НӨАТ: 50 сая төгрөгийн нэг, 10 сая төгрөгийн хоёр азтан тодорлоо
2019-06-17 09:23:53 Нийтлэгдсэн: НийгэмӨчигдөр буюу 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол журмын дагуу явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2019 оны 05 дугаар сарын 01-нээс 05 дугаар сарын 31-ны өдрийн хооронд худалдан авалт хийж, 2019 оны 06 дугаар сарын 15-ны 23 цаг 59 минутаас өмнө бүртгүүлсэн 27,467,628 баримт хамрагдсанаас: 50 сая төгрөгийн 1 10 сая төгрөгийн 2 5 сая төгрөгийн 19 1 сая төгрөгийн 254 100 мянган төгрөгийн 2434 30 мянган төгрөгийн 24818 баримт тохиролд таарч, нийт 27,528 иргэн азтан боллоо. Үндсэн сугалааны дугаар 96589469. Супер азтанд 1 азтан тодорлоо. Супер сугалааны дугаар 46053913.
ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле Дархан-Уул аймгийн Орхон суманд ажиллав
2019-06-17 09:08:52 Нийтлэгдсэн: НийгэмХүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле, Дархан-Уул аймгийн Хөдөө аж ахуйн газрын дарга Б.Нэргүй нар Дархан-Уул аймгийн Орхон сумын Засаг дарга Б.Алтансарнай, төмс хүнсний ногоо эрхлэгчидтэйуулзлаа. Дархан-Уул аймгийн Орхон сум 2018 онд Монгол улсын төмс хүнсний ногооны хэрэгцээний 18 хувийг хангасан байна. Сумын хэмжээнд газар тариалангийн зориулалттай нийт 1300 орчим га талбай байгаагаас одоогийн байдлаар нийт 198 иргэн 5 аж ахуй нэгж байгууллага 952.29 га-д 18 төрлийн хүнсний ногоо тариалсан байна. Үүнд: Төмс- 206.7 Лууван- 351.6 Байцаа- 4.68 Шар манжин- 115.7 Хүрэн манжин- 59.3 Сонгино- 134 Сармис- 4.41 Өргөст хэмх- 54.7 Тарвас- 0.5 Чинжүү-0.03 Навчид байцаа- 0.05 Дун ногоо- 0.1 Хулуу- 0.03 Шанцай- 0.01 Бууцай- 0.01 Улаан лооль-0.4 Гоньд- 0.1 Рапс- 20 тус тус тариалсан байна. Одоогийн байдлаар тариалалтын явц 75 хувьтай явагдаж байна. Шар манжин, хүрэн манжин, өргөст хэмх, чинжүү, тарвас гэх мэт таримал ургамлын тариалалт явагдаж байна. Дархан-Уул аймгийн Орхон сумын хэмжээнд усалгаатай газар тариалан эрхэлдэгээр онцлогтой. Нийт 750 гаруй га услах хүчин чадалтай, 79-ийн тохой зэрэг инженерийн хийцтэй услалтын систем 1971 онд ашиглалтанд орж одоог хүртэл Шарын гол, Бүрэн толгойн услалтын системийг ашиглаж байна. Тус сумын тариалан эрхлэгч иргэн, ААНБ-д тулгамдаж буй асуудлын нэг бол Шарын голын услалтын системийн засвар үйлчилгээ юм. Анх 1971 онд 450 га услах хүчин чадалтай ашиглалтад орж байгуулагдсанаас хойш 48 жил ашиглагдаж байна. 1990 оны өмч хувьчлалаар Хуртай ХК-ны эзэмшилд шилжсэн бөгөөд одоо Поликом ХХК-ны өмчлөлд байдаг байна. Тус услалтын системд одоогийн байдлаар 700 орчим га талбайд 450 гаруй иргэн тариалсан хүнсний ногоог услаж байна. Тариаланч нарыг усаар хангахын тулд жил бүр ЗДТГ-аас, системийн ойролцоо тариалалт хийдэг иргэн аж ахуйн нэгжтэй хамтран жижиг засвар хийж тариалалын хугацаанд ашиглаж байна. Энэхүү услалтын систем нь суурилагдсан цагаасаа хойш урсгал засвар үйлчилгээг хийгдээгүй байна. Цаашид энэ усалгааны системийг сум орон нутгийн мэдэлд авч, найдвартай ажиллагааг хангаж, сумын эдийн засгийн үндэс болсон газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх хүсэлтийг харгалзан Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалттай хүнсний ногооны усалгаатай газар тариаланг нэмэгдүүлэх төслийн хүрээнд энэ асуудлыг шийдвэрлэж өгөх албан бичгийг ХХААХҮ-ийн дэд Ж.Саулед өгсөн юм.
Органик хүнсийг баталгаажуулах хамтын баталгаажуулалтын байгууллагыг Сэлэнгэ аймагт байгууллаа
2019-06-17 09:04:46 Нийтлэгдсэн: НийгэмМанай улсын малчид, тариаланчид, зөгийчид, үйлдвэрлэгчдэд тулгамдаж буй гол асуудлын нэг нь органик бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна гэдгээ баталж чадахгүй байгаа явдал юм. Хэрэв байгалийн гаралтай, 100 хувь цэвэр, органик гэдгээ баталж чадвал харьцангуй бага өртгөөр чанартай түүхий эд, бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үнэ цэнийг нь нэмэгдүүлэх, орлогоо өсгөх боломжтой. Олон Улсад органик хүнсийг баталгаажуулах хэд хэдэн төрлийн арга байдгаас харилцан итгэлцэлд тулгуурласан хамтын баталгаажуулалтын байгууллага байгуулж, Органик хүнс мөн гэдгийг хамтаараа баталгаажуулах нь хамгийн бодитой, богино хугацаанд хэрэгжих боломжтой гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам үзэн, энэ тухай Органик хүнсний тухай хууль, түүнийг дагалдах журамдаа тусгаж, эдгээр эрх зүйн баримт бичгийг олон нийтэд сурталчлах, хэрэгжилтийг хангах зорилготой Алсыг харъя-Органикийг сонгоё сарын ажлыг жил бүр тогтмол зохион байгуулан ажиллаж байна. Дээр дурдсан боломжийг бүрдүүлэх, хууль, журмыг хэрэгжүүлэх, сарын ажлыг үр дүнтэй зохион байгуулах үүднээсАДРАМонгол Олон Улсын байгууллагын Органик хөдөө аж ахуйн түншлэл төсөл нь органик хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг Монгол Улсад хөгжүүлэх эхлэлийг Сэлэнгэ аймагт тавьж, хамтын баталгаажуулалтын тогтолцоог бий болгон, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж, эргээд орон нутгийн иргэдийн амьжиргааг сайжруулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд газар тариалан, сүү, сүүн бүтээгдэхүүн, зөгийн аж ахуй эрхэлдэг Сэлэнгэ аймгийн анхан шатны 30 хоршоо, нэг дундын хоршоог сонгон авч төсөлдөө хамруулж, тэдний органик хөдөө аж ахуй, органик хүнс үйлдвэрлэлийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх, хандлагыг өөрчлөх,чадавхжуулахолон төрлийн сургалт явуулж, тоног төхөөрөмж, санхүүгийн дэмжлэг үзүүлэн, иргэд, хоршоодын талбайгаас хөрс, усны дээж авах, шинжлүүлэх зэрэг олон ажлыг зохион байгуулж байна. Үүний үр дүнд төсөлд хамрагдаж буй Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Баяжих сүүн булаг, Шаамар сумын Органик бал, Сант сумын Усан хээр хоршооны нийт 21 ногоочин өөрсдийн санаачилгаар Сэлэнгэ органик нэртэй хамтын баталгаажуулалтын байгууллага байгуулж, органик хүнс үйлдвэрлэлд шилжиж байгаагаа илэрхийлж, тангараг өргөлөө. Тэд, ...зөвхөн органик үйлдвэрлэлд зөвшөөрөгдсөн бодисыг зааврын дагуу хэрэглэж, химийнгаралтай пестицид, ургамал хамгаалах бодис, фунгицид, гербицид, эрдэс бордоо, ургалт дэмжих бодис, нийлэг даавар зэрэг бодисыг шууд болон шууд бус замаар өөрийн үйл ажиллагаанд ашиглахгүй. Хөрсний үржил шимийг байгальд ээлтэй, хөдөө аж ахуйн тогтвортой зарчим бүхий сэлгээ,компостонбордоо, хучлага таримал тарих болон ногоонбордууртуринш хэрэглэн нэмэгдүүлнэ гэдгээ тангараглаж, үйлдвэрлэл эрхлэгч болон хэрэглэгч, хараат бус гишүүнтэй хамтран ажиллах гэрээ байгуулав. Хамтран ажиллах гэрээнд талуудын эрх, үүрэг, хяналт, хариуцлагын арга хэмжээг нарийвчлан тусгасан байна. Сэлэнгийн долгио чуулгад өчигдөр (2019.06.13) болсон Хамтын баталгаажуулалтын байгууллага байгуулах, тангараг өргөх ёслолын ажиллагаа-г нээж, Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог,АДРАМонгол Олон улсын байгууллагын Органик хөдөө аж ахуйн түншлэл төслийн менежер Г.Цэцгээ нар үг хэлж, органик хөдөө аж ахуйн ач холбогдол, органик хүнсийг баталгаажуулахын давуу талыг онцоллоо. Мөн Сэлэнгэ таван хайрхан дундын хоршооны дарга Ч.Оюунтуяахамтын баталгаажуулалт гэж юу вэ, Сэлэнгэ органик хамтын баталгаажуулалтын байгууллагын үйл ажиллагааны талаар оролцогчдод танилцуулсан юм. Энэ үеэр органик хөдөө аж ахуй нь сэлгэн тариалалт, амьтан, ургамлын гаралтай бордоо хэрэглэх, механик ба биологийн аргаар хортонтой тэмцэх замаар байгаль эх дэлхий, хүн амын эрүүл мэндийг хамгаалахад чиглэгдсэн, хөдөө аж ахуй эрхлэх дэвшилтэт хэлбэр. Олон улсад органик хүнс үйлдвэрлэхдээ хүрээлэн буй орчин, хүн, мал, амьтан, ургамал, хорхой шавж, ус, агаарыг нэгэн цул гэж үзэн, элдэв химийн бодис, пестицид, антибиотик хэрэглэдэггүй болохыг тодотгов. Ийнхүү орон нутгийн хоршоод хамтран хамтын баталгаажуулалтын байгууллага байгуулснаар нэгдсэн удирдлага, зохион байгуулалтад орж, бие биенээ хянаж, хамтын хүч, оролцоотойгоор органик хүнс үйлдвэрлэж байгаагаа баталгаажуулан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас байгалийн гаралтай, органик гэдгийг илэрхийлсэн тэмдэг авч, эрүүл, чанартай хүнсийг дундын зуучлалгүйгээр хэрэглэгчдийн гарт шууд хүргэх боломжтой болж байна.
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр 06 дугаар сарын эхний арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх голуудын усны түвшин аажим буурсан бол Хэнтийн зүүн хажуугийн зарим голуудын усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж, үерийн түвшинг даван үерлэсэн байна. Түүнчлэн энэ сарын 14-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-нд баруун, төв, говийн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд ихэнх нутгаар, 17-нд төв, зүүн болон говийн аймгуудын ихэнх нутгаар бороо орох төлөв гарчээ. Иймд: -Урин дулаан аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд, аж ахуйн нэгж байгууллага аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай явж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, -Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих, -Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, -Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэл, дохиог хүлээн авсан даруйдаа бусдад дамжуулах, түгээх, -Гэр, хашаа, саравч, орон байрыг гуу жалга, голын ойролцоох эрэг, татамд барихгүй, суурьшихгүй байх, Үерийн ус зайлуулах суваг шуудуу, далан хашлага барих зэргээр өөрийн болон гэр бүлийнхээ амь нас, эд хөрөнгийг хамгаалж, гол усны ослоос урьдчилан сэргийлэхийгОнцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Барилга, хот байгуулалтын яам Монгол Улсын Хот байгуулалтын салбарын чадавхийг бэхжүүлэх төсөл-ийн 2-р үе шатны төслийн хүрээнд Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, хуулийг дагалдан батлагдах дүрэм, журам боловсруулахад оролцсон төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийг сургагч багшаар бэлтгэн, 34 сургагч багшид СУРГАГЧ БАГШ ийн гэрчилгээг гардууллаа. Барилга, хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар, Хот байгуулалтын салбарын чадавхийг бэхжүүлэх төслийн 2-р үе шатны төслийн багийн зөвлөх Нагаяма Кацүхидэ нар сургагч багш нарын гэрчилгээг гардуулав. Барилга, хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар Хот төлөвлөлтийн харилцаанд тулгамдаж байгаа асуудлыг гардан хийхэд мэргэшсэн сургагч багш нарын үүрэг оролцоо чухал гэдгийг онцолж, сургагч багш нарт амжилт хүсэж, баяр хүргэлээ. Барилга, хот байгуулалтын яам нь хот байгуулалтын салбарын хууль эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгох зорилтын хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран 2007 оноос хойш өнөөдрийг хүртэл Улаанбаатар хотыг тогтвортой хөгжүүлэх чиглэлд үр дүнтэй ажиллаж ирсэн юм. Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө, хот байгуулалтын хөтөлбөрийн судалгаа-ны төслийг 2007-2009 онд хэрэгжүүлж, судалгааны үр дүнг үндэслэн Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлага-ын баримт бичгийг боловсруулан 2013 онд Монгол Улсын Их хурлаар баталсан юм. Түүнчлэн 2010-2013 онд хэрэгжүүлсэн Монгол Улсын Хот байгуулалтын салбарын чадавхийг бэхжүүлэх төслийн 1 дүгээр үе шат-ны төслийн хүрээнд хот байгуулалтын салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлж 2015 онд Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийг Улсын Их хурлаар батлуулаад байна. Мөн 2014 оноос хэрэгжүүлсэн Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх чадавхийг сайжруулах төсөл-ийн үр дүнд Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлага-ын баримт бичгийг 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, 2016 онд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор батлуулав. Үүний зэрэгцээ Монгол Улсын Хот байгуулалтын салбарын чадавхийг бэхжүүлэх төслийн 2 дугаар үе шат-ны төслийг 2015-2018 онд хэрэгжүүлсэн бөгөөд Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийг дагалдах дүрэм, журам, заавар боловсруулах, салбарын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх хот, суурин газрыг дахин хөгжүүлэх төслүүдийг хэрэгжүүлэх механизмыг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлээд байна.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй