2019 ОНЫ НЯГТЫН ТУРШИЛТ ХИЙЖ ЗАСВАРТ ОРОХ ШУГАМ ТОНОГЛОЛЫН ХУВААРЬ
Мэдээлэл хаалттай, үйл ажиллагаа удаашралтай байгаа нь авлигын эрсдэл үүсгэдэг гэж иргэд үзэж байна
2019-06-14 10:22:40 Нийтлэгдсэн: НийгэмАвлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс эрүүл мэндийн салбар дахь эрх, тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаатай холбоотой хүнд суртал, авлигын эрсдэл, авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг тогтоож, арилгах, цаашид эрх, тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой гэмт хэрэг, зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төвд ажиллаж байна. Тусгай зөвшөөрөл авахаар хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж, үйлчилгээ авахад гарч буй хүндрэл бэрхшээл, тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг зохицуулсан хууль эрхзүйн зохицуулалт, хяналтын тогтолцоо, тухайн асуудлыг хариуцсан албан тушаалтнуудын харилцаа, хандлага, ёс зүй болон авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэрэг гарахад нөлөөлж буй шалтгаан, нөхцөлийн талаар ярилцаж, санал хүсэлт, гомдлыг хүлээн авч судлан үзэж байна. Иргэн, аж ахуйн нэгжийн зүгээс тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл хаалттай, ил тод биш, шат дамжлага ихтэй, цаг хугацаа их шаарддаг, тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаа эрхэлж байгаа албан тушаалтнууд мэдээ, мэдээлэл дутмаг өгдөг, үл ялих зүйлээр шалтаглаж олон дахин явуулж чирэгдэл учруулдаг зэрэг асуудал авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэрэг гарахад нөлөөлдөг гэж үзэж байна. Тус салбарт тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомж, дүрэм журам нь хүнд суртал, чирэгдэл, авлигын эрсдэл үүсгэх нөхцөл бүрдүүлсэн эсэх, үйл ажиллагааны шат дамжлага хэрхэн явагддаг болон албан тушаалтнууд авлигын эрсдэлд өртөж буй шалтгаан, нөхцөлийг нарийвчлан судалж, тогтоох, арилгах хяналт шалгалтын ажил үргэлжилж байна.
БНХАУ-ын засгийн газрын урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн хүрээнд хуучин гүүрний дам нуруу буюу доод хэсгийг засварлахаар болжээ. Яармагийн хуучин гүүрний хөдөлгөөнийг энэ сарын 15-25-ны хооронд хааж, дөрвөн эгнээ шинэ гүүрийг эсрэг урсгалтайгаар зохион байгуулах аж. Тус чиглэлд зорчих иргэдийг хөдөлгөөний эрчим, замын ачааллыг тооцон хөдөлгөөнд оролцохыг нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра санууллаа.
Бид гоо сайхны бүтээгдэхүүн үйлчилгээний хувьд үсрэнгүй хөгжилд ирсэн дэвшилтэт нийгэмд амьдарч байна. Монголд анх хөмсгийг үстэй мэтээр шивж, гоо сайхны салбарт 13 жил туршлагажсан М.Отгонцэцэгийн үйлчилгээнд хамрагдах нь нэр төрийн хэрэг болжээ. Тэнгэр белла бьюти салондоо тав тухтай орчныг цогцоор нь бүрдүүлсэн түүнийг их хотын гангачуул зорьдог. Бусад газруудад хийлгээд хөхөрсөн, улайсан зэрэг гоо сайханд сөргөөр нөлөөлөхүйц хөмсгүүдийн засварыг хүртэл тэрбээр хийж гүйцэтгэдэг аж. Отгоогоор үйлчлүүлдэг хүмүүсийн тал нь эрчүүд гээд бодохоор гоо сайхны боловсролд гарч буй ахиц дэвшлийн нэг илэрхийлэл биз ээ. Тэнгэр белла бьюти салоны нэрийн хуудас монголын номер нэг шивээсчин Отгоо юм. Төрөлхийн мэт харагддаг шивээсийг Сити дээд сургуулийг төгссөн мэргэжлийн гоо засалч Отгоогоос өөр хэр баргийн хүн гүйцэтгэж чадахгүй гэх юм билээ. Тус салонд мэсгүйгээр арьсыг өргөж, чангалах 2019 оны тоног төхөөрөмжүүд бүгд байна. Нүүрийг V хэлбэртэй болгох чангаруулах үйлчилгээ ч үйлчлүүлэгчдийн талархлыг хүлээж эхэллээ. Эндхийн тураах аппарат нь технологийн дэвшлийг мэдрүүлж гайхалтай үр дүнг үзүүлдэг. Хаяг: Тэнгэр вилла хотхон 116-1 тоот Утас: 80660000 88115986
Нийслэлийн төрийн албан хаагчдын үйл ажиллагааг сайжруулах зорилготой хяналтын картын тогтолцоог нэврүүллээ
2019-06-13 10:57:07 Нийтлэгдсэн: НийгэмТөрийн үйлчилгээний цахим шилжилт төслийн хүрээнднийслэлийн дотоод удирдлагын нэгдсэн систем erp.ulaanbaatar.mn болон цахим үйлчилгээний нэгдсэн портал eservice.ulaanbaatar.mnсистемүүд хэрэглээнд нэвтэрсэн билээ. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд дотоод үйл ажиллагааны удирдлагын системд хяналтын картын тогтолцоог нэвтрүүлж эхэллээ. Байгууллагын дотоод үйл ажиллагаанд хяналтын картыг нэвтрүүлэх, Төрийн үйлчилгээний цахим системүүдийг үйл ажиллагаандаа хэрхэн ашиглах тухай сургалтыг өнөөдөр НЗДТГ, нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас хамтран зохион байгууллаа. Сургалтад нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын дарга, Захиргаа, хүний нөөц хариуцсан нэгжийн дарга, Хяналт шинжилгээ, үнэлгээний асуудал хариуцсан мэргэжилтэн, Хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Мэдээлэл технологийн ажилтнууд зэрэг нийслэлийн 76 байгууллагын 304 төрийн албан хаагч хамрагдлаа. Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзориг Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил болгон зарласантай холбогдуулж нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн албан хаагчдын үйл ажиллагааг хянах, өдөр дутмын үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг аваад явж байна. Үүний нэг жишээ нь нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад хяналтын картын системийг нэвтрүүлж эхлээд байна. Иргэд төрийн үйлчилгээг авах хүсэлт гаргасаны дараа тухайн асуудал нь хаана, ямар шатанд, хэн дээр гацсан, шийдвэрлэлт нь ямар түвшинд явж байгааг хяналтын картын тусламжтайгаар шууд мэдэх боломжтой. Хяналтын картыг eservice.ulaanbaatar.mn-ээс харахаас гадна нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд дээр очиж хэвлүүлэн авч болно. Ингээд тухайн төрийн албан хаагч дээр шууд очоод уулзаж, асуудлаа ярилцах боломжтой. Өнөөдрийн байдлаар нийслэлийн таван байгууллагын 47 үйлчилгээг цахимжуулаад байна. Ирэх аравдугаар сарын 1-нээс төрийн үйлчилгээг операторын горимд шилжүүлсний дараа бүх төрийн үйлчилгээг хяналтын картын систем рүү шилжүүлнэ гэв. Хяналтын карт нэвтэрснээр төрийн албан хаагчийн ажлын цаг ашиглалт, үүрэг даалгаврын биелэлт, төрийн үйлчилгээ үзүүлэх хурд сайжрах ач холбогдолтой юмгэж нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас мэдээллээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй