүлэх хөтөлбөр-ийг хэрэгжүүлэх, Хааны эрэлд энхийг дэмжих олон улсын сургуульд цэргийн багаа оролцуулах зэрэг олон чиглэлээр амжилттай хөгжиж байгааг онцолсон юм. Харин дэслэгч генерал Такаюуки Онозүака Монгол Улсын Зэвсэгт хүчин, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлал хамтран 17 дах жилдээ зохион байгуулж байгаа Хааны эрэлд энхийг дэмжих олон улсын сургуульд Япон улс нь 2008 оноос хойш тасралтгүй оролцож байна. Энэхүү олон улсын сургуульд оролцсоноор манай цэргийн алба хаагчид энхийг дэмжих ажиллагааны чиглэлд арвин туршлага хуримтлуулж байна хэмээн онцлоод цэргийн хамтын ажиллагааны талаар өргөн хүрээнд ярилцсан юм. Уулзалтад Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар, ЗХЖШ-ын Энхийг дэмжих-цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Б.Бат-Эрдэнэ нарын албаныхан байлцав.
Улаанбаатарт Парис хотын нэрэмжит гудамж талбай байгуулах асуудлаар санал солилцов
2019-06-19 08:58:47 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод Парис хотын нэрэмжит гудамж талбай байгуулах асуудлаар болон хоёр улсын хамтран хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн үр дүнгийн талаар ярилцаж санал солилцов. Нийслэлийн ИТХ-аас Франц улсын хотын захиргаанд захидал илгээж Парис хотын нэрэмжит гудамж талбай байгуулах талаар зөвшөөрөл хүссэн байна. Уг захидлын хариуд Парис хотын Захирагч зөвшөөрч байгаагаа илэрхийлээд Франц улсын онцлог хэв шинж, өнгө төрхийг илэрхийлсэн гудамж талбай байгуулахыг онцолсон талаар Элчин сайд Филипп Мэрлин энэ үеэр хотын Захирагчид уламжлав. Уулзалтын үеэр Хотын захирагч С.Амарсайхан 2018 онд Парис хотод ажлын айлчлалаар явахдаа хот төлөвлөлт дээр хамтарч ажиллахаар болсон. Одоо манай дээр Хот төлөвлөлт судалгааны институт-ыг байгуулж ажил нь жигдрээд явж байна. Энэ ажлын хүрээнд Парисын хот төлөвлөлтийн мэргэжилтнүүдийг урьж хамтарч ажиллах төлөвлөгөөтэй байна. Парисын нэрэмжит гудамж талбай байгуулах асуудал дээр хамтарсан ажлын хэсэг байгуулаад Улаанбаатар хотын аль хэсэгт байгуулж, тохижуулах талаар санал солилцоод ажиллая гэлээ. Францын Элчин сайд Филипп Мэрлин хамтарсан ажлын хэсэгт орж ажиллах бүрэлдэхүүнийг албан бичгээр уламжлахаар болж, ирэх намар Парис хотын нэрэмжит гудамж талбайг Улаанбаатар хотод байгуулах ажлыг эхлүүлэх талаар судалгааг хийхээр тохиролцлоо.
Нийслэлийн төрийн албан хаагчдын үйл ажиллагаа дотоод хяналттай болно
2019-06-19 08:54:32 Нийтлэгдсэн: НийгэмМонгол Улсын Засгийн газраас 2019 оныг Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил, нийслэлийн төр захиргааны байгууллагаас Иргэдийн оролцоотой-Хөгжлийн жил болгон зарласантай холбогдуулан харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт хэрэгжүүлэх Төрийн үйлчилгээний цахим шилжилт төслийн хүрээнднийслэлийн дотоод удирдлагын нэгдсэн систем erp.ulaanbaatar.mn болон цахим үйлчилгээний нэгдсэн портал eservice.ulaanbaatar.mnсистемүүд хэрэглээнд нэвтэрсэн. Төрийн үйлчилгээг иргэдэд тэгш хүртээмжтэй, түргэн шуурхай, ил тод, нээлттэй хүргэх, үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, албан хаагчдыг хариуцлагажуулан, төрийн албан хаагчдын үйл ажиллагааг хянах, өдөр тутмын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор нийслэлийн Дотоод удирдлагын UB ERP системийн Үүрэг даалгаврын дэд системийг шинэчлэн, үүрэг даалгаврын хяналтын картын системийг нэвтрүүлээд байна. Тус системийг үйл ажиллагаандаа хэрхэн ашиглах тухай Байгууллагын дотоод үйл ажиллагаанд хяналтын картыг нэвтрүүлэх нь сургалтыг 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулж, ННЗБ-уудын удирдлагууд болон холбогдох 300 гаруй албан хаагчдыг хамруулсан бол өнөөдөр Нийслэлийн Засаг даргын орлогч дарга нар, төслүүдийн удирдагчид, түүний туслах ажилтнууд, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны хэлтэс, нэгжийн дарга нар, ахлах мэргэжилтнүүдэд зохион байгууллаа. Хяналтын картын тогтолцоог цаашид өргөжүүлэн, энэ оны аравдугаар сарын 1-нээс төрийн үйлчилгээг операторын горимд шилжүүлсний дараа бүх төрийн үйлчилгээг хяналтын картын систем рүү шилжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Хяналтын карт нэвтэрснээр төрийн албан хаагчийн ажлын цаг ашиглалт, үүрэг даалгаврын биелэлт, төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлэх хурд сайжирч Төр өөрт байгаа мэдээллээ иргэдээсээ нэхэх байдал бүрэн арилах ач холбогдолтой юмгэж нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас мэдээллээ.
Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр энэ сарын 20, 22-нд зарим газраар, 21-нд ихэнх нутгаар, 23-нд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай бороо орохын зэрэгцээ хүчтэй салхи шуурга дэгдэх төлөвтэй байгаа тул ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд хандан дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. -Усархаг ширүүн борооны улмаас цөөнгүй зам, гүүр эвдрээд байгаа тул аян замд гарахдаа сонор сэрэмжтэй байж, мэргэжлийн байгууллагаас өгч буй заавар зөвлөмжийг сайтар сахин биелүүлэх, -Гол усны түвшин нэмэгдэж, үерийн байдалтай байгаа тул гармаар зорчихгүй, зориулалтын гарцтай газраар зорчих, -Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэл, дохиог хүлээн авсан даруйдаа бусдад дамжуулах, түгээх, -Хөдөө хээр амарч зугаалахаар явахдаа бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, -Гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойролцоох эрэгт барьж, суурьшихгүй байх. Үерийн аман дээр суурьшсан бол яаралтай аюулгүй газарт орон гэрээ нүүлгэн шилжүүлэх, -Үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих зэргээр өөрийн болоод бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, -Албан байгууллага, үйлчилгээний газрууд тухайн орчныхоо барилга байгууламжийн эргэн тойронд цахилгааны утас ил гарсан эсэхт хяналт тавих, сэжигтэй, аюултай тохиолдол мэдэгдвэл холбогдох байгууллага, мэргэжилтнүүдэд яаралтай хандахыг зөвлөж байна.
Бүгд Найрамдах Солонгос Улсын Хоол үйлдвэрлэл, зочид буудал, зоогийн газрын шилдэг мэргэжилтэн, БНСУ-ын сайдын шагналт, Бусаны Их Сургуулийн доктор профессор ноён Жу Хан Ён Монгол улсад айлчлах гэж байна. Тэрбээрхоол үйлдвэрлэлийн технологи ажиллагаа, амт чанарыг сайжруулах, эрүүл ахуйн стандарт хүнсний аюулгүй байдлыг олон улс, дэлхийн жишигт хүргэх зорилготойгоор онол болон практик сургалтыг мэргэжлийн тогооч нарт заах, мөн даяарчилагдаж буй энэ цаг үед хэрэглэж байгаа хоол хүнснээсээ хамаарч эрүүл, урт удаан наслах боломжийн талаархүнэтэй зөвлөмжөө өгөхөөр манай улсаас зөвхөнЮНА рестораныг сонгон06 дугаар сарын18-ны өдрөөс25-ныг хүртэлөдрүүдэд сургалтзохион байгуулах гэж байна. Ноён Жу Хан ЁнСолонгос улсад төдийгүй Дэлхийд нэр хүндтэй Инчоны Олимпик жуулчны бааз, Freestyle н Сөүл дэх салбар, Лотте зочид буудал, Paradise зочид буудал Ёнсон Их Сургууль, Бусаны Их Сургууль зэрэг газруудад зөвлөх багш, мэргэжилтэн хийдэг бөгөөд Монгол Улсаас ЮНА рестораныг сонгох болсон шалтгаан нь хоол үйлдвэрлэл, хүнсний эрүүл ахуй аюулгүй байдлын стандартыг олон улсын жишигт нийцүүлэн ажиллаж буй цорын ганц солонгос ресторан гэдгээр ньонцолжээ. Ингэснээр монгол эзэнтэй, монгол ажилчин албан хаагчидтай ЮНА сүлжээ ресторан солонгос хоолыг монгол хүн дэлхийд хийж, таниулах зорилгодоо дахин нэг алхамаар ойртсоор байгааг дахин нотлон харуулж байна.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй